Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1971, 4(8)
Зүрх судасны тогтолцүүны үйл ажиллагааг судлах зарим асуудалд
( Судалгааны өгүүлэл )

Г. Батмөнх

Анагаах ухааны дээд сургуулийн эрүүл ба эмгэг физиологнйн тэнхим

 
Абстракт

Целью данной работы являлось сравнительное изучение приспособительной спо собности сердечно-сосудистой системы у студентов начальных и старших курсов. Как известно, в наших институтах обязательные занятия физической культурой и различ­ные виды спорта проводятся на первых н вторых курсах. Систематические занятия физкультурой дают студентам общие навыки физкультуры, закаленность,   повышают приспособительную' деятельность всего организма. Задачей исследования являлась проверка эффективности этих занятий и их отдаленных результатов общедоступными физиологическими методами. Пробы оценивались по общепринятым нормативам из­менений кровяного давления частоты пульса и периодов их восстановления после определенных физических упражнений (приседаний), Результаты исследовании по­казывают, что полученные данные в большинстве случаев совпадают с нормативами, описанными в литературе, Но отмечалась некоторая тенденция к удлинению дли­тельности восстановления пульса в секундах в основных группах исследуемых. Ав­тор предполагает, что более удлиненный период восстановительных процессов сердеч­но-сосудистой системы в основных группах исследуемых объясняется тем, что у сту­дентов младших курсов еще не полностью усвоены и закреплены приспособительные функции организма к физическим нагрузкам и к общему режиму студенческой жизни.

 

Биений хүчний дасгалд бие махбодын зохицох чадвар, төв мэдрэлийн тогтолцооны удирдан зохицуулах механизм ба зүрх судасны үйл ажиллагааны .ажиллах чадлыг тодорхойлох зорилгоор зурх судасны тог* толцооны үйл ажиллагаа сорилтуудыг хэрэглэдэг.

Үйл ажиллагааны сорилтуудын үр дүнг зөв тодорхойлон дүгнэхдээ  И. П. Павловын сургаалыг бид баримталбал зохино. «Хариу үйлдлийн хэлбэр ба цочруулын хоорондын холбоог тогтоох хязгааргүй боломжийг эзэмшсэи, үйл ажиллагааны хувьд онцгой уян зөөлөн эрхтэн бол их тархины  гадар юм гэж И. П. Павлов, түүний олон шавь нарын судалгаа нотолсон бөгөөд өөрөөр хэлбэл,их тархины гадар бидний биеийн бүх эрхтнүүдтэй олон янзын болзолт рефлекст холбоо уялдаатай юм» гэж Крес­товников Добровольский бичжээ.

Зүрх судасны тогтолцооны үйл ажиллагааны сорилт болж байгаа булчингийн дасгал нь тухайн тохиолдолд  болзолт болзолт бус цочруул болдог ба түүнд бие махбод бүхэлдээ физиологийн нэгдсэн өөрчлөлөөр хариулна. Энэ өөрчлөлтийн хэмжээ ба тэдгээрийн дахин сэргэх онцлог нь цочруул үйлчлэх үе дэх их тархины гадрын байдлаас хамаарна.

Зүрх судасны тогтолцооны  үйл ажиллагааны сорилтууд бол бие махбодод өгөгдсөн биений хүчний хэмжээ дасгалын нөлөөг цусны эргэлтийн үзүүлэлтүүдийн хувиралуудаар тодорхойлох арга юм. Энэ сорилтууд нь зүрх судасны тогтолцооны (эруул ба эмгэг) байдлыг үнэлэх, биеийн хүчний дасгалд бие махбодын зохицох чадварын онцлогийг тодорхойлох, биеийн тамирын сургалт бэлтгэлийн хямралтай холбоо­той хазайлтыг илрүүлэх, дасгалын норм тогтоох зэрэг чухал ач холбогдолтой байдаг. Биеийн тамирын дасгалд бие махбодын дасан зохицох шинж чанар, түүний дасах чадварын далайц хир хэмжээ, зүрхний агшилтын бэлтгэл хүчийг тодорхойлоход зүрх-судасны тогтолцооны үйл ажлллагааг судлах зорилт оршино гэж Д. Ф. Шабашов бичжээ.

Орчин үеийн практик ажиллагаанд ЗХУ-ын  Лениний одонт Биеийн тамирын төв дээд сургуулиас боловсруулсан Мартинэ-Кушелевскийн, Котов-Дешины, Летуновын зэрэг сорилтуудыг өргөн хэрэглэж байна.

Зүрх судасны тогтолцооны үйл ажиллагааны байдлыг үйл ажиллагааны сорилтоор, артерийн даралт, судасны агшилтыг хэмжих замаар тодорхойлдог. Хэвлэлийн материалаас үзвэл биеийн тамирын дасгалуудаар тог 1-р хүснэгтээс үзэхэд харьцуулан шалгах бүлгийн хүмүүсийн  судасны лугшилтын тоо 7—8-аар олширч, артерийн цусны даралт 13—14 мм (100%) нэмэгдсэн, бага даралтын 89,1% нь хэвийн хэмжээндээ 10,9% нь 5 мм-ээр буурсан, лугшилтын сэргэх хугацаа 1 минут 40 сек-ээс 2 мин 10 сек байхад судалгааны үндсэн бүлгийн хүмүүсийн судасны луг­шилтын тоо 6—7-оор олширч, артерийн цусны их даралт 18—20 мм (100%) нэмэгдсэн, бага даралт 87,2% нь хэвдээ 12,8% нь 3—5 мм-ээр буурсан, лугшилтын даралт 14—20 мм (100%) нэмэгдсэн ба судасны лугшилтын сэргэх  хугацаа 3 минутаас 3 минут 20 сек байна. Бага да­ралтын ихсэлт харьцуулан шалгах бүлэгт 2% тохиолдож байхад үндсэн бүлэгт 10 дахин илүү буюу 20% тохиолдож байлаа.

Үүнээс үзвэл харьцуулан шалгах бүлгийн хүмүүст илэрсэн судал­гааны ур дүн нь хэвлэлд бичигдсэнтэй тохирч байна. Харин үндсэн бүлгийн хүмүүсийн цусны эргэлтийн үзүүлэлтүүдййн судалгааны үр дүнгййн хэлбэлзэл их байна. Судасны лугшилтын сэргэх хугацаа 3 ' минутаас их байгааг биеийн тамирын хэмжээт дасгалд 1, 2-р ангийн оюутнуудын бие махбодын зохицох чадвар бүрэн батжаагүйтэй хол­боотой гэж үзэх үндэстэй байна.

Биеийн тамирын дасгалд артерийн цусны даралт ба судасны луг­шилтын өөрчлөгдөх шинж байдлыг ажиглан үзвэл бүх шпнжлүүлэгс-дийн 97% буюу 389 хүн хэвийн тонуст урвал үзүүлсэн  бол цусны эргэлтийн аппаратын үйл ажиллагааны дутагдлыг заадаг урвуу урвалууд бүх шинжлүүлэгчдийн дөнгөж 3% буюу 11 хүнд илэрсэн. Энэ нь бүх бие махбодын үйл ажиллагааны илэрхий хямралгүй, цусны эргэл­тийн эрхтнүүдийн үйл ажиллагааны байдал сайн байгаагаар тайлбарлагдна.

Урьдчилсан дүгнэлт
  1. Харьцуулан шалгах бүлгийн шинжлүүлэгчдийн цусны эргэлтийн үзүүлэлтүүд хэвлэлийн мэдээтэй үндсэндээ тохирч байгаа нь биеийн тамирын хичээлийн дасгалуудын норм тохирч байгааг илтгэнэ.
  2. Үндсэн бүлэгт хамруулсан хүмүүсийн цусны эргэлтийн үзүүлэл­тууд, харьцуулан шалгах бүлгийхний үзүүлэлтүүдээс бага боловч ялгаатай байгаа нь тэдгээрийн бие махбодын дасгалд зохицох чадвар батжаагүйтэй холбоотой болов уу ,гэж бид үзнэ.
  3. Бүх шинжлүүлэгчдийн цусны даралтын хэмжээ хэвлэлд бичигдсэн нормын доод хэмжээтэй (Мх=105 Мп=72) тохирч байна.

Манай хүмүүсийн амьдрал ахуйн нөхцөлийн онцлог байдлаас хамаарч цусны даралтын хэмжээ ийнхүү бага байж болох учраас энэ талаар цаашдын судалгааг гүнзгий явуулах шаарлагатай байна.

 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Г. Дашзэвзг


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1187
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК