Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1973, 3-4(15-16)
Зүрхний хоёр хавтаст хавхлагын нарийсалт гажигтай өвчтөнүүдийн цусны уургийг судлах асуудал
( Судалгааны өгүүлэл )

С.Ямаахай

     

 
Абстракт

Успех хирургического лечения сердечных прроков зависит не только от выбора методики и техники выполнения оперативных вмешательств, но а также в значитель-ной степени от правильности оценки функционального состояния жизненно важйых органов

Учитывая это положение, автором было проведено исследование по изучению изменения белков крови при митральных пороках сердца. Были обследованы 60 боль-ных с митральным пороком.

При сопоставлении полученных данных до операции с данными здоровых людей местного населения было установлено отсуствие разницы в среднем показателе бел-ков крови.

В послеоперационном периоде на 2-й и 7-й день количество альбуминов было уменьшено. Из глобулиновых фракций было отмечено нарастающее увеличение гаммаглоблуина.

На основании полученных данных автор предполагает, что изменение белка крови скорее всего связано с обострением ревматического процесса и что путем исследо-вания количеств белков крови создается некоторая возможность контролирсдеатъ послеопрационный период.

Зүрхний гажгийг мэс заслын аргаар эмчлэн эдгэрүүлэх явдал хэ-дийгээр мэс засалчийн арга техник, эмчилгээний чанараас голчлон шалтгаалах боловч бусад чухал эрхтэн, системийн ажиллагааг зөв дүгнэн үзэж түүнд эмчилгээг зохицуулах нь нэн чухал билээ.

Зүрхний хоёр хавтаст хавхлагын нарййсалтын үед цусны уураг хэр-хэн өөрчлөгдөх талаар хийсэн судалгаа ховор байна. Хэвлэлд дурд-сан цөөн тооны баримтаас үзэхэд, нэг хэсэг эрдэмтэд зүрх судасны ажиллагааны дутагдал ихсэх тутам нийт уургийн ба альбуминуудын хэмжээ багасаж, глобулин ихэсдэг гэж байхад нөгөө хэсэг нь 2 хав-таст хавхлагын гажгийн үед уургийн хэмжээ үрэвслийн процессийн идэвхээс шалтгаалан өөрчлөгдөхөөс биш цусны эргэлтийн хямралаас нөлөөлөхгүй гэж үздэг байна (А, А. Низов, 1954; О. И. Глазова, С. С. Изрант, Т. Т. Ингова, Б. Н. Левин,   1961). Иймээс цусны   ийлдсийн уургийн бүрэлдэхүүнийг зүрхний гажигтай холбон судалж үр дүнг нь өвчтөний эмчилгээг тохируулах болон явцыг ажиглахад хэрэглэх нь чухал юм.

Дурдсан зүйлийг үндэслэн зүрхний хоёр хавтаст хавхлагын на-рийсалт гажгийн үед цусны биохимийн үзүүлэлтээс уургийн бүлгүү-дийн өөрчлөлтийг сонирхож, шинжилгээг электрофорезийн аргаар явуулсан.

Зүрхний хоёр хавтаст хавхлагын нарийсалт давамгайлсан олдмол' гажигтай 17—44 насны 60 өвчтөнийгмэс заслаар эмчлэхээсөмнө шинж-лэхэд цусны нийт уургийн хэмжээ  дунджаар  7,79 г%,   альбуминууд 52,35%, альфа—1—глобулин 6,67%, альфа—2—глобулин 8,17%, бета-глобулин 12,04%, гамма-глобулин 20,78% байв (1-р хүснэгт).

Цусны ийлдсийн альбумины хэмжээ манай ажиглалтын хоёрхон тохиолдолд 40—42,7% болж багассан ба ихэнхид 50%-иас дээш бай-. лаа. Глобулинаас альфа—110 тохиолдолд 9%-иас их, бусад нь 3—6%-ийн хооронд байв. Альфа—2—глобулин 45 тохиолдолд 6—11%-ийн хооронд хэлбэлзэж, бета-глобулины хэмжээ зөвхөн хоёр хүний цу-санд 7,7—7,9% болж багассан ба үлдсэн тохиолдолд өөрчлөлтгүй байлаа. Глобулинуудаас ганцхан альфа бүлэг хэлбэлзэл ихтэй байсан боловч дундаж хэмжээ нь эрүүл хүнийхээс ялгагдахгүй байв.

Эдгээр үзүүлэлтийг эрүүл хүмүүсийн уургийн бүлгийн хэмжээтэй харьцуулан үзэхэд альфа—2 глобулинаас бусад бүлгүүд онц өөрч-лөлтгүй хэвийн хэмжээний хязгаарт багтаж байна.    

Хоёр хавтаст хавхлагын нарийсалт гажигтай 18 өвчтөнд мэс засал хийсний дараахь 2 дахь өдөр цусны нийт уургийн хэмжээ өөрчлөгд-сөнгүй. Харин альбуминууд дунджаар 49,77%, альфа—2 глобулин 7,73% болж багассан ба гамма-глобулин нэмэгдэж   23,3%-д   хүрсэн байв.Мэс заслын дараахь 7дахь өдөр цүсны уургийн нийт хэмжээ буурч,бүрэлдэхүүнд хамгийн их өөрчлөлт ажиглагдсаны дотор альбуминууд, бета-глобулины хэмжээ багасаж, альфа—1,—2, гамма бүлгүүдийнх нэмэгдсэн. Хоёр долоо хоногийн дараа нийт уураг ба альбумин аль-фа глобулины хэмжээ ихсэж альфа—1, бета, гамма-глобулинууд ба-гассан боловч 7 хоногийн дараахь байдалтай жишихэд хэвийн бай-далд орох төлөвтэй болсон байв.

Дээр дурдсанаас үзэхэд хоёр хавтаст хавхлагын гажгийн үед цус-ны нийт уургийн ба түүний бүрэлдэхүүний хэмжээнд онцын өөрчлөлт гардаггүй байна.

Харин мэс засал хийсний дараа бий болсон өөрчлөлтүүд хоёр до-лоо хоногоос эхлэн хэвийн хэмжээнд орох хандлагатай байна.

Е. П. Степанян, Е. Л. Геселевич, Е. П. Поспелова нар мэс заслын дараа 3 дахь долоо хоногоос эхлэн уургийн бүрэлдэхүүн хэвийн бай-далд ордог тухай бичсэн байдаг. Бидний ажиглалтаас үзэхэд мэс зас-лын дараа 3 долоо хоноход цусны уургийн бүрэлдэхүүний хэмжээ хэвдээ орох төлөвтэй бөгөөд мэс заслын дараахь процессийг ажиглах зорилгод энэхүү үзүүлэлтийг хэрэглэх боломжтой юм. Цусны нийт уургийн ба бүрэлдэхүүний хэмжээ нь зүрхний хоёр хавтаст хавлагын гажгаас биш, уул гажгийн үүсгэх шалтгаан болсон үрэвслийн процес-сийн идэбхжлээс нөлөөлөн өөрчлөгдөж   болох талтайг эцэст дурдая,

 

1-р хүснэгт                                       

Зүрхний хоёр хавтаст хавхлагын нарийсалт гажигтай өвчтөнүүдийн цусны уургийн хэмжээ

 

 

 

 

Эрүүл хүмүүсийн

Мэс заслын өмнө

Мэс заслын дараахь

өдрүүд

 

 

V

 

2 дахь

7 дахь

14 дэх

1. Хүний тоо

150

60

1

18

17

14

Нийт уураг г %

7,52±0,15

7,79±0.108

7,75±0.09

7.19±0.16

7.6±0.16

ч >-

Альбумин

I

52,80 ±0,13

52.35±0.67

49.77—1.23

46.97±1.57

47,21 ±1.92

йн бүл!

>> >>

Альфа 1

б,67±0,05

6.67±0.22

6.19±0.62

7.40±0.68

7.11±0.87

Уурги

юбули!

Альфа 2

9,10+0,06

8,17±0.31

7.73 ±0,68

9.21±0.61

П,08±1,1б

 

и

Бета

12.84—0.08

12.04±0.09

13,18±0,78

12.22±0,71

11.64±1.47

 

Гамма

19,25±0.08

20.77±0.65

23.13±1.29

^4,20±1.32

22,96±0,91

. А/Г

коэффициент

1.1.1+0,02

1.134-0.09

1,03.±0,06

0.91+0,08

• -#    —■ -. • -

0,90+0.06

 

 

 

 

 

 

 

 

 

Ном зүй

Поспелова Е. Н. Жур, хирургия, 1959, 9, 45. Поспелова Е. Н. Жур. хирургия, 1960, 7, 124. Геселевич Е. А. Жур, грудная хирургия 1963, 3, 46. Степанян Е. И. и дру-гие В ки: Изменение метаболизма при сердечно-сосудистой патологии. Москва, 1968.


 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 467
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК