Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1971, 3(7)
Намын xvi их хурал ба анагаах ухааны эрдэм шинжилгээний ажлын зорилт
( Судалгааны өгүүлэл )

Дэд эрдэмтэн Н. Чагнааa

 
Абстракт

МАХН-ын XVI их хурал 1971 оны 6-р сарын 7-нд Улаанбаатар хотноо хуралдаж манай нам, ард түмний социалист байгуулалтандаа олсон ам­жилт бүтээлийг дүгнэн, хөгжлийн хэтийн төлөвийг боловсруулан заалаа.

XVI их хурлаас дүгнэснээр, МАХН-ын XV их хурлаас хойш өнгөрсөн таван жил бол манай ард түмэн тус орны улс ардын аж ахуй соёлыг хөгжүүлэх  IV таван жилийн төлөвлөгөөний үндсэн үзүүлэлтийг биелүүлж социализмын  материал техникийн баазыг хөгжүүлэх, нийгмийн харилцааг боловсронгуй болгох, хөдөлмөрчдийн аж байдал соёлын хэмжээг дээшлүүлэх талаар намын шинэ программд заасан зорилтыг амьдралд хэрэгжүүлэх тэмцэлдээ чухал алхам хийсэн жилүүд байлаа.

Өнгөрсөн таван жилд үйлдвэрлэлийн ундсэн фонд 50%, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн 1,6% тус тус  нэмэгдсэн ба энэ хугацаанд хэдэн зуун барилга байгууламж, үүний дотор 90 орчим үйлдвэрийн газар, цехийг шинээр барьж өргөтгөн шинэчилсэний дээр хөдөө  аж ахуй, соёл гэгээрэл, орон сууц ахуй үйлчилгээний олон барилга  байгууламжийг ашиглалтанд оруулжээ. Таван жилд манай хүн амьн  материаллаг аж байдал, соёлын хэмжээ дээшлэн, өндөр настны тэтгэвэр нэмэгдэж, орон сууцны талбайн нийт хэмжээ өсөж, ардын боловсрол, эрүүлийг хамгаалах, соёлыг хөгжүүлэх талаар ихээхэн амжилт олсныг тус их хурал тэмдэглэсэн юм.

Өнгөрсөн таван жилд  манай эх орон социалист эрүүлийг хамгаалах явдалд өндөр амжилт олсны дотор эмнэлгийн олон арван шинэ барилга барьж, их эмчийн тоог 59%-иар, их эмчийн үйлчилгээний орыг 20%-иар тус тус өсгөх заалт үндсэндээ биелж, хөрөнгө оруулалт төсөв зардал үлэмж нэмэгдлээ. 1970 онд тус улсын нэг их эмчид 560 хүн, 10000 хүн амд их эмчийн үйлчилгээний 94,3 ор ноогдох болж эмнэлгийн байууллагын материаллаг бааз улам бэхэжлээ.

IV таван жилд манай анагаах ухааны эрдэм шинжилгээний салбар, түүнд хийгдэх эрдэм шинжилгээний ажил улам өргөжиж зөвхөн Ана­гаах ухааны хүрээлэн, Анагаак ухааны дээд сургуулийн хэмжээгээр 16 шийдвэрлэх  асуудлын дагуу 60 гаруй сэдвээр эрдэм шинжилгээний ажил хийгдэж эрдэм шинжилгээний ажилтан, эрдэмтэд, нийт эмч нараас нэг сэдэвт зохиол 10, сурах бичиг 7, эрдэм шинжилгээний өгүүлэл 269-ийг нийтлүүлжээ. Энэ бүгд бол зөвхөн социалист нийгмийн үед эрүүл чийрэг ард түмэн нийгмийн ширгэшгүй баялаг болж, социалист төр, нийгэм эдийн засгийн хөгжилтийг ард түмний амьдралыг зүйл бүрээр дээшлүүлэхэд чиглүүлж, хүмүүсийн ахуй, бие сэтгэхүйг эрүүлжүүлж, өвчлөл нас баралтыг бууруулж чаддагийг манай эх орны түүхэн туршлага харуулж байна.

Их хурал өнгөрсөн тайлант хугацааны ололт амжилтыг нэгтгэн дүг-нээд, улс орноо хөгжүүлэх ээлжит зорилтыг дэвшүүлэн тавьсан юм. Төв Хорооны тайлан илтгэлд «Шинэ таван жилийн төлөвлөгөөний эдийн застийн гол зорилт бол хөдөө аж ахуйн өсөлтийг тогтвортой бол­гох, аж үйлдвэр, эдийн засгийн бусад салбарыг эрчимтэй хөгжүүлэх замаар нийгмийн үйлдвэрлэлийн хэмжээг ихээхэн нэмэгдүүлж, энэ үндсэн дээр хөдөлмөрчдийн материаллаг аж байдал, соёлын хэмжээг хэлбэрэлтгүй дээшлүүлэх явдал мөн» гэж тодорхойлжээ.

Шинэ таван жилд улс орны эдийн засгийг туйлбартай хөгжүүлж социализмын материал техникийн бааз байгуулах үйлст шинэ алхам хийх бөгөөд нийгмийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг 31—35%, үндэсний орлогыг 30—33% нэмэгдүүлэх болно. Эдийн засгийн үндсэн зорилтыг биелүүлснээр ард түмний аж амьдрал соёлын хэмжээ улам бүр дээшлэх бөгөөд энэ талаар их хурлаас тодорхой зорилтуудыг дэвшүүлсэн юм.

Их хурлаас хүн амын бодит цалинг баралцаалбал 22—23%, нэгдлийн гишүүдийн хөдөлмөрийн хөлсний фондыг 40—45%, аж үйлдвэр барилга, геологи, усны аж ахуйн газрын ажилчдын тарифт цалингийн хэмжээг 7%, тарифт цалингийн доод хэмжээг 13%, сумын хэмжээний бага цалинтай зарим ажилтны албан тушаалын цалинг дунджаар 15—20% тус тус нэмэгдүүлэхээр заажээ. Түүнчлэн зарим төрлийн даавуу, тран­зистор, хулээн авагч зэрэг барааны жижиглэн худалдаалах үнийг хямдруулах, 300 хүртэл цалинтай хүнээс ашгийн татвар авахгүй болох, 300-аас дээш төгрөгийн сарын цалингаас авах ашгийн татварыг 20%-иар багасгах, олон хүүхэдтэй эхийн тэтгэврийг нэмэгдүүлэх юм.

Шинэ таван жилд эрүүлийг хамгаалах ажлын үндсэн зорилтод эм­нэлгийн газрын тоог олшруулах, материаллаг баазыг нь бэхжүүлэх, бүх нэгдэл, сангийн аж ахуйг сум дундын больницын үйлчилгээнд хамруулдаг болгох, их эмчийн салбартай болгох, эмнэлгийн нарийн мэргэжлийн тусламжийг хүн амд улам ойртуулах, хөдөөгийн хүн амыг нүүдлийн амбулаториор улам өргөн үйлчлэх, эмнэлэг ариун цэврийн болон урьд-чилан сэргийлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх, нялхас хүүхдийн өвчлөл, үхлийг эрс бууруулахаар заасан билээ.

Их хурлаас тавигдсан бүх зорилтыг биелүүлэхэд удирдлагын арга барилыг боловсронгуй болгох, үүний гол гогцоо нь шинжлэх ухааны үндэстэй төлөвлөлтийг зөв зохиох, энэ ажилд шинжлэх ухааны байгууллагуудыг татан оролцуулах, шинжлэх ухааныг үйлдвэрлэлтэй нягт холбохын чухлыг заасан.

Шинжлэх ухаан техникийн янз бүрийн салбарын эрдэм шинжил­гээний газар,  эрдэм шинжилгээний ажилтан, мэргэжилтэн нарын ирэх жилүүдийн гол зорилт бол социалист байгуулалтад шийдвэрлэх ач холбогдол бүхий улс ардын аж ахуйн цаг үеийн чухал зорилтыг шийдвэрлэхэд эрдэм шинжилгээний ажилтны хүчийг төвлөрүүлэх, шинжилгээ судалгааны үр ашгийг дээшлүүлэх, үр дүнгий нь үйлдвэрлэл, практикт түргэн нэвтрүүлэх... явдал мөн  гэж намын их хурал заажээ.

Уг заалтыг манай социалист эрүүлийг хамгаалахын үндсэн зорилттой  холбон  ойлгохдоо, анагаах ухааны талаархи эрдэм шинэжилгээний газар, эрдэм шинжилгээний ажилтан, эмч мэргэжилтнийдийн хүчийг эрдэм шинжилгээний ажилд системтэйгээр зөв зохион байгуулах замаар хүн амд үзүүлэх эмчилгээ, урьдчилан сэргийлэх тусламлжийн хэрэгцээт шаардлагыг хөнгөн шуурхай, боловсон, чанартай, хүрэлцээтэйгээр хангахад чиглэгдсэн эрүүлийг хамтаалахын онол практикийн шийдвэрлэх ач холбогдол бүхий чухал асуудлуудыг давын өмнө шаардагдаж байгаагаас нь эхлэн дэс дараатайгаар шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судлан дүгнэж, эмнэлэг- урьдчилан сэргийлэх байгууллагуудын практикт нэвтрүүлэх явдал мөн гэж үзэх ёстой.

Өөрөөр хэлбэл анагаах ухааны талаархи эрдэм шинжилгээний ажлыг үйлдвэрлэлтэй нягт холбоно гэдэг ойлголт нь эрүүлийг хамгаалахын зохион байгуулалт, урьдчилан сэргийлэлт, оношлолт, эмчилгээ зэрэг эмнэлэг- урьдчилан сэргийлэх бүх ажлын арга барилыг шинэ шатанд гаргах, өөрийн орны өвөрмөц нөхцөл бололцоонд тохирсон шилмэл аргыг шинжлэх ухааны үндэстэй боловсруулж, ардын эрүүлийг хамгаалахын удирдлагын ба анагаах ухааны практик ажиллагаанд нэвтрүүлэх зорилт юм.

Ийм учраас эрдэм шинжилгээний ажил бол эрүүлийг хамгаалах зо­хион байгуулалтын ба анагаах ухааны бусад салбарын тулгамдсан зайлшгүй шийдвэрлэх асуудлыг хөндсөн, практикийн нэн чухал ач холбогдол бүхий асуудал байх ёстой. Эрдэм шинжилгээний ажлын сэдвийг үйлдвэрлэлтэй хир зэрэг холбож байгаад дүгнэлтийг сайтар хийж сонгон тогтоохоос уг асуудал эхэлнэ.

Ирэх таван жилд улсын хэмжээгээр явуулах анагаах ухааны эрдэм шинжилгээний нийт ажилд эрүүлийг хамгаалахын зохион байгуулалт, хүн амын эрүүл мэндийн зарим асуудал, зарим халдварт өвчний эпиде­миологи, онош зүй, эмчилгээний асуудал, хорт хавдрыг судлах асуудал, рашаан сувилал-ардын эмнэлгийн асуудал, эрүүл ба өвчтэй хүмүүсийн хоолны асуудал, эмийн ургамал судлах, эм үйлдвэрлэх асуудал, зүрх судасны өвчнүүдийн оношлогоо, эмчилгээг сайжруулах асуу­дал, эх нялхсын эрүүл мэндийг хамгаалах асуудал, хүн амын нийгэм ахуйн нөхцөлийг сайжруулах арга зам зэрэг шийдвэрлэх асуудлаар хийх 100 гаруй сэдэвт ажил төлөвлөгджээ. Шийдвэрлэх асуудлын үр дүнд хот, хөдөөгийн эмнэлэг урьдчилан сэргийлэх байгуул­лагуудын эмч, ажилчдын ажлын хэмжээ, зарим өвчний түвшин, 0-1 насны хүүхдийн үхлийн шалтгаан зэргийг тогтоох ба тэдгээрийн үндсэн дээр хот хөдөөгийн зарим эмнэлэг урьдчилан сэргийлэх байгууллагуудын зохион байгуулалт, байршилтын зохистой хэлбэрүүдийг сонгон тогтоох, тэдгээрийн нормативыг шинжлэх ухааны үндэслэлтэй шийд­вэрлэх болон эмч, эмнэлгийн боловсон хүчнийг бэлтгэх, мэргэжил олгох, хуваарилах, төлөвлөх асуудлуудыг улам боловсронгуй болгох, 0—15 насны хүүхэд, мөн хөдөө  аж ахуй, уул уурхайн ажилчдын хооллох хэм­жээ дэглэм, хүнсний зарим бүтээгдэхүүнийг ноогдуулах арга, элэг цөсний цочмог ба архаг өвчнүүд, тураалтай хүүхдэд хэрэглэх эмчилгээний хоол, дэглэм зэргийг боловсруулах, халдварт гепатит, сүрьеэ, бруцеллез, тениаринхоз, бэтэг, сахуу, балнад, дезентери болон стафилококкийн халдвар, арьс өнгөний зарим өвчин, хорт хавдар, мөн  гипертони, атеро­склероз, ревматизм өвчнүүдийн тархалт, онош зүй, эмчилгээ, урьдчилан сэргийлэх арга замуудыг судлан тогтоох, зүрх судасны гажгийг зүрх орлуулах аппаратын тусламжтай эмчлэх, монгол орны зарим рашаан, эмчилгээний шаврын химийн найрлага, эмчилгээний нөлөө дэг журам, ардын эмнэлэгт хэрэглэдэг зарим ургамал, амьтны гаралтай зүйлийн эмчилгээний үр дүнг шинжлэх ухааны үндэстэй судлан дүгнэх зэрэг онол практикийн чухал асуудлууд шийдэгдэх болно.

Анагаах ухааны эрдэм шинжилгээний талаар тавигдаж байгаа зо-рилтуудыг төгс шийдвэрлэхэд юуны урьд, эрдэм шинжилгээ судалгааны ажлын жил, улирал, сарын төлөвлөлтийг оновчтой зохиох, судалгааны ажлын  аргачлалыг тал бүрээс нь нарийн хянан үзэж боловсруулах, сэдэвт асуудлуудыг аль болохоор төлөврүүлэн удирдах, явц, үр дүнд байнгын хяналт тавих зэрэг зохион байгуулалтын чанартай арга хэмжээг зохистой зөв шийдвэрлэх, энэ асуудалд Анагаах ухааны хүрээлэн, дээд суртууль, тэдгээрийн мэргэжлийн сектор, тэнхимүүдийн ролийг өндөржүүлэх, Эрүүлийг хамгаалах яам, түүний ажил төрлийн хэлтсүүд болон хүрээлэн, бусад эрдэм шинжилгээний ажил хийгдэж байгаа ба практикиин байгууллагуудын хоорондын харилцан ажиллагааг ажил хэрэгч, бүтээлч болгох асуудлууд чухал ач холбогдолтой юм.

Тавигдсан зорилтуудыг амжилттай шийдвэрлэхэд дээрх нийтлэг зарим зүйлүүдээс  гадна судлаачийн мэдлэг чадвар, авьяас, дадлага туршлага, ажлын хариуцлага болон эрдэм шинжилгээний ажилд хандах үнэнч шударга зарчим зэрэг эрдэм шинжилгээний ажилтны нарийн нандин ёс суртахууны шаардлагыг хангасан байх нь шийдвэрлэх ач холбогдолтой.

Анагаах ухааны талаар хийгдэж байгаа эрдэм шинжилгээний ажлыг практик асуудалтай нягт холбон үр дүнг эмнэлэг-урьдчилан сэр­гийлэх байгууллагуудын уйл ажиллагаанд нэвтрүүлэх асуудал эрдэм  шинжилгээний ажлын эцсийн бөгөөд үндсэн зорилт байдаг. Энэ учраас хийгдэж байгаа судалтаа, шинжилгээний ажлын үр дүнг практикт нэвтрүүлэх, түүний үр ашгийг тооцоолон тодорхойлох, судалгааны ажлыг зохих шаардлагын дагуу чанартай явуулах, энэ талаар эрдэм шинжилгээний байгууллагуудын ролийг өндөржүүлэн зохион байгуулалтын оновчтой арга хэмжээ авч хэрэгжүүлэх хэрэгтэй юм.

Сүүлийн жилүүдэд эрдэм шинжилгээний ажилд практикийн бай-гууллагад ажиллаж байгаа эмч, ажилтнууд хамрагдах нь улам нэмэгдэж, эрдэм шинжилгээний ажил хийх бааз, бололцоо өргөжиж байгаатай уялдуулан, ялангуяа орон нутагт ажиллаж байгаа хүмүүсийг судалгааны ажлын арга барилд сурган тодорхой сэдвээр ажиллуулах, тэднийг төвийн онолын хурал семинарт бололцоогоор нь оролцуулж байх, судлагчид, эрдэмтдийн арга туршлагыг нэвтруулэх зорилгоор төвөөс  дадлага туршлага бүхий хүмүүсийг явуулж, семинар, зөвлөгөөн, онолын бага хурлуудыг удирдан хийлгуулэх ажлуудыг төлөвлөгөөтэйгээр зохион байгуулж байх нь чухлаа.  

Намын XVI их хурлаас, улс ардын аж ахуйн бүх салбарт шинж­лэх ухааны үүрэг ролийг улам өндөржүүлэх талаар өгсөн заалтыг хэ-рэтжүүлэхэд, нийгмийн эрүүл ахуйч, эрүүлийг хамгаалах ажлыг зо­хион байгуулагч эмч, эмнэлгийн ажилтан бүрийн эрхэм үүрэг бол эрүүлийг хамгаалах системийн нийт байгууллагын зохион байгуулалтын ба үйлчилгээний ажилд шинжлэх ухааны үндэстэй хөдөлмөр зо­хион байгуулалтыг тууштай нэвтрүүлэх явдал мөн.

 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 373
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК