Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1973, 2(14)
Дотрын тусламжийн зарим асуудал
( Судалгааны өгүүлэл )

Ангаах ухааны дэд эрдэмтэн Д. Бат-Очир

 
Абстракт

Материалы изучения госпитализированных терапевтических больных г. Улан- Батора подтверждают необходимость не только расширения, по и углубленной специализацин терапевтического коечного фонда города и создания узкоспециализированных отделений терапевтического профиля.

Дальнейший подъем качества терапевтической стационарной помощи во многом будет зависеть от целесообразной специализации терапевтического коечного фонда города в целом. В связк с этнм автор предлагает сушествующий коечный фонд уже в настоящее время перепрофилировать и создать в городе ‘единые спецнализированные отделения, в первую очередь, кардиоревматологические, гастроэнтерологические, эндокринологи ческие,гематологическпе, нефрологические и аллергологические.

Однако имеющегося коечного фонда еще недостаточно для дальнейшей углубленной специализации и по ряду узкоспециализированным профилям пока рекомендуются не отделения, а койки внутри терапевтических отделений общего профиля в виде секций, что позволит сконцентрировать кадры специалистов, оснащение и оборудование.

В дальнейшем, по мере расширения коечного фонда города, эти неболыдие специализированные ячейки можно укрупнять.

Социалист оронд эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчтөний бүрэлдэхүүнийг эмнэлгийн дүн бүртгэлэ тооцооны үндсэн дээр улам бүр системтэй судлах боллоо.

Сүүлийн жилд эмнэлгийн тусламжийн чанар байдлыг бүрэн то- дорхойлохдоо одоо хөтлөгдөж байгаа бүртгэл, судалгаанаас гадна тусгай арга хэрэглэж байна.

Зөвлөлт Холбоот Улс болон олонхи социалист оронд хүн амд үзүүлж буй эмнэлгийн тусламжийн чанарыг нэг удаагийн бүртгэлийг шинжлэх магадлах үнэлэлттэй холбох аргаар судалж, хэрэгцээг тогтоож байна.

Энэ нь ялангуяа дотрын нарийн мэргэжлийн тусламжийн хэрэгцээг төлөвлөх, оношилгоо, эмчилгээний чанарыг цаашид сайжруулахад ихээхэн ач холбогдолтой арга болохыг манайд хийсэн судалгааны зарим баримт харууллаа.

1971 онд Улаанбаатар хотын нэгдсэн эмнэлгийн дотрын тасагт нэг удаагийн бүртгэлийг шинжлэн магадлах үнэлэлттэй холбох ар- гаар хийсэн (20,0% р>95%,1 — 2,0) судалгаа нь хүн амд үзүүлэх дотрын тусламжийн чанарыг дээшлүүлэх,дотрын орыг цаашид тодорхой нарийн мэргэжлээр ялган судалж, төлөвлөх аятай бололцоо олгов (1-р хүснэгт).

1-р хүснэгтээс үзвэл цус, амьсгал, хоол боловсруулах эрхтний өвчний улмаас хэвтэж эмчлүүлэгчдийн 52,3-аас 63,2 хувь нь доторт, бусад нь зүрх үе мөч, ходоод-гэдэс, уушги, харшил зэрэг дотрын тодорхой нарийн мэргэжлийн тасагт тус тус эмчлүүлэх шаардлага- тай байв.

Үүнтэй уялдаж, Улаанбаатар хотын насанд хүрсэн хүн амд үзүүлэх дотрын тодорхой нарийн мэргэжлийн тусламжийн хэрэгцээг больницод эмчлүүлэгчдийн тоо, орны фондын ашиглалт, нэг өвчтөний эмчлүүлсэн дундаж ор хоногт тулгуурлан тодорхойлов.

Ер нь олонхи эрдэмтдийн судалгаанаас үзэхэд хотын 1000 хүн амд оногдох дотрын орны тоо харилцан адилгүй байна. Тухайлбал: 1-р хүснэгт

Хэвтсэн өвчтөний хуваарилал

(Шинжлэн магадлах унэлэлтээр)

Өвчний анги

Дотрын тасаг (ерөнхий)

Дотрын тодорхой нарийн мэргэжлийн тасаг

 

Дотрын биш бусад нарийн мэргэжлийн тасаг

Бүгд %

Зүрх үе мыч

Ходоод гэдэс

Уушги

Харшил

Цусны эргэлтийн Зүрхний өвчин Амьсгалын эрхтний өвчин

Хоол боловсруулах эрхтний өвчин

 

 

59,1 ±2,2

 

 

63,2 ± 2,5

 

 

52,3 ±2,8

 

 

40,1±2,2

 

 

-

 

 

-

 

-

 

 

-

 

 

46,6±2,0

 

-

 

 

27,0±2,3

 

 

-

 

-

 

 

7,7±1,4

 

 

-

 

0,8±0,4

 

 

2,1±0,7

 

 

1,1±0,5

 

100,0

 

 

100,0

 

 

100,0

анагаах ухааны дэд эрдэмтэн Л. Буджав 1980 онд дотры ор 2,4 байхаар тооцоодсон нь 16-аас дээш насны 1000 хүн амд 3,4ор ноог- дож байна. Энэ үзүүлэдтийг С. М. Данюшевский (1967) — 2,2 И. Я.Богатырёв (1969)— 3,0, В. А. Миняев (1970)—3,2, В. А. Корзун (1971)—4,09 ороор тус тус тогтоожээ.

1971 онд манайд хийсэн судалгаагаар Улаанбаатар хотын 16-аас дээш насны 1000 хүи амд дотрын 3,03 ор чогдохоор тооцоолсны 1,2 ор нь дотрын тодорхой нарийн мэргэжлийн ор байлаа. Үүнийг коэф- фиентод хөрвүүлбэл 0,4, дотрын тасагт 0,6 (0,4 + 0,6 = 1,0) тус тус болох юм.

Одоо хотын 1000 хүн амд дотрын 1,8 ор ногдож байгаа бөгөөд үүнээс 0,7 орыг дотрын тодорхой нарийн мэргэжлийн тасагт зориул- бал зохих юм.

Дотрын тодорхой нарийн мэргэжлийн орны хэрэгцээ тухайн улс орны өвөрмөц онцлог, ерөнхий өвчлөл зэргээс шалтгаалж харилцан адилгүй байна (2-р хүснэгт).

2-р хүснэгт

Дотрын тодорхой нарийн мэргэжлийн орны хэрэгцээ

Орны мэргэжлийн ялгаа

Хотын 1000 хүн амд

Хотын 16-аас дээш насны 1000 хүн амд

Е. А. Ло- гинова (Москва 1969)

В. А. Ми-

няев(Ленин- град 1970)

В. С. Хру-щёв (Моск ва 1970)

В. С. Ко~ ролёв (1971)

В. А. Кор- зун (Алма- Ата 1971)

манай су-

далгаа

(Улаан-

баатар)

1971

Дотрын

үүнээс

3,0

3,2

3,04

2,4

4,09

3,03 ±0,1

— дотор (ерөнхий)

1,7

1,7

1,2

0,92

1,83

— зүрх, үе мөч

0,3

1,70

0,3

0,35

1,12

0,43

— ходоод, гэдэс

0,8

0,36

0,8

0,64

0,50

0,30

— уушги

0,52

           

0,65

0,15

— бөөр

0,11

0,05

0,30

0,09

— цус

0,1

0,08

0,04

0,06

0,20

0,10

— булчирхай

0,1

0,07

0,1

0,05

0,40

0,09

— харшил

-

-

 

 

-

0,04

—бодисын солилцооны өвчин

 

 

 

 

 

 

— бусад

 

0,10

 

 

 

 

 

 

0,26

0,1

0,05

 

 

2-р хүснэгтээс үзвэл манайд дотрын тодорхой нарийн мэргэжлийн орны хэрэгцээ ЗХУ-ынхаас бага зэрэг доогуур байна. Харин дотрын (ерөнхий) орны хэрэгцээ бараг адил буюу ялимгүй дээгүүр байгаа нь өнөөгийн нөхцөлд дотрын бүх орыг тодорхой нарийн мэр- гэжлийн ор болгох боломжгүйтэй холбоотой юм.

Гэхдээ хотын хүн амд амбулатори-поликлиник болон больницын нөхцөлд үзүүлэх дотрыи тусламжийн хэрэгцээг зөв тогтоох, оношилгоо, эмчилгээний чанарыг эрс дээшлүүлэхэд юуны өмнө дотрын бүх орны 40 орчим хувийг тодорхой нарийн мэргэжлийн тасагт шил- жүүлж, үндэсний мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх болон бусад холбогдох асуудлыг үүитэй уялдуулаи шийдвэрлэх нь зүйтэй гэсэн дүгнэлт гарч байна.

 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Ангаах ухааны дэд эрдэмтэн Д. Бат-Очир


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 309
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК