Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2012, 1(44)
Монгол эрдэмтэн Ази номхон далайн орнуудын элэг судлаачдын холбооны нэрэмжит шагнал хоёр дахь удаагаа хүртлээ
( Товч мэдээлэл )

Л.Энхбаатар

Томуугийн үндэсний төв

 
Абстракт

Монголын Элэгний эмгэг судлалын холбооны дэд ерөнхийлөгч, ЭМШУИС-ийн Халдварт өвчин судлалын тэнхмийн орлогч эрхлэгч, анагаах ухааны доктор О.Баатархүү Ази-Номхон далайн орнуудын Элэг судлаачдын холбооны 9-р бага хуралд Монгол улсаа төлөөлж олон улсын зөвлөх гишүүнээр ажилттай оролцоод ирлээ.

Ази-Номхон далайн орнуудын Элэг судлаачдын холбооны 9-р бага хурал 2011 оны 12-р сарын 1-3 нд Өмнөд Солонгосын Чежү аралд зохиогдон, дэлхийн 30 гаруй орны 800 орчим эмч, эрдэмтэн судлаачид оролцжээ. Тус хуралд оролцсон ЭМШУИС-ийн Халдварт өвчин судлалын тэнхмийн орлогч эрхлэгч, анагаах ухааны доктор О.Баатархүү “Монгол улс дахь Элэгний анхдагч өмөнгийн өнөөгийн байдал”-ын талаар зочин профессороор уригдан лекц уншиж, мөн элэгний анхдагч өмөнгийн талаарх ерөнхий хуралдааны 1-р хэсгийг Солонгосын Сөүлийн их сургуулийн профессор Kwan Soo Byun-тэй хамтран даргаллаа.

Анагаах ухааны доктор О.Баатархүү Монгол улс дахь Элэгний анхдагч өмөнгийн молекул эпидемиологи, эмнэл зүйн цаашдын прогнозын талаарх судалгаагаараа Ази номхон далайн орнуудын Элэг судлаачдын холбооны нэрэмжит шагналыг хошой хүртлээ. Тэрээр өнгөрсөн онд Япон улсад зохиогдсон Ази-Номхон далайн орнуудын Элэг судлаачдын холбооны 7-р бага хуралд “Монгол улсын хүн амын дундах С хепатитын молекул генетикийн судалгаа”-гаараа энэхүү нэр хүндтэй шагналаар шагнагдаж байсан.

Ийнхүү Ази номхон далайн орнуудын бүсийн түвшинд 2 дахь удаагаа Монгол эрдэмтний нэр хүндийг өндөрт өргөсөн уг бүтээл нь 2011 оны 12-р сард “ Hepatology International” сэтгүүлд бүрэн хэмжээний өгүүлэл хэлбэрээр хэвлэгдсэн байна.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 391
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК