Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1973, 3-4(15-16)
Аймаг хотын 1ргдсэн ба тусгай мэргэжлийн больницын зохион байгуулах арга барил-ын тасаг кабинетын ажиллагаа
( Судалгааны өгүүлэл )

С.Абденбарг

 
Абстракт

В этой статье подробно указаны организационные структуры и функции органк-зационно-методического отделения и кабинета Объединенной и специализированной больницы ядравуправления аймака и города.

 

 

Хот хөдөөгийн хүн амыг эмнэлгээр үйлчлэх ажлын чанарыг дээш-лүүлэх болон эмнэлгийн нарийн мэргэжлийн удирдлагын зохион бай-гуулалт арга барилыг улам боловсронгуй болгох явдалд ЗБАБ-ыа тасаг кабинетын роль маш их юм.

ЗХУ сүүлийн 20-иод жилд хот хөдөөгийн эмчилгээ урьдчилан сэр-гийлэх байгууллагуудын дэргэд уг тасаг кабинетыг байгуулж түүний ажлын зохион байгуулалтын үндсийг шинжлэх ухааны үндэслэлтэй-гээр боловсруулан ажиллаж байгаа нь зохих үр дүнгээ өгч байна.

Манай оронд энэ талаар 1968—1969 онд ЭХЯ-ны сайдын тушаал, гарч ЗБАБ-ын тасаг кабинет зохион байгуулах болж ажиллах зааврыг нь батлан анхны шийдвЗр гаргасан юм. Энэ тушаалыг биелүүлэх зо-рилгоор бүх аймгийн Эрүүлийг хамгаалах газар, аймгийн нэгдсэн эмнэлгийг түшиглүүлэн ЗБАБ кабинет байгуулсан боловч дээрээс байнга удирдах төвгүй учир зохих үр дүнд хүрч чадаагүй байна.

Улаанбаатар хотын эрүүлийг хамгаалах газар, улсын чанартай нэгдсэн тусгай мэргэжлийн эмнэлгүүд уг тушаалыг одоо хүртэл бие-лүүлээгүй байна.

Манай оронд эмнэлгийн 20 гаруй нарийн мэргэжлийн хэлбэрээр ард түмэнд үйлчилж байна. Эдгээр нарийн мэргэжлийн алба бүрийн ажлын зохион .байгуулалт, арга барилыг тэр мэргэжлийн боловсон хүчнүүдийн хүчээр боловсруулан эрүулийг хамгаалах зохион байгуу-лалтын арга барилд хэрэглэх нь чухал юм.

Энэ ажлыг удирдах төв нь ЭХЯ-ны зохион байгуулах арга бари-лын товчоо юм. Аймаг хотын эрүүлийг хамгаалах газар, тусгай мэр-гэжлийн больницын дарга, ерөнхий эмч нарын тушаалаар уг ЗБАБ-ын тасаг кабинетыг (ЭХЯ-ны сайдын 1968 оны 107 тоот тушаалыг үн-дэслэн) дорхи бүрэлдүүнтэй байгуулна.

  • ЗБАБ-ын тасаг, кабинетын дарга нь ЭХГ-ын эмчилгээ үйлчил-гээ эрхэлсэн орлогч бөгөөд аймгийн нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч, улсын чанартай нэгдсэн ба тусгай мэргэжлийн больницод эмчилгээ үйлчилгээ эрхэлсэн орлогч
  • Нарийн бичгийн дарга нь дүн бүртгэгч (статистикч) их эмч.
  • Кабинетын статистикчид нь тэр байгууллагад ажиллаж байгаа дээд дунд мэргэжлийн бүх дүн бүртгэгч нар байна. Энэ хэсгийг тасаг кабинетын нарийн бичгийн дарга шууд удирдан ажиллана.
  • Арга барилчид буюу кабинетын ерөнхий мэргэжилтэнд тэр €а йгууллагуудад ажиллаж байгаа эмчилгээ урьдчилан сэргийлэх та--саг, хэсгийн эрхлэгч нар буюу ерөнхий зөвлөх нарыг оруулах юм.

Энэ хэсгийг тасаг кабинетын ерөнхий арга барилч шууд удирдан «ажиллана.

Тасаг кабинетын ажлыг жил улирлаар төлөвлөж дээд байгуул-лагын (ЭХГ, больницын) саналыг авсны дараа тасаг кабинетын бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж батлуулна.

Тасаг кабинетын бүх гишүүдийн хурлыг сард нэг удаа хийж про-токол хөтөлнө. Сар бүрийн хуралд хэлэлцэх асуудлыг жилийн эхэнд төлөвлөн бүх гишүүдийн хурлаар баталсан байх ёстой.

Ажлын төлөвлөгөө, сар бүрийн хуралд хэлэлцэх асуудалд ЭХ Га-зар, больницын өмнө тулгарч байгаа эмчилгээ урьдчилан сэргийлэх гол асуудлуудыг оруулах бөгөөд уг асуудалд шинжлэх ухааны үндэс-тэй судалгаа шинжилгээ хийж гарсан дүгнэлтийн дагуу ямар ажил зохиож, юу хийх тухай зохион байгуулалт, арга барилын арга хэм-жээг боловсруулан ЭХ Газар, больницын зөвлөлд асуудал оруулна. Гарах шийдвэр нь ЭХ Газар, больницын захиргааны тушаал, шийд-вэр гарсны дараа хүчин төгөлдөр болно.

ЗБАБ-ын тасаг кабинетын хариуцан ажиллах ажлын үндэс   нь:   4

  1. ЗБАБ-ын тасаг кабинет нь арга барилчид, статистикчид гэж хоёр хэсгээс бүрэлдэх бөгөөд эрүүлийг хамгаалахын удирдах бай-гууллага, нарийн мэргэжлийн ажлын удирдлага. зохион байгуулал-тыг тэр мэргэжлийн онцлог арга барилаар хангаж байхад оршино.
  2. ЗБАБ-ын тасаг, кабинет нь ард түмнийг эмнэлгээр үйлчлэх ажлын зохион байгуулалтын тэргүүний   хэлбэр,   эмнэлгийн   статис тикийн щинэ аргабарилыг практик ажиллагаанд   нэвтрүүлэхэд ЭХЯ, газрын үндсэн бааз нь байх юм.
  3. ЗБАБ-ын тасаг кабинет нь харьяа байгууллдгуудын статистик тайланг жилийн эцэст хүлээн авахад биечлэн оролцож, түүнд дүн су-далгаа хийж ард түмнийг эмнэлгээр үйлчлэх. ажлын чанарыг дээшлүү-лэх, өвчлөл, үхлийг бууруулах асуудлыг боловсруулан, практик ажил-лагаанд авах арга хэмжээг төлөвлөн дээд байгууллагад тавина. Үүнд:

а) Харьяа байгууллагуудын бүх статнстикч нарыг ЗБАБ-ын удирд-лагаар хангаж байх.

б)     Статистик тайлан гаргах ажлын зохион байгуулалтыг арга барилаар хангаж анхан шатны маягтын хөтлөлтөнд хяналт тавьж туслах.

в)       Эмнэлгийн статистикийн шалгалтыг харьяа бүх байгууллагуудад тогтмол хийж, дутагдалтай зүйлд нь арга хэмжээ авах.

г)       Эмчлэн сэргийлэх байгууллагуудаас гаргаж ирсэн эмнэлгийн статистикийн тайлангийн дагуу статистикч нарын дунд семинар, зааварчлага, зөвлөлгөөн зохиох.

д)       Эмчлэн сэргийлэх байгууллагуудын жилийн эцсийн статистик тайланд нэгдсэн дүгнэлт бичиж ЭХЯ-нд өгөх.

е)       Харьяа эмчлэн сэргийлэх байгууллагуудыг дүн бүртгэлийн анхан шатны маягтаар төвлөрсөн журмаар хангаж байх ажлыг хариуцна.

       4. Бүх эмч, эмнэлгийн ажилчдын мэргэжил мэдлэгийг дээшлүүлэх ажлыг төлөвлөн боловсруулахад биечлэн оролцож газар дээр нь мэр-гэжил дээшлүүлэх ажилд тусална. Үүнд:

а)      Их эмч нарт нарийн мэргэжил олгох, мэргэжил   дээшлүүлэх
ажилд хаанаас* хэнийг оролцуулахыг төлөвлөнө.

б)      Эмч нарын дунд онолын хурал, семинар, клиник-патанатомын
ба клиникийн бага хурал зохиох ажилд тусална.

в)      Харьяа бүх эмчлэн сэргийлэх байгууллагуудын эмнэлгийн дунд
мэргэжлийн ажилтан нарт нарийн мэргэжил олгох, мэргэжил дээш-
лүүлэх, газар дээр нь мэргэжил дээшлүүлэх ажлыг төлөвлөн тусална.

5.     ЗБАБ-ын тасаг кабинет нь эмнэлгийн нарийн мэргэжлийн өн-
дөр мэдлэгтэй эмч нарын үзлэгийг зохион явуулах график төлөвлөгөө
гарган ажиллана. Үүнд:

а)  Өвчтөнд зөвлөлгөө өгөхөөр

               б) Эмчилгээ оношлолтын талаар эмч нарт практик ажлын туслал-цаа үзүүлэхээр.

в)     Урьдчилан сэргийлэх ажилд туслалцаа үзүүлэхээр.

                г)     Ард олны дунд ба эмнэлгийн ажилчдад анагаах ухааны  үеийн ололт амжилтаас лекц уншуулахаар.

6.     ЗБАБ-ын тасаг кабинет нь эмнэлэг, урьдчилан сэргийлэх бай-
гууллагуудын ажлын шинэ арга санаачлага, тэргүүн туршлага, хө-
дөлмөрийг шинжлэх ухааны үндэстэй удирдах удирдлагын шинэ дэв-
шилттэй зүйлийг цаг тухайд нь судлан дүгнэж, харьяа эмчлэн сэргий-
лэх байгууллагуудад тогтмол нэвтрүүлж байх. Үүнд:

               а)       Хот хөдөөгийн хүн амыг эмнэлгээр үйлчлэх ажлын зохион
                         байгуулалт, удирдлагын тэргүүн арга ажиллагаа.

               б)       Орчин үеийн анагаах ухаанд гарч байгаа эмчилгээ оношлолтын шинэ арга барилыг судалж практик ажиллагаанд цаг ямагт нэвтрүүлэх.

7.     Эмчлэн сэргийлэх байгууллагуудаас ард түмнийг эмнэлгийн
урьдчилан сэргийлэх үзлэгт хамаарах, диспансерийн хяналтанд авах,
ажлын байдалд хяналт тавих ба зохион байгуулалтанд нь биечлэн
туслах. Үүнд:

               а)       Урьдчилан сэргийлэх үзлэгийг тодорхой чиглэлээр нийт хүнамд буюу хүн амын тодорхой хэсэгт явуулах, урьдчилан сэргийлэх
үзлэгт зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх.

               б)      Ард иргэдийг тодорхой өвчнөөр диспансерийн хяналтанд авах ажлын зохион байгуулалтанд туслалцаа үзүүлэх.

 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 349
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК