Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1973, 2(14)
Манайд тохиолддог шизофренийн клиник, явцын зарим зүй тогтоол
( Судалгааны өгүүлэл )

Ц. Гүрдорж Г. К. Заиров

ЭХЯ-ны харьяа сэтгэл мэдрэлийн өвчнийг анагаах эмнэлэг

 
Абстракт

На основе клинического изучения 159 больных с шизофренией установлено, что по степени общей прогредиентности процесса можно выделить два основных варианта шубообразной шизофрении. Первый клинический вариант, по сути смежный с непрерывно текущей шизофренией, и второй—переходный между шубообразной и рекурентной шизофренией.

В патогенезе первый вариант все более сближается с непрырывно-прогредиентной шизофренией, второй, становясь в рецидивах менее острым, постепенно идентифицируется с первым—по психопатологической структуре обострений и по степени нарастания процессуального дефекта личности больных.

При рекурентной шизофрении приступы типологически представляли собой в основном эффективно лабильные состояния, и, по мере течения процесса, эмоциональный тон становился вялым, порой нивелированным.

Шизофрени өвчний явцад нэг талаас сэтгэц эмгэгийн голяох хам шинж илрэх зүй тогтоол, нөгөө талаас сэтгэцийн нэгдмэл үйл ажиллагааны эвдрэлд (Э. В, Крепилин-ийнхээр регистр) сэтгэц эмгэгийн дарааллын зарчим юмуу (А. В. Снежневскийнхээр-уровень) сэтгэц эмгэгийн хүрээ байж болох эсэхийг хүлээн зөвшөөрснөөр шизофрени өвчний клиник ангиллын мөн чанар тодорхойлогдоно. Б. Шюлле,

А.Гохе (1810—1910) нарын үзэж байснаар сэтгэл мэдрэлийн өвчний явц дахь хам шинж нь уураг тархины эмгэг процессын тусгал, динамик үзүүлэлт мөн юм.

Шизофренийн клиник илрэл нь сэтгэц эмгэгийн хам шинжүүдийн өөрчлөлт нэг нь нөгөөгөөр солигдох зүй тогтоолоор явагдана. Гэхдээ өвчний явцад илрэн гарах шинж тэмдгүүдийн тоо чанарын өөрчлөлт, тэдгээрийн нийлбэр бүрдлийн дагуу хам шинжүүдийн бүтэц, түүний онцлог тусгагдан гарна.

Шизофрени ужигшин даамжрах явцтай өвчин юм. Өвчний даамжралын хирээр сэтгэц эмгэгийн хам шинжүүдийн дэс дараалал нь тодорхой зүй тогтоолтой байна.

Тухайлбал эхлээд Сульдлын хам шинж сэтгэл хөдөлгөөиий невроз төст (айдас, зовлонт бодол, мэдрэх гажуудал, орчин бие өөрчлөгдөх гэх мэт), эмгэг төрхт төст дэмийрлүүд, хий үзэгдэл дэмийрэл, зөнт дэмийрэл, кататоник (дошгирол, хөшил), төгсгөлийн байдал (клиник бүтцээр янз бүр, удаан хугацаанд нэг хэвийн байдалд байна) гэсэн сэтгэц эмгэгийн хүрээ буюу хам шинжүүдийн дөс дараалалтай явагдана.

ЗХУ-ын Анагаах ухааны академийн сэтгэл гэм Судлалын инсти- тут (А. В. Снежневский) шизофрени өвчний хурц цочмогдлын даамжрал, гол илрэлүүдийг тусган уул өвчний явц 3 хэлбэртэй болохыг тогтоосон байна.

Үүнд:

Үргэлжилсэн явцат шизофрени-язцын энэ хэлбэр харилцан адилгүй даамжраятай явагдах бөгөөд дотроо

а) даамжрая багатай юмуу сэтгэц эмгэгийн эхний 5 хүрээний 28 хэмжээнд клиник илрэятэй байна.

б) дунд зэргийн даамжралтай юмуу хий үзэгдэл-дэмийрлийн баг хам шинжээр илрэх хүртэл сэтгэц эмгэгийн өөрчлөлтийн хүрээг хааж, маарна.

в) хорт даамжралтай буюу шизофренийн энгийн, хүүхдэрхзх, кататоник хам шинжит бүлгүүд багтана.

Үечилсэн явцат шизофрени, энэ хэлбэр нь сэтгэл хөдөлгөөн, дэмийрэл, кататоник илрэлүүдээр бүрдсэн хурц цочмогдлын маягаар  өвч даамжрал багатай явагдана.

Цочмогдон даамжрах явцат шизофрени нь шизофренийн үргэлжилсэн, үечилсэн явцын хэлбэрүүдийн аль алины нь клииик гол шинж болох даамжрал, цочмогдлоор илэрнэ.

Манай нөхцөлд шизофренийн явцыг дээрх ангиллаар судлах явдал онол практикийн их ач холбогдолтой юм. Бид энэ удаа шизофренийн цочмогдон даамжрах, үечилсэн явцтай хэлбэрүүдээр клиник      aс ажиглалтын судалгаа хийж дүнгээ мэдээлж байна. Одоо үед цочмогдон даамжрах явцтай шизофренийн клнник хангалттай судлагдаад байна. Өвчний эхлэх боломжит хувилбарууд, цочмогдлын сэтгэл эмгэгийн бүтэц, түүний зүй тогтоол, хам шинжийн динамик өөрчлөлт болон эмчилгээний үр дүн эмчилгээний сайжралын хэлбэрүүд зэргийг судалж байна (А. В. Снежневский, Р. А. Наджиров, А. К. Анифриев,            Н.М.Жариков, Т. А. Дружинина гм). Ихэнх судлагчдын үзэж байгаагаар цочмогдон даамжрах шизофренийн үед үргэлжлэн даамжрах   явцын зэрэгцээгээр хурцдалын сэтгэц эмгэгийн бүтэц тодорхой хүрээнд илэрч, үечлэн явагдах шизофренийн цочмогдлын хам шинжүүдийн бүрдлээс өөр маягаар бүтсэн клиник илрэлтэй байна.       Гэхдээ сэтгэц эмгэгийн бүтцээр цочмогдон даамжрах явцтай шизофренийн цочмогдлын хэлбэрүүд үечилсэн явцтай шизофренийн цочмогдолттой адил байж болох бөгөөд эдгэрэлтийн үед эмгэг         төрхжилт бий болгодог. Хурц дэмийрлүүд Кандинско-Клерамбын цочмог хам шинж, цочмог ужиг хий үзэгдэл-дэмийрлийн хам шинж,            сонсголын хий үзэгдлүүд, цочмог ужиг кататоник (люцитны) дошгирол, хөшил, дур зориг алдрах хам шинж, сэтгэл хөдөлгөөнйй уналт,  хөөрлийн хам шинжүүдээр илрэн гарна. А. В. Снежневский* түүний шавь нар Цочмогдон даамжрах явцат шизофренийн клиникййг маш нарийн судалж шинээр нэмэлт оруулсаар байна.        Р. А. Наджиров (1969) шизофренийн цочмогдон "даамжрах явцад түүний даамжрал, үргэлжилсэн явцад шизофренийн явц төстэй янзын даамжрал ажиглагдаж болохыг тогтоосон байна.

Нэг. Манай нөхцөлд шизофренийн клиник, тэр дундаа цочмог дон даамжрах явцтай шизофренийн клиник онцлогийг урьд өмнө нарийвчлан судалж байсангүй. Бидний ажиглалт судалгаанд Улаанбаатар хотын Сэтгэл мэдрэлийн больницод хэвтэж эмчлүүлсэн цочмогдон даамжрах явцтай шизофрени онош тавигдсан 102 өвчтөн байлаа. Эдгээр өвчтөнийг клиник-катамнезийн аргаар судалсан юм.            Ажиглалтанд байсан дээрх өвчтөнүүдийн хөдөлмөрийн чадвар алдалтын байдал болон зан төрөхийн өөрчлөдт ямар хэмжээгээр илэрч байгаагаар нь хоёр бүлэг болгон үзлээ. Өөрөөр хэлбэл зарим өвчтөнд өвчний даамжрал илэрхий ажиглагдаж байхад заримд нь даамжрал үл мэдэг илэрч байсан юм.            1бүлэгт 49 өвчтөн хамрагдсаны дотор 16—52 насны 21 эрэгтэй, 28 эмэгтэй байлаа.

Эдгээрээс 11 өвчтөн шизофрени өвчний удамтай, 22 өвчтөн багаасаа бүрэг ичимхий, өөрийн хүч чадал бололцоонд итгэл муутай, ажлын төлөө хэт санаа тавьдаг зэрэг сэтгэц сульдал төст зан төрхийн онцлогтой хүмүүс байлаа.

13 өвчтөнд сэтгэл хөдлөлийн эмгэг өөрчлөлт ажиглагдсан байна. Харин 24 өвчтөн тархины гэмтэл авч халдварт өвчнөөр өвдөж байжээ. Өвчин голдуу (36 өвчтөнд) 10—30 насны хооронд эхэлжээ. 22 өвчтөнд өвчний клиникийн эхлэл невроз төст, эмгэг төрх төст, хэт үнэлэх бодол, дэмийрэл, сэтгэл хөдөлгөөний эмгэг илрэлүүдээр ажиглагдаж байсан байна.

Эхний үед зарим өвчтөнд аажим маягаар ойр төрлийн хүмүүс хамт ажиллагчдадаа итгэл муутай болох, болгоомжлох, сэрдэх хандлагатай болсоор нилээд тогтвортой дэмийрлийн шинж тэмдэг ажиглагдаж байлаа. Энэ нь цаашдаа янз бүрийн хугацаанд (хэдэн өдрөөс 8 сар хүртэл) цочмогдол болон ажиглагдлаа. Үүнд:

Хурц, ужиг бухимдал-дэмийрлийн кататоник дошгирол, хөшил, хий үзэгдэл- дэмийрэл, сэтгэл унах, сэтгэл хөөрлийн илрэл, ужигдуу Кандинско-Клерамбын хам шинж зэрэг байдлуудаар тодорч гарчээ.

Энэ бүлгийн өвчний үед сэтгэл нөлөөт эмүүд, инсулин засла- лаар дангаар буюу хавсран эмчилсэн тохиолдлуудад сайжрал олж эдгэрсэн юм. Эдгэрэлтийн үед буюу хурцдалын байдал эмчлэгдсэний дараа зан төрхийн үл мэдэг өөрчлөлт, эмгэг төрх төст байдал, сенестопато-ипохондрик, эсвэл сэтгэл хөдөлгөөний уян байдлууд ажиглагдаж байлаа. Харин өвчний явц 1—3 удаа цочмогдон дахисаи 17 өвчтөний хөдөлмөрийн чадвар буурч дутуу тахирын 1—3-р групп тогтоогдсон байна. Үлдэх 21 өвчтөн хэдийгээр өвчлөхийн өмнөх зан төрхөөсөө арай өөрчлөлттэй байгаа боловч өөрсдийн эзэмшсэн мэргэжил, эрхэлж байсан ажлаа үргэлжлүүлэн хийж хөдөлмөрийн чадвартай хэвээр хоцорчээ.

Энэ бүлгийн бүх өвчтөнөөс 27 өвчтөнд бухимдал дэмийрлийн хам шинжээр илэрсэн цочмогдол богино хугацаанд хэд дахин ажиглагдаж, түүний дараа эмгэг төрхт байдал, заримдаа сэтгэл оюуны буурлын шинж тэмдэг (инфантилизаци) ажиглагдлаа.

Эдгээр өвчтөнүүдэд өвчний явц даамжрах төлөвтэй байсны дээр бухимдал дэмийрлийн сэтгэл уналын хөнгөн хэлбэр, сэтгэл хөөрлийн гаж илрэлүүд, кататоник дошгирол хөшил (люцитны) эмгэг төрх төст дошгирол, дэмийрлийн хам шинж зэрэг олон янзын клиник илрэлүүдээр бүрдсэн цочмогдол давтагдаж байсан байна.

Инсулин-сэтгэц нөлөөт эмүүдийг хавсран хэрэглэсэн тохиолдолд өвчний эдгэрэлтийн үед зовлонт бодлууд, айдас, харьцааны болон хардах дэмийрлүүд үлдэн хоцордгийн дээр сэтгэл хөдөлгөөний хөнгөн хэлбэрийн сэтгэл унал, сэтгэл хөөрөл, ээлжлэн давтагдах клиник явц ажиглагдлаа.

Өвчний явцад урьд өмнө нь мэдэгдээгүй байсан ганцаардмал байдал, дур зориг, сэтгэл хөдөлгөөний хувирамтгай, мохоо байдал, сэтгэцийн холбоосын дэс дараалал алдагдах зэрэг даамжран гүнзгийрч буй өвчний клиникийг нотолсон шинж тэмдгүүд олонтаа тааралдаж байна.

Харин судалгаа явуулах үед хөдөлмөрийн чадвар их бага хэмжээгээр буурсан боловч дутуу тахирын бүлэгт ороогүй хэсэг өвчтөн (25) байлаа. Эдгээрийн өвчний яйц харьцангуй хурц биш сэтгэл хөдөлгөөний илрэл бүдэг, өвчний явц үргэлжилсэн маягтайн дээр үргэлжилсэн явц хурцдаж буй мэт (экзацербацин) өвчин хурцдан даамжрах явцаас арай ялгаатай байна. II бүлэгт 18—47 насны 27 эрэгтэй, 26 эмэгтэй нийт 53 өвчтөн хамрагдаж байна. Эдгээрийн дотроос 17 өвчтөний ойр төрлийн хүмүүсээс шизофрени өвчнөөр өвчилсөн байна.

22 өвчтөн дутуу төрсөн буюу төрөлтийн хүндрэлттэй, тархины хөнгөн хэлбэрийн гэмтэл олсон, багадаа халдварт өвчнөөр өвчилж байсан байна. Өвчин эхлэхээс өмнө 53 өвчтөний 29-д сэтгэл хөдөлгөөний тогтворгүй гажит, ганцаардмал байдал ажиглагдаж байсан. Өвчин ихэнхдээ (38 нь) 2—8 жилийн хугацаанд эхлэл үеийн маягтай явагджэз.

Энэ хугацаанд сэтгэлийн хөдөлгөөн тогтворгүй, хардах дэмийрлийн үл мэдэг илрэлүүд, мэдрэл сульдал төст байдал, өвчлөхөөс болгоомжлох, мэдрэхүйн өөрчлөлт (сенестопати) зовлонт айдас, зовлонт бодлууд, орчин бие өөрчлөгдөх хам шинжүүд түр зуур илрэн гарч сэтгэц эмгэгийн эвдрэлийн хүрээний гол үзүүлэлт болж ажиглагдаж байлаа.

Өвчний анхны цочмогдолт богино хугацаанд урьдчилан ажиглагдах эмгэг өөрчлөлтгүйгээр шууд эхэлж байлаа. Гэтэл бас хэсэг өвчтөнд (15) эвчний эхний үе тодорхой ажиглагдаагүйн дээр эхний хурцдал 2—20 хоног орчим нойргүйдэх, гэнэтийн түгшүүрт ав- тагдах, бие бялдар сэтгэцийн хэвийн биш өөрчлөлтөнд шаналах, дэмийрлийн бухимдалд орох зэргээр урьдчилсан илрэлүүд гарч иржээ.

Хурцдалын сэтгэц эмгэгийн бүтэц нийт өвчтөнд харьцангуй нэг загварын маягтай, сэтгэц эмгэгийн тодорхой хүрээнд клиник илрэл тодорч байлаа. Үүнд: сэтгэлгүйдлийн сэтгэл унал,дэмийрлийн ужигдуу бухимдал, дэмийрлийн зөнт дэмийрлийн зүүдчилэлт, кататоник дошгирол, хөшлийн хам шинжүүдээр анхны хурцдалын клиник илэрч байсан.

Анхны хурцдалын хугацаа 2—4 долоо хоног, заримдаа 4—6 сар хүртэл үргэлжлэн явагдаж байлаа. Энэ хугацаанд бүх өвчтөнд инсулины шокийн доз, сэтгэц нөлөөт эмүүд аминизин, френолон, тизирцин, галиперидол зэрэг эмчилгээг дангаар буюу хавсран хийж байсан юм.

Эмчилгээний үр дүн энэ хэсэг евчтөнд бүхэлдээ харьцангуй сайн байлаа. Эдгэрэлт үечилсэн явцтай шизофренийг бодвол арай өөр, эдгэрэх үед гол төлөв невроз төст, сэтгэхүй сульдал төст, мэдрэхуй өөрчлөгдөх, биеэ чагнах болон сэтгэл хөдөлгөөний уян байдлууд ажиглагдаж байсан юм. Үүгээрээ үечилсэн явцтай шизофренийн эдгэрэлтээс ялгаатай байсныг зориуд дурдууштай.Өвчний явцад зөвхөн 4 өвчтөнд сэтгэл эмгэгийн бүтэц ижил төстэй байсан ба бусад өвчтөнд цочмогдлын шинж янз бүрээр ажиглагдаж байв. Ерөнхийдээ эхний 2—4 цочмогдлын клиникт зонхилон сэтгэл хөдөл гөөний өөрчлөлт давамгай илэрч байлаа.

Цаашдаа цочмогдлын клиник өөрчлөгдөж сэтгэлгүйдлийн байдал сэтгэл унал, сэтгэл хөөрлийн хам шинжтэй болох, сэтгэл унал дэмийрлийн хам шинж цочмог биш илэрч, зонхилон өөрийгөө муучлах, орчин хувирах дэмийрлийн (интеметаморфаз дэмийрэл) байдлаараа солигдох, зүүдчилэлт-кататоник хам шинжит зүүдчилэлийн үе бүрэн илэрч гаргахгүй байх, зөнт дэмийрлийн цочмогдол гол толөв нэг хэвийн сэтгэл хөөрлийн хам шинжээр илэрч зөнт дэмийрлийн агуулга бүдгэрч гарах мэтчилэн өөр өөр бүтэцтэй болж байна.

Тэр ч байтугай заримдаа өвчний эхэнд илэрч байсан цочмогдлын клиник сэтгэц эмгэгийн бүтцээр эрс өөр маягтай болж дэмийрэл, сонсголын хий үзэгдлүүд, Кандинско-Клерамбын хам шинж зэрэг бүтэц бүхий цочмогдол цөөнгүй ажиглагдлаа. Сэтгэц нөлөөт эмүүд, инсулиныг дангаар болон хавсран хэрэглэх, мөн сэтгэц нөлөөт эмүүд, сэтгэл унал эсрэг эмүүдийг солбиулан хэрэглэхэд эмчилгээний эдгэрэлтэд эмгэг төрхжил голчлон ганцаардал хуурмаг-сульдлын илрэлүүдээр ажиглагдаж байсны дээр дараагийн цочмогд- луудын клиник бүрдэл бүдэг, чанарын ялгавартай явагдах нь олонтаа байна.

Энэ хэсэг өвчтөнүүдээс ажиглалт явуулж байсан үед 24 нь 2— 3-р бүлэгт 2 өвчтөн 1-р бүлэгт тус тус орж хөдөлмөрийн чадвар буурсан байна. Бас 12 өвчтөнд дутуу тахирын групп тогтоож болох байсан боловч улсад ажилласан жил цөөн, эмчилгээний үр дүнг бататгах хөдөлмөр эмчилгээнд явуулах боломжгүй, тэдгээрийн эрхэлсэн ажлын нөхцөл тохиромжтой зэргээс өвчлөхийн өмнөх эрхэлж байсан ажил, мэргэжлээ үргэлжлүүлэн хнйсээр байна.

Ер нь клиник ажиглалтаас үзэхэд цочмогдон даамжрах явцат шизофренийн анхны цочмогдлын өмнө харьцангуй удаан хугацаанд урьдчил үе ажиглагдсан тухайд буюу эсвэл хурцдалын клиник бүтэц, өвчний явцад хоорондоо харилцан адилгүй,бас тухайн хурцда- лын сэтгэц эмгэгийн бүтэц болон хүрээнд хамрагдаж байвал өвчний явц тавилан муу, хөдөлмөрийн чадварын буурал олонтаа ажиглагдаж байна. Хурцдан даамжрах явцат шизофренийн анхны болон дараах хурцдалын төрөлт, сэтгэл гэмтэл, бие бялдрын өвчнүүд, жирэмслэлт, архидалт, бие бялдрын ядаргаа зэрэг нөхцөлүүд үрэвсүүлэн эхлүүлэх гол шалтаг болдог байна.

Гэхдээ өвчний явцын төгсгөл рүү дээрх шалтгаануудын өвчин хурцадган үрэвсүүлэх холбогдол улам бүр буурч ажиглагдлаа. Нийт 79 өвчтөнд 3—4 дэх хурцдалууд дээр дурдсан элдэв шалтаггүйгээр бие даасан байдалтай үүсэж байсан нь X. А. Алимовагийн (1961) мэдээлэлтэй тохирч байна.

Хоёр, Үечилсэн явцад шизофрени үргэлжилсэн болон хурцдан даамжрах явцат шдзофренигээс зарим нэг ялгаатай байдаг. Үүнд: үечилсэн явцат шизофрени ямар ч насанд эхэлж болно. Мөн өвчний клиник гэнэт ужиг эхлэх -хурцдалуудаар илрэх бөгөөд сэтгэц эмгэгийн өөрчлөлтийн дэс дараалалт зарим зонхилон сэтгэл хөдлөлийн, дэмийрлийн, зүүдчилэлт кататоник хүрээнд явагдана. Хурцдалын клиник бүтэц өргөн хүрээтэйн дээр илэрч буй Ссэтгэц эмгэгийн шинж тэмдгүүд тогтвортой биш хувирамтгай байдаг, бас өвчний явцад аажимдаа сэттэц сульдал (А. В, Снежневский) гарч ирдэг боловч шизофренийн бусад явцын төхсгөлийн үе шатанд ажиглагдах клиник илрэл байдаггүй байна.

Сэтгац гэм судлалын ном хэвлэлд үечилсэн явцат шизофренийг янз бүрийн нэрээр бичдэг боловч эцсийн эцэст эмгэг согогийн ийм хэлбэр «дотоод төрөлт» солиоролд багтах шизофрени өвчии мөн юм. Шизофренийн энэ хэлбэр бүх шизофрений өвчний 1/3-ийг эзэлнэ (А. В. Снежневский). Сүүлийн жилүүдэд үечилсэн явцат шизофренийн хурцдалын үе шатны дотоод зүй тогтоолыг нарийн судалж байна. Хурцдалын хэв загварыг сэтгэл унал, сэтгэл хөөрлийн гаж илрэл кататоник зүүдчилэлт,бухимдалт-зүүдчилэлт,зүүдчилэлт-дэмийрэл,сэтгэл унал-дэмийрэл, сэтгэл хөөрөл-зөнт дэмийрэл, цочмог зөнт дэмийрэл, сэтгэл унал-зөнт дэмийрэл, цочмог дэмийрлүүд, зүүдчилэлт- мэнэрэл зэрэг нэрлэлээр тогтоогдоод байна.

Үечилсэн явцат шизофрени дангаараа хоёр янзын явцтай болох нь нотлогдсон байна.

Өвчний явц туршид хурвдан нэгэн загварын (клише) маягаар илрэх.

Өвчний явц туршид хурцдалх арилцан адилгүй загвартай, хурцдал болгон хоорондоо ялгавартай илэрнэ. Бидний ажиглалтанд үечилсэн явцат шизофрени оноштой 16—55 насны 42 эмэгтэй, 14 эрэгтэй, бүгд 56 өвчтөн байлаа.

Өвчний явц голчлон 3—15 жил үргэлжилсэн байв. Зонхилж зүүдчилэлт-кататоник, сэтгэл унал-дэмийрлүүд, цочмог зөнт дэмийрэл, сэтгэл унал, сэтгэл хөөрлийн гаж хам шинжүүдээр хурцдал илэрч байна. Өвчний хурцдалыг төрөлтийн хүндрэл, тэр ч байтугай хэвийн төрөлт, архидалт, сэтгэл гэмтэл зэрэг шалтгууд үрэвсүүлж байсан нь цөөнгүй тохиолдоно.

Хурцдал нэг загварын маягаар 16 өвчтөнд зүүдчилэлт-кататоник юмуу сэтгэл унал-дэмийрлүүдийн хам шинжээр илэрч байжээ. Ихэнх тохиолдолд аминизин, тизирцин, фреиодон зэрэг эмүүдийг дундаж хэмжээгээр заримдаа их хэмжээгээр андаксин, трпоксазинтай хавсран хэрэглэсэн явдал эмчилгээний сайн үр дүнтэй боллоо.

Эдгэрэлтийн үед ихэнх өвчтөнд сэтгэл уян (уйламхай) байдал ажиглагдаж байлаа. Хөдөлмөрийн чадвар алда/тт 2 өвчтөнд буурах хандлагатай байсан харин нийт өвчтөнд аажимдаа сэтгэлийн хөдөлгөөн, орчиндоо сонирхол оролцоо, идэвх буурч ядрамтгай болж байгаа явдал тодорхой харагдлаа.

ДҮГНЭЛТ

Манай нөхцөлд цочмогдон даамжрах явцат шизофренийн клиник илрэл түүний динамик нэг талдаа явц даамжрах мэт, нөгөө талдаа цочмогдон даамжрах явцат шизофрени үечилсэн явцат шизофрени хоёрын аль алины өвөрмөц шинжийг хадгалсан байдлаар явагдаж байна.

Нэг дэх нь цочмогдлын клиник үе шат үргэлжлэн даамжрах шизофренийн явцтай ижил байгаа явдал, хоёр дахь нь цочмогдлын дахилтуудын клиник бүдгэрч хоорондоо ижил төстэй болж аажимдаа эмгэг төрхжилт улам гүнзгийрч байгаагаар тодорхойлогдож байна.

Дочмогдон даамжрах шизофренийн эдгэрэлт гүнзгий биш, богино хугацаанд өвчин дахиж удаа дарааяан эмнэлэгт хэвтэх тохиолдол нилээд байна.

Тийм учраас диспансерийн хяналтын дор удаан хугацаанд сэтгэц нөлөөт эмүүдийг тайвшруулах эмүүдтэй хавсран эмчлэх шаардлагатай юм.

Манай нөхцөлд цочмогдон даамжрах, үечилсэн явцат шизофренийг клиник-эмчилгээний болон эмнэлэг-нийгэм хангамжийн хүрээнд тууштай судалгаа явуулах хэрэгцээтэй байна.

Ном зүй

Снежневский А. В. Вестн. АМН СССР, 196^, 3. Наджиров Р. А., Дружинина Т. А., Цуцульковская М. Я., Попадопулос Т. Ф. В сб. матер. к обсужд. на объед. Пленуме правл. Всесоюзного, Всероссийского и Ленинград. науч. мед. общ. неврапатол. и психиат. М., 1967. Ануфриев А. К. Приступообразная шизофрения. Дисс. докт. М. 1969. Жариков Н. М., Попова М. С., Станкевич Л. А. Вест. АМН СССР, 1966, 3. Алимова X. А. Условия развития рецидивов шизофрений и некоторые пути их профилактики. Т. 1961,. Зайров Г. К., Мурашкин С. А., Кравец И. И., Хесин. В сб. вопр. соц. и клин. психоневрологии. М., 1970. Гурдорж Ц., Зайров Г. К. К вопросу о современной систематике шизофрении н воз- можности практического испольвования её в МНР. В кн. Научно-практическая кон- ференция врачей, посвященная 59-летию Монгольской Народной революции. УБ, 1971 Гурдорж Ц. В сб. Монгольская психоневрология. УБ, II, 1965
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1877
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК