Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1971, 4(8)
САХУУГИЙН үхлийг УЛААНБААТАР ХОТЫН ХАЛДВАРТЫН БОЛЬНИЦЫН 1957—1969 ОНЫ МАТЕРИАЛААР СУДАЛСАН ДҮН
( Судалгааны өгүүлэл )

Ч. Дангаа

Микробиологи эпндемнологийн тэнхим

 
Абстракт

Больничная летальность при дифтерии в г. Улан-Баторе за все анализируемые годы (1957—1969 гг.) составляет 7,2% В допрививочный период больничная летальность от дифтерии была высокая и составляла 9,2%, а в период проведения массовой иммуни­зации она снизилась в 2,4 раза.

В допрививочном периоде первое место по летальности занимала токсическая форма дифтерии зева II-III степени (30,6%). второе место—дифтерия гортани, третье место—рас­пространенная форма. В послепрививочном периоде летальность при токсической дифте­рии зева снизилась в 1,4 раза. При других формах заболевания не было летального ис

 

Сахуугийн үхэл нь эмч, халдвар судлагчид болон эрүүлийг хамгаалахын зохион байгуулагч нарын   анхаарлыг   татсаар байгаа   чухал асуудлын нэг юм.

Сахуугийн үхэл нь өвчний хүндрэлийг илэрхийлэх чухал үзүү­лэлт бөгөөд энэхүү үзүүлэлтийн түвшин, хэлбэлзэл нь гаднын орчны хүчин зүйлийн нөлөөнөөс хамаардаг билээ.

Сахуугийн үхэл нь зөвхөн манай орон нутагт оршиж буй үүсгэгчийн биологийн шинж, больницын эмчилгээний чанар чансаатай харьцангуй хамдаралд оршидөг төдийгүй, өвчтөнийг аль болох эрт идэвхтэй илрүүлж хэвтүүлэн эмчлэх ажил эмнэлгийн байгууллагад хир зэрэг зо­хион байгуулагдаж байгаатай шууд холбоотой байдаг. Иймээс сахуу­гийн больницын үхлийг судлан үзэх нь өвчтөнийг эмчлэх арга барилыг дэвшингүй болгохын зэрэгцээ хүн амыг амбулатори, поликлиникээр үйлчлэх үйлчилгээ, халдварыг эсэргүүцэх ажилд гарч буй доголдлыг илрүүлж арилгах боломжийг өгнө. Бид, 1957—1969 онд Улаанбаатар хотын Халдвартын больницад хэвтэж нас барсан 63 өвчтөний түүхэнд судалгаа хийв. Дээрх хугацаанд сахуу өвчтэй хэвтэж эмчлүүлэгсдийн үхлийн дундаж нь 7,2% байна. Судалгаанаас үзэхэд сахуугийн үхэл өвчдөлт буурч байсан үед (1957—1963 он) жилээс жилд буурч, харин 1964—.1966 оны евчлелт ихсэх үеэр нэмэгджээ.


1967 онд эхэлж хийгдсэн сахуугийн эсрэг вакцинжуулалтын   үед үхэл эрс буурч ,1968—1969 онд үхэл тохиолдсонгүй.

 1-р хүснэгтээс үзэхэд сахуугийн эсрэг вакцинжуулалтын өмнөх үед больницын үхэл өндөр (9,2%) байсан ба вакцинжуулалтын үед 2,4 дахин бүүрчээ." Вакцинжуулалтын өмнөх үед 2,3-р зэргийн хордлоготой хөөмийн сахуу үхлийн хувьд тэргүүн байрыг (30,6%), хоёр, гурав дугаар байрыг төвөнгийн сахуу, хөөмийн сахуугийн тархмал хэлбэр тус тус эзэлж байв. Харин хөөмийн сахуугийн байршил хэлбэр, хамрын сахуугийн үхэл 1,1-ээс 7,1% байлаа. Сахуугийн эсрэг вакцинжуулалтын үед хөөмийн сахуугийн 2,3-р зэргийн хордлогот хэлбэрийн үхэл 21%- ийг эзлэх  болоон ба сахуугийн  бусад хэлбэрийн үед үхэл гарсангүй. Сахуугийн үхлийг нас барагсдын насны бүлгээр   ангилбал: 

          2-р   хүснэгт Сахуугийн үхлээр нас барагсдыг насны бүлгээр ангилбал

 

Үе

Насны бүлэг

Үхлийн хувь

." Вакцинжуулалтын өмнөх

(1957-1966он)

 

0-2

3-4

5-8

9-16

17- ба дээш

Дундаж үзүүлэлт

18,1

5,8

5,2

8,1

4,8

8,2

Вакцинжуулалтын үе

(1967-1969он)

0-2

3-4

5-8

9-16

17- ба дээш

      Дундаж үзүүлэлт

-

-

-

6,1

-

2,9

дүн

 

7,2

2-р хүснэгтэнд дурдсанаас үзэхэд, вакцинжуулалтын өмнөх үед Улаанбаатар хотод 0—3 хүртэлх настай хүүхдийн сахуугийн үхэл хамгийн их байсан ба сахуугаар нас барагсдын 51,7%-ийг эзэлж 2 хүртэлх насны хүүхдийн үхэл 18,1% байна. Хэдийгээр сахуугийн үхэл бага насны хүүхдэд их байсан боловч жилээс жилд алгуурхнаар буурч байгаа юм. Үүнд: 3—8 насны хүүхдийн үхэл 3,5 дахин буурч ирснээ 9-16 насанд 1,5 дахин ихэсч сахуугийн үхлийн түвшин дээшилжээ. Сахуугийн эсрэг вакцинжуулалтын үед сахуугийн өвчлөлт буурахын зэрэцээгээр үхэл нь 1,1 дахин буурчээ. Гэтзл 0—3 настай хүүхдийн болон сургуулийн өм­нөх насны хүүхдийн үхэл тохиолдоогүй нь сахуугийн идэвхтэй вакцин­жуулалтын үр дүн болох нь эргэлзээгүй. Гэвч 9-16 насны хүүхдийн үхэл 6,7% байгаа нь уул насанд сахуугийн үхэл их байгааг нотолж байна. Энэ нь сахуугийн идэвхтэй дархлалт дээрх насны хүүхдэд байхгүйг харуулж байгаа хэрэг. Учир нь манай улсад сахуугийн эсрэг вакцинжуулалтыг 0—9 хүртэлх насны хүүхдийг хамран явуулж байгаа юм. Сахуу-пийн ванцинжуулалтын үед (1968—1969 онд) сахуу өвчтэй нэг ч хүн нас барсангүй. Харин вакцинжуулалт эхлэн хийгдсэн 1967 онд 5 өвчтөн нас барсан байна.

 

3-р  хуснэгт Сахуугийн үхлийн шалтгаанд өвчтөний насны ялгавар хэрхэн нөлөөлснийг харуулбал

 

Ухлийн талтгаан

Насны булэг (жплээр)

миокардит

бутэлт

хатгалгаа

бугд

абс

ТОО

%

абс

Д'ОО

о/

0     1 ТОО

абс

 

 

абс

, ТОО

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                  0—3                          7            19,4       22   61,2    7              19,4        36     100,0

                                                                                  4—7                          7          100,0      —      —    —               —          7      100,0

                                                                                  8—12                      14          100,0      —      —    —               —         14     100,0

                                                                                  13—15                      4          100,0       —      —    —     —    4      100,0

                                                                                   16 ба дээш                   2      100,0      —      —    —     —    2      100 0

 

                                              Дун                             34  53,9     22     34,9    7      11,2      63   100,0

3-р хүснэгтээс үзэхэд бүх насны бүлэгт үхлийн гол шалтгаан нь са­хуугийн миокардит бөгөөд үхлийн бүх шалтгааны 53,9%-ийг эзэлж бай­на. 0—3 хүртэлх насны хүүхдийн үхлийн голлох шалтгаан нь амьсгал бүтэлт, хатгалгаа (тздгээрийн эзлэх хувийн жин нь 61,2%), 19,4%) болж байна. Бидний судалгааны материал нь А. В. Попова, Ф. Л. Бортник, Б. С. Матюхин (1966) зэрэг олонхи судлаачдын материалтай тохирч байгаа юм.4-р хүснэгт

Сахуугийн үхэл эмчилгээний ийлдэс хийх хугацаанаас шалтгаалсныг үзвэл

 

0ВЧИН эхэлснээс хойш эмчилгээний ийлдэс хийсэн хугацаа

 

 

Үхэл

Өвчний  анхны өдөр

2—5 дахь өдөр      

6—7 дахь өдөр      

8 ба түүнээс хойш 

 

-

6,8

5,7

11,9

Бүгд       

7,2

 

 

 


Сахуугийн клиникийн явц, тавилан нь эмчилгээний өвөрмөц ийлдсийг тарих хугацаанаас шалтгаалдаг гэж К. Костина (1965) Т. П. Хавриенко (1968), А. Ф. Секулевич (1968) зэрэг олон судлаач дурдсан байдаг.

4-р хүснэгтээс үзэхэд өвчний анхны өдөр эмчилгээний ийлдсийг тарихад нэг ч өвчтөн эндсэнгүй байхад өвчин эхэлснээс хойш хоёр, гурав дахь хоног, түүнээс хожуу хугацаанд өвөрмөц мйлдсээр эмчлэхэд үхлийн жин эрс нэмэгджээ. Эмчилгээний өвөрмөц ийлдсийг хожуу хийх, туүүнээс шалтгаалан больницын үхэл ихсэж байгаа н өвчтөнийг эрт илруулж эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх ажил доголдолтой байгаагмйн нэг илрэл юм.

Дүгнэлт

Вакцинжуулалтын өмнөх үед сахуугийн үхэл өндөр (9,2%) байсан ба вакцинжуулалтын жилд 2,4 дахин буурчээ. Вакцинжуулалтын өмнөх үед 2,3-р зэргийн хордлогот хөөмийн сахуу, төвөнгийн сахуу, сахуугийн тархмал хэлбэрийн үед үхэл өндөр байсан. Вакцинжуулалтын үед хөө­мийн сахуугийн хордлогот хэлбэрийн үхэл 1,4 дахин буурч, сахуугийн бусад хэлбэрийн үед үхэл гараагүй байна.

Сахуу нь 3 хүртэлх нялх насанд хүндрэлтэй явагдаж байснаас үх­лийн эзлэх хувийн жин өндөр (51,7%), 3—8 насанд 3,5 дахин буурч ирс­нээ, 3—8 насны хүүхдийн үхэлтэй харьцуулахад 9—16 насанд үхэл 1,5 дахин өсжээ. Сүүлийн жилд (1967—1969 он) хордлогот сахуугийн үхэл эрс буурах хандлагатай байгаа болно.Үхлийн гол шалтгааныг миокардит (53,9%), амьсгал бүтэлт (61,2%), хатгалгаа (19,4%) эзэлж байна.

Сахуугийн үхлийн давтамж эмчилгээний өвөрмөц ийлдэс тарих хуга­цаанаас шууд хамаарч байгаа юм.

Ном зүй

1 Попова В. А., Бортник Ф. Л., Матюхин Б. С. Анализ летальности от дифтерии \' по Рязанской области за 1959—1985 гг. Материалы научно-практической конференции по дифтерии и острокишечным инфекциям. Рязань, 1966 —2- Костина К. Дифтерия в Ка¬захстане и перспективы её ликвидации. Изд-во «Казахстан», Алма-Ата 1965—3. Хавренко Т. К. Эпидемиологические особенности дифтерии в период резкого снижения заболевае¬мости ею в Литовской ССР. Автореферат, Москва, 1968. —4. Секулевич А. Ф Эпиде¬миологические особенности дифтерии в Иркутске и оценка профилактических мероприя¬тий в период её ликвидации Автореферат, !У65.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : дэд эрдэмтэн Г. Санжмятав


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 464
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК