Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1973, 2(14)
Хэсгийн эмчийн ажиллагаа
( Судалгааны өгүүлэл )

ЭХ яамны мэргэжилтэн Д. Ганжуур, эрдэм шинжилгээний ажилтан Ц. Мухар

 
Абстракт

Хөдөлмөрчдөд амбулатори-поликлиникээр үйлчлэх олон талт үйл ажиллагааны дотроос социалист болон манай оронд сүүлийн жилүү- дэд нэвтэрч байгаа, ирээдүйтэй үйлчилгээний шинэ хэдбэр болсон хэсгитн системийн үйлчилгээ нь судлаачид, зохион байгуулагчдын анхаардыг татсаар байна (Э. Скорбкова, М. Пуркрабек, 1972).

Хэсгийн системийн үйлчилгээ бол социалист эрүүлийг хамгаалахын урьдчилан сэргийлэх зарчмын үндэс болсон диспансерийн хя- налтыг зохион байгуулахад хамгийн тохиромжтой хэлбэр болохыг социадист орнуудын туршлага нотолж байна. Хэсгийн системийн үйл ажиллагааны онолын үндсийг ЗХУ-ын социалист эрүүлийг хамгаалах системийг үндэслэгч П. А. Семашко боловсруулж 1930 оноос хэрэгжүүлэн зохион байгуулсан юм. Амбулатори-поликлиникийн үйлчил- гээний хамгийн дэвшилттэй арга болох хэсэгчилсэн үйлчилгээний систем манай оронд 1958 оноос эхлэн зохион байгуулагдаж 1962 оноос Улаанбаатарт эмнэлэг үйлчилгээний нэгдсэн хэсэг нь дотор, хүүхдийн эмч, ариун цэвэр, халдвартын мэргэжилтэн, ариутгагч, бусад үйлчлэгчдээс бүрэлдэж байсан бөгөөд нэгдсэн хэсэг бүрд дунджаар 20,000 хүи ам ногдож, мэргэжлийн нэг их эмч 5000-6000 хүнд үйлчилж байв. Хотод, насанд хүрэгчдийн нэг хэсэгт ЗХУ-д 3500 (В. К. Овчаров, И. Б. Анольина, В. В. Варламава 1963), Унгар улсад 2800 хүн, хүүхдийн (0-14 насны) нэг хэсэгт 2000—1083 хүүхэд ногдож байна.

Социалист орнуудад хэсгийн системийн үйлчидгээг удам бодовсронгуй болгох талаар чухалчлан анхаарч байдаг. Үүний нэг тод ил- рэл нь 1970 оны 9-р сард Будапешт хотноо хэсгийн эмчийн ажлын зохион байгуулалтын талаар социалист орнуудын экспертүүдийн зөвлөлгөөн болж, хэсгийн системийн цаашдын ажлын талаар тодорхой чиглэлүүдийг дэвшүүлэн тавьсан явдал юм.

Ер нь хэсгийн системийн үйлчилгээ гэдэг нь тодорхой дэвсгэр нутгийн (тухайлбал хот, төвлөрсөн суурин газруудад район, орон сууц, гудамжны хороод, хөдөө орон нутагт сум, сангийн аж ахуй, бригад гэх мэтчилэн) тогтоогдсон тодорхой тооны хүн амд эмчилгээ ба урьдчидан сэргийлэх тусламжийг үзүүлэхийг хэлнэ. Манай оронд хот, аймгийн төвүүдэд хүүхэд, дотор, эмэгтэйчүүд, үйлдвэр, цехийн хэсгүүд ажиллаж байна. Харин сумын их эмчийн салбарууд нь манай орны хөдөөгийн хэсгийн системийн өвөрмөц нэгэн хэлбэр болж байна. Хөдөөгийн их эмчийн хэсэг (их эмчийн салбар) нь хөдөөгийн хүн амд анхан шатны эмнэлгийн тусламж үзүүлэх үндсэн нэгж юм (М. Шагдарсүрэн, 1970).

Үйлчлэх радиус ихтэй манай орны нөхцөлд сумын их эмчийн салбар нь хүн амд амбулатори, гэрийн ба стационарын тусламжийг хавсран үзүүлж байгаагаараа бусад орнуудаас ялгагдах өвөрмөц онцлогтой юм.

Хэсгийн системийн үйлчилгээг гардан зохион байгуулагч нь тэнд ажиллаж байгаа хэсгийи эмч нар байх ёстой. Хэсгийн эмч бол харьяалсан хүн амын зүй, дэвсгэр нутгийн газар зүй, үйлдвэр эдийн засгийн онцлогийг мэдэхээс гадна оршин суугчдын хоол тэжээлийн байдал, улирлын ба үйлдвэрийн чанартай гардаг халдварт,халдварт бус өвчнийг сайн судалсан, мөн айл, ерх, хүн нэг бүрийн амьдралын нөхцөлийг бүрэн хараандаа авч байдгийн хувьд гэрийн эмч эрүүл ахуйч, зохион байгуулагч юм.

Эрдэмтэн В. П. Вогралик бичихдээ: «хүн нэг бүрийг хүрээлэн буй нийгмийн орчин нь түүний эрүүл мэндийг тодорхойлно. Хэрэв эмч, хүний биеийн амьдралын чухал эрхтэн уушги,зүрх, элэг, бусад аливаа эрхтнийг шинжин үзэж, ямар нэгэн өөрчлөлт олчихоод гагцхүү эдгээр хэмжигдэхүүний үндсэн дээр өвчний оношийг тогтоож, түүний шалтгааныг тодорхойлохыг хүсвэл алдаа хийхэд тун ч хялбархан. Хэрэв эмч өвчтөнийхөө ахуй нөхцөлтэй (түүний цалин хөлс, орон сууц, хоол тэжээл, эрүүл ахуйн дадал заншил, соёлын хэмжээ гэх мэт) танил бөгөөд ажил хөдөлмөрийи нөхцөлийг нь (мэргэжлийн хортой зүйл) мэдэж байвал өөр хэрэг» гэжээ.

Энэ шаардлагыг зөвхөн хэсгийн эмч л биелүүлж чадна. Социалист эрүүлийг хамгаалахыг үндэслэгч П. А. Семашко хэсгийн эмчийн ажиллагааны ач холбогдлыг үнэлж хэлэхдээ «...хэсгийн системийн үйлчилгээ нь >эмчлэгч эмч өөрийн хэсгийн хүн ам, хөдөлмөр ахуйн нөхцөл, удаан хугацаагаар олон дахин өвдөгсөд, эмчлүүлэгчдийг нарийвчлан мэдэх боломжийг өгч, зөвхөн эмчилгээгээр үл-барам халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг явуулах дүүрэн бололцоог олгоно. Иймээс хэсгийн эмч бол гэрийн эмч бөгөөд гэр бүлийн нөхөр юм. Өөрийн хэсэгт суугчдыг мэдэх нь өвчнийг эрт танин мэдэх, эмчлэх боломжийг олгоно...» гэжээ.

Хэсгийн эмчид өвчтөн хамгийн түрүүид үзүүлдэг учраас хэсгийн эмч бол ажлаа сайн зохион байгуулдаг, өвчнийг цаг тухайд нь оношилж, эмчилгээ, сувилгаа, урьдчилан сэргийлэх олон талт арга барилыг хослуудах чадвар төгс байх ёстой. Зарим эрдэмтдийн хий- сэн судалгаанаас үзэхэд амбулатори, гэрээр үзүүлэгчдийн 45% нь хэсгийн эмчид ногдож байна.

Хүн амын дотор элдэв хаддварт өвчнөөс урьдчидан сэргийдэхэд хэсгийн эмч онцгой чухал үүргийг гүйцэтгэх бөгөөд энэ нь түүний ажлын нэг үндсэн хэсэг байх ёстой. Хурц халдварт өвчний нууц үе, ужиг архаг өвчний эхний «үл ялих» шинж тэмдгийг хэсгийн эмч хамгийн түрүүн илрүүлж, хаана ямар мэргэжлийн эмчид явуулах ба хэвтүүлэх асууддыг шийдвэрдэдэг. Хурц өвчнөөр өвдсөн хүмүүс эмнэлэгт хэвтэж эмчлүүлсний дараа хэсгийн эмчийн хараанд буцаж ирдэг учраас өвчний архагшин хүндрэхээс урьдчидан сэргийдэх ажлыг хэсгийн эмч хариуцдаг.

Архаг өвчин ихсэх ханддага байгааг суддаачид нотолсоор байна. Архаг өвчнийг анхдагч ба хоёрдогч гэж ерөнхийд нь ангилдаг. Анхдагч, архаг өвчинд тараагуур судасны хатуурал, ревматойд артрит зэрэг цөөхөи өвчин ордог.

Харии хоёрдогч арха! өвчин хамгийн олон тохиолдох бөгөөд энэ нь хурц өвчний дутуу буюу муу эмчлэгдсэи төгсгөл болж үлдэх нь (Н. В. Элынтейн, 1973) одонтаа үзэгдэнэ.

Хэсгийн эмч өөрийнхөө мэргэжлийг сайн эзэмшсэн байхаас гадна социалист ёс суртахуун, энэрэнгүй, коммунист өндөр хүмүүжилтэй байх нь чухад. Хэсгийи эмч ард одиы итгэл найдварыг хүлээсний хувьд эмнэлгийн тусдамж авахаар ирж байгаа хүмүүст үйлчлэхийн хамт харьяа хүн амын гэр бүд, ажил хөдөлмөр, ёс зүй, эд хангамж зэрэг амьдрал ахуйи бүх л шаардлагатай асуудлуудын талаар тууштай зөвлөгч нь байдаг. Иймээс хэсгийн эмч бол ард олны жинхэиэ нөхөр, эцэг, эх нь болдог.

Хэсгийн эмчийн зохиох урьдчилан сэргийлэх ажлын гол арга бол хүи амын дунд диспансерийн хяиалтыг явуулж эргүүлийн үйлчилгээгээр хангах явдал юм. Дисиансерийн хяналтыг зохион бай- гуулахад түүний ерөнхий зарчмыг баримталж харин тухайн орон нутагт тохирох арга хэлбэрийг сонгон авч энэ талаар тэргүүн туршлагыг эзэмших, онол-эрдэм шинжилгээний шинэ ололтуудаас суралцах хэрэгтэй болдог. Жишээлбэл үйлчилгээний радиус ихтэй сумын их эмчийн салбарт диспансерийн хяналтанд авсан хүмүүсийг тогтоосон хугацаанд их эмчид ирүүлж үзүүлнэ гэвэл амьдралд ний- цэхгүй юм. Харин дисиансерийн хяналтын хүмүүсийг эмчид ирж үзүүлэх, эмч гэрт нь очиж үзэх гэж хуваах, бригадын бага эмчийн давхар хяналт тогтоох, дунд мэргэжилтнээр эргүүлийн үйлчилгээ хийлгэх зэрэг аргыг хослуулбал илүү үр дүн өгнө.

Хэсгийн эмч нар нь диспансерийн хяналтыг 4 үе шаттайгаар явуулна. Үүнд:

  1. Хяналтанд авах өвчтөнийг илрүүлэх-
  2. Илрүүлсэн өвчтөнийг бүртгэн авч диспансерийн хяналтыг эхлэх.
  3. Хяналтанд авсан өвчтэй ба эрүүл хүмүүсийг тогтмол үзлэ- гээр хангах.
  4. Хяналтын үр дүнг гаргах эдгээр болно.

Диспансерийн хяналтанд авах өвчтөнийг илрүүлэхэд хот суурин газрын нөхцөлд амбулатори, гэрээр үзүүлэгчид ба хэвтэн эмч- лүүлэгчдийг сайтар судлах, харин хөдөөгийн (сум дунд, сумын их эмчийн салбарт) нөхцөлд хэсгийн эмчээс хүн амын дунд змнэлгийн үзлэг хийх явдал гол арга юм. Хэсгийн эмч харьяалсан хүн амын бүх давхаргыг диспансерийн хяналтанд авч үйлчилнэ гэвэл одоо- гийн нөхцөлд хараахан хүчин хүрэлцэхгүй юм. Харин ахуй амьд- рал, эпидемиологийн таатай бус нөхцөлд байгаа тодорхой нэгэн өрх гэрийн ам бүл, эмчийн бүрэн хараанд зайлшгүй байх өвчтэй хүмүүс, физиологийн онцлог бүхий эрүүл хэсгийг (0—1 насны хүү- хэд, жирэмсэн эмэгтэйчүүд) гол анхааралдаа авч үйлчилбэл зодино. Эдгээр өрх гэр ба хүмүүст хэсгийн эмчийн үзлэгийг амбулатори, гэрээр тогтоосон хугацаанд хийж, эргүүлийн сувилагчийн үйлчилгээгээр ханган ажиллуулахаас гадна албан газар, үйлдвэрчний эвлэлийн байгууллагатай хамтран ахуй амьдралд нь туслах, орон сууцаар хангах, амралт сувилалд явуулах зэрэг эмиэлэг, нийгэм хангамжийн ажлыг зохиож байх ёстой.

Хүн амын бусад хэсгийг өвчлөлийн байдал, гэр бүл, ахуй амьдралын нөхцөл, эмнэлгээс алслагдсан байдал зэргийг харгалзан эрүүл мэндийн үзлэгийг жилд хэд хэдэн удаа зохиохоор төлөвлөн ажиллаж болно. Хэсгийн эмч нь тусгай мэргэжлийн диспансеруудын хяналтанд өвчтөн явуулах, зөвлөлгөө авах ажилд гол зохицуулагчийн үүрэгтэй байгааг судлаачид өргөн тэмдэглэж байна (С. Я. Фрейдлин, 1971).

Хэсгийн эмч бол хүн амын дунд дэлгэрч байгаа төрөл бүрийн халдварт өвчин ялангуяа сүрьеэ, арьс өнгөэ бруцеллёз өвчнийг илрүүлэх, эмчлэх ажилд онцгой үүрэг гүйцэтгэх ёстой. Халдварт өвчин илэрсэн буюу сэжиг бүхий хүмүүсийг зохих эмнэлэг, диспансе- руудад явуулан эмчлүүлж, гэр бүл ба хавьтагсдын дотор өвчний эх уурхайг илрүүлэх, тархалтыг зогсоох ажлыг дэс дараатай авч явуулж байдаг.

Хэсгийн системийн үйлчилгээ хүүхэд, төрөх эмэгтэйчүүдийг мэргэжлийн чиглэлээр хамарч чадаагүй нөхцөлд хэсгийн эмч нь эх нялхсын ажлыг онцгой анхааралдаа авна.

Хүн амд халдварт өвчний эсрэг урьдчилан сэргийлэх тарилгыг зааврын дагуу зөв хийж, халдвар хадгалагчийг илрүүлэх, эмчлэх ажлыг зохиож, халдварт ариун цэврийн байгууллагуудын эмч нартай ажлаа холбож ажиллах хэрэгтэй байдаг.

Хэсгийн эмчийи хариудлага их, гүйцэтгэх ажил өргөн хүрээтэй байгаа бөгөөд энэ бүхнийг хийхдээ эмчийн туслагч болсон эмнэл- гийн дунд мэргэжштэн (бага эмч, эх баригч, эргүүлийн сувилагч) нарыг зөв зохистой, үр дүнтэй ажиллуулах хэрэгтэй. Тэд нар хэсгийн эмчийн шийдвэрээр өвчтөнийг гэрээр эргэж цагаар тариа хийх, боолт хийх, ходоод гэдэс угаах, бургуй тавих, эм найруулж өгөх зэрэг эмчилгээ хийх, шинжилгээ авах, хяналтанд байгаа 0—1 насны хүүхэд, жирзмсэн эхчүүдийг эргэж биеийн байдлыг асууж, эмчийн өгсөн зөвлөлгөөний биелэлтэнд хяналт тавих, шаардлагатай бол эмчийн үзлэгт очуулах буюу эмчийг авчирч үзүүлэх зэргээр эмчийн ажилд хамгийн ойр туслагч болдог. Ялангуяа диспансерийн үйлчилгээг хот, хөдөөгийи хүн амд улам ойртуулахад бага эмч, эх баригч, сувилагч иарын үүрэг улам их ач холбогдолтой болно.

Хэсгийн эмч туслагч нараа зөв удирдаж зохион байгуулсны үндсэид хэсгийн хүрээний эмнэлгийн тайлан дүн бүртгэлийн ажлыг эмх цэгцтэй үнэн зөв хөтөлнө. Энэ нь өөрийн хэсэгт хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлж эрүүлжүүлэх ажлын эх үндэс болдог. Дүн бүртгэлийн ажлыг дутуу үнэлж, ор нэр болгосноос болж эмчлэн сэргийлэх ажлын төлөвлөлтөнд буруу тусгал өгөх, хүн амын эрүүл мэндийн байдалд хийх дүгнэлтийг бүрхэгдүүлэн уршиг тарьдгийг онцгой анхаарвал зохино.

Хэсгнйн эмчийн ажл.чын зохион байгуулалтын талаар Будапешт хотноо болсон социалист орнуудын экспертүудийн зөвлөлгөөнөөс хэсгийн эмчийн ажилд бэрхшээл учруулж байгаа хүчин зүйлийг дорхи байдлаар заажээ. Үүнд:

  1. Ажлын цагийг муу ашиглах
  2. Дунд мэргэжилтний хүчийг бүрэн зохистой ашиглаж чадах- гүй байх,
  3. Эмчийн ажилд эмнэлгийн үйлчилгээнээс гадуур ажил нилээд хийлгэх,
  4. Ажлын цагаас илүү ажиллах,
  5. Ажлын ачаалал тэгш биш байх,
  6. Хэсэгт ирж байгца хүмүүсийн эмнэлгийн тусламжийг зохи- цуулах зэрэг бэрхшээл байна гэж заажээ.

1972 онд хот, хөдөөгийн эмнэлгийн эмч нарын ажлын ачааллыг хронометражийн аргаар үзсэн бидний судалгааны урьдчилсан дүнгээс үзвэл манай орны хувьд ч дээрх хүчин зүйл тодорхой хэмжээгээр нөлөөтэй байгаа нь харагдаж байгаа юм.

ЗХУ—д хэсгийн эмчийн ажлыг улам боловсронгуй болгох, тэдний хөдөлмөрийг шинжлэх ухааны үндэстэй зохион байгуулахын тул су- далгааны ажлыг өргөн зохиожбайна (А.П.Бухтиярова/ 1972). Хэсгмйн эмчийн амбулаторийн үзлэгийн 70,9% нь анхан, 29,1% нь давтан үзлзг, урьдчилан сэргийлэх үзлэг 15%, бүх үзүүлэгчдийн 57,8% нь хурц өвч- ний улмаас, 42,2% нь архаг өвчнөөс үзүүлдгийг хронометражийн аргаар тогтоожээ.

Хүн амыг эмнэлгийн хэсгийн системээр үйлчлэхэд нутаг дэвсгэрийн хэмжээ багагүй нөлөөтэй. Эмнэлэг нь оршин суугчцаас хичнээн холдох тутам эмчид ирж үзүүлэх тоо цөөрч, гэрийн үйлчилгээнд их хугацаа алдаж хэсгийн эмчийн ажлын чанарт нөлеөлдөг.Хо- тын нөхцөлд хэсгийн хүн ам эмнэлгээс 3—5 км-ээс холгүй, эмчид очиж үзүүлэхэд 20—30 минутаас илүүгүй хугацаа зарцуулдаг байх ёстой гэж үзэж байна.

Социалист орнуудад хэсгийн эмчид дотор, мэдрэл, мэс засал зэрэг хамгийн өргөн хүрээтэй мэргэжлийг эзэмшүүлж, эмчилгээ урьдчилан сэргийлэх, халдварт эпидемиологийн даллагатай болгох зорилт тавьж байна. Тогтмол курс, тусгай сэдвээр хийх семинар, онол практикийн бага хуралд оролцох, солилцуулан ажиллуулах зэрэг мэргэжил дээшлүүлэх ажлыг зохиохын хамт бие даан ном, сэтгүүл уншиж үндсэн ба тусгай мэргэжлийг дээшлүүлэх явдал онцгой байр эзлэх ёстой.

Хэсгийн эмнэлгийн одоогийн зохион байгуулалтыг улам боловсронгуй болгох зорилгоор дав даруй шийдвэрлэх асуудлын дотроос юуны урьд хэсгийн эмнэлгийн эмч нарын үйлчилгээний уналгын асуудлыг шийдвэрлэх, цаашдаа Улаанбаатар болон төвлөрсөн хот суурин газрууд, аймгийн төв, районуудын поликлиникийг стандарт зургаар барьж ашиглалтанд оруулах, нэгдсэи хэсгийн үйлчилгээг районы хэсгийн поликлиникт төвлөрүүлэн байгуулж районы поликлиникуудыг хэсэгчилсэн үйлчилгээг удирдан зохион байгуулах мэргэжлийн төв болгох нь чухал байна.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 535
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК