Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2009, 4(29)
2.9. Хачигт энцефалитын өвөрмөц бус сэргийлэлтийн шинэ бэлдмэл
( Илтгэлийн хураангуй )

Г.А.Данчинова1, И.В.Петрова1, А.К.Тарбеев2, Е.В.Арбатская1, Т.В.Глушенкова1, Е.А.Чапоргина1, М.А.Хаснатинов1, Л.В.Миронова1, Е.А.Кропоткина3, В.И.Злобин2

1ОХУ-ын Анагаах ухааны академийн Сибирийн салбарын Гэр бүлийн эрүүл мэнд, хүний нөхөн үржихүйн эрдэм шинжилгээний төв, Эрхүү хот, ОХУ, 2Эрхүүгийн анагаах ухааны улсын их сургууль, Эрхүү хот, ОХУ, 3“Шинжлэх ухаан, техник, эм бэлдмэл” ХХК, Томск, ОХУ

 
Абстракт

 

Ticks and tick-borne diseases comprise a great danger for people of Mongolia and become a serious problem for Mongolian healthcare system. From the beginning of official registration of tickborne diseases the amount of cases is growing as well as the geographyc distribution of the diseases. There are 163 cases of tick-borne encephalitis registered up to date and 2 cases in 2008 had a fatal outcome. The main approaches to specific prophylaxis of TBE are vaccination and preventive injections of specific human immunoglobulins (IG) against TBE virus. However, the use of these approaches is seriously restricted by lack and high prices of drugs as well as by stringent storage and transportation of those medications. Therefore, a wide variety of chemicals is tested at the present time to design a nonspecific drug for prophylaxis of TBE. In 2008, on the base of the recommendations of The Ivanovskii Institute of Virology RAMS and The Chumakov Institute of Polyomyelitis and viral Encephalites, under the supervision of the Tarasevich State Institute of Standards and Control and The Committee on the biomedical ethic ESSC SD RAMS we studied the safety and effectiveness of IODANTIPIRIN (IA) as prophylaxis for TBE in comparison with IG. The 46 volunteers bitten by ticks were treated with IA between 1 and 4 days post incident. The effectiveness of IA treatment was 100% that is comparable with one of IG. Seven volunteers were treated with IA later than 4 days post incident, when IG injections are not recommended. The effectiveness in this case was also 100%. The volunteers were subjected to regular medical checkups by specialist in infection diseases and blood tests were done every 2-4 weeks during 6 month after tests. Finally one may note that IA have high prophylactic action, safe for use and could be recommended for use after bite of ticks infected with TBEV.

 

Хачиг болон хачгаар дамжин халдварладаг өвчнүүд Монголчуудын хувьд маш аюултайд тооцогддог ба Монголын эрүүл мэндийн системийн ноцтой асуудал болоод байна. Хачгаар дамжин халдварладаг өвчнүүдийн албан ёсны бүртгэлийн эхлэлтэй харьцуулахад, уг өвчнүүдийн тохиолдол ба газарзүйн тархалт нь нэмэгдэж, 2008 онд 163 хачигт энцефалит (ХЭ)-ын тохиолдол бүртгэгдэж, нас баралт 2 байна. ХЭ-аас өвөрмөц урьдчилан сэргийлэх гол арга нь вакцинжуулалт болон хачигт энцефалитийн вирүс (ХЭВ)-ийн эсрэг өвөрмөц иммуноглобулин урьдчилан тариулах явдал юм. Гэсэнч үнэ өндөр, хүрэлцээ муутайн дээр тухайн бэлдмэлүүдийг хадгалалт, тээвэрлэлтийг хатуу чанд мөрдөх шаардлагатай байдаг тул энэ аргын хэрэглээ хязгаарлагдмал байгаа. ХЭ-аас урьдчилан сэргийлэх өвөрмөц бус эмийг бүтээхийн тулд олон төрлийн химийн бодисууд одоогийн байдлаар туршсан. 2008 онд ОХУ-ын Анагаах ухааны академийн Д.И.Ивановскийн нэрэмжит Вирүс судлалын хүрээлэн болон М.П.Чумаковын нэрэмжит Полиомиелит ба Вирүст энцефалитын хүрээлэнгийн санал болгосоны үндсэн дээр Тарасевичийн нэрэмжит Биобэлдмэлийн стандарчлал, хяналтын улсын хүрээлэнгийн удирдамжаар бид ХЭ-аас урьдчилан сэргийлэх Йодантипирин (IA)-ны аюулгүй байдал болон үр дүнг өвөрмөц иммуноглобулин (IG)-тэй харьцуулан судалсан юм. Хачигт хазуулсан 46 сайн дурын шинжлүүлэгчийг хазуулсанаас хойш 1-4 хоногийн дотор IA-аар эмчилсэн, үр дүн IG-тэй харьцуулахад 100% байв. Сайн дурын 7 шинжлүүлэгчийг хачигт хазуулснаас 4 хоногийн дараа IA-аар эмчилсэн ба IG тариагүй үед үр дүн мөн 100% байсан. Сайн дурын 7 шинжлүүлэгчийг халдварт өвчний мэргэжилтнүүдийн үзлэгт тогтмол хамруулж байсан ба цусны шинжилгээг 14-28 хоног тутам, шинжилгээний дараах 6 сарын турш хийсэн. IA нь урьдчилан сэргийлэх өндөр идэвхитэй ба хэрэглэхэд аюулгүй, ХЭВ-ээр халдварласан хачигт хазуулсны дараа хэрэглэж болно гэсэн дүгнэлтэд хүрлээ.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 359
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК