Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Эх барих, эмэгтэйчүүд, хүүхэд судлалын сэтгүүл, 2007, 1(2)
Магнийн бэлдмэлийн эмнэлзүйн ач холбогдол (Дуусаагүй эрэл)
( Тойм өгүүлэл )

Т.Эрхэмбаатар1, С.Амармандах1, Э.Лхагва-Очир2

1 ЭНЭШТ, 2 Японы Нагояагийн их сургууль

 
Абстракт

Анх 1808 онд магнийг Английн химич Гемфри Дэви гаргаж авсан бөгөөд энэ нь хоёр валенттай металл ба Менделеевийн үелэх системийн II бүлгийн 12 дугаарын 24.301 атом жинтэй, иончлогдсон байдлаараа 2 нэмэх цэнэгтэй катион. Энэ металл нь нилээд түгээмэл тархалттай, газрын гадаргууд 2% агуулагддаг ажээ.

Сүүлийн жилүүдэд эрдэмтэд, судлаачид Mg++ дутагдлын байдал, түүний төрөл бүрийн эмгэгийн үе дэх үүргийг нилээд анхаарах болсон байна. Mg++ нь бие махбодийн биохимийн ба физиологийн түгээмэл зохицуулагч болдог чухал эрдэсүүдийн нэг бөгөөд гол үүрэг нь олон тооны биохимийн урвалуудын коферментэд оролцож, кальцийн физиологийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Mg++ хүний биеийн химийн элементүүдийн 11 үндсэн бүтцэд (нүүрс ус, устөрөгч, хүчилтөрөгч, азот, натри, кали, хлор, фосфор, фтор, хүхэр) оролцож, биеийн энгийн бүтцийн 99%-д нь агуулагддаг байна. Биед агуулагдах байдлаараа бусад катионуудтай харьцуулахад натри, кали, кальцийн дараа 4-рт, эсэд агуулагдах хэмжээгээрэээ калийн дараа 2-рт ордог ажээ. Эсийн доторх Mg++-ийн 80-90% нь АТФ-тэй нэгдлийн байдлаар агуулагддаг тул АТФ-ын агууламжийн түвшин нь түүний эсэд хуримтлагдах гол үндсэн нөхцлийн нэг  болдог  байна.



Нийтлэлийн нээгдсэн тоо: 1
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК