Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1973, 3-4(15-16)
Хүүхдийн харшил өвчнүүдийн үе дэх удамшлын нөлөө
( Судалгааны өгүүлэл )

И. Пүрэвдорж

 
Абстракт

Разность показателей конкордантности при аллергических дерматозах у М2 (60%—75%) и у Д2 (25,9-^-33,3%) близнецов подтверждает концепцию о превалирую-щем значении генотипа в этиологии и патогенезе аллергических заболеваний, проявляю-щихся в определенных условиях,. Автор предполагает, что аллергические кожные забо-левания, по-видимому, возникают у рецессивных гомозигот (пп). Тип наследования при этих  заболеваниях  аутосомнорецессивный.

Частота аллергических дерматозов у родителей близнецов, больных этими же за-болеваниями, составляет 17,5%, что в 4 раза превышает частоту (4,5) кожных аллер-гических заболеваний у родителей здоровых близнецов.

Частота аллергических заболеваний уменьшается с увеличением возраста близнеиов. Существенной разницы в частоте поражения Д2 и М2 мальчиков и девочек не обна-ружено.

При наличии аллергического кожного заболевания у одного из М2 близнецов и ©ы-сокой конкордантности по данному заболеванию, можно предположить возможность за-болевания у другого близнеца и предпринять соответствующие профилактические меры.

 

 

 

Сүүлийн жилүүдэд аллергийн өвчнүүд, түүний дотор хүүхдийн ал-лерги өвчний эзлэх хувийн жин өсч байгаа тухай хэвлэлүүдэд ихээхэн мэдээлэх боллоо (Т. С. Соколова нар, 1971; А, Д. Адо, 1970; А. И. Мали-ков, 1967). Энэ нь шинжлэх ухаан техникийн дэвшил хөгжилтэй холбог-дон хүмүүсийн амьдрал ахуйн хэрэгцээнд химийн янз бүрийн бодис өр-гөн нэвтэрч, ялангуяа урьдчилан сэргийлэх тарилга, антибиотик зэрэг эмийн зүйлс ихээр хэрэглэгдэх болсонтой шууд холбоотой юм. Иймээс аллергийн өвчнийг судлах, эмчлэх, түүнээс урьдчилан сэргийлэх асуудал орчин үед ихээхэн сонирхол татаж байна.

Уул өвчин удамшдаг эсэх, удамшдаг брл чухам ямар  генээр, ямар хэлбэрээр удамшдаг болох талаар судлаачид нэгдсэн дүгнэлтэнд  хүрч чадаагүй байна. Аллергийн удамшлын тухай ярихдаа уг аллергийн өв-чин нь удамшдаг биш, харин бие махбод аллерген бодист мэдрэг байх харшилт чанар удамшдаг гэдгийг ойлгох нь зүйтэй гэж А. Д. Адо (1970) бичжээ. Н. Н. Малкова (1936) бронхын багтраа өвчтэй 465 хүндсудал-гаа хийж уг өвчин ноёлогч (доминант) генээр үүсдэг гэсэн дүгнэлт хий-гээд бүх аллергийн өвчнүүд удамшлынхаа зүй тогтоолоор адил бөГөөд гадаад орчны нөлөөн дор аллергийн генийн идэвхжил харилцан адилгүй илэрснээр харшил их бага хэмжээгээр илэрч байна гэжээ. Үүнд жишээ дурдахдаа бронхын багтрааг аллергийн хамгийн хүнд хэлбэр гэж үзсэн байна.

Ихэнх судлагчид аллергийн үүеэлтэнд удамшлын нөлөө байна гэд-рийг үгүйсгэхгүй байца (Н. Н. Утсов, Е. С. Тимтенко, 1967).

В. П. Эфроимсон (1965) аллергийн үед хагас ноёлогч генийн удам-шил байна гэж үзэж байхад Егбтапп (1961) түүний эсрэг онол барим-талж рецессив (ноёлогдогч) генийн удамшил байдаг гэжээ.

Бид харШлын өвчний үе дэх удамшлын нөлөөг судлах  зорилгоор . Москва хотын анагаах ухааны генетикийн эрдэм шинжилгээний хүрээ­лэнгийн харьяа хүүхдийн институтэд 272 хос (544 хүүхэд) ихэрт ажиг-лалт явуулсан юм.

Нэг өндгөн эсийн (монозиготын—М2) ихрүүд удамшлынхаа бүтэ-дээр (генийнхээ тогтолцоогоор) хоорондоо яг нэг хүн шиг ижил байхад нэг өндгөн эсийн биш (дизиготын—Д2) ихрүүд өөр хоорондоо удамш-лын зүй тогтоолоороо заавал ялгаатай байдаг чанарыг ашиглаж М2 ба Д2 ихрүүдийг харьцуулан судлах аргыг анагаах ухаайы генетикийн су-далгаанд өргөн хэрэглэдэг болж байна. М2 баД2 ихрүүдийг хооронд нь ялгахдаа Сименсийн санаачилсан «адилтгалын арга»-ыг хэрэглэсэн ба эргэлзээтэй тохиолдолд 6-эсрэг ийлдсийг (АВО МЫР) ашиглан иммуно-серологийн аргаар оношилсон. Нийт 272 ихрүүдээс 61 М2, 103 Д2 ихэрт арьсны 18 төрлийн өвчин илэрсэн юм. Эдгээрээс зөвхөн бидний сонир-хож байгаа аллергийн өвчнүүдийг энд авч үзье.

 

Невродерматит Чонын хөрвөш Экзем

20 10 575.0 70,0 60.0 53 12 826,4 33,3 25.0

1-р хүснэгтээс харахад нэг өндгөн эсийн ихрүүд аллергийн өвчнөөр голдуу хоёул өвчилснөөс конкордантын коэффициент их өндөр (75,0; 70,0; 60,0) байхад Д2 ихрүүд хоёул уг өвчнөөр өвчлөх тохиолдол (конкордантын коэф.) бага (26,4; 33,3; 25,0) байна. Аллергийн гаралтай биш арьсны бусад өвчнүүдийн үед энэ байдал ажиглагдсангүй..

Дээрх байдалд үндэслэн аллергийн өвчний үүсэлтэнд ямар нэгэн хэмжээгээр удамшлын нөлөө байна гэдэг дүгнэлт хийж болох юм. Учир нь М2 ихрүүд удамшлын материалаараа (генүүдийнхээ бүтцээр) ижил учраас ихэнх тохиолдолд тухайн аллергигаар хоёул зэрэг өвчилж байна.

Гэтэл Д2 ихрүүд заавал ижил генүүдийг агуулах албагүй учир нэг нь аллергийн өвчнөөр өвчилж байхад нөгөө нь өвчлөхгүй байж болох талтай. Өөрөөр хэлбэл аллергийн генийг агуулж байгаа нь өвчлөөд, уг генийг агуулаагүй нь өвчлөхгүй. Хольценгерийн томъёог ашиглан дээрх өвчнүүдийн үе дэх удамшлын хувь хэмжээг (Н) тодорхойлж үзье.

КМ2 —КД2                                                                                     18й      д-Л;

Н= ■---------------------

100 — КД |

КМ2—М2 ихрийн конкордантын коэффициент КД2—Д2 ихрийн конкордантын коэффициент


Невродерматитийн үед Н=63,3% чонын хөрвөшийн ?*үед Н*55% байгаа нь эдгээр өвчнүүдийн үүсэл явцад удамшлын хүчин зүйл нөлөөл-дөг болох нь нотлогдож байна. Харин экземийн үед Н^ЫЧо байгаа нь судалгааны материал хэмжээний хувьддутагдалтайгаас (дөнгөж 5+8= 13 хос ихэр) шалтгаалсан байж болох талтай.

Ихрийн нас ахих тутам аллергинаар өвчлөх хувь багасч байсан нь ажиглагдлаа. Харин аллергид нэрвэгдэх талаар Д2 ба М2 ихрүүдийн хооронд, тэрчлэн ихрүүдийн хүйсний байдлаар ажиглахад онцын ялгаа алга байлаа.

Аллергийн өвчин илэрсэн ихрүүдийн төрөл төрөгсөд (эцэг, эх) |ту* хайн өвчнөөр (ер нь ямар нэг аллергинаар) өвчилж байсан эсэхийг су-далж, эрүүл ихрүүдийн төрөл төрөгсөдтэй харьцуулж үзэх нь зүй ёсны сонирхлыг татаж байлаа.

2-р хүснэгтээс үзэхэд аллергийн илрэл аллергитэй ихрүүдийн эцэг эхчүүдэд, эрүүл ихрүүдийн эцэг эхчүүдээс бараг 4 дахин (17,5; 4,5) эл-бэг байна.

2-р хүснэгт

Харшил өвчтэй ба эрүүл ихрүүдийн эцэг эхчүүдийг харьцуулан судалсан байдал

 

*

Ихрүүд

Судлагдсан гэр бүл

Үүнээс; эцэг    эхэд аллерги илэрсэн байдал

1 тоо

хувь

М2

Аллергитэй Эрүүл

42 25

8 1

19,047 4,00

Д2

Аллергитэй Эрүүл

78 86

13 4

16.667 4,651

Б ү г д

Аллергитэй Эрүүл

120 111

21

5

17,50 4,505

 

 

Энэ байдлаас үзэхэд арьсны аллергийн өвчнүүдийн үүсэл явцад ту-хайн бие махбодын генотип онцгой нөлөөтэй болох нь харагдаж байна. Харин аллергийн чанар ямар генээр, ямар хэлбэрээр удамшдаг вэ? гэсэн асуултанд хариулахад нилээд түвэгтэй байгаа юм. Д2 ихрүүдээс ихэнх тохиолдолд нэг нь өвчилж нөгөө нь өвчлөхгүй байгаа байдал ба аллер-гид эр эм аль ч хүйсний ихрүүд адил хэлмэгдэж байгааг харгалзан үз-вээс доминант ба хүйс даган удамших хэлбэр байх үндэсгүй байна. Тэгвэл аллергигаар өвчлөмтгий чанар рецессйв генээр уламшиж ЬЬ гэсэн ре-цессив гомозигот генийг агуулагч хэрэв орчин нөхцөл бүрдвээс аллерги-гаар өвчлөх ба ЫЬ гэсэн генийн тохиолдлын үед өөрөө эс өвчлөх хэдийн үр удамдаа аллерги чанарыг дамжуулагч болж, харин НН гэсэн доми-нант гомозигот тохиолын үед аллергигаас чөлөөтэй байж болно гэсэн таамаглал гарч байна. Тэрчлэн аллерги чанарын удамшлын үед нэг биш олон генүүдийн (полигенийн) х-ам удамшил байж болох үндэс бүрэн байгаа юм.

Ном зүй

Адо А. Д. Общая аллергология. М., 1970, стр. 30—38.—Аллергические заболева* ния у детей. Под ред. проф. Соколова Т. С. М., 1971.—Малкова Н. Н. Клинико-гене* тическое исследование бронхиальной астмы и других аллергических заболеваний. В кн.: Труды МГИ 1936, т. 4, стр,—Маликов А. И. Некоторые клинико-генетические данные
о кожных болезнях у близнецов. Вопрос кл. и эксперимент. медицнны. 1967, 6, 342—344.— Усов Н. Н., Тимченко Е. С. и др. Наслед. предрасположенность к аллергическим забо-леваниям. В кн.: Матер. 9-гО всесоюзн. съезда дет. врачей. 1967, стр. 107—108.—Эфроим-сон В. П. Введение в медицинскую генетику. М., 1968.—Ргйтапп 0. А11ег&1с—РгоЫе-тепп КшЛевоНег. Ьаргф, 1961,
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 621
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК