Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Эх барих, эмэгтэйчүүд, хүүхэд судлалын сэтгүүл, 2007, 1(2)
Эндометриозын орчин үеийн оношлогоо, эмчилгээ
( )

Б.Цэдмаа

ЭНЭШТ

 
Абстракт

Эндометриоз гэдэг нь умайн салстын эд, умайгаас өөр газар үсэрхийлж  тархахыг хэлэх бөгөөд биений юмны үед болон биений юмны мөчлөгөөс үл хамаарах  аарцгийн хөндийн архаг өвдөлт, үргүйдэл   зэрэг шинж тэмдгээр илэрдэг болно (1).

Эндометриозийн тархалт

Одоогоор эндометриозийн тархалтыг нарийн судалсан тоо баримт ховор хэдий ч хүн амд суурилсан судалгааны дүнгээс харахад энэ өвчний тархалт 6.2 – 7.9%;  үрийн хоолойг боолгож буй эрүүл эмэгтэйчүүдийн дунд  2-20%, биений юм өвдөлттэй ирдэг эмэгтэйчүүдийн дунд 40-60%, үргүйдэлтэй эмэгтэйчүүдийн дунд 20- 30% (3) тохиолддог болохыг тус тус тогтоожээ (2).

Эндометриозын шалтгаан эрсдэлт хүчин зүйлс

Хэвлийн хөндийн эндометриозийн талаар анх 1921 онд Албаны эрдэмтэн John Sampson (4) бичжээ. Тэрээр энэ эмгэгийн гол шалтгааныг эндометрийн эд биений юмны цусаар дамжин (ретроград. менструац)  умайн гуурсан хоолойгоор хэвлийн хөндийд тархсанаас үүсдэг гэж тайлбарлажээ. Үүнээс хойш уг эмгэгийн шалтгааныг тогтоох олон төрлийн судалгаанууд  хийгдэж лимф, цус, генетикийн онолуудыг дэвшүүлж тавьсан боловч одоог болтол шалтгаан тодорхойгүй  хэвээр байна (5,6,7).

Эндометриоз үүсэхэд биений юм хэт эрт ирэх, биений юм удаан үргэлжилж ихээр ирэх,  умайн хүзүүний сувгийн нарийсалт, өндгөвчийн үүсгэвэр, умайн хөндийг олон дахин хусч цэвэрлэх зэрэг  хүчин зүйлс нөлөөлдгийг судалгаагаар  тогтоожээ (2, 8).

Эндометриозын ангилал

Эндометриозийн анхны ангиллыг 1973 онд Acosta гаргасан бөгөөд 1981 онд Rock JA нарын судлаачид шинэчилж үргүйдэлтэй үед жирэмслэх хувийг эндометриозын ангиллын шалгуур болгож оруулжээ (9,10). Харин Америкийн Төрөлтийн Нийгэмлэгээс  (1985 он)  дээрх ангиллыг улам боловсронгуй болгож эндометриозийг эмнэлзүйн явц болон хэвлийн хөндийд тархсан, наалдцын зэргээр нь  хөнгөн, хөнгөвтөр, хүндэвтэр, хүнд гэсэн дөрвөн зэрэг болгон ангилсан нь одоог хүртэл мөрдөгдөж байна. 



Нийтлэлийн нээгдсэн тоо: 1
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК