Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2008, 6(25)
Хичээнгүй сайд
( Редакцийн зурвас )

Академич П.Нямдаваа

 

 

З.Дугар (1908-1956) гуай 1921 оны ардын хувьсгалын ачаар эрдэм боловсрол эзэмшиж, түүнийхээ хариуд нам, засгаас даалгасан ажил үүрэг болгоныг хичээнгүйлэн гүйцэтгэж явсан ахмад үеийнхний маань сайхан жишээг гэрчлэх эрхэм хүний нэг мөн.

Аливаа улс оронд нийгмийн эрүүл мэндийн алба нь цэргийн албаа даган эхлэж хөгждөг жишээг манай улс тойроогүй дайрсан бөгөөд тэр үеийн Бүх цэргийн жанжин Д.Сүхбаатарын 1921 оны 8 дугаар сарын 15- нд гарын үсэг зурсан цэрэг болоод ард иргэдэд үнэ төлбөргүй эмнэлгийн тусламж үзүүлэх “Эмнэлгийн хороо” байгуулахаар заасан тушаалыг бид “БНМАУд Эрүүлийг хамгаалах алба байгуулагдсан өдөр” хэмээн тогтсон нь үүний яруу тодорхой жишээ болно. Энэ жишгийг дагаад манай улсын шинэ үеийн анхны их эмч нар Монголын ардын армийн шугамаар бэлтгэгдсэний нэг нь З.Дугар гуай юм.

Манай цэргийн олон эмч нар зөвхөн цэрэг, дайчдад үзүүлэх эмнэлгийн тусламжаар хязгаарлагдалгүй нийт хүн амдаа орчин цагийн эрүүл мэндийн тусламж үзүүлэхэд хичээнгүйлэн зүтгэж явсны сайхан жишээ нь цэргийн эмч З.Дугар агсан эрүүл мэндийн сайд хүртэл дэвшин ажилласан энэ түүх болой.

З.Дугар сайд Эрүүлийг хамгаалахын сайдаар ажилласан хугацаандаа цэрэг хүний цэх шулуун, хичээнгүй зангаар БНМАУ-д эрүүл мэндийн тусламжийг хөгжүүлэх эрчимтэй үеийг эхлүүлэх явцдаа аливаа боловсон улс оронд жишиг болсон нэг чухал үйл ажиллагааны шан татаж БНМАУ-д халдварт өвчний тохиодол бүрийг албан ёсоор бүртгэдэг тогтолцоог анх нэвтрүүлсэн нь түүний Монгол улсын халдварт өвчин судлалын албанд оруулсан мөнхийн гавъяа мөн юм.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 279
Судлаачдын бусад өгүүлэл
Сүүлд хийгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК