Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1971, 3(7)
Ингэний сүүгээр бойжсон хүүхдийн өвчлөлд хийсэн зарим ажиглалт
( Судалгааны өгүүлэл )

Ц, Мухар

Дундговь аймгийн Өндөршил сум

 
Абстракт

Автором было проведено наблюдение у 24 детей в возрасте до года жизни, нахо­дящихся на искусственном вскармливании. Из них, 17 детей вскармливалось верблю­жьим молоком, а остальные 7 детей получали коровье и козье молоко. Наблюдение велось в течение года с целью выявления прямой связи между заболеваемостью обс­ледованных детей и видами применяемого молока указанных животных.

Анализ материала показал„что у обеих групп детей не было выявлено достоверной разницы в отношении заболеваемости в зависимости от применяемых видов молока (верблюжьего, коровьего, козьего).

Ингэний сүүгээр хүүхэд тэжээх тухай асуудал нь тус улсын говийн нөхцөлд хүүхдийн хоолыг зөв зохион байгуулахад шийдвэл зохих сонирхолтой чухал зүйлийн нэг юм. Гэвч энэ талаар холбогдох хэвлэлийн материал ховор байна.

Говь нутагт хүүхдийг ингэний сүүгээр тэжээдэг дээр үеийн уламжлалтай бөгөөд энэ нь говь нутгийн мал сүргийн зонхилох хэсэг тэмээн сүрэг байдгаас шалтгаалдаг нь маргаангүй. Ингэний саалийн хугацаа 16,1 сар үргэлжилдэг бөгөөд энэ хугацаанд нэг ингэ дунджаар 319 литр сүү өгдөг.

 Ингэний сүү үхрийн сүүнээс уургаар 0,69 мг, тослогоор 2,5 мг, С витаминаар 4,4 мг илүү, харин чихрээр 1 мг, казейны хэмжээ 0,53 мг хувиар тус тус дутуу байна (Д. Дашдэндэв, 1966).

Дундговь аймгийн Өндөршил суманд сүүлийн 3 жилийн байдлаар бүх хүүхдийн 26,4% нь тэжээвэр байсан, нөгөө талаар хүүхдийг зонхилж  ингэний сүүгээр тэжээж байгаа (бүх тэжээвэр хүүхдийн 70,8%) онцлогийг харгалзан ингэний сүүгээр тэжээгдсэн хүүхдийг үхэр ба ямааны сүүгээр тэжээсэн хүүхэдтэй харьцуулан орон нутгийн чанартай зарим ажиглалт хийв. Үүнд: Ингэний сүүгээр тэжээгдсэн 17, үхэр, ямааны сүүгээр тэжээгдсэн 7 хүүхдийг 1 нас хүртэл тасралтгүй ажиглаж энэ насны хүүхдэд элбэг тохиолдох биж, уушгины хатгалгаа, рахит, тэжээлийн доройтол, хоол боловсруулах замын халдварт өвчнөөр өвчилсөн байдлыг харьцуулан үзэв. (1-р хүснэгт). Ингэний сүүг хүүхдийн нас өсөлтөнд тохируулан найруулж өгөхдөө үхрийн сүүг найруулж өг­дөг ерөнхий зарчимд түшиглэв.

1-р хүснэгт

Ажиглалтанд авсан 2 бүлэг хүүхдийн 1 нас хүртэлх хугацааны өвчлөлт

 

Ажиглатанд авсан хүүхдийн тоо

Өвчлөлийн байдал

Энгийн биж

Хортой биж

Уушгиний хатгалгаа

рахит

Тэжээлийн доройтол

Ходоод гэдэсний замын халдварт өвчин

Бусад өвчнүүд

өвчлөл

Өвчлөлийн хувь

Х2

өвчлөл

Өвчлөлийн хувь

Х2

өвчлөл

Өвчлөлийн хувь

Х2

өвчлөл

Өвчлөлийн хувь

Х2

өвчлөл

Өвчлөлийн хувь

Х2

өвчлөл

Өвчлөлийн хувь

Х2

өвчлөл

Өвчлөлийн хувь

Х2

Ингэний сүүгээр өссөн

17

11

64,5

 

2

11.7

 

7

41.1

 

10

58.8

 

9

52.8

 

3

17.6

 

4

23.5

 

Үхэр ямааны сүүгээр өссөн

7

4

57,1

Р>0.5

3

42.8

Р>0.5

1

14.2

Р>0.5

5

17.4

Р>0.5

6

85.7

Р>0.5

1

14.2

Р>0.5

5

71.4

Р<0.5

1-р хүснэгтээс үзэхэд ингэний сүүгээр тэжээгдсэн хүүхдийн өвчлөл үхэр, ямааны сүүгээр тэжээгдсэн хүүхдийнхээс ялгаагүй байна. Гэвч бидний ажиглалтанд байсан хүүхдийн тоо цөөхөн тул эцсийн дүгнэлт гаргахад бэрхшээлтэй байв. Ингэний сүүний шингэцийг тэжээвэр хүүх­дийн бие бялдрын өсөлт, өвчлөлттэй холбон судалж, бага насны хүүх­дэд зориулан өгөх арга барилыг боловсруулах, мөн түүнчлэн говийн нөхцөлд амьдарч буй хөхүүл эхчүүдийн сүүний хүрэлцээг ахуй амьдрал, хөдөлмөрийн нөхцөлтэй холбон судлах нь нэн чухал юм.

 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 436
Судлаачдын бусад өгүүлэл
Ц
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК