Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2008, 6(25)
Компьютер + Биологи = Вирүс илрүүлэгч
( Товч мэдээлэл )

Клаудиа Дрейфус 

 

 

Жозеф ДеРиси ширээн дээрээ багтахгүй олон шагналтай залуу. 39 настай биохимич, молекул биологич, доктор ДеРиси Ховард Хьюзийн анагаахын судлаач, МакАртурын “Суутан” шагнал, Сан Франциско дахь Калифорнийн Их Сургуулийн профессор, энэ жилийн Технологи, Эдийн засаг, Хүний нөөцийн Хайнцын шагналтан болсон юм. Түүний дээрх амжилтууд нь вирүсийн гаралтай халдварыг хурдан оношлох боломж олгосон ViroChipийг зохион бүтээсэн явдал нь юм. Түүнтэй хийсэн 2 цагийн ярилцалгыг товчлон толилуулж байна

Асуулт (А): ViroChip-ийг хийх санаа таньд анх яаж төрсөн бэ?

Хариулт (Х): 2000 онд, би ажлын анд Дейв Вангтай нэг өдөр ажил дээрээ сууж байгаад урьд нь шинэ вирүсийг яаж илрүүлж байсан түүхийг ярилцсан юм. Энэ бол гар ажиллагаа шаардсан, цаг хугацаа их зарцуулдаг ажил байсныг бид мэдэж байсан л даа. Халдварт өвчний дэгдэлт болох үед судлаачид ерөнхийдөө электрон микроскопи дээр очоод, юу байгааг нь харах гэж ноцолддог байлаа. Заримдаа тэнд ямар вирүс байсныг илрүүлтэл 10, бүр 20 жи ч шаардагдах нь байдаг. Би Станфордод оюутан байхдаа ДНХ-чип гэж голдуу нэрлэдэг байсан ДНХ microarray боловсруулах төсөл дээр ажиллаж байсан юм. Энэ хэрэгсэл нь маш олон генийг нэг удаагийн туршилтаар судлах боломж олгодог юм. ДНХ-чипүүдийг одоо хүний шинэ ген илрүүлэх, хавдарын ген илрүүлэх, эмийн болон хорт бодисын үйлдлийг нээхэд өргөнөөр ашиглах болсон. Тэгээд Дейв бид хоёр ДНХ microarray-г вирүсийн судалгаанд ашиглавал их тохирох юм гэдэгтэй санал нийлсэн юм. Би тэр үед “Бид одоогоор мэдэгдээд байгаа бүх вирүсийг нэг л удаагийн шинжилгээгээр илрүүлж болох багаж бүтээнэ” гэж ам гарсан юм. А: Тэгэхээр Та үүнээ хийж чадаж. ViroChip-ийг гаднаас нь харахад ямаршуухан эд байх вэ?

Х: Бидэнд одоогоор мэдэгдээд байгаа 22 000 төрлийн вирүсийн өвөрмөц дараалал бүхий ДНХ хэрчмүүдийг дээр нь хэвлэсэн шилэн ялтас юм. Би НХ-чип хэвлэдэг робот боловсруулж, түүнийг автоматжуулах бүх л программуудыг бичсэн. Би өөрийн мэргэжил биологиос гадна бас компьютерийн хорхойтон л доо. Одоо энэ 2 чиглэлийг нэг зүйл зангидах яг тохиромжтой үе болоод байна. Чип ажиллах зарчим нь: Бид ямар вирүс нэг хайж байна гэж бодвол, өвчтний материалаас ДНХ юмуу РНХ ялган аваад флюресцент(гэрэлтэгч) будгаар тэмдэглэнэ. Тэгээд уг материалаа бүх вирүсийн ДНХ агуулсан чип дээрээ хийнэ. Нүклейн хүчлийн найрлага дахь нүклеотидын тодорхой дараалал нь тохирох дараалалыг өөрөө олж холбогддог учраас чип болон бидний хийсэн биологийн сорьц 2-ын хооронд тохироо үүсвээс чипний тодорхой хэсэг нь гэрэлтдэг. Үүгээр бид аль сорьц нь ямар вирүс агуулсан бэ гэдгийг олж мэднэ. Харин компьютерийн тусламжтайгаар бид үүнийг мянга мянган вирүс дээр нэг дор хийж болно.

А: Таны чип цоо шинэ вирүс илрүүлэх боломжтой юу?

Х: Боломжтой. Үүнийг хийх боломж нь вирүсийн хувьсалаас хамааралтай. Яг биологийн бусад зүйлс шиг вирүс ч мөн адил бие биерүүгээ хувьсан өөрчлөгдөж байдаг. Хэрэвээ та вирүсийн хувьслын модыг анхааралтай харвал, хувьсал хөгжлийн хугацаанд огтхон ч өөрчлөгдөөгүй дараалал бүхий геномын хэсгүүдийг та олж үзэх болно.

А: Энэ Таны 2003 онд АЦХаХ(SARS)-ийн дэгдэлтийн үеэр хийсэн ажил биз дээ?

Х: Тийм. АЦХаХ -ын тухай сонингоос анх олж мэдэх үед бид ViroChip-ийн сүүлийн бүрэн хувилбарыг дөнгөж дуусгаж байсан юм. Бид АНУ-ийн Өвчний хяналт сэргийлэлтийн төвөөс уг вирүсийн дээж илгээхийг хүслээ. Тэгээд дээжийг хүлээж авмагцаа чипдээ хийгээд л, 24 цагийн дотор коронавирүс болохыг баталгаажуулсан юм. Бид дараа нь Viro- Chip дээрх толбоноос вирүсийн геномын араалалыг тогтоож баталгаажуулсан. Бид шинэ вирүсийг 24 цагийн дотор баталгаажуулсан. Ийм зүйл өмнө нь түүхэнд тохиолдож байгаагүй. Энэ бүхэн 5 жилий өмнө болсон явдал юм. Одоо бол, хэдэн өдрийн дотор илрүүлж чадахгүй тийм шинэ вирүсийн дэгдэлт тохиолдоно гэж би бодохгүй байна. Энэ нь уг халдварыг эмчлэн эдгэрүүлчихэнэ гэсэн үг биш л дээ. Гэхдээ бид халдвартай хүмүүсийг, халдваргүй хүмүүсээс тусгаарлаж чадна, халдварын тархалтыг зогсоож болно. Хурдан оношлох бололцоо бий болсноор АЦХаХ -ыг хяналтад авч чадсан маань үүнтэй л холбоотой.

А: Таны чип шувууны зарим төрлийн шинэ вирүсийг оношлоход их дөхөмтэй байна гэж би сонссон. Энэ үнэн үү?

Х: АЦХаХ-ын дараа бид Израйл, Флоридагийн малчдаас тотьны багийн зэрлэг шувууд вирүсийн гаралтай байж болох өвчнөөр олноор үхэж байна гэсэн дуудлага авсан. Бид тэднээс эдийн дээж аваад, ViroChip-ээр тэр дор нь шинжлэхэд өмнө нь шувуунд хэзээ ч илэрч байгаагүй борнавирүс гэдгийг олж мэдсэн. АЦХаХ-ын үед байсан шиг, бид оношлож чадах юм бол, өвчтэй шувууг эрүүлээс нь тусгаарлаж чадна. Та магадгүй өвчтэй шувууг аварч чадахгүй ч, өвчин цааш газар авч тархахаас сэргийлж чадна.

А: Та хумхааг судлахад дээрхи технологийг ашиглаж байгаа юм уу?

Х: Тийм, бид ViroChip шиг ДНХ-microarrayг ашиглаж байгаа. Хумхаа үүсгэгч бол вирүс биш, нэг эст шимэгч юм. Бид уг үүсгэгч организмын геномоос 6 000 ген бүхий чип бүтээсэн. Уг шимэгч ихээр үржих үедээ хүний цусанд ямар генетикийн программыг ажиллуулдгийг ойлгоход уг чипийг ашиглах боломжтой юм. Шимэгч хүний цусны эсэд халдварласан үед л хумхаагийн эмнэлзүйн бүх илрэлүүд нь гарч ирдэг учраас нь энэ нь маш чухал мэдлэг. Энэ мэдлэг маань хумхаагийн эм болон вакцин гарган авахад их тус нэмэр болно. Үүнийг хийхээс өмнө, энэ 6000 гений аль нь чухал вэ гэдгийг тодорхойлох шаардлагатай байсан. Одоо бидний гаргаж авсан үр дүн дэлхийн бүх л хумхаагийн лабораторил уу илгээгдсэн, тэд өөрсдийн ажиллах өвөрмөц генийг сонгож байгаа. Энэ бол үнэхээр гайхалтай дэвшил.

А: Та ViroChip –ээ патентлуулсан уу?

Х: Бид ярилцаад, ингэх ямар ч хэрэггүй гэж тогтсон. Бид бүх судлаачид энэ технологийг ашиглаасай гэж хүсдэг. Ингэснээр хүн төрөлхтөний эрүүл мэндийн хөгжилд төдий чинээ дэвшил авчрах болно.

А: Та саяхан Хайнцийн шагнал хүртлээ. Шагналын 250 000 ам.доллараар юу хийхээр төлөвлөж байна?

Х: Би мөнгөний зарим хувийг халдварт өвчний судалгаа шинжилгээний тусгай төсөлд, зарим хувий хумхаагийн эсрэг ажиллаж байгаа хэсэгт зарцуулна. Үүнээс үлдснийг нь, 2 охиныхоо өдрийн хэрэгцээ, коллежид нь хадгалана даа.

Би Калифорнийн Их Сургуулийг боломжийн төлбөртэй байх үед нь төгссөн. Харин одоо төлбөр нь өссөөр байна. Тиймээс охидыхоо сургалтын мөнгийг одооноос хадгалсан нь дээр.

Ном зүй

“The New York Times” сонины 2008 оны 10 дугаар сарын 7-ны дугаараас
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : орчуулсан Н. Наранболд


Нийтлэлийн нээгдсэн тоо: 364
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК