Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1971, 3(7)
Бамбайн хордлогот бахлуурт хийх хагалгааны шаардлага, хориг
( Судалгааны өгүүлэл )

Б. Гэпэлмаа

 
Абстракт

Безуспешность консервативного лечения базедовой болезни в Течение двух-четырех месяцев является показанием к хирургическому лечению.

В настоящее время данное положение считается общепризнанным. При вторич­ной базедовой болезни, особенно если тиреотоксикоз развивается на фоне узловатого зоба, показания к операции являются безусловными.

Основным противопоказанием к операции считается общее тяжелое состояние с наличием резкой кахексии, необратимыми процессами в органах, при котором опе­ративное лечение обычно приводит больного к смерти.

Эмийн эмчилгээ үр дүн өгөөгүй бамбайн хордлогот бахлуурыг мэс заслын аргаар эмчлэх шаардлагатай болдог. Мэс заслын эмчилгээний үр дүн нь хагалгааны арга техникээс шалтгаалаад зогсохгүй, хагалгааны шаардлага, хоригийг зөв тогтоох, хагалгааны өмнөх бэлтгэлийг сайн хийх, хагалгааны дараахь үеийг зөв өнгөрүүлэх зэрэгтэй нягт холбоотой юм.

Сүүлийн үеийг хүртэл ихэнх мэс засалчид, тухайлбал: А. В. Марты­нов (1929), М. Н. Шевандин (1931), М. П. Вебер (1940), П. Т. Мелихов (1941) нар бамбайн хордлогот бахлуурын үед 6 сараас 1 жилийн хуга­цаанд эмийн эмчилгээ хийсний дараа мэс заслын эмчилгээ хийж болно гэж үзэж байна. Одоо үед бамбайн бахлуурт хийх мэс заслын эмчил­гээний шаардлага өргөсөж И. А. Петухов (1958), А. К. Горчаков (1959), Б. В. Петровский (1961), Н. А. Шершевский (1962), О. В. Николаев (1962) нар эмийн эмчилгээг 2—4 сарын хугацаанд хийж үр дүн өгөхгүй бол мэс засал хийх нь хагалгааны явцад болон цаашдаа үр дүнтэй болохыг заасан байна. Эмийн эмчилгээг удаан хугацаанд үргэлжлүүлэхэд тур зуурын засрал олж дараа нь уг өвчин дахиж организмын үйл ажиллагаанд, ялангуяа зүрхний булчинд органик өөрчлөлт үүсдэг. Эмийн эмчилгээг удаан хугацаагаар хийснээс эрхтнүүдэд гарсан эргэлтгуй өөрчлөлт нь мэс заслын эмчилгээг хүндрлэхэд хүргэнэ.

О. В. Николаев (1953 онд) бичихдээ, бамбайн хордлогот бахлуур өвчтэй хүмүүс их эцэж турсан, нүд нь бүлтийсэн, судасны цохилтын тоо хэт олширсон, хавантай, эсвэл зүрхний ажиллагааны алдагдалтай, салст бурхуул арьс нь шаравтар туяатай болсон, бамбайн хордлогын комд орсон байж болзошгүй гээд өвчтөнийг ийм байдалд хүргэхгүйн тулд өвчтөний биеийн байдал, эрхтнүүдэд гарах өөрчлөлтийг нарийн ажиглаж эмийн эмчилгээг богино хугацаанд чанар сайтай хийх хэрэг­тэй гэж заасан байна. 1929 онд В. М. Коган-Ясный, Е. С. Сорокин нар бамбай булчирхайн өвчний үед хийх мэс заслын шаардлага, хоригийг боловсруулсан бай­на. Тэд үзэхдээ, томорсон бамбай нь мөгөөрсөн хоолойг дарсан буюу 22 эмийн эмчилгээ үр дүн өгөөгүй, эсвэл эмийн эмчилгээний дараа бам­байн хэмжээ багассан боловч зүрх судасны системд мэдэгдэхүйц өөрч­лөлт байвал хагалгаа хийх шаардлагатай, харин чихрийн шижин, бронхын багтраа зэрэг өвчин хавсарсан, зүрх судасны ажиллагаанд хүнд хэлбэрийн өөрчлөлт илэрсэн байвал хагалгаа хийж болохгүй гэж үзсэн байна.

Бамбайн хордлого хурцдах үе, бамбайгаар өвдөхөөс өмнө байсан сэтгэлийн гажиг, өвчтөн хагалгаанаас айх, бөөрний үйл ажиллагаа алдагдах, ялангуяа залгиур хоолой хүзүү орчимд идээт үрэвслийн голомт байх, өвчтөн эцэж турсан, мэс засалчдын туршлага хомс байх зэрэг нь хориг болно гэж А. В. Мартынов (1930) заасан байна.

1940 онд М. В. Вебер 50-иас дээш настанд мэс засал хийх шаардлагагүй гэж үзсэн бол одоо үед Н. А. Шершевский, Ф. С. Эткина-Ефимова болон бусад судлагчид бамбай, чихрийн шижинтэй хавсарсан үед ч мэс засал хийх заалтыг өргөн болгосон байна. Хагалгааны дараа чихрийн шижингийн хүндрэлтийн шинжүүд арилж өвчтөний биеийн бай­дал сайжирдаг байна. 1961 онд Б. В. Петровский, В. С. Семенов, 1963 онд Е. С. Драчинская болон бусад хүмүүс бамбай чихрийн шижинтэй хавсарсан үед өвчтөнийг урьдчилан бэлтгэсний дараа хагалгаа хийсэн нь үр дүнтэй болсон байна.

Бидний ажиглалтаас үзэхэд, бамбайн өвчин чихрийн шижинтэй хавсарсан байдлаар тохиолдоогүй юм. Зүрх судасны талаас гүнзгий өөрчлөлттэй хүмүүст зохих эмийн эмчилгээ хийсний дараа хагалгаа хийх хориг багасах бөгөөд ийм өвчтөнд мэс засал хийснээр цусны эргэлтийн системийн ажиллагааны алдагдал арилж биеийн ерөнхий бай­дал нь сайжирсан. О. В. Николаев, В. С. Семенов, Е. С. Драчинская, Б, В. Петровский болон олон эрдэмтэд өвчтөнд эргэлтгүй болсон эмгэг бүхий хүнд хэлбэрийн өвчин байхгүй бол, өндөр настанд ч уг мэс заслыг хийж болно гэж үзэж байна. Е. С. Драчинская мөгөөрсөн хоолойг дарсан хавдар нь хорт хавдар болж хувирсан зэрэг амин шаардлагаар 65—76 насандаа хагалгааг амжилттай  хийлгэсэн өвчтөнүүдийг ажигласан байна.

Бидний ажиглалтанд 50-иас дээш насны хүн 56 байсан юм. Тэдний 38 нь 50—60 настай, 18 нь 60-аас дээш настай байв. Эдгээр хүмүүсийн 50 нь мэс заслын эмчилгээ  хийлгэсэн. Хагалгааны дараа хүндрэл гараагүй. Иймээс бид бамбай өвчтэй хүмүүст өндөр нас, хагалгааны эсрэг заалт болж чадахгүй гэдэгтэй санал нэгтэй байна. Ийм өвчтөнүүдэд хийгдэх мэс заслын амжилт нь өвчтөний биеийн ерөнхий байдлыг эрхтэн системээр нь зөв дүгнэх, хагалгааны өмнөх бэлтгэлийг сайн хийхтэй шууд холбоотой юм. Бидний ажиглалтаар Базедовын өвчин жирэмсний үед тохиолдох явдал багагүй илэрлээ. Базедовын өвчтэй хүмүүс жирэмслэх нь хагалгаа хийхэд хорио болж чадахгүй гэж ихэнх судлаачид үздэг. Хагалгаа «хийх хамгийн бололцоотой хугацаа нь жирэмсний эхний хагас бөгөөд сүүлийн саруудад ч хагалгаа хүндрэлийг өгдөггүй тухай Е. С. Драчинская бичжээ.

Бид өвчтөн бүрд өөрийн нь онцлогт тохирсон эмчилгээг хийх нь зүйтэй гэсэнтэй санал нэгтэй байна. Бидэнд ажиглагдсан нэгэн жишээг дурдахад: өвчтөн Б. Базедовын өвчтэй, 3, 4-р зэргийн бахлууртай, 37-38 долоо хоног болсон жирэмслэлттэй байсан. Эмийн эмчилгээ ямар ч үр дүн өгөөгүй боловч хүндрэлгүй төрж 2 жилийн  дараа мэс заслын эмчилгээг амжилттай хийлгэсэн юм.

Дээр дурдсанаас үзэхэд сүүлийн үед Базедовын өвчний үед мэс заслын эмчилгээ хийх хориг их хэмжээгээр багасжээ. Идэвхгүй хэл­бэрийн сүрьеэ, шижин, зүрх судасны системийн органик өөрчлөлт, өндөр нас, жирэмслэлт ззргийг хагалгааны эсрэг заалт гэж үзэж байсан бол хагалгааны емнех бэлтгэлийг зөв сайн хийж чадвал хагалгааны эсрэг заалт болж чадахгүй болжээ.

Зөвлөлт Холбоот Улс болон бусад орны мэс засалчид а) анхдагч бамбайн хордлогот өвчинд эмийн эмчилгээ 2—4 сарын турш үр дүн өгөхгуй бол б) зангилаат бахлуураас болсон бамбайн хордлого, тэр нь хорт хавдарт шилжих хандлагатай бол мэс заслын эмчилгээ хийх нь зүйтэй гэж хагалгааны эмчилгээний шаардлагыг тогтоож байна. Ха­рин өвчтөний биеийн байдал хүнд, их эцэж турсан, эрхтнүүдэд эмгэг өөрчлөлт эргэлтгүй болсон үед хийгдэх мэс заслын эмчилгээ нь тавилан муутай байж болох учир хагалгааны эсрэг нотолгоо гэж үзнэ.

Ном зүй

Астспенко В. Г. Хирургическое лечение тиреотоксикозов. Минск, 1961
Брепдо И. С, Драчинская Е. С. Хирургия щитовидной железы. 1963
Вебер М. Р. Базедова болезнь. Харьков, 1940.
Малюгин Н. С. Показания к хирургическому лечению тиреотоксикозов. Кл. ме-
дицина, 1960., т. 38, 11, 17—20.
Мартынов А. В. О показаниях к хирургическому лечению тиреотоксикозов. Кл. медицина, 1932, 13—16, 648—682.
Николаев О. В. Эндемический зоб. 1955.
Петровский Б. В., Семенов В. С. Клиника и хир. лечение тиреотокенческого
зоба, 1961.
Шершевский Н. А. Тиреотоксикозы. 1962.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаах ухааны дэд эрдэмтэн Гэрэлмаа


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1715
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК