Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1973, 2(14)
Зүрхний тосгуур хоорондын төрөлхийн цоорхой гажгийн үе дэх цусны минутын эзлэхүүн ба цоорхойгоор шахагдах цусны хэмжээг судалсан нь
( Судалгааны өгүүлэл )

Ц. Д. Санжина

 
Абстракт

Для установления показаний к оперативным вмешательствам у больных с врож-денными пороками сердца необходимо детальное изучение механизма функциональ-ных нарушений с учетом всех факторов. Вопрос о влиянии срока существования порока у бодьных на показатели гемодинамики, в частности на объемный кровоток в малом и болыпом круге кровообращения, и величину сброса через дефект меж-предсердной перегородки, представляет болыпой практический интерес. В связи с этим автором изучен этот вопрос по даннымтемодинамики у 106 больных со вторич-ным изолированным дефектом межпредсердной перегородки. Больные рассмОтрены по четырем возрастным группам.

Все данные гемодинамики обработаны статистическим методом и в результате проведенных исследований выявлено, что величина минутного объема большого круга кровообращения, несмотря на сбросы крови в малый круг, находится в пре-делах возрастных норм у всех групп больных, величина минутного объема крови ыалого круга кровообращения увеличена по сравнению с объемом большого круга в ? разэ. Не найдено зависимости величины сброса от возраста больных с дефек-тами межпредсердной перегородки сердца.

Анагаах ухааны шинэ салбарын нэг болох цээжний хөндийн мэс засал хурдан хөгжиж байна. -Сүүлийн үед зүрхний төрөлхийн гаж-гуудын дотор олонтаа тохиолддог (40% хүртэл.) тосгуур хоорондын таславчийн (цоорхой) гажгийг мэс заслын аргаар амжилттай эмчил-дэг боллоо (В. Савельев, 1961).

Энэ гажгийн үед цусны эргэлтийн ба амьсгалын үйл ажиллагаа-ны өөрчлөлтүүдийг А. Н. Бакулев, Е. Н. Мешалкин (1956), В.С- Са-вельев (1959), А. А. Вишневский, Н. К. Галанкин (1962), В. Я- Ша-повалова (1964), Р. А. Мейтина (1966), Л. Л. Шик (1967), К. Л. В1п§ (1947) Р. \\<гоос1 (1956) нар судалж зүрхний таславч хоорондын гажиг бүхий хүмүүст цусны их бага эргэлтэнд өөрчлөлт гарч гемодинами-кийн үндсэн үзүүлэлт өөрчлөгддөг болохыг нотолжээ.

Зүрхний тосгуур хоорондын таславчийн цоорхойн үед баруун тосгуурт артер венийн цус холилдож, цусны бага эргэлтийн хүрээнд цусны хэмжээ ихэсдэг байна. Мэс заслын эмчилгээнд өвчтөнийг сон-гон авахдаа цусны даралтын үйл ажидлагааны хямрал, түүнд нөлөө-лөх бүх ^хүчин зүйлийг харгалзан нарийн судлах шаардлагатай.

Зүрхний тосгуур хоорондын таславчийн цоорхойн улмаас цусны эргэлтэд гарсан өөрчлөлтийг өвчилсөн хугацаатай нь харьцуулан судалсан ажил одоогоор ховор байна. Энэ талаар цөөн ажил нийт-лэгдсэн бөгөөд дүгнэлтүүд нь зөрүүтэй байгаа юм. Р. А. Мейтина (1966) өвчилсөн хугацаа, цусны эргэлтэд гарах өөрчлөлт хоёрын хооронд төдийлөн холбоо байхгүй гэж үзжээ. Зарим өвчтөнд нас ахих тутам цусны их, бага эргэлтийн минутын эзлэхүүн аажим ихсэх ба харин цоорхойгоор шахагдах цусны хэмжээ багасах хандлагатай байна гэж Р. С- Виницкая (1970) бичжээ.

Бид зүрхний төрөлхийн тосгуур хоорондын таславчийн хоёрдогч гажгийн үед, цоорхойгоор шахагдах цусны хэмжээ ба их бага эр-гэлтийн цус, минутын эзлэхүүн нь өвчТөний насны байдлаас, өөрөөр хэлбэл өвчний үргэлжилсэн хугацаанаас хэрхэн хамаардгийг судлах зорилт тавьж, Новосибирскийн цусны эргэлтийн эмгэгийг судлах хүрээлэнд эмчлүүлсэн 102 өвчтөний материалд судалгаа хийлээ. Гемодинамикийн үзүүлэлтүүд нь онош тогтоох зорилгоор зүрх сэт-гүүрдэх уед хийсэн шинжилгээнүүдэд үндэслэсэн юм. Минутад хэ-рэглэгдсэн хүчилтөрөгчийн хэмжээг (Х02) спирографийн аргаар (СП—2), зүрхний хөндийнүүд ба судаснаас авсан цусан дахь хүчил-төрөгчийи хэмжээг оксигонеметрийн (Шведийн) аргаар, гемоглобиныг Салиин гемометрийн аргаар тус тус тодорхойлов. Цусны их (ЦМЭ иэ) бага ;(ЦМЭ бэ), эргэлтийн минутын эзлэхүүнийг фикийн зарчмаар зохиосон;Бингийн томьёогоор бодож гаргав.

1-р хүснэгт

Цусны эргэлтийн минутын эзлэхүүний ба артерио-венийн шахагдсан цусны хэмжээний дундаж үзүүлэлтүүд насны байдлаар

Насны бүлэг

Өвчтөний тоо

Бага эргэлтийн минутын эзлэхүүн л/мин

Их эргэлтийн минутын эзлэхүүн л/мин

Шахагдаж байгаа цусны хэмжээ л/мин

Шахагдсан цусны хэмжээг их эргэл-тийн цусны эзлэ-хүүнд харьцуулсан нь %

 

М

±°

±ш

м

±о

±ш

м

±з

+ т

М

±з

±т

4—7

21

9,5 3,9—18,0

4,03

0,93

5,01 2,2—14,0

2,61

0,56

4,4 0,9—10,0

3,02 4,66

0,63

100,2

46,6

10,14

8-12

28

12,5 4,5—19,6

5,08

0,9

5,2 3,3—8,4

1,38

0,26

7,2 0,9—16,1

0,85 0,7

109,6

90,13

16,3

13-17

20

12,7 5,7—26,9

7,0

1,4

7,0 3,5—11,7

3,39

0,52

6,2 0,0-17

2,48

92

63,89

13,31

18 ба түүнээс дээш

27

12,0

4,7—20,3

6,1

1,8

5,6 2,2—11,4

1,02

0,30

6,1 0,0—12,0

1,63

0,18

114,0

83,9

13,2

Бүгд

96

11,6 (3,9—26,9)

 

 

5,7 (2,2—14,0)

 

 

6,2 (0,0—17,0)

 

 

103,4

 

 

Судалгаанд хамрагдсан бүх өвчтөнөөс 96 хүнд (94,1%) тосгуур хоорондын гажгийн улмаас цус зүүнээс баруун систем рүү шахагдаж 3 өвчтөнд баруунаас зүүн тийшээ, 3 өвчтөнд хоёр тосгуурын цусны даралт тэнцсэн учраас шахагдахгүй байв.

Тосгуур хоорондын гажигтай 96 өвчтөний цусны их бага эргэл-тийн нийт системд гарсан өөрчлөлтүүдийг 1-р хүснэгтээр -үзүүлэв. Хүснэгтээс узэхэд 1-р бүлгийн өвчтөнд бага эргэлтийн минутын<эз-лэхүүн 9,5+0,93 л/мин, их эргэлтийнх —5,1+0,56 л/мин тус тус бай-на. Өөрөөр хэлбэл цусны бага эргэлтийн минутын эзлэхүүн нь их эргэлтийнхээс даруй 1,9 дахин их байна. Ц бүлэгт (8—12 нас) бага эргэлтэд 12,5±0,9 л/мин их эргэлтэд 5,2+0,26 л/мин тус тус байгаа нь бага эргэлтийн цусны минутын эзлэхүүн нь их эргэлтийнхээс 2,4 дахин их байна. 3-р ба 4-р бүлэгт бага эргэлтийн цусны минутын эзлэхүүн бүрийд их эргэлтийнхээс 1,9 ба 2,0 дахин их байгаа нь дээрх бүлгүүдтэй ойролцоо байна.

Үүнээс үндэслэн насны бүлэг бүхэнд цусны бага эргэлтийн ми-нутын эзлэхүун нь их эргэлтийнхээс 2 дахин их байна гэдэг дүгнэлтэд хүрч байна- Цусны бага эргэлтийн минутын эзлэхүүн нь бүх өвчтөнд

3,9—26,9 л/мин, дунджаар 11,6 л/мин их эргэлтийнх 2,2—21,0 л/мин, дунджаар 5,7 л/мин байна. Энэдсүү цусны хэмжээ 0,0—17,0 л/мин, (дунджаар 6,2) л/мин байв. Бусад зургаан тохиолдлын 3-д нь цус зүүн талаас баруун систем рүү шахагдаж 3-д нь зүүн, баруун тос-гуурын даралт тэнцсэн учир цус эргэлтэд өөрчлөлтгүй байв.

Цусны их эргэлтийн минутын эзлэхүүн нь шахагдаж буй цусны хэмжээ ямар ч байсан бүх өвчтөнд хэвийн хэмжээнд байна. Үүнийг бид бүх биеийн цусан хангамжийн зохицуулах чадвартай холбоотой гэж үзсэн. Харин 13—17 насны хүмүүст цусны их эргэлтийн мину-тын эзлэхүүн харьцангуй ихэсдэгийг энэ насанд зүрх түргэн хөгж-дөгтэй холбон үзэж болно (А. П. Тур,1967). Зүрхний төрөлхийн га-жигтай үед цусны их эргэлтийн эзлэхүүн дээрх насанд ихэсдэг тухай Л. Л. Шик (1967). Р. С. Виницская (1970) нар бичсэн байдаг. Шахагдсан цусны хэмжээг их эргэлтийн хэмжээнд харьцуулан %-иар тодорхойлоход 92,0 ±13,8%-иас 114,0 ±13,2% болов- Шахагдаж байгаа цусны хэмжээний дундаж үзүулэлт нь янз бүрийн насны хүмүүст статистикийн тодорхой ялгаагүй байлаа (х<2).

ДҮГНЭЛТ

1.   Тосгуур хоорондын цоорхой гажгийн улмаас ихэнх өвчтөнд артерийн цус зүүн талаас баруун систем рүү шахагдаж байна.

2.   Цусны их эргэлтийн минутын эзлэхүүн нийт өвчтөнд хэвийн хэмжээнд байв.

3.   Цусны бага эргэлтийн минутын эзлэхүүн нь их эргэлтийнхээс 2 дахин их байна.

4.  Цоорхойгоор шахагдаж буй цусны хэмжээ нь өвчин үргэл-жилсэн хугацаанаас хамаарахгүй байна.

Ном зүй

Бакулев А. Н. Мешалкин Е. Н. Врожденные пороки сердца. М., 1956. Виниц-кая Р. С. Дыхание при врожденных пороках сердца. М., 1970. Вишневский А. А., Галанкин Н. К. Врожденные пороки сердца и крупных сосудов. М., 1962. Мейтина Р. А. Особенности газообмена и кислотно-щелочного равновесия у больных с врож-денными пороками сердца. Автореф. Дисс. М, 1966. Шаповалова В. Я. Динамика ле гочного кровотока у больных с дефектами перегородок сердца. Автореф. к.д. М., 1964. Савельев В. С. Гемодинамика при врожденных пороках сердца. Автореф. д. д. М., Савел-ьев В. С. Зондирование и ангиокардиография при врожденных по-роках сердца. М., 1961. Тур А.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : ЗХУ-ын Новосибирск хот дахь цусны эмгэг судлах институт (захирал проф. Е.Н. Мешалкин) БНМАУлсын ЭХЯ-ны харьяа Анагаах ухааны хүрээлэн (захирал-акад Т. Шагдарсүрэн)


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1542
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК