Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1973, 3-4(15-16)
Үе мөчний архаг остеомиелит өвчнии оношлолд рентген зургииг шууд томруулан авахын ач холбогдол
( Судалгааны өгүүлэл )

Т. Пүрэвжав

 
Абстракт

Одним из сравнительно новых диагностических методов является рентгенография с прямым увеличением изображения. Этот метод впервые был предложен итальянским ученым Валлебона в 1947 году. Рентгенография с прямым увеличением изображения не находила применения в практике до появления рентгеновских аппаратов с малым фокусом.

К последнему времени уже пакопился некоторый опыт по примененно рентгеногра-фии с прямым увеличением изображения для уточненной диагностики различных забо-леваний костно-суставного аппарата.

По данному методу автор исследовал 43 больных с различными формами хрони-ческого остеомиелита, 4 больных с подострым остеомиелитом. Из них мужчин—36, жен-щин—11, возраст больных колебался от 6 до 68 лет, но большинство из них было в воз-расте от 10 до 30 лет. Всем им производились обычные снимки и рентгенография с прямым увеличением изображения в двух проекциях. Данная работа выполнялась на ап-парате Чехословацкой фнрмы «Хирана» дурамет—125 с острым фокусом 0,3X0,3 мм. Техннческие условия следующие: напряжение на трубке 40—65 кв, коэффициентное уве-личение колеблется в пределах от 1,5—1,8 раза. Использовался световой центрат без отсеивающей реетки. Обычные снимки и рентгенограммы с прямым увеличением изоб-ражения подвергались тщательному анализу и сопоставлению. У 4 больных с подострым отеомиелитом, у которых на обзорных рентгенограммах с полной достоверностью не были выявлены деструктивные изменения, на рентгенограммах с прямым увелнчением изображения были получены следующие дополнительные данные: яснее определялись мелкие очаги деструкций, расслоение и разрыхление во внутренней части кортикального слоя и разрушения в губчатом веществе, представлялись возможнным установить харак-тер периостального изменения и протяженности патологического процесса.

При хроническом остеомиелите в большинстве случаев значительно четко и в боль-шом количестве определялись мелкие секвестры и полости. У 3 больных были выявлены секвестры, которые не находили на обычных снимках. При просматрйвации обычных снимков брльных с хроническим остеомиелитом подозревались наличие секвестров, а при рентгенографии с прямым увеличением изображения их не находили.

Автор считает, что метод прямого увеличения является ценным дополнительным методом рентгенологического исследования в уточнении, распознавании хронических поражений костного аппарата.

 

 

Сүүлийн үед рентген шинжилгээнд нэвтэрч байгаа харьцангуй шинэ аргын нэг нь рентген зургийг шууд томруулан авах юм. Анх энэ аргыг онолын хувьд 1947 онд Италийн эрдэмтэн Валлебон санаачилсан боловч рентген аппаратад техникийн дэвшил гарч 0,3x0,3 мм хэмжээний
жижиг фокустайрентгенхоолой бүхий аппаратхийххүртэл зургийг шууд томруулан авах арга ажил хэрэг болж чадахгүй нилээд хугацаа өнгөрлөө.
Хожуухан, зургийг шууд томруулан авах боломжтой рентген аппаратыг хийснээр Зөвлөлт Холбоот Улс болон бусад оронд энэ шинэ аргыг практикт нэвтрүүлж янз бүрийн эрхтний зургийг шууд өсгөн авах, ялангуяа яс үе мөчний өвчинг оношлох талаар зохих хэмжээний туршлага хуримтлагджээ.                                                                                                                                                                          

Зургийг шууд томруулан авах давуу талыг хэвлэлд шагшин бичих болоод төдий л удаагүй байна.Энэ арга одоогоор манай орны эмнэлгийн практикт өргөн нэвтэрч хараахан чадаагүй байна. Гэвч сүүлийн жилүүдэд дээрх шцнжилгээг хийх боломжтой аппаратууд тавигдсаар байна.

Бид энэ боломжийг ашиглан ясны архаг идээт өвчин бүх-ий хүмүүст зургййг шууд томруулан авах аргыг ердийн рентген зурагтай харьцуу-лан түүний давуу талыг магадлаж, хэрэв практик ажилд үнэхээрийн ашигтай бол өөрийн орны эмнэлгийн практикт нэвтрүүлэх зорилго тавь-сан юм. Энэ зорилгоор ясны архаг идээт өвчин бүхий 43 хүнд уг шинг жилгээг хийсний 4-т нь цочмогдуу хэлбэрийн, бусдад нь архаг остеомие-лит байв. Бүгд эрэгтэй 36, эмэгтэй 11,6-гаас 60 насны хүмүүс байсны олонхи нь 10—30 настай байв.

Бүх өвчтөнд томруулсан зургийг ердийн зурагтай харьцуулан гол-дуу 2 байрлалаар авлаа. Уг ажлыг бид Чехословак улсын «Хирана» фир-мийн Дурмата-125 маркийн рентген хоолой нь 0,3x0,3 мм хэмжээний на-рийн фокуст аппарат дээр хийсэн бөгөөд зураг авахад гэрлийн төвийг хэрэглэсэн нь диафрагмыг нарийсгаж туяаг сайн төвлөрүүлж байв. 23 өвчтөнд торон шүүгчийг ашиглаж, 20 хүнд түүнгүйгээр зураг авлаа. Торон шүүгчгүй авсан зураг тодролтоор илүү, зах хязгаарын ялгаралт сайн байлаа.

Зургийг дунджаар 1.5—1,8 дахин томруулсан. Зургийг 2 дахин том-руулахад зургийн ялгаралт тодролт нь буурч зах хязгаар бүдгэрч байв.

Зургийн нөхцөл: Фокусын зай тогтмол ЮОсм, рентген хоолойноос шинжлэх бие-эрхтэн хүртэлх зй 60—70 см, шинжилж байгаа эрхтнээс кассет хүртэлх зай 30—40 см хэмжээтэй байв.

Үрэвслийн байрлалаар үзэхэд дунд чөмөгнийх 16, шилбэ ясных 16. шуузалаа ясных 4» бугалга ясных 7 тус тус байв. Клиникийн шинж, ла-боратори, ердийн рентген шинжилгээгээр архаг остеомиелит өвчний оно-шийг урьдчилан баттай тогтоосон юм. Зургийг шууд томруулан авсны дүнд тэр нь ердийн зураг авалтаас давуу талтай нь дорхи жишээнээс тодорхой байна.

А/ Цочмогдуу хэлбэрийн остеомиелит өвчтэй 4 хүний зургийг харь-цуулан авсан. Үүнээс хоёр хүний зургийн бичлэгтэй танилцъя.

 

Өвчтөн Д. Д. 32 настай, эрэгтэй, түүхийй № 6604, 1971 оны 11-р сарын 20-нд Клиникийн төв эмнэлгийн мэс заслын тасагт зүүн хөлийн шилбэний доод хэсгийн буг-лаа гэсэн оноштой хэвтжээ. Уг өвчин эхлээд 3 хонож байлаа. 3 хоногийн өмнө шагайк үе орчмоор өвдөөд хавдаж халуурсан учир амбулаториор мэс заслын эмчид үзүүлж дээрх оношоор хэвтэхэд ердийн рентген зураг авч үзэхэд том шилбэ ясны доод хэсэг орчинд чөмгөн талаасаа ясны хэм сийрэгжиж сиймхийрсэн, тэр орчинд чөмөгний нүх өргөсөх байдалтай, өчүүхэн зайнд ясны хатуу хальсны үрэвслийн сүүдэр харагдах төдий байв. Үүнээс үзэхэд үрэвслийн өөрчлөлтийн шинж байгаа боловч үрэвслийн хэмжээ, зах хязгаарыг тогтооход найдвар муутай байлаа.

Томруулан авсан зурагт үрэвсэл уг ясны доод хэсгийг хамарч яс нь доторхи чөмгөн талаасаа идэгдэж хөндийт буглаа үүсгэсзн ба түүний зах хязгаар нь тод, ясны хатуу хальсны өөрчлөлт эрс тодорсон байлаа. Дээрх шинжийг үндэслэн том шилбэ яс-ны доод хэсгийн идээт үрэвсэл, чөмгөн талын буглаа гэсэн онош тавив. Энэ онош цаашдын ажиглалт, мэс заслын эмчилгээгээр батлагдсан юм. •

Өвчтөн Л. Ч. 20 настай, эмэгтэй, 1972 оны 12-р сарын 14-нд мэс заслын тасагт шилбэний доод хэсгийн буглаа гэсэн оноштой хэвтсэн. Хэвтэх үед шилбэний доод хэсэг хавдартай, өвчин их, шагайн ар орчмоор хаван илүү, дарахад бамбалзана. Рентген шинжилгээнд том шилбэ ясны доод хэсэгт дотор талаасаа өөрчдөлттэй, яс нь зузаар-сан, гадна талдаа сийрэгжсэн, дотор талдаа хатуу хальс зузаарч ястайгаа наалдсаи байв .Эдгээр өөрчлөлт томруулсан зурагт илэрхийгээс гадна эгц зурагт ердийн зурагт тодорхойгүй байсан чөмөгний иүх талаас мөхлөг үүсэж байгаа нэмэлт шинж илрэв.

Б) Архаг остеомиелит өвчтэй хүмүүст хийсэн шинжилгээг харьцуулан үзье.

1. Өвчтөн X. Ц. 24 настай, эрэгтэй, түүхийн № 6384, 1971 оны 11-р сарын 26-нд баруун дунд чөмөгний архаг остеомиелит оноштой хэвгжээ. Анх 1962 онд өвдсөн, үү-нээс хойш 4 удаа мэс заслын эмчилгээ хийлгэсэн. Ойрын үед өвчйн нь хурцдаснаас эмчилгээ хийлгэхээр хэвтжээ. Ердийн рентген зурагт чөмөг ясны доод хэсгийг хамар­сан архаг өөрчлөлттэй, яс нь зузаарч гадаргуу нь арзгар жигд биш, хуучирсан хөн-дийтэй, чөмөгний нүх нарийссан байв. Мөн өвчин хурцдасны шинж бүхий голомтот үрэвсэл, хатуу хальсны шинэ өөрчлөлттэй. Хажуугийн зурагт хөндий дотор бүдэг сүүдэр мэт зүйл байв. Үүнийг тодруулах зорилгоор зургийг/ 2 байрлалаар томруула-хад дээрх бүх өөрчлөлт улам тодорч хажуу зураганд байсан бүдэг сүүдэр мөхлөг болох нь тодорлоо. Энэ нь мэс заслын эмчилгээгээр батлагдсан юм.

  1. Өвчтөн Ш. Г. 52 настай, эрэгтэй, түүхийн № 9013. 1972 оны 11-р сарын 21-ны өдөр зүүн хөлийн шилбэ ясны дээд хэсгийн архаг остеомиелит оноштой хэвтжээ. Ер-дийн рентген шинжилгээнд том шилбэ ясны дээд хэсэгт ясны хатуу хэсэг зузаарч чө-мөгний нүх нарийссан хөндийнүүдтэй, нэг хөндий дотор 2—3 тооны мөхлөг байгаа шинжтэй. Зургийг томруулан авахад бүх өөрчлөлт тодорхойгоос гадна 4 тооны мөх-лөгийн сүүдэр бие бйенээсээ ялгаран тодорч байлаа. 
  2. Өвчтөн Ч. Л. 15 настай, эрэгтэй, 1971 оны 10-р сарын 29-ны өдөр гэмтэл-согогийн 2-р тасагт зүүн шилбэ ясны доод хэсгийн архаг остеомиелит оноштой хэвтсэн. Ердийн рентген зураганд архаг остеомиелитийн өөрчлөлтөөс гадна мөхлөг үүссэн сэ-жиг бүхий шинж тодорлоо. Зургийг томруулан авахад ясны бүтцэд архаг өөрчлөлт нарийн тодорч, илэрхий үүссэн мөхлөггүй байлаа.

4. Өвчтөн Д. И. 21 настай, эрэгтэй, түүхийн № 5941, 1972 оны 9-р сарын 4-нд мэс заслын тасагт баруун бугалга ясны дээд хэсгийн архаг остеомиелит оношоор хэвтсэн. Ердийн рентген зураг авч шинжлэхэд ясны архаг остеомиелитын өөрчлөлт тодорч 2 хэсэг орчинд мөхлөг үүссэн байх сэжиг байсан тул зургийг томруулан авс-наар мөхлөг байхгүйг баттай тоггоов.

Эдгээр хүмүүст ажиглалт хийх, мэс заслын эмчилгээнд оруулах зэргээр уг оношийн үнэн зөвийг магадалж байгаа болно.

 

ДҮГНЭЛТ

  1. Архаг остеомйелит өвчний үедрентген зургийг шууд томруулан авах нь мөхлөг үүссэн эсэх, яс зөөлөн эдэнд буй эмгэг өөрчлөлтийг тодорхой судлахад ердийн зураг авалтаас давуутай байна.
  2. Цочмог болон цочмогдуу хэлбэрийн остеомиелит бүхий хүмүүст зургийг томруулах нь ясанд гарсан ялимгүй өөрчлөлт, ясны бүрхэвч хальсны эхний өөрчлөлтийг харьцангуйгаар эрт илрүүлж оношийг найд-вартай тогтоох боломж олгож байна.
  3. Зургийг шууд томруулан авахад томролтын дээд хэмжээг 1,8-аас хэтрүүлэхгүй, торон шүүгчийг хэрэглэхгүй авахад зургийн тодролтын чанар илүү байна.
  4. Энэ аргыг нүд, чих хамар хоолой зэрэг жижиг эрхтний өвчний о!нош зүй, мөн гэмтлийн. тохиолдолд хэрэглэх нь үлэмж ашигтай болох нь дамжиггүй.
  5. Энэ арга нь нилээд үнэ цэнтэй нэмэлт аргын нэг боловч ердийн зураг авах рентген шинжилгээний үндсэн аргыг орлож чадахгүй, Гагц-хүү шаардлагатай үед уг шинжилгээг тодотгоно.
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1182
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК