Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2009, 4(29)
Монгол Улсын Эрүүл Мэндийн Сайдын Тушаал, 2009 оны 8 дугаар сарын 18-ны өдөр, Дугаар 263, Улаан бурхан, гахай хавдар, улаануудын хавсарсан вакциныг дархлаажуулалтад нэвтрүүлэх тухай
( Редакцийн зурвас )
 

 

Монгол улсын Засгийн газрын 2009 оны 185 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:

  1. Улаанбурхан, гахай хавдар, улаануудын (УГУ) хавсарсан вакциныг заавал хийх дархлаажуулалтад нэвтрүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг нэгдүгээр, УГУ-ын хавсарсан вакциныг тарих зааврыг хоёрдугаар, УГУ-ын хавсарсан вакцины дархлаажуулалтын дараах урвал, хүндрэлийг мэдээлэх хуудсыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  2. 2009 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 9 сар, 2 нас хүрч байгаа хүүхдэд заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлолын дагуу УГУ-ын хавсарсан вакцинаар дархлаажуулах арга хэмжээг зохион байгуулахыг Халдварт өвчин судлалын үндэсний төв (Д. Нямхүү), аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга нарт даалгасугай.
  3. Дээрх төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээг олон улсын хөтөлбөр, төсөл, төвлөрсөн болон орон нутгийн төсөвт тусган санхүүжүүлэхийг Санхүү, хөрөнгө оруулалтын газар (Н.Түмэндэмбэрэл), Халдварт өвчин судлалын үндэсний төв (Д.Нямхүү), аймаг, дүүргийн эрүүл мэндийн газрын дарга нарт даалгасугай.
  4. Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (С.Төгсдэлгэр)-т даалгасугай.

 

САЙД С. ЛАМБАА

Эрүүл мэндийн сайдын 2009 оны 263 тоот тушаалын нэгдүгээр хавсралт


 

 

Эрүүл мэндийн сайдын 2009 оны … тоот тушаалын хоёрдугаар хавсралт

УЛААНБУРХАН, ГАХАЙ ХАВДАР УЛААНУУДЫН (УГУ) ХАВСАРСАН ВАКЦИНЫГ ТАРИХ ЗААВАР

1. Найрлага

УГУ-ын эсрэг хавсарсан вакцин нь Энэтхэг улсын “Серум Институт”-д үйлдвэрлэгдсэн. УГУ-ын эсрэг хавсарсан вакциныг (Эдмонстон Загреб) Edmonston-Zagreb улаанбурханы, (Л- Загреб) L-Zagreb гахай хавдрын ба (Вистар РА) Wistar RA 27/3 улаануудын амьд вирүсээс гарган авсан. Улаанбурхан, улаануудын вирүсийг хүний диплойд эс дотор үржүүлж, гахайн хавдрын вирүсийг өндөгний үр хөврөлийн фибробласт дээр өсгөвөрлөсөн байна. Вакцин нь хөлдөөж хатаасан хуурай, тусгай уусгагч шингэнтэй, цайвар шаргал өнгө бүхий бодис юм. Вакцин нь ДЭМБ-ын шаардлагыг (TRS 840, 1994 он) хангасан.

2. Хамгаалах чадвар

0,5 мл буюу 1 хүн тун нь улаанбурханы вирүсийг 1000 CCID50–иас цөөнгүй, гахайн хавдрын вирүсийг 5000 CCID50, улаануудын вирүсийг 1000 CCID50 хэмжээгээр тус тус агуулсан байна.

3. Хэрэглэх заавар

Улаанбурхан, гахайн хавдар, улаануудын эсрэг идэвхтэй дархлаа тогтоох зорилгоор эхний тунг 9 сартайд, хоёрдах тунг 2 настайд нь дархлаажуулна. Энэ вакциныг СХТ, СТ, БЦЖ, халдварт саа, хемофилюс инфлюенца В хэв шинж, В хепатит, шар чичрэгийн эсрэг вакцин, А витаминтай цуг хэрэглэж болно.

4. Тун хэмжээ

Вакциныг нэг удаагийн ариун зүү, тариур хэрэглэн зөвхөн вакциныг дагалдаж ирсэн уусгагчаар найруулна. Уусгагчийг хийж зөөлөн сэгсрэхэд нунтаг бодис хялбар уусна. Вакциныг найруулсан даруйдаа 0,5 мл-ээр соруулан авч, бугалганы дээд хэсгийн арьсан дор тарьж хэрэглэнэ. Задалсан вакциныг тэр даруйд нь хэрэглээгүй тохиолдолд +2 +8 хэмийн харанхуй орчинд 6 цагаас илүүгүй хадгална.

5. Дархлаажуулалтын дараах урвал

Дархлаажуулалтын дараах урвалууд хөнгөн явагддаг. Тарилгад хамрагсдын 15-аас бага хувьд дунджаар 37,9 хэм хүртэл халуурах, дархлаажуулсны дараах 6-14 хоногийн хооронд 2 хувьд нь хөнгөн тууралт гарах нь ажиглагдаж, дунджаар 2 хоног үргэлжилдэг байна. Мөн хүзүүний ар, дагзны ойролцоох булчирхайнууд бага зэрэг томордог бөгөөд ховор тохиолдолд чихний хойд талд байрлах булчирхайнууд үрэвсэх нь ажиглагддаг. УГУ-ын хавсарсан вакциныг ХДХВ-ийн халдвартай болон сэжигтэй хүүхдэд хэрэглэж болно.

6. Эсрэг заалт, анхааруулга

  • Кортикостероид, бусад төрлийн дархлаа дарангуйлах эм, туяа эмчилгээний үед,
  • Цочмог халдварт өвчин, лейкеми, хурц цус багадалт, цусны тогтолцооны бусад цочмог өвчин, бөөрний үйл ажиллагааны хурц дутагдал, декомпенсацийн шатанд буй зүрхний өвчнүүд,
  • Гаммаглобулин хийлгэсэн эсвэл цус сэлбүүлсэн тохиолдолд,
  • Вакцины найрлаганд орсон бодисод харшилтай,
  • Неомицин болон өндгөнд харшилтай,
  • Неомицин хэрэглэсний дараа вакцин хийхийг тус тус хориглоно.

7. Хадгалах нөхцөл, хугацаа

Вакциныг гэрлээс хамгаалж +2-оос +8 хэмд, харанхуй газар хадгална. Удаан хугацаагаар (6 сараас дээш) хадгалах шаардлагатай үед -20 хэмд хадгална. Найруулах уусгагч шингэнийг хөлдөөж болохгүй, сэрүүн нөхцөлд хадгална.

 

Эрүүл мэндийн сайдын 2009 оны 263 тоот тушаалын 3 дугаар хавсралт

ДАРХЛААЖУУЛАЛТЫН ДАРААХ УРВАЛ, ХҮНДРЭЛИЙГ МЭДЭЭЛЭХ ХУУДАС

Аймаг, дүүргийн нэр ........................................................................................................

Сум, өрхийн эмнэлгийн нэр ............................................................................................

Хүүхдийн овог ........................................ нэр ...................................................................

Төрсөн..........он.........сар........өдөр..................

Нас..............хүйс...............

Гэрийн хаяг ....................................................................................................................

.....................................................................................................................

Сум, өрхийн эмчийн нэр ..................................................................................................

Вакцинатор сувилагчийн нэр ...........................................................................................

 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1907
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК