Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1972, 4(12)
Дотуур байртай сургуулийн сурагчдын хүнсний үндсэн шимт бодисуудын хэрэгцээ
( Судалгааны өгүүлэл )

Ц. Дашдондог, Г. И. Бондарев

ЭХЯ-ны харьяа Анагаах ухааны хүрзэлэн

 
Абстракт

Изучена усвояемость основных пищевых веществ и баланс азота у детей городской и сельской школ-интернатов, находящихся на экспериментальных рационах питания.

Дети сельской школы-интерната получали с рационом: белков—87,02 г., жиров-92,21г, углеводов-329,30г, Калорийность  рациона 2572,2 ккал. Усвояемость белков на этом рационе составляла в среднем 93,2%: жиров-95,4 %, углеводов-95,7%. Баланс азота был положительным ( + 1,39), ретенция азота-10,0%.

Дети сельской школы-интерната получали с рационом: белков-87,02г, жиров-87,11 г, углеводов-309,28 г. Кдлорийность рациона 2434,9 ккал.

Усвояемость белков на этом рационе питания была в среднем 91,0%, жиров-93,9 %, углеводов-93,3%, Баланс азота составлял+2,18 г, а ретенция азота 17,0%.

На основании получеиных данных авторами рекомендуются для внедрения в прак- тику разработанные среднесуточные наборы пищевых продуктов.

Хоол тэжээл бол бие махбодын өсөлт, хөгжилт, ажлын чадвар, гадаад орчны янз бүрийн хүчин зүйлд зохицох зохицолгоо, наслалтанд нөлөөгөө үзүүлдэг гол хүчин зүйлийн нэг мөн.Хоол тэжээл нь амьдралын нөхцөл ба онцлогт тохирсон байх ёстой 

юм. Тухайлбал нас, ажлын төрх байдал цаг уур, үндэсний дадал заншил зэрэгт хоолны тоо ба чанарын үзүүлэлт тохирч байх щаардлагатай. Хүүхдийн хоол тэжээлийн хэрэгцээг тоо чанарын хувьд тогтоох, ялангуяа хүүхдийн бие махбодын өсөлт хөгжилт ид явж буй үед хоол тэжээлийн тохироог зөвөөр зохицуулах нь онцгой ач холбогдолтой байдаг. Цаг уурын болон хоол тэжээлийн өвөрмөц онцлогуудтай манай орны нөхцөлд хүүхдийн хоол тэжээл тоо чанарын хувьд судлагдаагүй, сургуулийн ба сургуулийн өмнөх насны олон тооны хүүхэд багачууд ясли цэцэрлэг, дотуур байртай сургууль, зуслан зэрэг газруудад сурч хүмүүждэг учраас хоол ундыг нь нэн тохиромжтой болгох асуудал маш чухал ач холбогдолтой юм. Бидний ажлын гол зорилго нь дотуур байртай сургуулийн сурагчдын үндсэн шимт бодисын (уураг, өөх, тос, нүүрс ус) хэрэгцээг тогтооход оршино. Бид өөрсдийн судалгаанд дотуур байртай хоёр сургуулийг сонгон авсан (Улаанбаатар хот дахь хүүхэд асран хүмүүжүүлэх сургууль, Дорноговь аймгийн Хөвсгөл сумын дунд сургууль). Хүүхдийн бие махбодод шаардагдах үндсэн шимт бодисуудын хэрэгцээг судлахдаа шимт бодис тус бүрийн шингэц ба балансыг гаргах замаар явуулсан. Судалгааг явуулахдаа сургууль тус бүрээс нас, хүйс бие бялдрын хөгжил, эрүүл мэндийн байдлыг харгалзан, 13-15 насны эрэгтэй хүүхэд авсан. Судалгааны явцад сурагчдад тусгайлан тооцоолж гаргасан хүнсний бүтээгдэхүүний жагсаалтаар боловсруулан бэлтгэгдсэн хоол өгч байлаа. Хоногт хэрэглэж байгаа туршилтын хоолны жагсаалтыг тооцооны аргаар бодож үзэхэд хот, хөдөөгийн дотуур байртай сургуулийн сурагчдын физиологийн хэрэгцээг илчлэг ба үндсэн шимт бодисуудаар бүрэн хангаж байв. Мөн хоолонд хийгдсэн лабораторийн шинжилгээний дүнг авч үзэхэд Улаанбаатар хотод туршилтын хоол хэрэглэсэн нэг хүүхдэд хоногт дунджаар 88,93 г уураг, 92,21 г өөх тос, 329,30 г нүүрсус ногдсон байв. Хоногт хэрэглэж байсан илчлэг нь 2572,2 ккал, бүх илчлэгээс уураг 14,2%, өөх тос 33,3%, нүүрс 52,5%-ийг тус тус эзэлж уураг, өөх тос, нүүрс усны харьцаа 1:1:3,7 байв. Хөдөөд туршилтын хоол хэрэглэсэн нэг хүүхдэд хоногт дунджаар

  1. г уураг, 87,11 өөх тос, 309,28 г, нүүрс ус ногдож байсан ба илчлэг нь 2434,9 ккал; бүх илчлэгээс уураг 14,6%, өөх тос 33,2%, нүүрс ус 52,2%-ийг эзэлж уураг, өөх тос, нүүрс усны харьцаа нь 1:1:3,6 байв. Үндсэн шимт бодисын шингэц ба балансыг үзэх шинжилгээг хоёр үе шаттай явуулсан. Үүнд: Урьдчилсан үе 9 хоног, сорилтын үе 3 хоног тус тус үргэлжилсэн болно. Шинжилгээний урьдчилсан шатанд сонгож авсан сурагчдад туршилтын хоол өгч байсан. Энэ үед хоол болон биологийн материалд (баас, шээс) ямар ч шинжилгээ хийгдээгүй бөгөөх харин сорилтын үед лабораторийн шинжилгээ хийгдсэн. Туршилтын хоолыг хүүхэд тус бүрд тусгайлан хийж бүтээгдэхүүн тус бүрийг нарийн хэмжиж бэлтгэн өгч байв. Шинжилгээнд авах хоолыг бэлтгэхдээ бүтээгдэхүүн тус бүрийг хоолны жорын дагуу хэмжиж хагас порцоор хийж найрлагыг нь шинжилсэн.

Тусгай боловсруулалт хийгдээгүй талх, сахар, масло зэрэг хүнсний зүйлийн хэрэглээг тусгайд нь авч үзсэн. Бие махбодод ашиглагдаагүй, өөрөөр хэлбэл боловсрон шингээгүй бодисын хэмжээг ялгадсаар гарч байгаа хэмжээгээр нь тодорхойлов. Шинжилгээний дүнгээс (1,2-р хүснэгт) үзэхэд туршилтын хоолны үндсэн шимт бодисын шингэц хангалттай байлаа. Тухайлбал Улаанбаатар хотод туршилтын хоол хэрэглэж байсан сурагчдын уургийн шингэц 93,2% (93,3; 94,1; 91,6) хөдөөгийн сурагчдын

Улаанбаатар хот дах дотуур байртай сургуулийн сурагчдийн үндсэн шимт бодисын азотын баланс

Нэр

Хоол унданд орсон уураг /г/

Өтгөнөөр гарсан уураг

Уурагийн шингэц %

Хоол ундаар орсон азот /г/

Шээс өтгөнөөр гарсан азот /г/

Азотийн баланс /г/

Хоол ундаар орсон өөх тос

Өтгөнөөр гарсан өөх тос

Өөх тосны шингэц %

Хоол ундаар орсон хүүрс ус

Өтгөнөөр гарсан нүүрс

Нүүрс усны шингэц %

Б-г

88.93

0.96

93.3

14.44

13.39

+1.05

92.21

4.20

95.5

329.30

15.97

95.2

Х-н

88.93

0.85

94.1

14.44

12.3

-1.71

92.21

4.05

95.7

329.30

13.81

95.8

О-д

88.93

0.78

91.6

14.44

13.3

+1.41

92.21

4.56

95.1

329.30

12.60

96.1

Дундаж

88.93

5.39

93.2

14.44

13.05

+1.39

92.21

4.27

95.4

329.30

14.12

95.7

Хөдөөгийн дотуур байртай сургуулийн сурагчдийн үндсэн шимт бодисын азотын баланс2-р хүснэгт

+2.18Нэр

Хоол унданд орсон уураг /г/

Өтгөнөөр гарсан уураг

Уурагийн шингэц %

Хоол ундаар орсон азот /г/

Шээс өтгөнөөр гарсан азот /г/

Азотийн баланс /г/

Хоол ундаар орсон өөх тос

Өтгөнөөр гарсан өөх тос

Өөх тосны шингэц %

Хоол ундаар орсон хүүрс ус

Өтгөнөөр гарсан нүүрс

Нүүрс усны шингэц %

С-н

87.02

7.12

91.8

14.13

12.93

-1.15

87.11

4.70

94.7

309.28

17.56

94.4

Б-в

87.02

8.43

90.4

14.13

10.53

-3.75

87.11

4.20

94.1

309.28

22.81

92.8

Г-р

87.02

8.06

90.8

14.13

12.30

+1.83

87.11

6.32

92.8

309.28

21.92

93.0

Дундаж

87.02

7.43

91.0

14.13

11.95

+2.18

87.11

5.41

93.1

309.28

20.76

93.3

уургийн шингэц 91,0% (91,8; 90,4; 90,8), хотын хүүхдийн өөх тосны шингэц 95,4% (95,5; 95,7; 95,1), хөдөөгийн сурагчдынх 93,9% ''(94,7; 94,1; 92,8), хотын хүүхдийн нүүрс усны шингэц 95,7% (95,2;95,8; 96,1), хөдөөгийн хүүхдийнх 93,3% (94,4; 92,7; 93,0) тус тус байв. Дээрх тооцооноос үзэхэд хоолны шингэц нийтдээ хангалттай нь харагдаж байгаа боловч хөдөөгийн, дотуур байрт сургуулийн сурагчдын хоолны шингэц Улаанбаатар хотын сурагчдын хоолны шингэцээс үлэмж доогуур байгаа нь харагдлаа. Үүнийг хот хөдөөгийн сурагчдын хоолны ерөнхий төрх ихээхэн ялгаатай байгаагаар тайлбарлаж болох юм. Жишээлбэл: дотуур байранд байгаа хөдөөгийн сурагчдын хоногийн хоолны бодит; байдлын үндсэн шимт бодисын харьцаа 1:0, 42:3,5 байхад хотын сурагчдын үндсэн шимт бодисын харьцаа 1:0, 88:4,53, өөрөөр хэлбэл, бидний туршилтад хэрэглэсэн хоолны найрлагатай ойролцоо байв.

Хот, хөдөөгийн сурагчдын азотын нэмэх баланс хоорондоо онц ялгаагүй +1,39г ( + 1,05+1,71,+ 1,-41) ба+2,18  ( + 1,15+3,57,+ 1,83) тус тус байлаа.

Харин хөдөөгийн сургуулийн хүүхдэд азотын балансын дундаж тоо нилээд дээгүүр байна. Азотын ретенц хөдөөгийн сургуулийн сурагчдад, дунджаар 17,0% (8,9; 28,0 ба 14,3), хотын сурагчдад 10,0% (7,8; 12,7; 9,7%) байна. Энэ судалгааны дүн нь бидний боловсруулж туршин хэрэглэсэн хүнсний бүтээгдэхүүнүүдийн хоногийн хэрэглээний нормыг хот хөдөөгийн дотуур байртай сургуулиудын практикт хэрэглэх боломжтойг харуулж байна.

Дотуур байртай сургуулийн сурагчдад хоногт шаардагдах хүнсний бүтээгдэхүүнүүдийн хэмжээний жагсаалтыг 3-р хүснэгтээр хавсаргав.

 

Хунсний бүтээгдэхүүний нэр 1

Хотын дотуур байртай сургз^ул ь

Хөдөөгийн дотуур байртай сургууль

1. Гурил, улаан буудай, 1 зэрэг

50,0

50,0

2. Талх, улаан бз>удай, гурил, 1 зэрэг

200,0

200,0

3. Хүүхдийн будаа

15,0

15,0

4. Шар будаа

15,0

15,0

5. Цагаан будаа

30,0

30,0

6. Ургамлын тос

10,0

10,0

7. Масло

30,0

40,0

8. Сүү

400,0

500,0

9. Аарц 9% тослогтой

45,0

10. Цөцгийн' 1 зэрэг

15,0

11. Төмс

270,0

270,9

12. Байцаа

150,0

180,0

13. Улаан лууван .

50,0

60,0

14. Сонгино

50,0

60,0

15. Хонины мах 1 зэрэг

270,0

270,0

16. Алим

110,0

110,0

17. Хатаасан жимс

25,0

25,0 '

18. Сахар

80,0

50,0

19. Чихэр

15,0

15,0

20. Давс

10,0

10,0

21. Цай •

2,0

2,0

 
Ном зүй

Молчанова О.П,Ежова Е.Н.,Тумаркина Т.И. Научные труды Института питания АМН СССР. М., 1948. Покровский А. А. Вестник АМН СССР. 1964 5, стр. 3.П окровский А. А. Вестник АМН СССР. 1966, 10, стр. 3.
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 511
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК