Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1973, 3-4(15-16)
Хаалган венийн даралт ихсэх өвчний онош, эмчилгээний асуудал
( Судалгааны өгүүлэл )

Т. Шагдарсүрэн ,Ц.Бундан,Ч. Батмөнх

 
Абстракт

Авторами изучены клиника и диагностика портальной гипертензии у 145 больных с 1969 г. по 1972 г., находившихся в 3-ей клинической больнице. Отмечено, что 101 боль-ной перенес инфекционныи гпеатит и последний оказался основной причиной развития

данной патологии.

По данным авторов, боли в области эпигастра, потеря аппетита, метеоризм, переу-томление и боли в правом подреберье с ирридацией болей в правое плечо являются более постоянными субъективными симптомами.

У больных были произведены инструментальные исследования, включая лапароско-пию, биопсию, трансумбиликульную портогепатографию и спленопортографию с силено-манометрией и др. Авторами произведено оперативное вмешательство у 19 больных с циррозом печени, в том числе оментогепатопексия, перевязка селезеночной и печеночной артерий, спленоэктомия и портальный анастомоз.

 

 

 

Хаалган венийн даралт ихсэх өвчний онош, эмчилгээний асуудал одоо хүртэл гүйцэт судлагдаагүй бөгөөд судлагчдын анхаарлын төвд байсаар байна (Н. А. Багороз, А. Н. Бакулев, 1957; Д. М. Гроздов М. Д. Пациора, 1962; Ф. Г.,Углов, Т. О. Карякина, 1967; А. П. Лидский,

Манай орны нөхцөлд хаалган венийн даралт ихсэх өвчин цөөнгүй тохиолдож байхад энэхүү эмгэгийн талаар хийгдсэн судалгаа бараг үгүй байгааг харгалзан Л. Н., Шастины нэрэмжит клиникийн 3-р эмнэл-гийн 1-р тасагт 1969—1972 онуудад хэвтэж шинжилгээ, эмчилгээ хийл-гэсэн 145 өвчтөнд явуулсан ажиглалтын дүнг, танилцуулах зорилтыг тавьсан юм.

Бидний судалсан 145 өвчтөний 90 (64,1%) нь 21—50 насны хүмүүс байгаа нь анхаарал татаж байна. Хүйсний хувьд онцын ялгаагүй бай-гаа нь Ф. Г. Углов, М. Л. Пациора, А. П. Лидский зэрэг судлагчдын ма-териалтай тохирч байна.

Хэвлэлийн тоймоос үзэхэд элэгний хаалган вений даралт ихсэх эмгэгийг үүсгэх шалтгаан олон янз байдаг нь уг өвчнийг оношлюх,'эмчлэ.Х» урьдчилан сэргийлэх асуудлыг боловсруулахад хялбаргүй болгож бай-гаа юм.

Судлагдсан 145 өвчтөнөөс 101 (68,9%)-д хаалган венийн даралт их-сэх эмгэгийн шалтгаан нь элэгний халдварт үрэвсэл, түүний архагшилт элэгний циррозид шилжих явдал байв Мөн элэгний бэтэгшил, цөсний замын чулуутах үрэвсэл зэрэг нь элэгний цирроз өөрчлөлтийг үүсгэдэг байна.

Манай нөхцөлд хаалган венийн даралт ихсэх хам шинжийн зонхи-лох шалтгаан нь элэгний доторхи өөрчлөлт мөн болохыг дээрх үзүүлэлг харуулж өглөө. Д. М. Гроздов, М. Л. Пациора, Ф. Г. Углов, Т. О. Коря-кин (1964) зэрэг судлагчид мэдээлэхдээ, хаалган венийн даралт ихсэх эмгэгийн гол шалтгаан нь элэгний архаг үрэвсэл, хумха зэрэг өвчин болон архаг архидалт юм гэж дурдсан байдаг. Хаалган венийн даралт ихсэх эмгэгийг оношлоход өвчтөний зовуурь чухал ач холбогдолтой учир бид энэ асуудлыг анхаарсан юм.

Хаалган венийн даралт ихсэх эмгэгийн үеийн субъектив шинжүүдийг тооны хувьд тодорхой бичсэн мэдээ хэвлэлийн материалд ховор байгаа

юм. Эдгээр зовуурь нь хаалган венид нийтдээ зогсонгийн байдал бий болж хоол боловсруулах замын фермент шүүрэлтийнялгаралт багасаж, хоолны шингэц муудаж үрэвсэлт процесс үүсэх, элэгний хоргүйжүүлэх үйл ажиллагаа доройтсоноос болдог гэж үзэх талтай юм.

3-р хүрнэгт   Өвчтөнд илэрсэн эмнэл зүйн зарим шинж

 

Эмнэл зүйн шинжүүд

Тоо

Хувь

Арьс хуурайжих

41

20,4

Элэг томрох

67

46,9

Дэлүү томрох

22 .

15.1

Асцит

36

24,8

Аюулхай орчмын өнгөц венүүд

8

 

салаалан өргөсөх

5,5

Алга, арьсны өнгөц судас өргөсөх (телеангиоэктази)

 

 

10

6,9

Улаан хоолойн цус алдалт

12

8,3

Бүгд

145

100

 

Эмнэл зүйн шинжүүдээс элэг, дэлүү томрох, хэвлийд шингэн хурал-дах, улаан хоолойноос цус алдах зэрэг элэгний доторхи хориг, хаалгаи ренийн тогтолцооны зогсонгишлын шинжүүд олонтаа тохиолдож байна. Энэ талаар М. Н. Аршенова, М. Н. Краковский, Ф. Г. Углов (1967), Д. Л. Пациора (1962) нарын явуулсан судалгааны материалт&й бид-нийх бараг ижил байна.

Харин М. В. Машонтовришвилийн (1962) бичсэнээр хаалган венийн даралт ихсэлтийн 50%-д ходоод* улаан хоолойноос цус алдах үгдрэлд ^үрч үүний 25%-д уг цус алдалт үхлийн шууд шалтгаан болдог гэжээ. Гэтэл бидний судалгаагаар дөнгөж 8,3 %-д нь ходоод, улаан хоолойн цус алдалт ажиглагдав.

Бидний ажиглалтанд байсан дээрх өвчтөнүүдийн лаборторийн шин-жилгээнд цусны улаан цогцос багасгах, лейкопени, тромбоцитопени (ги-перспленизм) шээсэнд'протеиноури, пиури, ялимгүй цус, хавтгай хучуур эд ихсэх зэрэг шинж тус тус ажиглагдлаа. Энэ нь Д. М. ^роздов, М. Л. Пациора нарын судалгааны материалтай үндсэндээ тохирч байна.

 

Тусгай шинжилгээнүүд нь элэгний архаг үрэвсэл, цирроз, цөсний зам чулуутах өвчин, элэгний бэтэгшилт зэрэг хаалган венийн даралт их-сэх эмгэгийг үүсгэгч өвчнүүдийг таньж илрүүлэх, уг өвчний үе шатыг тогтоон эмчилгээний арга барилыг сонгоход нэн чухал ач холбогдолтой байлаа.

Спленопортвграфи, спеноманометри хийлгэсэн 19 өвчтөнд хаалгаи венийн даралт 200—380 мм мөнгөн усны баганатай тэнцүү болж ихэссэн, дэлүүний болон хаалган венүүд тахиралдсан, элэгний доторхи салаанууд 3—4-р эгнээнээс (Боровковынхаар) цааш дүүрээгүй, элэгний зах хэсгээр судасгүйжих шинж тодорсон байв.

Лапароскопи, биопсийн шинжилгээг хзсгийн мэдээгүйжүүлэлтийг хэрэглэн хийсэн. Элэг нь барзгар, цайвар саарал өнгөтэй, хаалган вен-нийн салааны судаснууд өргөссөн, харин элэгний бэтэгтэй, үед бэтгийн уйланхай харагдах, механик шарлалт бүхий өвчтөний элэг хөвсгөр, том, (эор шар өнгөтэй байв.

 

                                   5-р хүснэгт  Өвчтөний зовуурь, бодит үзлэг, ерөнхий ба тусгай шинжилгээнүүдийн үндсэн дээр тогтоосон клиникийн эцсийн оношийн байдал

 

Онош

Тоо

Хувь

Элэгний цирроз (дотор цус алдалтгүй)

113

77,9

Дотор цус алдалт бүхий элэгний цирроз Элэгний бэтгийн уршигт хаалган венийн эмгэг

5

3,4

10

6,9

Элэгний өмөн

8

5,5

Бусад

9

5,9

V                     БҮГД

145

100

 

5-р хүснэгтээс харахад элэгний хаалган венийн даралт ихсэх өвчия үүсэхэд элэгний архаг үрэвсэл, цирроз, элэгний олон дахисан бэтэгшил, ^өмөн үү гол шалтгаан болж байна. Мэс заслын эмчилгээг зайлшгүй шаардлагаар бүгд 19 өвчтөнд хийхдээ элэгний бэтгийг авах, элгийг сэм-жээр хучин бэхлэх, элэг буюу дэлүүний артерийг боох, дэлүү авахаас <зхлэн, доод хөндий венийг хаалган судастай залгах (портокаваль анас-томоз) хүртэл хагалгааны төрлийг хэрэглэв. Бусад 126 өвчтөнд эмийн эмчилгээг хийсэн бөгөөд ийнхүү мэс заслын эмчилгээ цөөн хувийг эзэлж байгаа нь манай нөхцөлд хаалган венийн даралт ихсэх өвчтэй хүмүүс эцсийн үе шатандаа ирж мэс заслын эмчилгээний боломж алдагдсан (5айх, нөгөө хэсэг нь мэс заслын эмчилгээ хийлгэх шаардлагагүй, элэг цөсний архаг үрэвсэл бүхий байснаар тайлбарлагдана.

Ажиглалтанд байсан 145 өвчтөнөөс 6 нь нас барсан юм. Эдгээрийн үхлийн үндсэн шалтгаан нь ходоод, улаан хоолойн өргөссөн венийн су-даснаас цус алдах, элэгний үйл ажиллагааны дутагдал болж байв.

ДҮГНЭЛТ
  1. Хаалган венийн даралт ихэссэн өвчтөнүүдийн ихэнх (64%) нь 21—50 насны хүмүүс байлаа.
  2. Хаалган венийн даралт ихэссэн өвчтөнүүдийн 77,8% нь элэгний циррозтой, 69,6% нь элэгний халдварт үрэвслээр өвчилж байжээ.
Ном зүй

1. Аршинова М. Н. Краковский Н. И.—2 ой Всероссийский съезд хирургов. Журнал экспериментальной хирургии и анестезиологии. 1963, стр. 88—91. —2. Бакулеь Л. Н., Голушко Ю. А. Перевязка печеночной артерии при портальной гипертен-зии. М., 1957, Монография.—3. Виноградов В. В. Спленопортография и ее значенке в клинике. В ки: Пленарное заседание диагностики заболеваний сердечно—. сосудистой системы. М., 1958, Москва.—4. Гроздов Д. М. Пациора М. Д.. Клиника внутрипеченочной портальной гипертензии. В кн: Хирургия заболеваний системы крови. М., 1962, стр. 170—174.—5. Лидский А. П. Портальная гипертензия как хирургическая проблема. Хирургия, 1956, № 6, стр. 3—13—6. Углов Ф. Г. и Корякина Т. О. Хирурги-ческое лечение портальной гипертензии. Медгиз, 1964, Ленинград.—7. Машонтовришви-ли М. В. Патология венозных сосудов, 1962.
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1135
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК