Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1973, 3-4(15-16)
Сирингомиели
( Судалгааны өгүүлэл )

  Д. Равдандорж

 
Абстракт

Энэ нь Зуппх-хөндий, туе1оп-нугас гэсэн грек үгнээс тогтох бө-гөөд нугасанд хөндий үүсэхээр илрэх өвчнийг сирингомиели гэжээ.

Нугасанд хөндий үүсдэг гэдэг нь бүр XVI зуунд мэдэгдсэн (Эстьен, 1546; Пикколомини, 1586). XVII зууны үед Бруннер нялх хүүхдийн тархи усжсан, түүний нугасанд хөндий байсныг олж илрүүлсэн байна. Дараа нь том хүмүүст дээрхийн адил зүйлсийг олж үзсэн тухайгаа хэвлүүлж байсан боловч онц ач холбогдолтой юм гэж үздэггүй бай-жээ. Харин Оливьед Анжер (1824) тэдгээрийг нугасны өвчин гэж үзэж байв.

 

Энэ нь Зуппх-хөндий, туе1оп-нугас гэсэн грек үгнээс тогтох бө-гөөд нугасанд хөндий үүсэхээр илрэх өвчнийг сирингомиели гэжээ.

Нугасанд хөндий үүсдэг гэдэг нь бүр XVI зуунд мэдэгдсэн (Эстьен, 1546; Пикколомини, 1586). XVII зууны үед Бруннер нялх хүүхдийн тархи усжсан, түүний нугасанд хөндий байсныг олж илрүүлсэн байна. Дараа нь том хүмүүст дээрхийн адил зүйлсийг олж үзсэн тухайгаа хэвлүүлж байсан боловч онц ач холбогдолтой юм гэж үздэггүй бай-жээ. Харин Оливьед Анжер (1824) тэдгээрийг нугасны өвчин гэж үзэж байв.

Энэ үеэс эхлэн уул бвчний эмгэг анатоми, шалтгаан болон Змнэл
зүйг судлах болжээ.                                                                      

Штиллинг 1859 онд үүнээс өмнө мэдэгдээгүй, нугасны гол сувгийн өргөжиж цүлхийснийг олж ирүүлээд тэр өргөслийг гидроцефали (тар-хи усжих) гэдэгтэй адилаар гидромиели (нугас усжих) гэж нэрлэ-жээ.

Шульце (1887) сирингомиелийг «глиоз» буюу «глиоматоз» гэж нэр-лэж байв. Уул өвчний шинж тэмдгийг ^ К- Рот (1887) тодорхой бичсэн, Сирингомиели өвчний эмгэг анатомийг В. А. Муратов (1899), П. А. Преображенский (1900) болон бусад эрдэмтэд тодорхой судалсан.

Сирингомиели нь мэдрэлийн системийн аажмаар даамжрах өвчин бөгөөд мэдрэхүйн алдагдал, захын саа, тэжээлийн өөрчлөлт, статус дизрафикус шинжээр илэрнэ.

Дизрафик шинжид, ялангуяа яс булчингийн системийн буруу хөг-жилтийг хамааруулдаг. Дизрафик байдлыг Бремер нилээд тодорхой судалсан. Бремер дизрафик шинжүүдэд: воронк маягаар цээжний хэл-бэр өөрчлөгдөх, цээж нуруу тэгш биш болж хажуу тийш мурийх (ки-фосколиоз), ижил биш байх, биеийн дээд хэсэг ялангуяа гар урт байх хурУУ моониг, мэдрэхүй өөрчлөгдөх, булчин хатах, шөнө орондоо шээх, тагнай өндөр, аймхай мөгөөрс тэмтрэгдэхгүй, шүдний байрлал буруу байх зэргийг хамааруулсан байна.

Энэ өвчнийг үүсгэх гол шалтгаан нь мэдрэлийн системийн буруу хөгжидт, тухайлбал нугасны гол сувгийн хойт холбоос үүсээгүй явдал болдог.

Дээр дурдсан дотоод шалтгаанаас гадна сирингомиели өвчни&г үү-сэхэд гадаад шалтгаан, түүний дотроос гэмтэл нилээд үүргийг гүй-цэтгэнэ. Гэвч сирингомиели өвчний гарал үүсэл, хөгжилтийг тодорхой тайлбарлаж чадсан онол одоо болтол алга байна.

Эмгэг голомт нь сильвиев сувгийн эргэн тойронд, воролиев гүүр, уртавтар тархи, нугасны аль ч түвшинд байрлаж болно.

Сирингомиели өвчний ямар ч тохиолдолд судасны хана зузаарч, холбогч эд үүсдэг. Сирингомиели өвчний анхны шинж тэмдэг нь аль ч насанд илэрч болох боловч ихэвчлэн 20—40 насны эрэгтэйчүүдэд илүү тохиолдоно.

1.    Хамгийн гол шинж тэмдэг нь мэдрэхүйн өөрчлөлт байдаг. Өвчний эхний үед өвдөх, бадайрах зэрэг шинж ажиглагдана. Өвдөх нь нилээд зовуурьтай хорсож өвдөнө. Өвдөж байгаад дараа нь мэдрэхүйн өөрчлөлт гарна. Сирингомиели өвчний үед мэдрэхүйн өөрчлөлт нь диссоциацийн маягтай, өөрөөр хэлбэл, халуун хүйтэн, өвдөхийг мэдрэх мэдрэл бүрэн алдагдсан байхад хүрэлцэх болон гүнгийн мэдрэх мэд-рэл хэвийн байна. Өвдөх, халуун хүйтний мэдрэхүй алдагдсанаас уул өвчтөн хөлдөх, түлэгдэх, гэмтэх, цоорох зэргийг мэддэггүй.

Хэрэв нугасны цээжин хэсгийн хэд хэдэн хэрчим гэмтвэл мэдрэхүй өөрчлөлт нь «цамц», «хагас цамц* маягаар илэрнэ. Ихэнх өвчтөнд хү-зүү цээжний хэсгийн нугасны хэрчим эмгэгт хамаарагдана. Эмгэг го-ломт нугаснаас уртавтар тархинд дамжиж, уртавтар тархины сааны шинж чИлэрвэл сирингобульби гэнэ.

2.    Эмгэг голомт нугасны урьд эврийн эсийг дарахад хөдөлгөөний талаас захын саа дээд мөчид үүснэ, тухайлбал гарын булчин хатаж
хүч нь суларна. Булчингийн хаталт гарын сарвуунаас эхэлдэг. Хатсан булчин татвалзана.

Гарын ясны хальсны болон шөрмөсний рефлекс багасах юм уу үгүй болсон байхад өвдөг боривны рефлекс ихэссэн байна. Түүгээр үл барам тойг тавхайн чичэгнэлт, эмгэг рефлекс илэрнэ. Хэвлййн рефлекс өвчний эхний үед багасдаг.

3.    Сирингомиели өвчний бас нэг гол шинж тэмдэгт: арьс хөхөрч өнгө нь өөрчлөгдөх, нуруу ясны тэжээл хямран мурийх, яс хэврэг бо-
лох, хугарах, шарх үүсэх, судасны хананы нэвчүүлэх чанар ихсэх,хөлрөх зэрэг хамаарагдана.

Е^гетатив мэдрэлийн талаас акроцианоз, их хөлрөх, арьсанд зура-хад өргөн улаан зураас үүсэх, Горнерын шинж (нүд онийх, хонхойх, хүүхэн хараа нарийсах-миоз) илэрнэ.

Тархи нугасны шингэнийг авч үзэхэд түүний даралт усны баганын 300 мм түвшин хүртэл, мөн уураг ихэссэн байна. Өөр онцын өөрчлөлттархи нугасны шингэний талаас илэрдэггүй. Сирингомиели өвчнййг оношлох үндсэн шинжүүд:

  1. Өвдөлт, бадайралт
  2. Гарт захын саа, хөлд төвийн саа үүсэх
  3. «Цамц», «хагас цамц» хэлбэрээр мэдрэхүйн саланга өөрчлөлт илрэх.
  4. Вегетатив мэдрэл, тэжээлийн талаас өөрчлөлт гарах.  Горнерын шинж.
  5. Кифосколиоз.

7. Аажмаар даамжрах явцтай зэрэг болно. Сирингомиели өвчнийг плексит,   радикулит,   нугасны дотор талын хавдар, нугасанд цус харвах (гематомиоли), нугасны тэмбүү, уяман (лепра) өвчнүүдтэй харьцуулж ялган салгаж оношлох нь зүйтэй.

1.    Эмгэг голомтын байрлалаар плекситийг хүзүү, мөр, бүслэхүй  ууцны гэж хуваадаг. Эдгээрийн дотроос мөрний плексит их тохиолдоно.
Плекситийг үүсгэх гол шалтгаан нь халдвар, хордлого, ихэвчлэн гэмтэл байхаас гадна судас цүлхийх, хавдар, илүү хавирга лимфийн томорсон булчирхайг дарсан зэргээс үүсч болдог. Плекситийн үед өвдөлт нь тархмал, гарын бүх хэсэгт мэдрэхүй алдагдаж, гар мөрний бул чин хатах бөгөөд ясны хальс, шөрмөсний рефлекс үгүй болно. Плек-сит ихэвчлэн ганц талд илэрнэ. Дал мөрний тодорхой цэгүүдэд дара-хад өвчтэй байдаг. Тархи нугасны шингэний талаас өөрчлөлт илэрдэг-гүй. Сирингомиели өвчиии адил дизрафик шинжүүд, мэдрэхүйн салан-гад (диссоциаци) өөрчлөлт, төвийн саа, кифосколиоз байдаггүйгээр онцлог ялгаатай.

2.     Нугасны мэдрэлийн уг үрэвсэхийг радикулит гэнэ. Радикулитын гол шинж нь хүчтэй хатгаж өвдөх өвдөлт байх ба нуруу ууцанд байрлана. Мөн таталтын шинжүүд нилээд үзэгдэнэ. Харин дистрофик шинж, тэжээлийн өөрчлөлт, төвийн сааны шинж, мэдрэхүйн салангад өөрчлөлт байдаггүй.

  1. Гематомиели гэмтлийн дараа гэнэт үүсэх боловч эмчилгээнд сайжрах тавилантай байхад сирингомиели өвчин улам даамжирдгаар ялгагдана.
  2. Нугасны дотор талын хавдар нь түргэн явцтай, нугас дарагдсан шинжийг өгөх ба тархи нугасны шингэнд онцлог өөрчлөлт (уураг их-сэх) үзэгдэнэ. Нугасны хавдарт хөлийн төвийн саа, өтгөн шингэний талаас илрэх өөрчлөлт нь сирингомиели өвчнийхөөс улам тод, харин тэжээлийн өөрчлөлт сул илэрнэ.
  3. Лепра нь Хансены савханцраар үүсэх, архаг, халдварт өвчин юм. Энэ өвчний үед лимфийн булчирхай томорно. Мэдрэлийн судлын дагууд дарж үзэхэд зузаарсан, мэдрэхүйн өөрчлөлтгүй, булчирхай бо-лон хамрын салст бүрхэвчийн шингэнийг шинжилж үзэхэд^ Хансены савханцар   олддог зэргээр ялгагдана.
  4. Нугасны тэмбүүг оношлоход өвчтөний байцаал, (цусанд Вас-серманы урвал эерэг гарч өвөрмөц эмчилгээ хийлгэсэн) Аргайл Ро-бертсоны шинж, цус, тархи нугасны шингэнд Вассерманы урвал эерэг байх, Лангийн урйал зүүн тийш хазайх, өвөрмөц эмчилгэ&нд үр дүн өгдөг зэрэг нь оношййг тодруулахад их тусалДаг.

Сирингомиели өвчнийг эмчлэх гол эмчилгээ нь рентген эмчилгээ юм. Нугасны гэмтсэн хэсгийн үйл ажиллагааг сайжруулахын тулд прозерин 0,05% —1,0, Вх, В12 витамйныг булчин, глюкоз С витайины хамт судсанд тарих, өвдөлтийн үед пирамидон, анальгин, фенатий зэрэг өвчин намжаэу ббдисууд, УВЧ, диатерми,хүхэрлэг хүчлийн вйнн зэргийг хэрэглэнэ.                                                                                                                                                                           : 4   1

Сирингомиели өвчтэй өвчтөнд түлэгдэх, хөлдөх, арьс бохирдох зэр* гээс болгоомжилж байх талаар тодорхой зөвлөгөө өгөх нь зүйтэй.

Сирингомиели өвчний талаар ном зохиолд бичснийг товч дурдахад ийм байна.

Сүүлийн 3 жилд бидэнд сирингомиели өвчтэй 5 өвчтөн тохиолдсо-ноос нэг өвчтөний өвчний түүхээс жишээ татаж өгүүлье.

Өвчтөн К, 19 настай, эрэгтэй, ажилгүй. 1973 оны 3-р сарын 14-нд нэгдсэн Ш эм-нэлгийн мэдрэлийн тасагт оношийг тодруулахаар хэвтүүлжээ. Эхээсээ 3 дахь хүүхэд. Ээж дүүтэйгээ амьдардаг. Архи тамхи хэрэглэдэггүй, тэмбүү, сүрьеэ өвчнөөр өвдөөгүй. Багадаа улаан бурхнаар өвдсөн.

Зовуурь нь: Цээжний баруун тал, гар нь хөрөх, даарах, өвдөхийг мэдэгдэггүй. Баруун гар, хөл бадайрна. Их ядаргаатай. Хөлийн уланд шарх үүсээд эмчилгээнд эдгэхгүй байгаа.                                                                                                                                                                                                                                                      <

Өвчний түүх. Эхээсээ гарахдаа дутуу, маш хүндрэлтэй төрсөн, 7 настай-гаасаа биеийнхээ өрөөсөн тал халуун, хүйтнийг мэддэггүй болсныг ажигласан. 1968 оны намар баруун хөлийн уланд ямар ч шаналгаагүй (өвдөлтгүй) эвэрлэг нь зузаарч байснаа цоорч эдэгдэггүй шарх үүссэн. Үүний дагууд 1968 онд мэс заслын эмчид үзүүлж эмчлүүлж байсан.

Ерөнхий үзлэгт тагнай чвндөр, гүн, нарийн, аймхай мөгөөрс тэмтрэгдэхгүй. Цээж-ний хэлбэр өөрчлөгдсөн, ар талаас нь харахад цээжний зүүн хэсэг хонхойсон, баруун тал нь төвийж, цээж нурууны хэсэг хажуу тийш мурийсан, баруун хөлийн уланд 2 хэсэг газар захаасаа эвэршиж зузаарсан шархтай.

Мэдрэлийн үзлэг. Хүүхэн харааны хэлбэр зөв, ижил. Гэрлийн урвал дунд зэрэг. Хамар уруулын нугалаа зүүнд гөлийсөн, саатай үе мөчгүй. Гарын рефлекс ялангуяа баруун талд, багассан, өвдөгний рефлекс зүүнд сайн, баруунд ихэссэн Борвины рефлекс мөн баруунд ихэссэн. Бабинскийн эмгэг рефлекс баруун хөлд илэр-нэ. Халуун хүйтний мэдрэхүй цээжний баруун хэсэгт хүзүүний 4-р хэрчмээс цээжний 10-р хэрчим хүртэл хагас «цамц» маягаар алдагдсан. Өвдөхийн мэдрэхүй мөн л дээрх хэрчмүүдэд алдагдсан. Баруун талд астереогиоз (юмыг тэмтэрч үзээд танихгүй) илэр» сэн. Баруун хөлийн улны арьс хөхөрч хавагнасан, арьсанд зурахад өргөн улаан зураас үүснэ. Хөлөрнө.

Лабораторийн шинжилгээнд цус, шээсний талаас өөрчлөлтгүй, гэрэлд цээжийг харахад цээж нурууны дээд хэсэг өөрчлөгдөн кифосоколиоз болсон, цээжний хэлбэр* өөрчлөгдсөнөөс зүрх зүүн тийш хазайсан. Хүзүүний болон нурууны ясны зургийг ава-хад өөрчлөлт илэрсэнгүй. Өвчтөнд шинж тэмдгийн эмчилгээг сирингомиели гэдэг оно-шийн дагуу хийж, рентген эмчилгээ хийлгэхээр цацраг туяа эмиэлэгт явуулсан.

Оношийн ү нДэ слэл: 1. Өвчтөний байцаал-цээжний баруун талд болон баруун гар нь халуун хүйтэн, өвдөлтийг мэддэггүй, баруун гар хөл бадайрдаг, баруун уланд эдэгдэггүй шархтай, улны арьсны өнгө өөрчлөгдөн хөхөрч хавагнасан, шарх үүсэхдээ, үүссэн хойно өвддөггүй, шаналгаа огт байхгүй.

2. Бодит үзлэг рентген эмчилгээнд: а) дизрафик шинжүүд: Тагнай өндөр, гүну аймхай мөгөөрс тэмтрэгдэхгүй, цээжний хэлбэр өөрчлөгдсөн, цээж нурууны хэсэг ха-жуу тийш мурийсан (кифосколноз), мэдрэхүй диссоциац хэлбэрээр өөрчлөгдсөн (хагас цамц), гарт рефлекс багассан, хөлний рефлекс ихсэж эмгэг рефлекс үүссэн, улны арьсны өнгө өөрчлөгдөн хөхөрч, хавагнасан, өвдөлт ба зовуурьгүй шарх үүссэн, арь-санд зурахад өргөн улаан зураас үүсэх, их хөлөрдөг зэрэг гол шинж тэмдэг байсан учраас бнд уул өвчтөнд сирингомиели гэдэг оношийг тавьж эмчилсэн болно.

Жинхэнэ сирингомиели өвчнөөс гадна Ббткины өвчнөөр өвдсөний дараа дотоод рефлексийн гаралтай сирингомиелийн хам шинж илэрдэг тухай гавьяат эмч Л. Дагзмаа, анагаах ухааны доктор Е. П. Загоровс-кий нар жишээ татаж нэгэн үгүүллийг бичсэн нь сонирхолтой болжээ. Тэд тэмдэглэхдээ: Анх 1937 онд Лермит, Леви нар захын мэдрэлийгцоч-рооход нугасны хүрэн бодисын эсийн тоо багасах зэргээр дотоод рефлек-сийн эмгэг үүсч болохыг эмнэл зүй, эмгэг анатомын талаар , батласак байна. 1945 онд Барре бичихдээ «зах хязгаарын мэдрэлийн гэмтлээс болж сирингомиелийн хам шинж үүснэ» гэжээ. Барре анх удаа нугасньг өвчний улмаас рефлектор замаар үүсэх сирингомиелийн хам шинжийг бичжээ.

Гавьяат эмч Л. Дагзмаа, доктор Е. П. Загоровский нар, 1953 онд Ботюшы өвчнөөр өвдсөн 34 настай, эмэгтэй, өвчтөн Д-д дэлүүний архаг цочролтоос болж сирингомиелийн хам шинж үүссэнийг өвчтөний бай-цаал, бодит үзлэг зэрэгт үндэслэн батлаад патогенезийн эмчилгээний дараа өвчтөний биеийн байдал сайжирсныг дурдаж дүгнэлт хийхдээ Боткины өвчний уршигаар дэлүүнд эмгэг голомт үүсэж тэр нь улмаар висцер-рефлексийн гаралтай сйрингомиелийн хам шинж үүсгэж болно •гэжээ.

Зөвхөн Боткины өвчнөөс биш, бусад халдварт өвчин, гэмтлээс болж сирингомиелийн хам шинж үүсч болохыг мэдрэлийн мэргэжлийн эмч нар анхаарч ажиллавал зохино.

Асуудлын гол нь уул өвчтөнд сирингомиели өвчин байна уу, эсвэл халдварт өвчин, гэмтлээс үүссэн сирингомиелийн хам шинж байна уу гэдгийг ялган салгах маягаар оношийг нарийн тогтоож зохих эмчилгээг цаг тухайд хийхэд оршино.

 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2013
Судлаачдын бусад өгүүлэл
Сүүлд хийгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК