Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1973, 2(14)
Эмч, эмнэлгийн ажилчдын хөдөлмөр зарцуулалтыг хронометражаар судлах нэгдмэл аргачлалын асуудалд
( Судалгааны өгүүлэл )

Ц.Мухар, П. Батхүү, Д. Ганжуур, Н. Чагнаа

Эрүүлийг хамгаалах Яамны Анагаах ухааны хүрээлэнгийн нийгмийн эрүүл ахуй-эрүүлийг хамгаалах зохион байгуулалтын сектор

 
Абстракт

Применяемая авторами единая классификация труда медицинских работников состоит из двух основных групп и 9 подгрупп.

Основные документации наблюдения включают карту наблюдения, хронокарту посещения врача и хронокарту посещения на дому врача. В качестве метода про- ведения наблюдения применяется фотография рабочего времени.

Эмч, эмнэлгийн дунд мэргэжилтний хөдөлмөрийн цаг зарцуулалтыг судлан түүний ашиглалтыг сайжруулах нь хөдөлмөрийг шинж- лэх ухааны үндэслэлтэй зохион байгуулах асуудлын үндсэн хэсэг юм. Зөв хийгдсэн аргачлалаар судлагдсан цаг зарцуулалтын су далгааны материал нь эмч ажилчдын хөдөлмөрийн нормыг тогтоох, ажлын хуваарь, ажиллах дэг журмыг зөв тогтоон боловсруулах, ажлын цаг болон ажиллах хүчний алдагдал, үргүй зардлыг багасган хөдөлмөрийн нөөц бололцоог илрүүлэн дүүрэн ашиглах арга замыг тодорхойлох, эмч ажилчдын орон тооны нормативыг тогтоох зэргээр эрүүлийг хамгаалахын төлөвлөлт, зохион байгуулалтын арга барилыг боловсронгуй болгоход чухал үндэслэл, тооцоолох баримжаа,зохион байгуулах чиглэл болдог.

Эмнэлгийн ажилчдын хөдөлмөрийн цаг зарцуулалтыг судлах ажлыг ЗХУ болон бусад оронд, мөн Дэлхийн эрүүлийг хамгаалах байгуудлагаас анхаарч судалгааны олон ажил хийгдэж түүнийг судлах аргачлал улам бүр сайжран туршлагажиж байна.

ЗХУ-д 1936 оноос 1948 он хүртэлх хугацаанд Э. М. Баркман, В. А. Горюшин, И. Б. Ростоцкий, Э. Я. Роттэ нарын олон суддаг- чид хронометражийн аргаар судалгаа явуулж эмч ажидчдын ажлын үндсэн элементийг тодорхойлж байжээ. Гэвч дээрх судлаачид эмч ажилчдын хөдөлмөрт тодорхой ангилал тогтоогоогүй байна. ЗХУ-д 1948 оноос хойш хийгдсэн Г. Л. Гомельский (1948), А. П. Манойлина (1969, 1963), Б. М. Мацко, М. Е. Житницки, И. Е. Головчнер нарын ажилд эмч, эмнэлгийн дунд мэргэжилтний ажлыг тодорхой бүлэг болгон ангилсан нь урьдах бүтээлүүдээс аргачлалын хувьд алхам урагшилсан юм гэж орчин үеийн судлаачид зүй ёсоор үнэлдэг. Дээр дурдсан судлаачдын ажилд байсан гол дутагдалтай тал гэвэл:

Амбулаторийн ба гэрийн туеламжийг салган тус бүрд нь ангил сан. Гэтэл үйлчилгээний үндсэн элементүүд нь адил байдаг энэ хоёр хэлбэрийг тусгайлан ангилах шаардлагагүй байжээ.

— Бүтээлт бус ажилд чухам юу орох нь тодорхой биш (А. Г. Манойлина).

Эмчилгээ, оношийн ажклд (Б. М. Мацко) өглөөний сонсгол, эр дэм шинжилгээний конференцэд оролцсон, гар угаасан, дежур хийсэн зэргийг оруулсан ба хувийн хэрэгцээт цаг, аж ахуйн ажил, хурал зөвлөлгөөид оролцсон тухай зүйлүүд тодорхой биш үлдсэн.

Зарим ангилал (М. Е. Житницки) зөвхөн дежурын асрагч, су- вилагч дээр хийгдсэн учраас бусад асрагч сувилагчдад хэрэглэхэд төдийлөн тохиромжтой биш.

Судалгаа хийх ажиглалтын хронокарт (И. Е. Головчнер) ажил эхэлсэн ба дууссан хугацаа, хугацааны нийлбэр гэдэг гуравхан гра- фикаас тогтсон нь хувийн зайлшгүй хэрэгцээт цаг, тур завсарлага зэрэг ажил хаана багтах нь тодорхой биш байжзз.

Сүүлийн жилүүдэд Н. А. Семашкогийн нэрэмжит Нийгмийн эрүүл ахуй-эрүүлийг хамгаалах, зохион байгуулалтын институтээс эрхлэн эмнэлгийн ажилчдын хөдөлмөр зарцуулалтыг судлах аргачлалыг улам нарийвчлан боловсруулж байна. М. А. Роговой болон институтийн бусад судлаачид эмнэлгийн бүх төрлийн мэргэжлийн ажилчдын хөдөлмөр зарцуулалтыг судлах аргачлалыг боловсруулжээ.

Н.А. Семашкогийн нэрэмжит институтийн аргачлалаар эмнэл- гийн ажилчдын хөдөлмөр зарцуулалтыг судлахад тэдний ажлыг дорхи байдлаар 2 их, 8 дэд бүлэг болгожээ.

Их бүлэг

А. Бүтээлт ажил

Б. Бүтээлт бус ажил

дэд бүлэг

Үндсэн ажил

Туслах ажил

Бичгийн ажил

Албан яриа

Аж ахуйн ажил

Бусад ажил

Хувийн зайлшгүй хэрэг- цзэт цаг

Ажил багатай цаг

Энэ ангилал нь эмч, эмнэлгийн ажилчдын ажлын цагийн зарцуулалтыг судлахад аль ч мэргэжилд хэрэглэж болох сайн талтайгаас гадна эмнэлгийн ажилчдын хөдөлмөр зарцуулалтад хам судалгаа хийх бололцоо олгож байгаа юм.

Мөн ангиллын үндсэн ба дэд бүлгийн хэсэг бүрд багтах ажлын элемент, тэдгээрийг хооронд нь ялгах аргыг тодорхой бичсэн зэрэг олон сайн талтай.

Энэ ангиллыг ЗХУ-д өргөн хэрэглэж байгаа бөгөөд тухайлбал Камсюк Л. Т. Лазаренко А, И.Иванова, Кельсанзон К. М. зэрэг хэдэн арван судлагчдыг дурдаж болно». Уг аргыг манайд ч хэрэглэж болно. Харин манай хөдөөгийн эмнэлгийн үйлчилгээ, зохион бай- гуулалтын онцлогоос шалтгаалан уг ангиллыг хуулбарлан хэрэглэж хараахан болохгүй. Эмнэлгийн ажилчдын хөдөлмөр зарцуулалтыг судлах, хөдөлмөрийг шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуу- лах ажлыг нэвтрүүлэх нэгдсэн аргачлал боловсруулах тухай Эрүүлийг хамгаалах Яамны сайдын 1971 оны 5 тоот тушаалыг үндэслэн Анагаах ухааны хүрээлэшийн нийгмийн эрүүл ахуй, эрүүлийг хамгаалах зохион байгуулалтын сектороос эрхлэн, өөрийн орны нөхцөлд эмч, эмнэлгийн ажилчдын хөдөлмөр зарцуулалтыг судлах хам судалгааг явуулах, түүний аргачлалыг боловсруулах зорилт тавин ажилласны үр дүнд дорхи аргачлал боловсрогдож, түүний дагуу хөдөөгийн их эмчийн салбар, сум дундын эмнэлгийн эмч, зарим дунд мэргэжилтэн, хотын насанд хүрэгсэд ба хүүхдийн амбулатори-поликлиникийн зарим мэргэжлийи эмчийн хөдөлмөр зарцуулалтыг суддах хэд хэдэн сэдэвт ажид 1971 оноос эхдэн хийж байна. Эмнэлгийн ажилчдын хөдөдмөр зарцуулалтыг судлах хам судалгааны аргачла- дын зарим онцдог нь гэвэл: Бид аргачлалыг боловсруулахаар Говь- алтай, Өвөрхангай аймгуудад хийсэн урьдчидсан судалгаанд тул- гуурлан Н. А. Семашкогийн нэрэмжит институтийн хийсэн ангилдын «бүтээлт ажид» гэдэг их бүдэгт «байгууллагын ажил» гэсэн нэг дэд бүлэг нэмэн эмч ажилчдын хедөлмөр зарцууладтын ангиллыг 2 их бүлэг, 9 дэд бүлэг болгов. Ийм бүлгийг нэмсэн год шалтгаан бол манай нөхцөлд их эмчийн салбарын эмч, сум дундын эмнэлгийн аль нэг эмч иь салбарын эрхлэгчийн үүргийг гүйцэтгэдэг. Байгууллагын даргын хувьд хийх олон төрлийн ажил түүний үндсзн үүрэгт ажилд багтдаг учир түүнд ажлын цагийн хэдэн хувийг зарцуулж байгаа, түүнд ажлын ямар элемент багтахыг суддан тогтоох шаарддагатай.

Ер нь тасаг, лаборатори зэрэг эмнэлгийн зохион байгуулалтын үндсэн нэгжийн эрхлэгч ч гэсэн мэргэжлийнхээ ажлын зэрэгцээ 30- хион байгуулалтын (байгууллагын) чанартай ажил хийдэг бөгөөд түүнийг хаана багтаах нь тодорхойгүй байсан юм. Эд бүгдийг тод- руулан оруулахыг оролдсон.

Түүнчлэн бид судалгааны картанд зохиомжийн зарим өөрчлөлт хийсэн ба картанд (2 ба 3-р) зарим асуудлыг шинээр боловсруулан хэрэгдэв.

Хронометражийн ажигладтыг хийхдэз «ажигдалтын карт № 1, эм- чийн үзлэгийн хронокарт № 2, эмчийн гэрийн үзлэгийн хронокарт № 3» гэсэн гурван төрлийн картыг хэрэглэсэн ба эдгээр нь хоорондоо холбоотой бөгөөд судалгааны явцад зэрэг хөтлөгдөнө. Ажиглалтын карт (1,2,3)-ын загварыг доор сийрүүлэв.

Анагаах ухааны хүрээлэнгийн эрдмийн

зөвлөлийн 1971 оны 12-р сарын 2-ны 6/2-р

хурлаар батлав.

Маягт №  1

АЖИГЛАЛТЫН КАРТ

  1. Аймаг ....................................................... 2 ....................................... . (хот, сум, нэгдэл,

САА) зур

  1. Эмнэлгийн ямар салбар болох ........................................................................................
  2. (сум дунд, нэгдсэн больниц, их эмчийн салбар г. м)
  3. Ажиглагдагч ......................................          (нэр) 5. Мэргэжил........................................
  1. Энэ мэргэжлээр хэдэн жил ажиллаж байгаа ..................................................................
  2. Эрхэлж байгаа албан ажил ...............................................(салөар, тасаг, кабинетийн эрхлэгч г. м)
  3. Хаана ажилладаг: больниц, амбулатори, хэсэг, хоёуланд (зур)
  4. Ажиглалт явагдсан   он • • * • сар • • • өдөр
  5. Үзсэн хүний тоо: больницод            ..................амбулатори ............... гэрээр ........................
  6. Ажиглагчийн нэр ..............................................................................................................
  7. Бусад тэмдэглэл ......................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................

 Үйлчлүүлэгчдийн дэс дугаар

 

Эхэлсэн цаг минут

Юу ажиглагдсан

Амбудатори

Больницод

Ажиглалтын индекс

Ямар мэргэжлийн хэмжээнд хийгдэх

Зарцуулсан хугацаа

Ажиглалтын индекс

Ямар мэргэжлийн хэмжээнд хийгдэх

Зарцуулсан хугацаа

Тайлбар

1

2

3

4

5

6

7

8

9

 

Анагаах ухааны хурээлэнгийн эрдмийн

 зөвлөлийн 1971 оны 12-р сарын 2-ны 8/2-р

хурлаар батлав.

Маягт № 2

ЭМЧИЙН ҮЗЛЭГИЙН ХРОНОКАРТ

19 ..... он .......сарын ........өдөр

Долоо хоногийи өдөр (I, II, III, IV, V, VI, VII). Картын хувийн №.......................................

  1. Эмчийн овог .............................нэр ...............................мэргэжил.............................        
  2. Үзүүлэгчийн овог.....................................нэр.............................нас........ эр, эм, тө-

вийн, хөдөөнийх (зур)

  1. Нийгмийн байдал: Ажилчин, албан хаагч, малчин, ою)тан, сурагч. гэрийн ажилтай, бусад (зур)

өвчтөн үндсэн сумынх, харьяа сумынх (зур)

өвчтөний гэр үидсэн эмнэлгээс хол орших зай (••••• км)

Бригадын төвөөс хол орших зай (        км)

  1. Үзүүлсэн шалтгаан:

а)         эмчилгээ-оношилгоонд: хурц, архаг, архаг нь хурцадсан, гэмтэл (зур).

б)         урьдчилан сэргийлэх (идэвхт үзлэг, диспансерийн хяналтанд авах, үйлдвэрийн ажилчдыг, залуу ажилчдыг, үйлчилгээний газрын ажилчдыг), жирэмсэн эмэгтэйчүүд, ямар нэгэн ажилд орох, суралцахаар, тамирчид, жолооч, бусад (зур)

в)         ямар мэргэжлийн эмчийн явуулснаар энэ мэргэжлийн эмчид үзүүлж байгаа; дотор, мэдрэл, мэс засал, төрөх эмэгтэйчүүд, нүд, чих, хамар хоолойг сүрьеэ, арьс өнгө, бага эмч, бусад (зүр).

г)         эмнэлгийн баримт бичиг хийлгэхээр: эмнэлгнйн төрөл бүрийн магадлах хуудас авах ВКК, ВТЭК, СКК, больницын хуудас олгох, сунгах, хаах, бусад (зур)

  1. Үзлэгийн үр дүн:
  1. Эмчилгээ шинжилгээ дууссан, үгүй (зур)
  2. Ямар мэргэжлийн эмчид явуулсан ………..         
  3. Шинжилгээнд: клиник-биохимийн, бактериологийн лаборатори (цус, шээс, цэр, нугасны ус), рентген, ЭКГ, бусад (зур)
  4. Физик, биеийн тамир, шавар ус, зүү эмчилгээнд явуулсан (зүр)
  5. Тариа хийх эмчилгээ заагдсан эсэх (зур)
  6. Сумын төвд эмчлүүлэх шаардлагатай эсэх (зур)
  7. Эмнэлэгт хэвтүүлсэн, үгүй (зур)
  8. Диспанcерийн хяналтанд авсан, үгүй (зур)
  9. Онош …………………………………………………анхан, давтан 2,3,4………………..   
  1. Экспертийн дүгнэл:
  1. Энэ мэргэжлийн эмчид үзүүлэх зайлшгүй шаардлагатай эсэх (зур)
  2. Гэрээр нь үзлэг хийх ёстой байсан
  3. Эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй
  4. Бусад мэргэжлийн эмчид үзүүлэх (мэргэжлийи нэр бичих) …………………….
  5. Эмнэлгийн дунд мэргэжилтний (бага эмчийн) үзлэг хангалттай
  6. Эмнэлэгт хэвтүүлэх шаардлагатай, үгүй (зур)
  1. Нэгч элементэд зарцуулсан цаг (карт № 1-ээс авна) ……………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………...……………………………………………………………………..

                                                                                                                  Маягт №3

 

ЭМЧИИН ГЭРИЙН ҮЗЛЭГИИН ХРОНОКАРТ

(Алсын ба ойрын дуудлага)

19.............он ............. сар .........өдөр

Долоо хоногийн өдөр (I, II, III, IV, V, VI, VII) зур. Картын хувийн №...

1. Эмчийн овог.........................нэр.............................мэргэжил.................................

  1. Гэрийн үзлэгийн хэлбэр; алсын дуудлага, ойрын дуудлага (зур)
  2. Дуудлага, анхны, давтан, идэвхт үзлэг (зур)
  3. Дуудсан ........ он ........сар ...... өдөр .... цаг .... минут.
  4. Өвчтөний гэр сумын төвөөс хол орших зай • • • • км-ээр
  5. Бригадын төвөөс хол орших зай    км-ээр
  6. Дуудлагын зай км-ээр          (явсан бүх зайн нийлбэр)
  7. Унааны хэлбэр: түргэн тусламжийн машинаар, бусад машинаар, мотоцик- лээр, мориор, тэмээгээр, явганаар (зур)
  8. Эмч дуудлаганд гарсан .......... өдөр ........ цаг .... мин .....
  9. Эмч дуудсан айлд очсон .... өдөр .............цаг .... мин ..............
  10. Эмч дуудлаганаас буцаж ирсэн .... өдөр .... цаг .............. мин ................
  11. Үзүүлэгчийн овог       .... нэр ....... нас ....
  12. Онош                         
  13. Хамт үзсэн өвчтөнүүдийн тоо бүгд .................................................................үүнд:
  1. Овог...........................нэр.......................нас......................эр,эм, онош...........................................................................................................................

2.

3.

4.

5.

6.

7.

15. Экспертийн дүгнэлт;

  1. Энэ мэргэжлийн эмчид зайлшгүй үзүүлэх шаардлагатай байсан, үгүй (зур)
  2. Гэрээр нь үзлэг хийх байсан
  3. Эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй
  4. Бусад мэргэжлийн эмчид үзүүлэх (мэргэжлийн нэр бичих)
  5. Эмнэлэгт хэвтүүлэх шаардлагатай, үгүй (зур)

Ажиглалтын 1-р картыг ажиглагдагч бүрд өдөр тутам нэгийг хөтөлнө. Уг эмч амбудатори-больницын алинд ажилладгийг картын «амбулатори», «больниц» гэсэн хоёр хүснэгтийн аль тохирох хэсэгт нь бичнэ.

Картын «үйлчлүүлэгчдийн дэс дугаар» гэдэг 1-р хүснэгтэнд үзүүлэгчийн дэс дугаарыг бичнэ. Амбулатори-больниц, гэрээр үзүү- лэгчдийг ерөнхий нэг дугаарлана. Картын «эхэлсэн цаг-1» гэдэг хүснэгтэнд ажиглагдсан элемент бүрийн эхэдсэн цагийг, «юу ажиг- лагдсан -2» гэдэгт ажлын элементийг бичнэ.

Картын 3—6, 4—7, 5—8-д заасан зүйлүүдийг боловсруулалт хип- хийн өмнө тусгай зааврын дагуу бичнэ. Судалгааны 2-р карт буюу «эмчийн үзлэгийн хронокарт №-2»-ыг эмчид амбулатори ба больницоор үзүүлсэн хүн бүрд хөтөднө. Уг картаар эмчийн ажлын ачаалалд нөлөөлөх үндсэн хүчин зүйл болон үйлчилгээний чанар, үзлэгийн бүтэц зэргийг гүнзгийрүүлэн судлах зорилт тавьсан.

Судадгааны 3-р карт буюу «эмчийн гэрийн үзлэгийн хронокарт»- ыг эмчийн гэрээр үзсэн хүн бүрд хөтөднө. Картын гол зорилт нь нэг дуудлаганд зарцуулах дундаж хугацаа, үзлэгийн үр дүн, дуудсан гол шалтгаан, бусад холбогдох үзүүлэлт гаргахад оршино.

Судалгааны 1, 2, 3 картыг бүртгэх зааврыг тус бүрд нь боловсруулсан бөгөөд энд тэр болгон дэлгэрэнгүй бичих шаардлагагүй. Харин 2-р картын VI зүйлийг 1-р картаас түүвэрлэн тавьж боловсруулалтанд оруулна. Түүнчлэн 1-р картын «үйлчлүүлэгчийн дэс дугаар» гэдэг хүснэгтэнд бичигдсэн, үзүүлсэн хүн бүрийн дэс дугаар, 2 ба 3-р картын «картын хувийн дугаар» гэдэгт адил тавигдсан байна.

Судалгааны 2 ба 3-р карт их төлөв үзлэг хийгч эмчид хөтлөгдөх бөгөөд үзлэг хийдэггүй дунд мэргэжилтнүүдийн хөдөлмөр зар- цуулалтыг зөвхөн 1-р картаар судална.

Хронометражийн аргаар хөдөлмөр зарцуулалтыг судлахад аждын зураг авалт ба үечилсэн гэж 2 үндсэн арга бий.

Бид ажиглалтыг ажлын зураг авалтын аргаар, ажиглагчба ажиг- лагдагч 1 :1-ийн харьцаатайгаар явуулсан. Эмч, эмнэлгийн ажилчдын хөдөлмөр зохион байгуулалтыг сайжруулах, ажлын ачааллыи нор- мыг тогтоох зорилгоор хийгдэж байгаа хөдөлмөр зарцуулалтын су- далгаа нь хөдөлмөр зохион байгуулалтын одоогийн бодит байдал  хөдөлмөрийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр зохион байгуулах аргыг нэвтрүүлэн туршсаны дараах байдалтай зэрэгцүүлэн судлах шаардлагатай байдаг. Энэ учраас тухайн судал.гааны. зорилго,объектын шинж төлөвөөс шалтгаалан аргачлалд баяжилт хийж мөрдөх шаардлагатай байдаг. Эмч эмнэлгийн ажилчдын хөдөлмөр зарцуулалтыг судлах энэ аргачлал нь манай орны нөхцөлд, эмнэлгийн ямар ч мэргэжлийн хүний хөдөлмөр зарцуулалтыг судлахад хэрэглэж болохоос гадна судалгааг нэгтгэн явуулж дүгнэх бололцоотой арга юм.

Уг аргачлалыг эрдэм шинжилгээний болон практикийн аль ч ажилд (хялбарчлан) хэрэглэж болох бололцоотой. Ялангуяа практи- кийн байгууллагууд эмч, эмнэлгийн дунд ба бага мэргэжилтний аж- лын хэмжээ орон тооны хүрэлцээг шалгах, тэдний хөдөлмөрийг шинжлэх ухааны үндэстэй зохион байгуулах, үйлчилгээний чирэгд- лийг багасгах, ажлын ачааллыг тэгшитгэх зэрэгт чухал ач холбогдолтой юм.

Ном зүй

Чагнаа Н. К вопросу методики изучения затрат времени медицинских работников. Сборник докладов научных конференций НИИМ, УБ, 1970. Абдулаев А. К. Изучение затраты времени и организации труда вра\'чей-хирургов поликлиники ЦРБ. Здравоохр. Таджикистана, 1970, 4. Горячева В. Н. Принципы нормирования затрат труда оториноларинголога на ахмбулаторном приеме. Совет. здравоохр. 1969, 9. Дорис, Е. Робертс. Комплектование штатов сестринских служб общественного здравоохранения и амбулаторной помощи (методы исследования). ВОЗ, Жене- ва, 1964. Кельдманзон К. М. Изучение затраты времени участковых врачей педиатров и медицинских сестер детских городских поликлиник. Совет. здравоохр. 1969,1, 49. Христюхин А. К. Научная организация труда врача в сельском врачебном участке. НОТ в здравоохр. М., изд. НИИ труда, 1970. Роговой М. А. Методы изучения затрат труда медицинских работников М., 1964.
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1293
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК