Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2009, 4(29)
2.10. Монголд туулайн вирүст цусан халдварын анхны тохиолдлыг оношлов
( Илтгэлийн хураангуй )

С.Сугар, Ж.Мөнхгэрэл, Э.Базаррагчаа, С.Болдбаатар

Улсын Мал Эмнэлгийн Ариун Цэврийн Төв Лаборатори

 
Абстракт

 

On May 6, 2009, an outbreak of rabbit viral haemorrhagic disease occurred in a private population of rabbits (Oryctolagus cuniculus) in Ulaanbaatar. Specimens from two rabbits were positive for rabbit viral haemorrhagic disease antigen with Haemagglutination test. Haemagglutination titre was; supernatant of liver homogenate 1: 40960, spleen 1:40, lung 1:20. By experimental infection, the rabbit dead 42 hours after inoculation of spleen suspension of the infected rabbit. Epidemiologicaly, during the past 2.5 days suddenly died twenty-four of the forty-one rabbits in the rabbitry. This is the first outbreak in Mongolia. Key words: Rabbit haemorrhagic disease, Mongolia

 

Туулайн вируст цусан халдвар бол Калицивирүсээр үүсгэгддэг, молтогчин туулайд тусдаг, маш түргэн халдварлах чанартай, гэнэт олноор үхэх шинжээр илэрдэг хурц халдварт өвчин юм. Дээж. 2009 оны 5-р сард Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн иргэн Г-гийн 41 туулайнаас 2.5 хоногийн хугацаанд 24 туулай нь үхсэн юм. Үхсэн хоёр туулайн хүүрийг УМЭАЦТЛ-д шинжлэв.

Шинжилгээний дүн

Хоёр туулайн эрхтнүүдээс ямар ч бактер илэрсэнгүй. Нэг туулайн дэлүүнээс 0.2 г хэмжээтэй авч фосфат буферт цийдмэгжүүлэн шингэнээс нь эрүүл туулайн булчинд тарихад 42 цагийн дараа үхэв. Үхсэн туулайн элэг, дэлүү, уушигнаас нь цийдмэг бэлтгэн хүний цусны О бүлгийн улаан эсээр цус наалдуулах урвал тавив. Амь сорилоор үхсэн туулайн элэгний эдийн цийдмэг 1:40960, дэлүүний эд 1:40, уушигны эд 1:20 шингэлэлтэд тус тус дөрвөн чагтын үнэлгээтэй урвал өгөв. Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын зааварт туулайн элэгний эдийн цийдмэг цус наалдуулах урвалаар 1: 160-аас дээш таньцтай байвал Туулайн вируст цусан халдварын вирүсээр халдварласанд тооцож “эерэг” гэж дүгнэдэг. Дүгнэлт. Монголд Туулайн вируст цусан халдвар өвчний анхны тохиолдол илрэв. 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 370
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК