Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1973, 2(14)
Тус улсын хөдөөгийн хүн амын газар зүйн зарим үзүүлэлт
( Судалгааны өгүүлэл )

Дэд эрдэмтэн Н. Чагнаа

 
Абстракт

Простой анализ показывает, что некоторые основные показатели географии населеиия сельских местностей МНР имеют существенные различия в отдельных аймаках, находящихся в разных географических зонах страны. Плотность населения, без учета жителей городских поселений, составляет 0,6 человека на 1 км2. Сред- ний радиус обслуживания составляет для объединенных больниц 168,3 км, для межсомонных больниц—83,1 км, а для врачебных участков—47,3км. Численность обс- лүживаемого населения соответственно колеблется 25800—73300,4000—13400 и 975 — 3200 человек,

Аливаа улсын хүн ам дэвсгэр нутагтаа тархан суурьших бай- дал нь тэр орны байгаль, газар зүй ба үйлдвэр хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн төрөл шинж, орон нутгийн засаг захиргаа, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зохион байгуулалтын онцлогоос шалтгаалан харилцан адилгүй 'байдаг.

Нутаг дэвсгэрийн хувьд хүн ам ийнхүү тархан байршсаныг судлах явдал ялангуяа сүүлийн жил их болсон бөгөөд, түүнийг хүн амын газар зүй гэж нэрлэдэг.

Хүн амын газар зүйн үзүүлэлтийн үндсэн элементийг судлах асуудал эрүүлийг хамгаалахын төдөвлөлт, зохион байгуулалтыг сайжруулах, хөдөөгийн хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламжийг ойртуулан чанаржуулах зорилтыг шийдвэрлэхэд чухал рольтой.

Хөдөөгийн хүн амын газар зүйн үзүүлэлтийн судалгааг тэр улсын засаг захиргааны байршилтаар нутаг дэвсгэр, хүн ам хэрхэн хуваагдсаныг тодорхойлох замаар явуулдаг. Жишээ нь манай улс аймаг, сум гэж засаг захиргааны нэгчээр зохион байгуулагдаж, түүнд дэвсгэр нутаг, хүн ам хуваагдсан байна. Энэ хуваагдалтын зүй тогтоолыг хүн амын газар зүйн ухаан судалдаг.

Хүн амын газар зүйн, эмнэлэгүйлчилгээтэй нягт холбоотой зарим үзүүлэлтийг энд товч дурдах болно. Үүний нэг нь хүн амын нягтшилт буюу 1 км2-д ногдох хүн амын тооны харьцаат үзүүлэлт юм. Манай улсын хүн амын дундаж няттшилт 1 км2-д 1,2 хүн ногддог бөгөөд гадаад ориуудтай жишихэд нягтшилтын хувьд сийрэг орны тоонд ордог. Хүн амын нягтшилгын энэ ерөнхий үзүүлэлт нь хөдөөгийн эмнэлгийн зохион байгуулалт, төлөвлөлт болон бусад нарийн асуудлыг шийдвэрлэхэд практикийн шаардлагыг хараахан хангаж чаддаггүй.

А. П. Жук (ЗХУ-ын) улсын болон муж хязгаарын хүн амын нягтшилтыг тодорхойлохдоо, хотын хүн амыг оролцуулахгүйгээр тооцоолбол нягтшилт 40% хүртэл хорогддог бөгөөд Узбекистан, Казахстан, Эстон зэрэг улсуудад нягтшилт бараг хоёр дахин багасдаг гэж бичсэн байдаг. Ийм байдал манайд ч ажиглагдаж байна. Улсын нягтшилт хот ба төвийн хүн амыг оролцуулалгүйгээр тооцоолбол 1 км2

6 буюу бараг 50% багассан үзүүлэлт гарч байна. Харин аймаг бүрээр авч үзвэл харилцан адилгүй байна (1-р хүснэгт).

Хөдөөгийн хүн амын нягтшилт

(1969 оны байдлаар)

Нягтшилт аймгийн төвийн хүн амыг оролцуулсан (1) ба оролцуулаагүй (2)

Аймгийн нэр

1

2

  1. Архангай
  2. Баян-өлгий
  3. Баянхонгор
  4. Булган
  5. Говь-алтай
  6. Дорноговь
  7. Дорнод
  8. Дундговь
  9. Завхан
  10. Өвөрхангай
  11. Өмнөговь
  12. Сүхбаатар
  13. Сэлэнгэ
  14. Төв
  15. Увс
  16. Ховд
  17. Хөвсгөл
  18. Хэнтий
  19. Аймгийн дундаж

1,24

1,12

0,42

0,87

0,32

0,26

0,3

0,35

0,3

0,96

0,15

0,41

0,91

0,7

0,81

0,67

0,67

0,47

0,69

1,0

1,0

0,3

0,5

0,2

0,1

0,1

0,3

0,6

0,9

0,1

0,3

0,8

0,6

0,7

0,5

0,6

0,4

0,6

Аймгуудыг хөдөөгийн хүн амын нягтшилтын хувьд төвийн хүн -амыг оролцуулалгүй дорхи гурван ангид хувааж болох юм.

Аймгийн нягтшилтын групп

(1 км2-д ногдох хүн амаар)

0,7 – 1,0

0,4 – 0,6

0,3 – 0,1

Архангай

Баян-өлгий

Өвөрхангай

Сэлэнгэ

Завхан

Увс

 

Булган

Баянхонгор

Дундговъ

Сүхбаатар

Төв

Ховд

Хөвсгөл

Хэнтий

 

Дорноговь

Г овь-алтай

Дорнод

 Өмнөговь

 Сүхбаатар

 

Хүн амын нягтшилт хөдөөгийн эмнэлгийн үйлчилгээний радиуст нөлөөлдөг. Эмнэлгийн салбарын үйлчилгээний радиус нь хүн амын газар зүйи үзүүлэлтийн нэг бөгөөд хөдөөгийн хүн амд эмнэлгийн тусламж хир зэрэг ойр байгааг харуулдаг. Эмнэлгийн салбарын үйл- чилгээний радиусыг дорхи аргаар тодорхойлно.

R =

H- үйлчилэх хүн амын тоо

D – хүн амын нягтшилт

n – тогтмол тоо 3,14

Үйлчилгээний радиусын хэмжээ хүн амын тоонд шууд харьцаатай, хүн амын нягтшилтанд урвуу харьцаатай байдаг. Түүвэр судалгаагаар аймгийн нэгдсэн эмнэлэг, сумдундын эмнэлэг, их эмчийн салбарын үйлчилгээний дундаж радиусыг тодорхойлж үзье (3-р хүснэгт).

Үйлчилгээний радиус

(газар зүйн бүсээр км-ээр)


Газар зүйн бүс

Нэгдсэн эмнэлэг

Сум-дунд

Их эмчийн салбар

1. Уулархаг бүс

141,0

75,5

39,7

2. Тал хээрийн бүс

131,5

67,0

36,6

3, Говийн бүс

217,5

107,0

65,6

4. Дундаж

163,3

83,1

47,3

Тайлбар: Сум-дундын эмнэлгийнхийг гаргахдаа харьяалагдах салбарын дэвсгэ- рийн ба хүн амын тоог оролцуулан бодлоо.

Говийн бүсийн эмнэлгийн салбарын үйлчлэх радиус бусдаас мэ- дэгдэхүйц их байна. Хүн амын газар зүйн эмнэлэг үйлчилгээний хол- богдолт бас нэг үзүүлэлт бол хүн амын, суурин эмнэлгийн гол үйлч- лэх салбараас хол орших зай юм. Уг үзүүлэлтээр, аймгийн эмнэл- гээс сумууд, сум-дундын эмнэлгээс түүнд харьяалагдах сум, сумын эмнэлгээс бригадын хол орших зайг гаргаж хүснэгт 4-рээр харууллаа.

Хүн амын суурин эмнэлгийн гоп газраас хол орших дундаж зай (км)

 

Аймгийн эмнэлгээс сумдын орших зай

Сум-дундын эмнэлгээс харъяа сумын орших зай

Сумын эмнэлгээс бригадын орших

зай

Хангайн уулархаг бүс

Тал хээрийн бүс Говийн бүс

Дундаж

121,5—172,1

104,1—164,5

132,8—163,2

143,3

67,0—78,5

58,3—86,5

97,2—98,0

80,7

56,3

35,5

45,0—48,5

47,1

Аймгийн нэгдсэн эмнэлгээс сумдын хол орших зай дунджаар 143,3 км, сум-дундын эмнэлгээс түүнд харьяалагдаж байгаа сумдын зай 80,7 км, сумын их эмчийн салбараас бригадын зай 47,1 км. байгаа нь эмнэлгийн эдгээр салбарын үзүүлэх тусламж үйлчлэх хүн амаасаа дунджаар ийм л зайд байгааг харуулж байна.

Хүн амын газар зүйн бас нэг нилээд чухал үзүүлэлт бол суурингийн хүн амын тооны үзүүлэлт юм.

Манай улсын газар зүйн бүсүүдийн онцлогтой уялдан суурингуудын хүн амын олон, цөөний үзүүлэлт харилцан адилгүй байдаг.

Бид хөдөөгийн эмнэлгийн үндсэн салбар болох нэгдсэнэмнэлэг, сум дундын эмнэлэг, их эмчийн салбарын үйлчилж байгаа хүн амын дундаж тоог 18 аймгийн нэгдсэн больниц, сум дунд (харьяалах сумыг оролцуулав) их эмчийн салбараар гарган үзэхэд дунджаар аймгийн нэгдсэн эмнэлэг 25800—73300, сум дундын эмнэлэг 4000—13400, их эмчийн салбар 975—3200 хүн амд үйлчилж байна. Тоо- цоолсон материалд үндэслэн дээрх эмнэлгийн газруудыг үйлчлэх хүн амаар нь доорхи ангилал тогтоож болох юм (5-р хүснэгт)

Эмнэлгийн салбарыг үйлчлэх хүн амын тоогоор зэрэглэвэл

Зэрэг

I

II

III

IV

 

Салбар

Хүн ам мянгаар

Нэгдсэн больниц  

Сум-дундын эмнэлэг

Их эмчийн салбар

35,0 хүртэл

6,6 хүртэл

1,5 хүртэл

36,0—46,0

6,7—7,7

1,6-2,1

47,0—63,0

7,8—8,8

2,2—2,7

53,0— ,0

8,9—9,9

2,8—дээш

68-дээш

10-дээш

      “

 

Аймгийн нэгдсэн эмнэлэг ба сум дундын эмнэлгийн үйлчлэх хүн амыг 10000—5000, их эмчийн салбарыг 500 хүн амын хэлбэлзэлтэйгээр зэрэглэл болголоо. Хөдөөгийн хүн амын газар зүйн дээр дурдсан зарим үзүүлэлтийг эрүүлийг хамгаалахын зохион байгуулалт, төлөв- лөлтийн арга барил, ялангуяа хөдөөгийн эмнэлэг урьдчилан сэр- гийлэх байгууллагын үйл ажиллагааг (амбулаторийн үзлэг, ор хоног, эм борлуулалт г. м) төлөвлөх ба түүнийг дүгнэх, материаллаг баазыг бэхжүүлэх, эмч эмнэлгийн ажилчдын ажлын норм, хүн амын эмнэлгийн тусламжийн хэрэгцээг судлан тодорхойлох, эмчилгээ урьд» чилан сэргийлэх үйлчилгээг зохион байгуулахад зүй ёсоор анхааран үзэх нь манай орны өвөрмөц нөхцөлд бүрч чухал юм.

 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 729
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК