Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1972, 4(12)
Бага насны хүүхдийн стафилококкоор үүссэн уушгины идээт үрэвслийн үед хийсэы клиник рентгений ажиглалтын дүнгээс
( Судалгааны өгүүлэл )

Б. Намжил, Л. Цэрэндулам

 
Абстракт

Под наблюдением находилось 2446 детей, больных пневмонией, среди которых стафилококковая пневмония составляла 13,5% Стафилококковая пневмония у детей до 3-х лет жизни протекает очень тяжело и имеет высокую летальность (по данным авторов. 42,4%). Она, часто сопровождалась змпиемой плевры (у 25-50% больных). При стафилококковой пневмоний пневмоторакс часто наступает на 5-10 день болезни,  Рентгенологическое наблюдение имеет большое значение для диагностики и конроля эффективности лечения.

Сүүлийн жилүүдэд стафилококкоор үүссэн уушгины идээт үрэвсэл бага насны хүүхдэд элбэг тохиолддог болжээ.

Орчин үед төрөл бүрийн антибиотикийг анагаах ухааны практик ажиллагаанд өргөн хэрэглэдэг болсноос стафилококкийн зарим эмгэг чанартай омог антибиотикт тэсвэртэй болж байна. Ялантуяа антибиотикийг дур зоригоор тооцоогүй эмчилгээнд хэрэглэснээс тэсвэртэй омгууд олширч байгаа тухай олон эрдэмтэд мэдээлж байна.

Улаанбаатар хотын хүүхдийн клиникийн эмнэлгийн материалаас үзсэн ч стафилококкийн үүсэлтэй уушгины идээт үрэвсэл элбэг тохиолдож антибиотикт тэсвэртэй омгууд цөөнгүй илэрч байна. Ер нь стафилококкоор үүссэн уушгины үрэвсэл нь бага насны хүүхдэд маш хүндээр тусаж улмаар амь насанд хүртэл аюул учруулдат бөгөөд нас баралт ’В.Ф„ Бакланов, М.А.Сковорцовын тодорхойлсноор 27%-65%, манай материалаар 42,4% байна. Хүүхдийн уушгины мөгөөрсөн гуурсуудын уян хатан чанар, булчин нь дутуу хөгжилтэй учир гаднын нөлөөг хамгаалахдаа муу, нэвтрүүлэмтгий, мөн стафилококк нь некротоксин гэдэг хортой бодисыг гаргадаг учир үрэвсэл нь уушгины эд эсийг амархан үхжил болгоно.

Томуу болон амьсгалын дээд замын үрэвслүүдээр өвчилж байсан хүүхдүүдэд уушгины идээт үрэвсэл хялбархан тусаж байна. Стафилококкоор үүссэн уушгины идээт үрэвслийг ганцхан эмнэлзүйн шинж тэмдгээр оношлоход хэцүү юм. Харин бусад туслах чанарын шинжилгээнүүд, бактериологийн, ялангуяа рентгенээр оношлох явдал чухлаас гадна уушгины бусад янз бүрийн үрэвслүүдээс ялган оношлох цаашид, өвчний хүндрэлүүдийг цаг алдалгүй тодорхойлж байх явдал маш чухал юм. Стафилококкийн гаралтай уушгины идээт үрэвслийг 2 хэлбэр болгон хуваадаг байна. Үүнд:

  1. Уушгины хэлбэр
  2. Уушги-гялтангийн хэлбэр

Уушгины хэлбэр нь дангаараа тусвал өвчтөний биеийн байдал хүндэвтэр бөгөөд, явц нь богино, мөн хурдан эдгэрдэг. Уушги-гялтангийн үрэвсэл хавсарсан өвчтөн маш хүнд эдгэрэлт нь ужиг явцтай байна.

Стафилококкоор үүссэн уушгины идээт үрэвслийн үед гялтангийн идээт үрэвсэл үүсэх нь олонтаа тохиолддот. Голдуу нэг талын уушгины олон сегментүүдийг хамарсан нэвчдэс үүсэж тэр нь маш амархан цоорч, агаарт хөндий, тэлэгдмэл ба шингэнт хөндийнүүд үүснэ. Эдгээр олон төрлийн хөндий нэг зэрэг уушгины аль нэгэн хэсэгт үүсэж болно. Заримдаа нэг хэлбэрийн хөндий нөгөө хэлбэрийн хөндий болон хувирч болно.

Бидний ажигласан хүүхдүүдэд янз бүрийн пневмоторакс үүсэж байсан юм. Пневмоторакс иь өвчний 5-10 дахь хоногт үүсдэг бөгөөд зарим хөндийнүүд нь томорч хоорондоо нийлдэг ч явдал цөөнгүй. Уушгинд үүссэн жижиг голомтот буглаануудыг рентгенээр танихад хэцүү, Ер нь уушгинд үүссэн хөндийнүүд эдгэрэх нь янз бүрийн хугацаатай байна. Дунджаар 1 сараас хэдэн сар, нэг жил түүнээс ч дээш хугацаагаар хөндийнүүд нь битүүрэхгүй байж болно.

1971 оны 1-р сараас 9-р сар хүртэл Хүүхдийн клиникийн эмнэлэг нийт 2446 хүүхэд уушгины хатгалгаагаар хэвтэж эмчлүүлсний дотроос 33 хүүхэд стафилококкоор үүссэн уушгины буглаат үрэвсэлтэй хэвтсэн нь 1,3%-ийг эзэлж байна. Бүгд 33 хүүхдээс эрэгтзй 18, эмэгтэй 15; 0-3 сартай 4; 6-1 настай 10; 1-3 настай 17; 3-аас дээш настай 2 тус тус байлаа.

Өвчилснийхээ 2-5 дахь хоногтоо ихэнх хүүхдүүд больницод хэвтсэн байна. Бидний ажиглалтанд байсан хүүхдэд 2 үндсэн хэлбэрийн үрэвсэл тохиолдсон байна. Үүнд: Уушгины хэлбэр 13 хүүхдэд, гялтан-уушгины хэлбэр 20 хүүхдэд байв. Тэжээвэр хүүхэд 7 байсан.

Олонхи хүүхэд ямар нэг хавсарсан өвчинтэй байсан. Үүнд: сульдаатай 12, тэжээлийн доройтолтой 7, дунд чихний идээт үрэвсэлтэй 9, отантриттай 5, амны гэмтэлтэй 3, цусан суулгатай 2, бижтэй 2, салхин цэцэгтэй 1, зүрхний төрөхийн гажигтай 1, перкардиттай 2 хүүхэд байв.

Уушгины идээт үрэвслээр анх удаагаа өвчилж байгаа 21, хоёр дахь удаагаа өвчилж байгаа хүүхэд 12 байлаа.

Стафилококкоор үүссэн уушгины идээт үрэвсэл хүндэрч плеврит, пиопневмоторакс болоход хүүхдийн биеийн байдал эрс доройтож, халуун нь 39°-40° хүрч амьсгаа нь давчуу бөгөөд өнгөц, тайван биш болж, царай нь хөхрөн огцом хий ханиалгаж хүйтэн хөлс цувах ба зарим хүүхдүүд гэдэс нь дүүрч бөөлждөг явдал цөөнгүй ажиглагдав.

Стафилококкоор үүсгэгдсэн уушгины идээт үрэвсэлтэй ихэнх хүүхдийн цусны цагаан бөөм олширч 20,000-40,000 хүрч байсан. Улаан цогцсын тунах урвал хурдсаж, дунджаар 40-55 мм/цаг болж байв.

Бактериологийн шинжилгээний дүнг үзэхэд стафилококк 30 хүүхдийн цэр, цус, тялтангийн хөндийн шингэнээс олджээ.

Рентгений ажиглалтыг явуулахдаа бүх хүүхдийг гэрэлд харсан ба зургийг 5-7 хоногийн зайтай авч, мөн томограмм хийж байсан.

Уушгинд үүссэн хөндийнүүдийг энгийн рентген зурагт 12 хүүхдэд, томограммаар 26 хүүхдэд тодруулсан.

Энгийн рентген зураг дээр уушгинд үүссэн хөндийнүүд битүүрсэн мэт байвч харин томограмм хийж үзэхэд хөндий нь бүрэн аниагүй байх явдал нилээд тохиолдож байсан. Жишээлбэл: 9 хүүхдийн уушгинд үүссэн хөндий нь энгийн рентген зураг дээр харагдахгүй болсныг дахин томограммаар шалган үзэхэд даруй 4 хүүхдийнх аниагүй байлаа.

Ийм учраас уушгинд үүссэн хөндий эдгэрч алга болсон эсэхийг томограмм хийж шалгах явдал чухал юм.

 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 546
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК