Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1972, 4(12)
Бага насны хүүхдийн томуу өвчний үед уушгинд гарах эмгэг анатомийн өөрчлөлтийн асуудал
( Судалгааны өгүүлэл )

Ц. Гомбо

Хүүхдийн клиникийн нэгдсэн эмнэлэг

 
Абстракт

При изучении секционного материала 32 детей, умерши! от токсического гриппа, ' во всех случаях выявлены различные морфологические изменения со стороны оргаиов дыхания, причем в болынинстве случаев изменения геморрогического характера, Причиной смерти были воспаления легких.

1971 оны сүүлчээр Улаанбаатар хот ба зарим аймгуудад томуу өвчний дэгдэлт болж богино хугацаанд тархан янз бүрийн насны нилээд хүмүүсийг өвчлүүлжээ.

Уул өвчний жинхэнэ томуу болох нь эпидемиологи, эмгэгзүйн шинж тэмдэг, эмгэг анатомийн өөрчлөлт ба цитологийн шинжилгээгээр батлагдсанаас гадна вируслогийн шинжилгээгээр А вирус илэрсэн билээ.

оны 11-р сард Хүүхдийн клиникийн эмнэлэгт томуу өвчтэй хэвтэж эмчлүүлсэн бүх хүүхдийн 12% нь (32 хүүхэд) эндсэний 10 нь 1-6 сартай, 6 нь 7-12 сартай, 12 нь 1-3 настай, 4 нь 4-10 настай байв. Өвчний түүхэнд дүн шинжилгээ хийж үзэхэд өвчин дочмог эхэлж 38-41 градус хүртэл халуурч ханиаж найтаах, хамраас нус гоожих, хоолой тагнай, хэлний уг, нүдний салслаг улайх, ухаан алдаж татах, зарим тохиолдолд хоолой бачуурах, бөөлжих, суулгах зэрэг шинж тэмдэг гарч байжээ. Ийм шинж тэмдгүүд томуугийн үед тохиолддогийг Д.В.Соловьев (1958), М.А.Сквордов (1960) нар бичсэн билээ.

Өвчний явц, хүүхдийн эндэгдэл нь хүүхдийг змнэлэгт хэвтүүлж эмчлэх хугацаатай холбоотой байв. жишээлбэл, эмнэлэгт ирж эмчлүүлсэн хүүхдийн тал хувьд нь хэвтсэний дараах 48 цагийн дотор тавилан муудаж байв. Энэ нь уул өвчний хүнд хэлбэр зонхилж байгааг харуулах боловч оношлолт, эмчилгээ оройтож өвчний 3-4 дэх хоногоос тууштай эмчилгээнд орж байсан явдал зохих хэмжээгээр нөлөөлсөн байж болно.

Хорт хэлбэрийн томуу өвчний үед эхний хоногт, заримдаа эхний дагуудад нас бардаг тухай М.И.Кифоров (1928), А.И.Абрикосов (1929) нар олонтаа тодорхойлж байсныг эмч нар анхаарах нь чухал юм. Хорт хэлбэрийн томуугаар 1-ээс дээш насны хүүхэд зонхилж өвчилдөг.

3 сар хүртэлх насны хүүхэд, ялангуяа нярай хүүхэд эхээсээ авсан, томуугийн эсрэг идэвхтэй биш дархлалттай байж болох учраас өвчлөх нь цөөн буюу өвчилсөн ч тодорхой биш хэлбэрээр өвчилдөг гэсэн зарим эрдэмтдийн тайлбар байдаг боловч манай материалаас үзэхэд бүх тохиолдлын тал хувь нь 1-ээс дээш насны хүүхэд байв.

Томуу өвчнийг судалсан хүмүүсийн ажиглалтаас үзэхэд гол өөрчлөлт нь вирусын хордлогоос шалтгаалсан цусны эргэлтийн хямрал амьсгалын эрхтний өөрчлөлт байдаг.

Т. В. Сиповский (1959) А.П.Авцын (1961) Т.Г.Терехова (1961) нар амьсгалын замын салст бүрхэвч гэмтэх, уушгинд жижиг цус хуралт үүсэж улмаар уушгины цусархаг үрэвсэл болон хувирах зэрэг өөрчлөлтийг томуугийн өвөрмөц өөрчлөлт гэж үзжээ.

Бидний ажиглалтанд хамрагдсан бүх хүүхдэд амьсгалын замын үрэвсэл илэрсний 2/3-д нь цусархаг үрэвсэл байсан бөгөөд үхлийн голлох шалтгаан нь уушгины үрэвсэл байлаа.                                                                          ,

Төвөнх мөгөөрсөн хоолойд салслаг хуурсан өнгөц өөрчлөлт байсны гадна сүүлийн хоногуудад үрэвслийн процесс мөгөөрсөн эдййг хүртэл гүнзгийрч салслаг нь зарим хэсэгтээ үхжсэн, цусны судас нь өргөссөн, судасны ойролцоо жижиг цус хуралттай, эдэд нь хавагналт бий болсон байв.

Манай материалаар, өвчний эхний үед амьсгалын замын эрхтэнд цусархаг салст хэлбэрийн үрэвсэл голлож байсан ба өвчний нилээд хожуу үед идээт үрэвсэл илэрч байсан нь хоёр дахь халдвараар хүндэрсэн байх талтай юм. Эмгэг анатомийн практикт томуугийн үед цитологийн шинжилгээг амьсгалын замын эрхтэнд хийх нь оношийн чухал ач холбогдолтой байсан бөгөөд 32 тохиолдлын 18-д нь уул шинжилгээгээр онош нотлогдсон болно.

Уушгины үрэвслийн байршилт ба хэмжээ харилцан адилгүй байсан бөгөөд 16 тохиолдолд жижиг, 12-т том голомтот үрэвсэл илэрсний дээр 3 хүүхдэд уушгины завсар эдийн үрэвсэл байв. Эд эсийн шинжилгээгээр уушгины цулцангуудад гуужсан эс, улаан цогцос ихтэй, хавантай, уушгины бусад хэлбэрийн үрэвслээс ялгагдах ямар нэг өвөтшөц өөрчлөлтгүй байлаа.

Гэвч эрдэмтдийн бичсэнээр цулцаяд аварга эс, уурагт бодисын жигд нимгэн бүрхүүл (гиалин мембран) бий болдгийг томуугийн өвөрмөц шинж гэж үздэг. Зарим тохиолдолд аварга эс ба уушгины цулцангийн дотор хананд уурган бүрхүүл үүссэн байсныг бид илрүүлэв.

Тархи ба бусад дотоод эрхтэнд цусны эргэлтийн ерөнхий хямралтай, цусны судас өргөссөн, жижиг цус харвалт, бодисын солилцооны хямрал зэрэг өөрчлөлтүүд байлаа.

Бидний материалаас үзэхэд томуу өвчний хүнд хэлбэрийн үед уушгины янз бүрийн хэмжээний голомтот үрэвслүүд үүсэж үхлийн шалтгаан болох явдал зонхилж тохиолдов. Томуу өвчнөөр 1-ээс дээш насны хүүхэд голдуу эндсэн онцлогтой байна.

Ном зүй

Авдын ЛП,Терехова Т. П. Архив патологии, 1961, 4,3.Базан О. Н. Архив патологии. 1962,8,26, Максимович Н. А., Боцман Н.А.Эмайкина В.П.Патоморфологические изменения при гриипе и дитологическая диагностпка. Киев.1965 Скворцов М.А.Руководство по патологической анатомии. Том 3, 127.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Ерөнхий эмч анагаах ухааны дзд эрдэмтэн Г. Данзан


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 496
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК