Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2009, 4(29)
3.2. Монголд ялгасан томуугийн вирүсийн эмийн бодист тэсвэржилтийн судалгаа
( Илтгэлийн хураангуй )

Б.Дармаа1, Л.В.Губарева2, С.Цогтсайхан3, П.Нямдаваа1

1Монгол улсын ЭМЯ-ны Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв, 2АНУ-ын Атланта хот дахь Өвчний Хяналт Сэргийлэлтийн Төв, 3Монгол Улсын Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургууль

 
Абстракт

 

Antiviral drugs are a major component of public health measures for the control of seasonal and pandemic influenza. The currently available anti-influenza virus drugs are M2 ion channel blockers: Amantadine and rimantadine and Neuraminidase inhibitors: Zanamivir and oseltamivir. The resistance to the antiviral agents is increasing worldwide among influenza virus isolates. Our aim was to investigate the frequency of drug -resistant influenza A viruses circulating in Mongolia. Methods: Clinical samples were collected from patients with influenza and influenza-like illness visiting influenza sentinel surveillance sites in different parts of Mongolia. Virus isolation was performed in MDCK cells and isolates were kept frozen at -80°C. We selected 31 A(H1N1) and 26 A(H3N2) viruses (n=57) isolated between 1997 and 2009 for a screening of antiviral resistance mutations in the influenza virus M2-gene with pyrosequencing according to Bright et.al. 2005. And susceptibility to neuraminidase inhibitors was done in the neuraminidase inhibition assay. In addition, the rt RT-PCR analysis was performed for presence/absence resistance NA gene mutation 274Y of A (H1N1) strains. Results: There were found no amantadine resistant viruses between 1997 and 2004. However, all A(H3N2) strains of influenza 2005/2006 season were amantadine resistant, while none A(H1N1) isolates shown no any mutation of resistance. It has been detected a substantial increase of amantadine-resistant influenza A(H3N2) and A(H1N1) viruses (100%) in the 2006/2007 and 2008/2009 influenza seasons. These strains were sensitive to oseltamivir and zanamivir. Both of A(H1N1) and A(H3N2) resistant viruses contained a change at amino acid 31 (serine to asparagine [S31N]) in M2 gene known to be correlated with amantadine resistance. No detected H274Y mutation of NA gene in A(H1N1) strains Conclusions: Surveillance of drug resistant influenza viruses should be included as part of the ongoing national surveillance system and impact patient management or treatment decisions. Acknowledgements: Authors express their thanks to health workers of the influenza surveillance sites for collecting of clinical samples, and to laboratory assistants of Department of Virology, NCCD and Influenza Division of CDC, USA for support in the laboratory investigations. The surveillance part of the study has been funded by US/Mongolia Cooperative Agreement “Development of Influenza Surveillance Network” U50/ CCU024411 for which authors are indebted to thank.

 

Томуугийн цартахал, улирлын томуугийн халдвараас сэргийлэх, хяналтанд авахад вирүсийн эсрэг эмчилгээний асуудал нийгмийн эрүүл мэндийн бодлогын чухал хэсэг болоод байна. Томуугийн вирүсийн эсрэг М2 уургийн саатуулуур буюу амантадин (Symmetrel™), римантадин (Flumadine™); нейраминидаз уургийн идэвхижлийг саатуулах үйлчлэлтэй оселтамивир (Relenza ™), занамивир (Tamiflu™) гэсэн 2 бүлэг эмийн бодисыг хэрэглэж байна. Манай орны хүн амын дунд эргэлтэнд байгаа томуугийн вирүсийн эмэнд тэсвэржилт ямар байгааг тодорхойлох зорилгоор энэ судалгааг явууллаа. 1997-2009 онд Монголд ялган томуугийн вирүсийн 57 омог, үүнээс 31 нь A(H1N1), 26 нь A(H3N2) омгийг сонгон эмийн бодист тэсвэржилтийг тодорхойлов. Томуугийн А хэвшинжийн вирүсийн М2 уургийн 25-38 дахь аминхүчлийг кодлосон М генийн нуклеотидийн 784-827 байрлалд 44 хос нуклеотидийн дарааллыг хэсэгчлэн тогтоох (pyrosequensing) шинжилгээг хийж нуклеотидийн дараалалд DNA Star биомэдээлэл зүйн программ ашиглан боловсруулалт хийв. Оселтамивир, занамивирт даслыг NA-Star® (Influenza Neuraminidase Inhibitor Resistance detection) цомог ашиглан эмийн бодис тус бүрийг 10 мкрмол(μM)- оос 10 наномоль(nM) хүртэл дэс дараалан шингэрүүлж, вирүсийн нейраминидазийн идэвхийг 50% дарангуйлах төвшрүүлэг буюу IC50- ийг химолюминесценц ензим саармагжуулах аргаар, A(H1N1) омгуудын NA уургийн H274Y мутаци илрүүлэх шинжилгээг хам цагийн ПГУ-аар тус тус хийлээ. Судалгаанд авсан омгуудын 41(72,0%) -д нь адамантинд тэсвэржсэн мутаци илэрсний 18(58.0%) нь A(H1N1), 23(88,0%) нь A(H3N2) дэд хэвшинжийн вирүс байв. Адамантинд тэсвэржсэн A(H1N1) ба A(H3N2) вирүсийн аль, алинд нь М2 уургийн генийн нүклеотидийн 804-806 дахь дараалал AGT кодон AAT болсноор М2 уургийн 31 дэхь аминхүчил серин нь аспарагинаар солигдсон мутаци (S31N) илэрлээ. Дэлхийн бусад улс оронд тархаж эхлээд байгаа М2 уургийн 26, 27, 30, 34 дүгээр байрлал дахь аминхүчил солигдож үүссэн мутаци манай оронд ялгасан омгуудад тодорхойлогдсонгүй. Судалгаанд авсан омгуудад занамивир, оселтамивирт тэсвэржилт илэрсэнгүй. Мэдрэг байдлын тоон үзүүлэлтийг лавлагаа мэдрэг хяналттай харьцуулж дүгнэхэд манай омгуудын A(N1) нь занамивирт, A(N2) нь оселтамивирт илүү мэдрэг байгаа нь ажиглагдлаа. A(H1N1) омгуудад H274Y мутаци илрээгүй. М2 уургийн саатуулуурын төрлийн эмэнд дассан томуугийн А хэвшинжийн вирүсийн тархалт 2005 оноос хойш Монгол оронд эрчимтэй нэмэгджээ. Вирүсийн эсрэг эмийн даслыг тандах системийг тогтмол ажиллуулж, эмийн бодлого зохицуулагчдыг мэдээллээр хангаж байх шаардлагатай болсныг бидний судалгаа харууллаа.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 441
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК