Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2008, 5(24)
Монгол орны халдварт өвчний нийт нас баралтын хандлага
( Судалгааны өгүүлэл )

Л.Энхбаатар1, Б.Жамъяаншарав2

 

1Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв, 2МУИС-ийн Математик комъютерийн дээд сургууль
 
Абстракт

 

The measurements against the communicable diseases bring the less morbidity and lower the death rate caused by the diseases. In the last decade, the surveillance based characterization of the tendency of given communicable diseases, gave the opportunity to prognose the further tendency. This gives the chance to prognose the raise of epidemics, mainly not fully vaccinated respiratory transmitted diseases. Such surveillance method is not that perfect yet, but it has brought to next level. The surveillance of any given communicable disease has been confirmed to be the important part on fighting the communicable diseases. Here, based on the materials gathered in NCCD in -formation bureau, mainly the total communicable disease prevalence among 10000 population from 1952 to 2007, we have been processed all listed diseases’ English abstracts of the original research articles future trends up to 2019, using the SPSS professional software. Results and discussion From now up to year 2019, the listed communicable diseases tend to keep their constancy over Arkhangai, Bayanulgyi, Bayankhongor, Gobi Altai, Gobi Sumber, Darkhan Uul, Dornogobi, Dornod, Dundgobi, Orkhon, Uvs, Khuvsgul, Khenti aimags, but variable over the Bulgan, Uvurkhangai, South Gobi, Sukhbaatar, Selenge, Tuv, and Khovd aimags. In case of Ulaanbaatar city, there is a tendency to increase till 2010, and become stabile between 2010 and 2019. One should note that these results have been processed by mathematical modeling of many years’ statistical numbers and variations. The treatments with new vaccines could have the influence over these our results, accordingly.

Mongolia Journal of Infectious Diseases Research,
2008, №5 (24):11-15;
23 figures and 4 references

 

Халдварт өвчний эсрэг явуулж буй арга хэмжээний үр дүн нь өвчлөл буурахаас гадна уг өвчнүүдийн хүндрэлээс шалтгаантай үхэл эндэгдэлгүй огт нас баралтгүй болох явдал юм. Халдварт өвчинтэй тэмцсэн дэлхий дахины болон өөрийн орны туршлагаас үзэхэд. Жишээ нь: 20-р зууны эхэнд Монголчуудын таван хүний нэгийг авч одож байсан цагаан цэцэг өвчнийг 1940 онд бүрэн устгаснаар хүн ам өсөн нэмэгдэхэд анхны томоохон түлхэц болсон байна [1]. Сүүлийн 10 жилд манай халдварт өвчний тандалтад халдварт өвчний хандлагыг тодорхойлох болсноор халдварт өвчнүүдийн харьцангуй ихсэлт тэр тусмаа дархлаажуулалтанд бүрэн хамрагдаж амжаагүй амьсгалын замын цочмог халдварт өвчнүүдийн дэгдэлтийг урьдчилан тогтоох баримжаатай болсноор угтуулан авах арга хэмжээг төлөвлөх болжтой болсон юм. Тандалтын уг хэлбэр нь төгс төгөлдөр болоогүй ч нэгэн томоохон алхам болсон юм. Халдварт өвчнүүдийн дэгдэлтийг урьдчилан тогтоох нь халдварт өвчнүүдтэй тэмцэхэд зайлшгүй нэгэн чиглэл болох нь нотлогдсоор байна [2-4]. Бид халдварт өвчний өвчлөлөөр халдварт өвчний хандлыг тодорхойлохоос гадна түүний нас баралтаар халдварт өвчний хандлагыг үзэх зорилгоор дараах судалгааг хийв.

Судалгааны материал, арга зүй: Судалгаанд ХӨСҮТ–ийн мэдээллийн тасгаас гаргасан 1952-2007 он хүртлэх нийт халдварт өвчиний нас баралтын 10000 хүн ам дахь өвчлөлийг улс аймгуудаар авч SPSS програмаар 2019 он хүртлэх хандлагыг тодорхойлов.

Судалгааны үр дүн, хэлцэмж: Халдварт өвчний 30 шахам жилийн хандлага хэвээр үргэжилэнэ гэдэг гипотез дээр үндэслэн тооцоолбол 2019 он хүртлэх хугацаанд улс, аймгийн нийт халдварт өвчиний нас баралт дараах хандлагатай байна.

  1. Буурах,
  2. Ойролцоогоор одоогийн түвшиндээ байх,
  3. Ихсэж, багасан долгиолох гэсэн 3 хандлага ажиглагдах тооцоо гарч байна.

Судалгааны үр дүн: 2019 он хүртэл улс, Улаанбаатар, аймгуудын 10000 хүн дахь нийт халдварт өвчний нас баралтын хандлага:

Буурах: Улаанбаатар, Архангай, Баян-өлгий, Баянхонгор, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Увс, [Зураг 1-8].

Нэг түвшинд: Улс, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Завхан, Дархан-уул, Дорнод, Орхон, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Хэнтий [Зураг 9- 27].

Ихсэж, багасан долгиолох: Дорноговь, Ховд [Зураг 22-23].

Дүгнэлт

Улсын хэмжээнд 2019 он хүртэл Улаанбаатар, Архангай, Баян-өлгий, Баянхонгор, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Увс аймгууд буурах, Улс, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-уул, Дорнод, Завхан, Орхон, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгууд тогтуун нэг түвшинд, Ихсэж, багасан долгиолох: Дорноговь, Ховд хандлагатай байна.

Гэвч бидний тооцоолсон нийт халдварт өвчний нас баралтын хандлага бол өвчлөлийн олон жилийн хөдлөлзүй дээр тулгуурласан математик загварчлал гэдгийг харгалзан үзвэл зохино. Байгаль, нийгмийн олон хүчин зүйл өвчин үүсгэгч нянгийн хоруу чанар, халдварлах идэвхи болон хүний биеийн халдвар эсэргүүцэх чадварыг өөрчилснөөр шинээр буюу дахин сэргэсэн халдвар эрчимтэй тархах нөхцөл бүрдэх юм уу, Дэлхийн олон оронд хэрэглэж үр дүнтэй гэдэг нь нотлогдсон зарим вакциныг манай улсад шинээр нэвтрүүлэх тохиолдолд бидний тооцоолсон энэ загварчлал өөрчлөгдөх юм.

Ном зүй

1. Нямдаваа. П (2004) “Вакцин” хэмээх ээлтэй “үхэржин “, Улаанбаатар хот.,
2. Энхбаатар, Л. Жамъяншарав, Б. Ариунтуяа,О Наранбат, Н (2002): Сүрьеэ болон халдварт өвчнүүдийн хэтийн төлвийг тодорхойлсон дүн, “Сүрьеэ ” сэтгүүл №2, 13-16;
3. Л.Энхбаатар (2007): Халдварт өвчний тархалтын ойрын жилүүдийн хандлага, №1: 1 Редакцийн зурвас: Халдварт өвчин судлалын Монголын сэтгүүл”
4. Монгол улсад бүртгэгдэж байгаа хүний халдварт өвчний өнгөрсөн, одоо, ирээдүй төлөв байдал. (2008), 29.2 хх. 3 тал, Улаанбаатар
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 978
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК