Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2012, 1(44)
Шувууны томуугийн хүний өвчлөлийн мэдээ: 01/12 (2012 оны 1-р сарын 27)
( Товч мэдээлэл )

О.Ариунтуяа

ДЭМБ

 
Абстракт

1. 2003 оноос хойш бүртгэгдсэн хүний өвчлөл, эндэгдэл

2003 оноос 2012 оны 1-р сарын 24 хүртэл дэлхийн 16 оронд шувууны томуугийн 583 тохиолдол бүртгэгдсэнээс 344(59 %) нь нас барсан байна. 10-аас дээш тохиолдол бүртгэгдсэн орнуудаас Кампучи улс нас баралтын түвшингээр хамгийн өндөр буюу 89,4 %-тай байна (Хүснэгт 1).

Бүртгэгдсэн тохиолдлын нийт тоонд нас баралтын тоо багтсан. ДЭМБ-ын бүртгэл нь лабораторийн дүнгээр батлагдсан тоо юм. Бүртгэгдсэн тохиолдлыг насны ангиаллаар авч үзвэл 3 сараас 81 насны хүмүүс байгаа юм (дундаж нас 19).

Насны бүлгээр (0-4, 5-9, 10-19, 30-39, 40-49, 50-59, 60-69, 70+) харьцуулахад 20-29 насныхан ихэнх хувийг эзэлж байна. Нас баралтын түвшин (73,3%) 10-19 насныхны дунд өндөр байгаа бөгөөд 0-4 нас (25,7%) мөн 70 дээш (25,0%) насныхны дунд бага байна. Нийт бүртгэгдсэн тохиолдлын 54,0%-ийг эмэгтэйчүүд эзэлж байна.

Хүснэгт 1. 2003 оноос хойш ДЭМБ-д бүртгэгдсэн томуугийн А(H5N1) вирүсийн хүний халпварын тохиолдол (Т) нас баралт (Н)-ын нийт тоо

2. 2012 он гарсаар бүртгэгдсэн хүний өвчлөл, эндэгдэл

Кампучи: 2012 онд Banteay Meanchey мужид амьдардаг 2 настай хүү сүүлийн тохиолдол болж байна. Шинж тэмдэг нь 1 сарын 3-нд илэрч, эмнэлэгт 1 сарын 9-нд хэвтээд 1 сарын 18-нд нас барсан. Хүү өвчтэй шувуутай хавьтал болсон. Дэгдэлтийн судалгаа, хариу арга хэмжээг авч байна.

БНХАУ: 39 настай, эр, Гүйжоү мужийн Гуйяан хот, 1 дүгээр сарын 6-нд шинж тэмдэг илэрч, эмнэлэгт хэвтээд 1 дүгээр сарын 22-нд нас барсан. Тохиолдлыг Гүйжоү мужийн CDC лабораторид оношилж, 1 пүгээр сарын 2. 2012 он гарсаар бүртгэгдсэн хүний өвчлөл, эндэгдэл

Кампучи: 2012 онд Banteay Meanchey мужид амьдардаг 2 настай хүү сүүлийн тохиолдол болж байна. Шинж тэмдэг нь 1 сарын 3-нд илэрч, эмнэлэгт 1 сарын 9-нд хэвтээд 1 сарын 18-нд нас барсан.

Хүү өвчтэй шувуутай хавьтал болсон. Дэгдэлтийн судалгаа, хариу арга хэмжээг авч байна.

БНХАУ: 39 настай, эр, Гүйжоү мужийн Гуйяан хот, 1 дүгээр сарын 6-нд шинж тэмдэг илэрч, эмнэлэгт хэвтээд 1 дүгээр сарын 22-нд нас барсан. Тохиолдлыг Гүйжоү мужийн CDC лабораторид оношилж, 1 пүгээр сарын 22-нд оношийг Чиан хотын CDC баталгаажуулсан байна. Халдварын эх үүсвэрийг тогтоох тархвар зүйн судалгааг хийж байна. Тохиолдлын ойрын хавьталд одоогоор шинж тэмдэг илрээгүй.

Египт: 2012 оны 1-р сарын 19-нд 2 тохиолдол бүртгэгдсэн. Эхний тохиолдол нь Каирын 2 настай охин юм. Тэрээр 2011 оны 10-р сарын 30-нд Helwan Fever Эмнэлэгт томуугийн шинж тэмдэгтэйгээр эмчлүүлж байжээ. Энэхүү тохиолдол нь томуугийн харуулдан тандалтын судалгаанаас цуглуулсан сорьцыг Нийгмийн Эрүүл Мэндийн Төв Лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна. Тэрээр мөн шувууны аж ахуйгаас өвчний халдвар авчээ. Хоёр дах тохиолдол нь Fayium тосгоны харъяа 31 настай эрэгтэй. Түүний өвчний шинж тэмдэг 2012 оны 1-р сарын 1-нд илэрсэн бөгөөд эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд шувууны аж ахуйгаас халдвар авчээ.

Индонез. 2012 онд бүртгэгдсэн хамгийн сүүлийн тохиолдол нь 5 настай охин. 1-р сард тухайн бүс нутагт үзлэг шинжилгээ хийж байсан судалгааны баг түүний өвчнийг илрүүлж эмнэлэгт хэвтүүлсэн байна. 1-р сарын 13-нд амьсгалахад хүндрэлтэй болж, биеийн байдал дордсоор 1-р сарын 16-нд нас баржээ. Уг тохиолдол нь 1-р сарын 7-нд томуу өвчнөөр нас барсан хамаатнаас /23 настай/-ээс халдвар авсныг тархвар зүйн судалгаагаар тогтоосон байна.

Вьетнам улс: Киен Жиан мужийн 18 настай эр, шинж тэмдэг 1 пүгээр сарын 10-нд илэрч, 1 дүгээр сарын 13-нд дүүргийн эмнэлэгт хэвтээд, 1 пүгээр сарын 14-нд мужийн эмнэлэгт шилжээд 1 дүгээр сарын 16-нд нас барсан. Хо Ши Мин хотын Пастерын хүрээлэн сорьцод А/Н5N1 баталгаажуулсан. Дэгдэлтийн судалгаа, хариу арга хэмжээг авч байна.

3. Шувууны аж ахуйд бүртгэгдсэн дэгдэлтийн тухай мэдээ (2012 оны 1-р сарын 12-ны байдлаар)

Номхон Далайн Баруун Бүс

Улс/ Бүс нутаг

 10-р сар Улс/ муж/дүүрэг  

 11-р сар Улс/ муж/дүүрэг  

 12-р сар Улс/ муж/дүүрэг  

 1-р сар Улс/муж/дүүрэг  

 Камбож

 0

 Баттамбанг

 0

 0

 Хятад

 0

 0

 Лхас, Төвд (шувуу) Хонг Конг (зэрлэг шувуу) Хонг Конг (тахиа)  

 0

 Вьетнам

 0

 Нге Ан (шувууны аж ахуй)  

 0

 0

Зүүн Өмнөд Азийн Бүс

Бангладеш

 0

 Дакка (шувууны аж ахуй)  

 Хулна, Хулна Садар(тахиа) Багерхат, Хулна (тахиа) Мехепурь Хулна (тахиа)  

 Дакка (шувууныаж ахуй)  

 Энэтхэг

 0

 0

 Жхарклэнд (хэрээ)

 Хордиа, Орисса(шувууны аж ахуй)  

 Индонези

 0

 0

 0

 0

 Балба

 0

 0

 Бхатапур, Багмати (шувууны аж ахуй)  

 0

 

Эхсурвалж:

http://www.who.int/influenza/human_animal_intergace/H5N1_cumulative_table_archives/en/index.html

http://www.oie.int/wahid-prod/public.php?page=weekly_report_index&admin=0

http://www.oie.int/downld/AVIAN%20INFLUENZA/A_AI-Asia.htm

Эх сурвалж: http://empres-i.fao.org/empres-i/home

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 317
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК