Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1971, 3(7)
Монголын анагаах ухааны түүх судлалын асуудалд
( Судалгааны өгүүлэл )

П. Янсан

Анагаах ухааны дээд сургуулийн нийгмийн эруул ахуйн тэнхим

 
Абстракт

В этой статье показаны главные характерные черты развития медицины и здравоохранения в Монголии до народной революции и после ее победы, а также некоторые их особенности.

Автор высказывает некоторые критические мысли о задачах изучения и основных этапах развития медицины в Монголии.

Монгол оронд ардын хувьсгал ялснаас хойш хагас зуун жил боллоо. Манай социалист эрүүлийг хамгаалал, ард түмнийхээ эрүүл мэндийг сахин хамгаалах талаар зүйрлэшгүй их амжилт олсоор байна. Манай оронд орчин цагийн анагаах ухааны үүсэж хөгжсөн үеийг хувьс­галын ардчилсан шатны үе (1921—1940 он), социалист хувьсгалын шатны үе (1940 оноос хойш) гэж ерөнхийд нь хоёр том ангид хуваан, дотор нь хэд хэдэн үе шат болгон судалж болох юм.

БНМАУ-д эрүүлийг хамгаалах орчин цагийн шинжлэх ухааны арга хэмжээ хөгжлийн өнгөрсөн  богино хугацаанд яруу алдарт замналыг туулан зөвлөлт монголын олон арван эмч, эмнэлгийн ажилтны баатарлаг үйлс, тэмцлийн жишээ, үлгэр дууриалаар баяжигдан түүхт үйл явдал арвин болжээ. Эрүүлийг хамгаалахын хөгжлийн энэ баялаг түүх, дайчин замналыг судлан үзэж, нэгтгэн дүгнэх хийгээд өвлөн эзэмших талаар оновчтой ажил зохиох нь тус улсын эрүүлийг хамгаа­лахын хөгжлийн үе шатыг зөвөөр тогтоох, түүнд онол практикийн зөв дүгнэлг өгөх, социалист эрүүлийг хамгаалахын онолын үндэс, үндсэн зарчмын мөн чанар, давуутай талын жинхэнэ биелэлийн жишээг олж тогтоох, түүнчлэн эмч, эмнэлгийн ажилтны ёс суртахууны болон  нийт хөдөлмөрчид, ялангуяа залуу үеийнхний өв тэгш хүмүүжил боловсролын санд чухал ач холбогдлоо өгөхх төдийгүй эрүүлийг хамгаалахын хөгжлийн ирээдүйг чиглүүлэх явдалд үндсэн сэжмийн нэг болох ёстой.

Эрүүлийг хамгаалахын түүхэн хөгжил нь тус улсын хувьсгалт уе шатууд, МАХН-ын удаа дараагийн программын дайчин зорилт, энэ хугацаанд манай эх орны нийгэм, эдийн засаг, соёлын амьдралд гарсан өөрчлөлт хөгжилт, авагдсан арга хэмжээ, ЗХУ-ын сэтгэл харамгүй тусламжтай нягт уялдан иржээ.

Ардын хувьсгал ялсны дараахан төвд эмнэлгийн арга барил нэгэн  үедээ хэвээр ургэлжилсээр байсан бөгөөд хувьсгалаар унагаагдсан феодал ангийн төлөвлөгчид худал хуурамч аргаар эмнэх домнох ажлыг эрхэлсээр байлаа. Үүний зэрэгцээгээр залуу ЗХУ-ын улаан армийн эмч, мэргэжилтний төлөөлөгчид ах дүү монголын ард түмэнд эмнэл­гийн тусламжийг уйгагүй үзүүлсээр байсан бөгөөд цэргийн эмнэлэг анх түрүүн байгуулагдаж энгийн ардуудад ч үйлчилж байжээ.

Ардын хувьсгалын дараагаар эрүүлийг хамгаалах ажлын талаар авч явуулсан арга хэмжээ,  дэвшүүлэн тавьж байсан зорилтууд, манай орны анагаах ухааны тэр үеийн хөгжлийн түвшин аль хир байсан зэргийг үндэслэн эрүүлийг хамгаалахын 1921—1940 оны буюу анхдугаар үеийг дотор нь:.

1.Шинжлэх ухааны орчин цагийн эмнэлгийн тусламжийг бүрэлдүүлэн тогтоож эмхлэхтэй холбогдсон зохион байгуулалтын бэлтгэл арга
хэмжээний үе (1921 — 1925 он).

2.Ардын эрүүлийг хамгаалах ажлын үндэс суурийг цоо шинээр
тавьж төр улсын жинхэнэ хэрэг болгон удирдан зохион байгуулсан
(1925—1930   он) үе.

3. Сүм, хийд, лам нарын туршлагын хоцрогдсон эмнэлгийг шинжлэх ухааны орчин цагийн эмнэлэг ялан давж хөл дээрээ бат зогссон үе (1930—1940) гэсэн 3 үе болгож судалж үзвэл зохистой болов уу гэж үзэж байна.

Эрүүлийг хамгаалахын хөгжлийн үе шатны талаар 1969 онд болсон эрүүлийг хамгаалахын зохион байгуулагчид, нийгмийн эруул ахуйчид, мэргэжлийн эмч нарын онол практикийн бага хурал дээр Эрүүлийг хамгаалах яамны сайд  Б. Дэмбэрэлээс «БНМАУ-ын эрүүлийг хамгаа­лахын зохион байгуулалтын зарим үнцсэн асуудлууд» гэдэг илтгэлийнхээ дотор тодорхой дүгнэлттэйгээр дурдсан билээ.

Феодалын нийгмийн хоцрогдсон орныг хүлээн авсан ардын засгийн анхны гишүүдэд шинжлэх ухааны эмнэлгийн нэг ч салбар, боловсон хүчин байгаагүй хийгээд энэ талаар туршлага хуримтлалгүй, эдийн засгийн бааз суурь муутай шинэ тутам тулгар цагт эмнэлгийн байгууллагуудыг байгуулах, эрүүлийг хамгаалах ажлыг анх удаа туурвин үүсгэхэд тулгарч байсан бэрхшээл саадыг даван туулахад МАХН, Ардын засгийн газарт зохих цаг хугацаа, бэлтгэл ажил зайлшгүй шаардлагатай байсан байна.Чухамхүү энэ  хугацаа нь 1921-1925 оныг хамарсан гэж үзэж байна. 

МАХН, Ардын засгийн газраас ард түмнийхээ эрүүл мэндийн үйлсэд чин санаа тавьж, энэ асуудлыг төр улсын зүгээс авч явуулах арга хэмжээний бэлтгэл ажлыг дэс дараатайгаар зохион байгуулсан нь түүхийн зохих бичиг баримтуудад арвин их бий.

1921 онд хуралдсан манай намын анхдугаар их хурлаас баталсан намын анхны программ (ард тумэнд тунхаглан зарлах бичиг), 1923 онд хуралдсан намын II их хурлаар баталсан, Эрмэлзэх 10 зoйлд ард түмнийг эмчлэн сувилах ажлын чухлыг тэмдэглэн, хэрхэн яаж зохион бай­гуулах тухай тодорхой асуудал боловсруулахыг тус тус зааж байжээ. Түүнчлэн 1925 онд хуралдсан МАХН-ын IV их хурлаас баталсан намын 2 дахь шинэ программ, 1924 онд хуралдсан улсын анхдугаар их хурлаар баталсан үндсэн хуульд үнэ төлбөргүй эмчлэх эмчилгээний газар бай­гуулах, ариун цэвэр урьдчилан сэргийлэх ажлыг эрхлэх үндэсний эмч мэртэжилтэнг бэлтгэх, иргэн бүр эмнэлгийн тусламж авах эрхийн асуудлыг анх удаа тус тсе тунхаглан зарлаж үүнтэй ходбогдсон бэлт­гэл зарим арга хэмжээг авсаар байжээ.

1925 оноос ардын эрүүлийг хамгаалах газар, 1930 оноос Эрүүлийг хамгаалах яамыг байгуулсан нь эрүүлийг хамгаалах ажлыг системтэй зохион байгуулах, түүний хүчин чадал нэр хүндийг нь ихэсгэсэн томоо-хон арга хэмжээ болсон байна.

Феодалын нийгмийн бүдүүлэг ахуйн уршгийг арилгах, ариун цэвэр эрүүл ахуйн шаардлагыг нэвтрүүлэх, шинэ тутам боловсон эмнэлгийг бэхжүүлэн хөгжүүлэх явдал энэ үед хамгийн чухлаар тавигдаж байлаа.

Эрүүлийг хамгаалах ажлын талаар нам засгийн тогтоол шийдвэрүүдэд:

«Ардын цэриийн суух хороо, гэр, хувцас хунар зэргийг мөнхүү ариун цэвэр болгож, европын боловсон газрын байдалд нийлүүлэх»[1],

«Үүний урьд байгуулсан эрүүлийг хамгаалах газруудын ажлыг идэвхийлэн сайжруулах ба улсын орлого зарлагад хирцүүлэн  зүй зохисыг үзэж, мөнхүү эрүүлийг хамгаалах газруудыг нэмж байгуулах  буюу  анги бүлэг гаргаж хэсүүчлэн явуулах зэргээр оролдохын дотор яр зэрэг халдвартай өвчнийг үндсээр нь устгах явдлыг оролдсугай»2  гэх зэргээр зааж байсан нь эрүүлийг хамгаалах ажлыг хөгжүүлэх дараа дараагийн арга хэмжээнд чухал удирдамж үндэслэл болж байсан байна.

Шинжлэх ухааны эмнэлгийн зэрэгцээгээр лам нарын эмнэлгийг ажиллуулж байсан нь эмнэлгийн боловсон хүчин байгаагүй, ард тум­ний дунд шарын шашин, лам нарын нөлөө маш байсан эхний үед зүй ёсны арга хэмжээ байсан. Энэ асуудлыг шийдвэрлэхдээ ард түмний дунд нэр хүндтэй, ардын эмчилгээний ёс горимыг мэдэх, нийг­мийн гарал, хөрөнгө чинээний хувьд ядуу, дунд лам нарыг ажиллуулахыг голчлон анхаарахын зэрэгцээ тэдний үйл ажиллагаанд шинжлэх ухааны эмнэлэг, улс олон нийтийн хяналтыг нэг адил тавьж байсан байна.

1930 оноос эхлэн лам нарын эмнэлгийг улсын төсвөөс хассан боловч эрх хэмжээ нь хасагдсан феодал лам нараас зүсэн бүрийн явуулга зохион байгуулж  эмнэлгийн хөгжлийн замд ихээхэн, бэрхшээл учруулж саад тодгор болж байсан тэр ширүүн тэмцэл үндсэндээ 1940 он хүртэл үргэлжилжээ. Чухамхуу ийм тэмцлийн бодит байдлыг «Сэрэлт» кинонд тодорхой харуулсан билээ.

Лам нарыг эмнэлэгт ажиллуулж байсан нь нэг талаар тэднийг нийг­мийн тустай хөдөлмөрт оруулах, нөгөө талаар лам нарын эмнэлгийн нөлөөг шахан гаргах зорилттой байсан нь МАХН-аас шашин, лам на­рын асуудлыг хувьсгалын анхдугаар шатанд зөвөөр шийдвэрлэсний нэгэн баримт билээ. Лам нарын эмнэлгийн бурангуй ёсыг халж, шинжлэх ухааны эмнэлгийг хөл дээр нь зогсоосон нь үзэл суртлын хувьд томоохон ялалтын нэг болсноор барахгүй манай ард түмний улс төр, үзэл суртлын нэгдлийт бэхжүүлэхэд чухал нөлөөтэй болсон байна. Шинж­лэх ухааны эмнэлгийн мөн чанар, нэр хүнд олон түмний дунд ямар байсныг эмнэлгийн ажил хийх болсон нэг ламын 1936 онд Эрүүлийг хамгаалах яаманд ирүүлсэн захидлаас үзэхэд тодорхой байна. Үүнд: «Би одоо 40 настай, 7 настайдаа шашинд орсон, эмнэлгийн ухааныг сурахыг бодон анх Улаанбаатар хотод зорин ирэхэд би үнэхээр харанхуй бүдүүлэг байжээ.  Шинэ эмнэлэгт сүсэг бишрэл яагаад орсон бэ? гэвэл: 1-д өвчний шинжилгээ, 2-т хагалан эмчлэх, 3-т аливаа халдвартай өвчнийг тараахыг таслах, ариун цэвэр, эм хэрэглэх нь зүрх сэтгэлийг татав. Хувьсгалт нам засгийн бодлого нь явах зам, боловсрох эрдмийг заан, хүн хүндээ дарлагдахгүй, мөлжигдөхгүй аав мэт асардаг, ээж мэт энэрдэг тул түүний үйлст хүзүүгүй боловч зүтгэнэ, хөлгүй боловч мөл-хөнө, ажил хийх дуртай» гэжээ (Лам нарын сэтгуул 1936 он №2 ) 1940 онд намын 10-р их хурлаас “ шинжлэх ухааны эмнэлэг бүрэн ялж, түүний нэр хүнд гуйвалтгүй боллоо” гэж манай эрүүлийг хамгаа­лахын хөгжлийг тодорхойлжээ. Эрүүлийг хамгаалахын хөгжлийн 1940 оноос хойшхи буюу 2 дахь үеийг дотор нь:

1. Эрүүлийг хамгаалах явдлыг хэтийн төлөвлөгөөтэй хөгжүүлж, хот, хөдөөд эмнэлгийн үндсэн түшиц газруудыг байгуулж социалист эрүүлийг хамгаалах систем бүрэлдэн тогтох үндэс суурь баттай тавигдсан (1940-1960 он)  үе;

2.Социалист эрүүлийг хамгаалах ажлыг улам бэхжүүлж, эмнэлэг урьдчилан сэргийлэх нийт ажилд чанарын дэвшилт хийх их зорилтын үе (1960 оноос хойш) гэж хоёр1 хуваан судалж болох болов уу гэж үзэж байна.

ТуС улсад Эрүүлийг хамгаалах ажлыг тууштай хөгжүүлэх явдалд 1938 онд МАХН'-ын Төв Хороо, Сайд нарын Зөвлөлөөс «Ардын эрүү­лийг хамгаалах ажлыг сайжруулах тухай», 1950 оны «Тус улсын дотор эрүүлийг хамгаалах ажлыг үндсээр нь сайжруулах арга хэмжээний тухай», 1955 оны «Ард олны эмнэлгийн үйлчилгээг сайжруулах арга хэмжээний тухай», 1960 оны «Эрүүлийг хамгаалах ажлын  байдал, цаашдын зорилтын тухай» зэрэг олон тогтоолууд шийдвэрлэх ач хол­богдлоо өгсөн юм.   

1940 оноос эхлэн хөдөө орон нутагт эмнэлгийн салбаруудыг олшруу-лах, ялангуяа их эмчийн тусламжийг бий болгох, нарийн мэргэжлийн тусламжийн байгууллагыг байгуулах зэрэг арга хэмжээнүүд авагдлаа. Хөгжлийн энэ үед дайны хүнд жилууд байсан боловч, эрүүлийг хам­гаалах ажил фронт, ар талд амжилттай явагдаж байсан юм.  Эмнэлгийн үндэсний дээд мэргэжилтэн нарыг бэлтгэх, тэдний мэргэжил дээшлүүлэх, хөдөөгийн хөдөлмөрчдөд эмнэлгийн нарийн мэргэжлийи тусламж үзүүлэх зохион байгуулал­тын онцлог хэлбэр болсон аймаг ба сум дундын эмнэлгүүдийг байгуул ах, социалист эрүүлийг хамгаалахын үйл ажиллагааны дэвшилттэй  арга хэлбэр болсон диспансер, хэсэгчилсэн үйлчнлгээг нэвтрүүлэх, нийгмийн халдварт арьс өнгө, сүрьеэ өвчинтэй тэмцэх, эмнэлгийн бай-гууллагуудыг материаллаг баазаар бэхжүүлэх зэрэг томоохон арга хэмжээнүүд авагдаж амжилттай шийдвэрлэгдсээр ирлээ.

Монголын эрүүлийг хамгаалах явдлыг үүсгэн хөгжүүлж эдүгээ со­циалист эрүүлийг хамгаалах систем тогтох хүртэл хөгжлийн бүхий л үед зөвлөлтийн эмч, мэргэжилтнүүдээс гүйцэтгэсэн түүхэн гавьяаг ма­най ард түмэн хэзээ ч мартахгүй  билээ, БНМАУ-ын эрүүлийг хамгаа­лах ажлын хөгжлийн түүхийг авч үзвэл дор дурдсан өвөрмөц онцлогууд тодрон гарна. Үүнд:

Тус улсын эрүүлийг хамгаалах нь хувьсгалын өмнөх хуучин монголоос өвлөн авах орчин цагийн эмнэлгийн нэг ч салбар, боловсон хүчингүй байсан учраас тулж босох бааз суурь үгүй тийм бэрхшээлтэй нөхцөлд цоо шинээр үүсэж хөгжсөн байна.

 Ардын хувьсгалын анхны жилүүдэд лам нарын эмнэлгийн хуучин арга барил нэг үе хэвээр үргэлжлэн байсны гадна европ эмнэлгийн хажуугаар лам нарын эмнэлгийг улсаас зориуд ажиллуулж аажмаар шахан гаргах зарчмыг баримтлан амжилттай хэрэгжүүлэв.

Шинжлэх ухааны эмнэлгийг үүсгэн хөгжүүлэх бүхий л үе щатанд эрүүлийг хамгаалах ажлыг зохион байгуулах уламжлалт туршлагатай зөвлөлтийн эмч мэргэжилтнүүд шууд гар бие оролцож байсан нь ахар богино хугацаанд шинэ эмнэлгийг хөл дээр нь баттай золсоох нэг нөхцөл болов.

Эмнэлгийн үндэсний боловсон хүчнийг бэлтгэх ажлыг гол төлөв ЗХУ-д суралцуулах замаар шийдвэрлэж  байсны зэрэгцээ тус улсад байгуулагдсан эмнэлгийн дунд, дээд сургуульд анхны үеэс ихэвчлэн зөвлөлтийн мэргэжилтэн багш нар ажиллаж байлаа.

Тус улсын эрүүлийг хамгаалах нь анхны үеэс эхлэн хөгжлийнхөө бүхий л үе шатанд гагцхүү социалист эрүүлийг хамгаалахын онолын үндэс, үндсэн зарчим дээр дагнан тулгуурлаж хөгжжээ.

Хөдөөгийн хөдөлмөрчдөд эмнэлгийн тусламж үзүүлэхэд хот суурин газруудын эмнэлгийн байгууллагууд үндсэн бааз нь болж байсан бөгөөд нийт хүн амыг эрүүлжүүлэх үйлсэд хэд хэдэн удаа явагдсан эмнэлгийн хөдөлгөөнт үзлэгийн отряд, экспедицууд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн.

Хүн амд үзүүлэх эмчлэн сэргийлэх тусламжид хэвтүүлэн эмчлэх тусламж  нь больницоос гадуур үйлчлэх тусламжаас давуутай хөгжсөнийг эрүүлийг хамгаалахын хөгжлийн процесст гарсан нэг онцлог гэж  үзэж болох нь хүн амд үйлчлэх больницын тусламжийн шаардлагын дагуу аяндаа явагдаж ирсэн үзэгдэл юм.

Нийт хүн ам, ялангуяа хөдөөгийн хөдөлмөрчдөд үзүүлэх ерөнхий тусламж  эрүүлийг хамгаалах ажлыг гардан зохион байгуулах зэрэг ажлууд хөгжлийн ихэнх үеүдэд гол төлөв эмнэлгийн дунд мэргэжилт-нүүдэд ноогдож  байсан онцлогтой. Өөрөөр хэлбэл, эрүүлийг хамгаа­лахын хөгжлийн хүнд хэцүү тэмцлийн  анхны үед ажиллаж  байсан зөв­лөлтийн эмч мэргэжилтнүүд, манай үндэсний дунд мэргэжилтэн эдүгээгийн ахмад бага эмч нар туулан өнгөрүүлсэн түүхтэй.

Хөдөөгийн хөдөлмөрчдөд эмнэлгийн нарийн мэргэжлийн тусламжийг ойртуулсан ашигтай хэлбэрүүд болсон аймаг дундын ба сум дундын эмнэлгүүд, нүүдлийн амбулаторийг байгуулан ажиллуулсан нь тус улсын эрүүлийг хамгаалах хөгжлийн өвөрмөц онцлогийн нэг бөгөөд энэ нь манай орны өргөн уудам нутагт хүн ам сийрэг оршин суудаг онцлогт тохирсон эрүүлийг хамгаалахын зохион байгуулалтад гарсан дэвшилт арга хэмжээний нэг болсон юм.

Ардын  хувьсгалт армийн эмнэлэг нь эрүүлийг хамгаалахын түүхэнд ууган байрыг эзлэх бөгөөд тус улсын хөгжлийн замд төмөр замын ба рашаан сувилаллын зэрэг биеэ даасан эмнэлэг үйлчилгээний томоохон салбарууд төрөн гарсан байна.

Тус орны хөгжлийн процесст эдийн засгийн гол салбар хөдөө аж ахуй зонхилж байснаас хотын зэрэгцээгээр хөдөөгийн эрүүлийг хамгаалах ажил чухлаар тавигдаж ирсэн бөгөөд үйлдвэр хөдөө аж ахуйн орон болгох намын дайчин зорилттой уялдан үндэсний аж үйлд­вэр түргэн явцтай хөгжиж шинэ залуу ажилчин ангийн тоо эрс нэмэгдсэнтэй холбогдон эмнэлэг үйлчилгээний биеэ даасан хэлбэр үйлдвэрийн ажилчдын эмнэлэг үйлчилгээний асуудал гарч ирсэн байна.

Эрүүлийг хамгаалахын хөгжлийн түүхэнд эдгээр онцлогууд нь тус улсын нийгэм, эдийн засгийн байдал, эрүүлийг хамгаалах талаар нам засгаас тавьсан зорилт, хөгжлийн шаардлага дагуу авагдсан зүй ёсны арга хэмжээнүүдтэй нягт уялдаатай бөгөөд түүний зөв зүйтэй болохыг эрүүлийг хамгаалахын өнгөрсөн 40 гаруй жилийн түүх нотолсоор бай­на. Эрүүлийг хамгаалахын түүхэн хөгжлийн амжилт нь БНМАУ-д соёлын хувьсгал амжилттай хэрэгжсэний томоохон баримт бөгөөд со­циалист эрүүлийг хамгаалахын мөн чанарын тухай бодит түүх билээ.

Анагаах ухааны түүхийг байгаль,  нийгмийн хөгжлийн тухай марк­сизм ленинизмийн сургаал, И. П. Павловын физиологийн материалист сургаалын үүднээс судлан үзсэнээрээ түүний мөн чанар агуулгыг нь зөвөөр тодорхойлох юм.

Анагаах ухааны түүх, нийгмийн эрүүл ахуйн ухаан нь эмч эмнэл­гийн ажилтаны улс төр ёс суртахууны хүмүүжилд үндсэн үүрэг гүйцэтгэнэ. Анагаах ухаан нь байгаль нийгмийн чанартай шинжлэх ухаан учраас түүний хөгжилт бэхжилт нь зөвхөн байгалийн шинжлэх ухаан тедийгүй нийгмийн шинжлэх ухаанд чухал рольтой байдаг.

Анагаах ухааны түүх нь нийгмийн хөгжлийн явцад эрүүлийг хам­гаалахын онол практикийн түүхэн хөгжлийг тодорхой судлах ёстой бөгөөд эрүүлийг хамгаалах байгууллагууд нь нийгмийн давхарганд хамаарагдана. Давхарга нь нийгмийн үйлдвэрлэлтэй шууд биш харин эдийн засгийн сууриар холбогдоно. Ийм учраас анагаах ухааны түүхийг судлахад нийгмийн байгууламж, түүний ангийн бүрэлдэхүүнийг гүнзгий судлах явдал шаардагддаг байна.

Хувьсгалаас өмнөх монгол орон анагаах ухааныг эрхлэн зохион байгуулах төр улсын арга хэмжээ нэгэнт байгаагүй болохоор түүний түүхийн тухай эдүгээ хүртэл бичиж үлдээсэн буюу эмхлэн цэгцэлсэн явдал огт үгүй бөгөөд харин түвд, энэтхэгийн анагаах ухааны холбогдолт ном судрууд нилээд байдаг. Орчин цагийн анагаах ухаан мон­голд хөгжсөн тухай хувьсгалын жилүүдэд нилээд бичигдсэн боловч анагаах ухааны түүх судлалын орчин үеийн шаардлагыг хангаагүй байгаа билээ. Өөрөөр хэлбэл монголын анагаах ухаан, эрүүлийг хам­гаалахын түүхэн хөгжлийн асуудал бүрэн судлагдаагуй онол практи­кийн нэгдсэн дүгнэлт өгөгдөөгүйгээр үл барам түүнийг судлах шинжлэх ухааны арга барил тогтоогдоогүй байна.

Анагаах ухааны түүх судлал нь эрүүлийг хамгаалах ажлыг хөгжүү-
лэх томоохон хүчин зүйлийн нэг байх ёстой. Эмнэлгийн ажилтан эмч,
мэргэжилтнүүд анагаах ухааны хөгжлийн түүхэн замнал, түүний онц-
лог, мөн чанарыг ойлгож мэдсэн тэр чанараараа социалист эрүүлийг
хамгаалахын хөгжлийн хэтийн төлөв, төлөвлөгөөт үндсэн зорилтуудыг
зөвөөр тодорхойлж түүнд шинжлэх ухааны үндэстэй бодит дүгнэлтийг өгч чадах юм.Òóñ óëñûí анагаах ухааны дээд, дунд сургуульд анагаах ухааны т¿¿õийн тухай, энэ б¿хэл б¿тэн шинжлэх ухааны талаар тун цººõºн цагаар заах тºдий ºнгºрч баéгаагаас ººр энэ талаар зохион байгуулж байгаа судалгаа шинжилгээний ажил алга байна. Тийм ч учраас ма­най эмч, мэргэжилтн¿¿д анагаах уõааны т¿¿õèйн хувьд тун бага мэдлэгтэй гарч байгаа бегеед эр¿¿лийг хамгаалах ажлыг зохион байгуулах явдалд ч бэрхøээл учруулахад х¿ргэдэг байна.

Эмнэлгийн т¿¿х судлалд холбогдолтой ¿нэт материалууд албан байгууллага, х¿м¿¿ст их хэмжýýтэй байгаа боловч тэдгээрийг эрж. олох, цуглуулах, эмхлэн нэгтгэх, з¿й зохистой хадгалах талаар дорвитой ажил зохиогдоог¿й байна. Зºвхºн хувьñгалын дараахь ¿еийн эр¿¿лийг хамгаалахын хºгжлийн холбогдолт материалууд аймаг, хот, сум б¿рийд байвч тэдгээрийг нэгдñэн журмаар эмхлэн цэгцэлж архивлах, т¿¿х судалгааны нэгдñэн системд оруулах ажил хийгдээг¿й байна. Ийм нºхцºл байдалд анагаах ухааны т¿¿хийн холбогдолт тэр ¿нэт материал баримтууд ¿рэгдэж алга болох, хариуцан мэдэх эзэнг¿й болох, т¿¿нд тавих хяналт шалгалт байхг¿й болж байна.

Манай орîíд эртний судлал (археологи), угсаатны з¿й зэрэг  эртний ¿еийн тухай судалгааны ажлууд нилээд амжилттай хийгдэж байгаа хèéгýýд монголын т¿¿х судлалын ухаан ихэд хºгжñºн нь анагаах ухааны т¿¿хийг судлахад аятайхан боломж нºхцºлийг бий болгож байгаа билээ.

Анагаах ухааны дээд, дунд сургуульд заах монголын анагаах ухааны т¿¿хийн хичээлийн цагийн тоог ихэсгэн чанаржуулах, т¿¿хийн холбогдолт ¿з¿¿лэн материалыг эмхлэн цэгцлэх, эмч нарын дунд т¿¿х судлалын ажлыг зохион байгуулж дэмжих, îнол практикиин бага ху­рал, хэвлэлийн тоймыг энэ чиглэлээр явуулах, эрдэм шинжилгээ судалпааны ажлыг далайцтай болгох, ¿¿ний тулд Анагаах ухааны дээд сургууль, Анагаах ухааны хурээлэнгийн нийгмийн эруул ахуй, эруу­лийг хамгаалах зохион байгуулалтын тэнхим, сектрыг ºргºж¿¿лэн эм­нэлгийн т¿¿х судлалын чиглэлийг дангаар нь буюу эñвэл орон тоо эрдэм шинжилгээ судалгааны тºлºвлºгººг нэмэгдуулэх замаар шийдвэрлэх хэрэгтэй байна.

Аймаг, хотын эруулийг хамгаалах байгууллагын т¿¿хийн холбогдох материалыг эрж цуглуулах, т¿¿х судлалын групп гаргаж тºлºвлºгººтэйгººр ажиллуулах, эмнэлгийн т¿¿хэн холбогдолт булан, музей бай­гуулах ажлыг дэс дараалалтай, ул ундэстэй хийх явдал чухлаар шаардагдаж байна. Эдгээр ажлыг хийхэд Францын ажилчин  ангийн их удирдагч Ìорис Торез 1 Т¿¿хийн тухай б¿тээлийг т¿¿хэн материализмаас хэзээ ч салгаæ болохг¿й. 2 Т¿¿хийг шинжлэх ухааны ¿ндэстэй арга барилаар бичих, 3. Т¿¿хийг зэвñэг гэж узэж т¿¿нийг яг л зэвñэг шигээ ашиглах хэрэгтэй гэж заасныг эрхбиш анхааðàí тусгах нь з¿йтэé.

                                              Дүгнэлт

1. Монголын анагаах ухаан нь манай ард т¿мний олон зуун жилèéí соёлын ºв уламжлалын арвин баялаг санд чухал суурийг эзэлдэг боловч т¿¿ний т¿¿х судлалын асуудал шийдвэрлэгдээгүй хэвээр  áайна.

2. Туñ улсын анагаах ухааны хºгжил нь ºвºрмºц олон ¿е шат, онцлог з¿й тогтоолыг àгуулж байгаа бºгººд анагаах ухаанû эрдэм шинжил­гээ судалгааны ажлын анхаарлын тºвд байх ёстой.

3. Анагаах ухааны т¿¿х судлалын ажлыг сайжруулахг¿йгээр т¿¿­ний хºгжлийн мºн чанар, т¿¿хийг мэдэхг¿йгээр ард т¿мний эрууп мэндийг сахин хамгаалах ажлын байдал, хэтийн тºлºвийг зºвººр  тодорхойлоход бэрхшээл учрах бºгººд эр¿¿лийг хамгаалах ажлыг удирдан зохион байгуулах явдалд доголдол ãарах юм.

МАХН-ын түүхэнд холбогдох  баримт бичгүүд 1966 он  I дэвтэр, 62-р тал.

2 мөн дэвтэр 182-р тал

Ном зүй

1. С.Пүрэвжав, Д.Дашжамц. БНМАУ-д с¿м хèéд лам нарын асуудлыг шèйдвэр
лэñэн нь. УБ, 1965
2. Д. Цагаанхүү. БНМАУ-ын эр¿¿лийг хамгаалахын онолын ¿ндэс. УБ, 1960.
3. Д. Хүүхэнбаатар, Д. Тºмºртогоо. Монголын соёл, УБ. 1968
4. МАХН-ын түүхэнд холбогдох баримт бичгүүд. 1. дэвтэр, УБ, 1966.
5. Д. Цагаанхүү. Ìîíголèя и ее здравоохранение. УБ, 1962.
6. Ф. Виды-Вирскè. Обосновных проблемах истории медицины. М., 1961.
7. Виноградов Н. А. Роль русского врача в охране здоровья народа. М 1954.
8. Васильев К.Г. О. методах историко-медицинских исследований. В журнàë Сов.здрав. 1965,4.
9. Заблудовскèй П. Е. История медицины и здравоохранение. М., 1966.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Д. Цагаанхүү


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 727
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК