Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2009, 4(29)
3.1. Монголд ялгасан томуугийн вирүсийн омгуудын молекул генетикийн зарим шинж
( Илтгэлийн хураангуй )

Б.Дармаа1, A.И.Климов2, С.Цацрал1, Ц.Наранзул1, Н.Наранболд1, С.Цогтсайхан3, П.Нямдаваа1

1Монгол улсын ЭМЯ-ны Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв, 2АНУ-ын Атланта хот дахь Өвчний Хяналт Сэргийлэлтийн Төв, 3Монгол Улсын Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургууль

 
Абстракт

 

The evolution HA gene of influenza viruses results in annual epidemics of disease that are caused by progressive antigenic drift (À, Â, Ñ, Ä, Å domein) of influenza A and B viruses due to the mutability of the RNA genome and infrequent but severe pandemics caused by the emergence of novel influenza A subtypes to which the population has little immunity. Methods: The nucleotide sequence analysis of the HA1 region of the representave isolates with Big- Dye Terminator v3.1 CycleSequencing kit, ABI 3130 sequenser mashine and their phylogenetic three were constracted using MEGA-4 bioinformatics softwares, comparing with vaccine strains and world wide recently circulating strains. Results and conclusions: HA1 gene sequence results of A(H3N2) shown that those strains more closely related to A/ Wisconsin/67/2005 which is WHO recommended vaccine strain 2006/2007 in Northern hemisphere. The number of amin acide differences in the HA1 region between A/Hiroshima/52/2005(H3N2) and Mongolian A (H3N2) strains was 6-14. Common amin acid differences were found Q156H, K165N, and K186G. K140Q, R142G, N145K (site A), Q156H, L157S, V186G and F193S (site B) were located in the antigenic regions of the HA1 protein domain. Our results demonstrated that antigenic drift variants occurred among A (H3N2) influenza strains in the last four influenza season. We have studeid the nucleotide sequences encoding HA1 of 8 influenza B viruses circulating in 2007. There were 2 genetically distinct clusters: Victoria-lineages (B/Malyasia/2506/2004) and Yamagata-lineage(B/ Shanghai/361/2002 and B/Florida/7/2004). Most of the Mongolian B isolates closely related to B/Malyasia/ 2506/2004 which is WHO recommended vaccine strain 2007/2008 in Northern hemisphere. Antigenic drift variants of A(H3N2) are caused the seasonal influenza outbreaks during last five years

 

Томуугийн вирүсийн гадаргуугийн хемагглютинин (HA)ы молекулын рецепторт бэхлэгдэх хэсгийн эргэн тойронд дахь нэг удмын эсрэг биеэр саармагждаг, эсрэгтөрөгчийн А, В, С, Д, Е домейнуудын аминхүчлийн байрлалууд солигдсоны дүнд үүссэн цэгчилсэн мутаци нь эсрэгтөрөгчийн шинэ хувилбарыг бий болгож, өмнө үүссэн дархлаагаар уг вирүсийн үржил саатахгүй хүн амын дунд халдвар дамжин тархах шалтгаан болдог. Бид Монгол оронд эргэлтэнд байгаа томуугийн вирүсийн зарим омгийн HA-ы удмын шинжийг судлах зорилго тавилаа. Сүүлийн жилүүдэд ялгасан A(H1N1)- 10, A(H3N2) - 17 , B-8 нийт 35 омгийн HA уургийн HA1 хэсгийн нүклеотидийн дарааллын BigDye Terminator v3.1 CycleSequencing цомог, ABI 3130 бүрэн автомат төхөөрөмж ашиглан тогтоож, тухайн жилүүдийн вакцины омгууд болон хөрш зэргэлдээ улс орнуудад тархалттай байсан омгуудтай харьцуулан удмын шинжийг тогтоолоо. A(H1N1) вирүсийн HA1 генийн нүклеотидийн дарааллыг аминхүчилд хөрвүүлэн 2006-2008 онд ДЭМБ-аас вакцины омгийн бүрэлдэхүүд сонгосон A/SolomonIslands/03/2006(H1N1) омогтой харьцуулахад 6-9 аминхүчлээр ялгаатай байна. Аминхүчил S36N, R73K, K82T, H94Y, E141K, K146R R189M(S)), A190T, T194K байрлалд тус тус солигдсон байгаа нь эсрэгтөрөх идэвхитэй домейний байрлалаас өөр байрлалд байгаа тул эсрэгтөрөх чанарт төдийлөн нөлөөлөөгүй байна. A(H3N2) омгуудад нийтлэг тодорхойлогдсон HA1 уургийн эсрэгтөрөх хэсгийн A домейний аминхүчлийн N145K, B домейний V186G, F193S өөрчлөлтүүд нь эсрэгтөрөгчийн дрейф өөрчлөлтийг бий болгож энэ хувьсал нь A(H3N2) дэд хэвшинжийн вирүс Монгол улсын хүн амын дунд жил бүр томуугийн дэгдэлтийн шалтгаан болох генетик үндсийг бүрдүүлжээ. ЦНСУ-аар вакцины омгуудаас ялгаатай дүйгдсэн A/Ulaanbaatar/1106/2007(H3N2) омогт илэрсэн HA-ы А домейний R142G, В домейний K156H, L157S, V186G өөрчлөлтүүд нь дараагийн томуугийн улиралд тархаж томуугийн дэгдэлтийн шалтгаан болох магадлалтай эсрэгтөрөгчийн шинэ хувилбарыг нөхцөлдүүлж байгааг судалгааны дүн харууллаа. 2005/2006 онд Монгол улсад ялгасан A(H3N2) омгууд нь ДЭМБ-аас 2006/2007, 2007/2008 онд зөвлөмж болгосон вакцины найрлаганд орсон A/ Wisconsin/67/2005(H3N2) вирүстэй удмын шинжээр ойр байгаа нь ДЭМБ-ын зөвлөмж болгосон вакциныг хэрэглэхээс 1 жилийн өмнө манай хүн амын дунд A/Wisconsin/67/2005(H3N2)-төст омог эргэлтэнд орж ирснийг харууллаа.

Монгол улсад 2007 оноос эхлэн В вирүсийн B/ Yam, B/Vic хувилбар зэрэгцэн томуугийн дэгдэлтийн шалтгаан болж, 67.9% нь B/Vic B/Malyasia/2506/2004- төст) хувилбарт хамаарч байв. В вирүсийн HAы эсрэгтөрөгчийн идэвхитэй домейны 78,125, 126,141, 143,156, 192, 196, 217 байрлалд аминхүчил солигдвол түрүүчийн үүссэн дархлаагаар уг вирүс саармагжихгүй болдогийг судлаачид тогтоосон бөгөөд Монголд ялгасан В вирүсийн омгуудад дээрх онцолсон байрлалуудад аминхүчил өөрчлөгдөөгүй байгаа нь эсрэгтөрөгчийн дрейф өөрчлөлт манай хүн амын дунд эргэлтэнд байгаа В вирүсийн хувьд бага байгааг харуулж байна. Харин БНХАУ-д 2005/2006 оны томуугийн улиралд ялгасан B/Tianjin/144/2005, B/Fujianxinlou/ 54/2006 омгуудад HA1 уургийн аминхүчлийн R48K, P108A, M251I солигдсон өөрчлөлт илэрсэн нь B/Ulaanbaatar/2373/2007, B/Arvaikheer/2476/2007, B/Orkhon2505/2007 омгуудтай адилхан байгаа нь манай оронд 2007 оны хавар дэгдэлт үүсгэсэн В вирүс нь өмнөд хөршөөс дамжин тархсан байж болохыг харууллаа. Томуугийн вирүсийн тандалтанд HA генийн сиквенси шинжилгээг, уламжлалт ЦНСУ-ын шинжилгээтэй хослуулан хэрэглэх нь тохиромжтой байна. Хөрш орнуудтай харилцаагаа өргөжүүлэн, олон улсын түвшинд цаг алдалгүй мэдээлэл солилцож ажиллах нь халдварыг хяналтанд авах, вакцины омгийн сонголтыг хийхэд илүү хурдан, үнэн магадтай юм.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 364
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК