Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1971, 4(8)
Бөөрний эмгэгийн тохиолдлыг I-р эмнэлгийн задлан шинжилгээний протоколоор судалсан нь
( Судалгааны өгүүлэл )

Х. Гэлэгжамц

Анагаах ухааны дээд сургуулийн дотор өвчний онош зүйн лабораторийн тэнхим

 
Абстракт

В наших условиях мало изучены вопросы клиники, диагностики почечной патологий. Для изучения частоты почечной патологий был проведен анализ 1349 случаев патанатомических вскрытий, из которых 338 были с почечной патологией. Из общего числа вскрытий нефро-ангиосклероз занимает 8%, хронический пиелонефрит 4,5%, хронический гломерулонефрит 2,6%. Как причина уремия зарегистрирована в 29 случах /39,7%/ пиелонефрита. Пиелонефрит клинически диагностирован в 42,6% случаев. По данным автора, среди почечной патологий наиболее часто встречаются хронический пиелонефрит, нефро-ангиосклероз и хронический гломерулонефрит.

Бөөрний өвчин эмгэгийг задлан шинжлэх талаар сүүлийн жилд га­даад орнуудад ихээхэн амжилт олсон байна. Энэ нь шинжилгээний на­рийн аргууд радио-изотопын, иммунологийн шинжилгээ, артернографи, бөөрний биопси болон бөөрний физиологи, эмгэг физиологийг нефроны хэмжээнд электрон микроскоп ба ,микропункц хийж судлах болсонтой холбоотой юм.

Олон улсын нефрологичдын 3-р их (хурал (1967), бүх холбоотын урологчдын 4-р их хурал (1963) бөөрний өвчнүүдийн шалтгаан жам оношлолт, эмчилгээний талаар чухал асуудлууд хэлэлцэж шийдвэрлэжээ. Гэвч бөөрний зарим нэг өвчин тухайлбал: пиелонефрит өвчин ихсэж байна гэж (Н. А. Лопаткин.И. М. Эпштейн, П.И. Гельфер, А. А. Портной, 1963; Людвик, 1968; А.Я.Пытель, С. Д. Голигорский, 1970) үздэг.

Дэлхийн эрүүлийг хамгаалах байгууллагын мэдээ болон ЗХУ-д хийж буй судалгаагаар пиелонефрит өвчин амьсгалын дээд замын үрэвсэл өвчний дараа 2-р байрыг эзэлж байна.

Манай оронд бөөрний ямар өвчнүүд олонтаа тохиолддог талаар хийгдсэи судалгаа бага юм.

Бид бөөрний өвчний нийт тохиолдол, ялангуяа нефрологийн зарим нэг өвчнүүдийн тохиолдлын талаар судлан үзэж, олонт тохиолдож бай­гаа болон үхлийн үндсэн шалтгаан болж байгаа өвннүүдийн судалгаа, оношлолтын халаар юу анхаарвал зохихыг тодруулах зорилт тавьсан. Алив өвчний тохиолдлыг эмгэг анатомийн задлан шинжилгээний дүнгээр судлан үзэж болдог байна.

Бид судалгаандаа Улсын нэгдсэн 1-р эмнэлгийн задлан шинжилгээ­ний тасагт сүүлийн 10 жилд янз бүрийн эмгэг шалтгаанаар нас барагчдад хийгдсэн бүгд 1349 эмгэг анатомийн задлан шинжилгээний протоколд судалгаа хийж үүнээс бөөрний ямар нэг өвчин эмгэг илэрсэн 338 тохиолдлыг авч үзсэн юм. Эдгээрийн ихэнхэд эмгэг анатомийн макро, микро судалгаа хийгдэж онош тогтоосон байв.

1 -. р    хуснэгт өвчний   тохиолдлууд

 

0ВЧНИП   нэр

Тоо

Хуйс ■

Насны ялгавар

оношлогдоогуи

ухлийн шалтгаан болсон

<5

 

 

 

 

эрэгтэй

эмэгтэи

19 хуртэл

20—29

30—39

40—49

50—59

60—69

70-аас дээш

 

 

 

 

 

 

1.

Нефроангносклероз

109

48

60

  -

1

3

16

26

37

25

31

18

15

2.

Анхдагч архаг пие-

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

лонефрит

38

14

24

1

1

.6

9

И

6

4

18

25

20

3.

Хоёрдогч архаг  пие-

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

4.

лонефрит

23

21

2

2

1

1

7

7

5

17

13

9

 

 

Архаг   гломеруло-

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

5.

нефрнт

35

19

16

2

4

8

9

8

2

2

14

26

22

 

 

Беерний сурьеэ

25

9

16

1

5

6

7

3

1

2

22

9

2

б:

Гидронефроз

17

11

6

1

2

2

5

3

4

15

6

4

7.

Межуточный нефрит

13

6

7

,2

2

3

2

2

2

10

8.

Хурц гломеруло-

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

нефрит

10

5

5

5

1

1

1

2

5

5

1

9.

Поликистоз

8

6

9

2

1

5

8

10.

Нефроз

7

2

5

1

2

2

1

1

5

11.

Бөөрний өмөн

4

3

1

1

3

3

4

12.

Пионефроз

3

2

1

1

1

 

1

2

3

13.

14.

15.

Паранефрит

Липойдный нефрит

Бөөрний бэтэг

3

2

1

1

1

2

2

1

1

1

2

1

1

2

1

1

16.

Бөөрний чулуу

1

1

---   ---

1    ---

5    7

 

---  ---

9    4

---   1    ---

17.

Бусад

40

25

15

2

7

6   35

     

—  

              Дүн      338   173 165    10   29  37   60    79   66    57   240 109  73

Нийт задлан шинжилгээний 25%-д нь беерний ямар нэг евчин эмгэг илэсэн байв. 109 тохиолдолд (нийт үхлийн 8%) бөөрний өвчнөөр
нас барсаны 73 (5,41%) нь уремигээр нас баржээ. Хүйсний байдлаар эрэгтэй 173 (51,1%), эмэгтэй 165 (48,9%) байв. Бөөрний нийт өвчин эмгэгийн зөвхөн 27,2%-д нь клиникт зөв оношлогдож, үлдэх (240 тохиолдол) 72,8%-д нь огт оношлогдоогүй буюу зөв оношлогдоогүй байлаа. Эдгээр 338 тохиолдлын 71,6%-ийг нефроангиосклероз, архаг пиелонефрит, архаг гломерулонефрит, бөөрний сүрьеэ зэрэг өвчнүүд эзэлж байна. Эдгээрийг өвчин тус бүрээр нь авч үзвэл:

  1. Нефроангиосклероз. Бөөрний артериолосклерозын шинж ба үүний улмаас болсон нефроцирроз бүгд 108 тохиолдол байсан нь нийт задлангийн 8%, бөөрний эмгэгийн 31,9%-ийг эзэлж байна. Эрэгтэй 48, эмэгтэй 60, эдгээрийн ихэнх нь 50-иас дээш насны бөгөөд дундаж нас нь 55±10,2 байв. Клиникт зөвхөн 25% нь зөв оношлогдсон байв. В.С.Смоленский /1958/ судалгаагаар янз бүрийн өвчнөөр нас барагсдын 80 задлан шинжилгээнээс 30%-д нь, И.Д.Кикодзе /1970/ 70%-д нь бөөрний судасны атеросклероз илрүүлжээ.

Бидний судалгаанд илэрсэн бөөрний судасны атеросклероз нь ихэнхдээ түгээмэл атеросклероз, гипертони өвчнийг дагалдсан байв.

  1. Архаг пиелонефрит. Бүгд 61 тохиолдол байсан нь нийт задлан шинжилгээний 4,52%, бөөрний эмгэгийн 18%-ийг эзэлж байна. Үүнд: эрэгтэй 35 /57,3%/, эмэгтэй 26 /42,7%/, насны байдлаар ихэнхдээ 10-аас дээш настай, дундаж нас 55±10,4 байна.

Бидний үзсэнээр анхдагч пиелонефрит 38 /62,2%/, хоёрдогч пиелонефрит 23 /37,8%/ байсан. Эдгээр нийт тохиолдлын 38 /62,2%/ нь үхлийн шууд шалтгаан болж үүнээс 29 нь уремигээр нас барсан байв.

Клиникт 42,6% оношлогдсон байна. Пиелонефритийн талаар судалгааны зарим үзүүлэлтийг бусад судлаачидтай харьцуулбал:

2-р хүснэгт Пиелонефритийн тохиолдол

Судлаачид

Он

Задлангийн тоо

Пиелонефрит %

Пиелонефрит К-оншлолт %

Раашоу

1941-1946

3607

5,6

-

Я.Брод

1952-1954

1196

6,18

32,5

А.Я.Пытель

1963

-

5,6

-

Биднийх

1961-1970

1349

4,52

42,7

      Уремигийн тохиолдол

 

Я.Бродныхоор

Манайхаар

Бүх өвчтөний тоо

Хувь

Бүх өвчтөний тоо

Хувь

Нийт задлангийн тоо

1196

-

1349

-

Нийт уретийн тоо

69

5,77

73

5,41

Пиелонефрит

25

36,23

29

39,72

Гломерулонефрит

13

18,84

22

30,13

Ангиоген нефросклероз

10

14,49

15

20,54

Бусад

21

30,43

7

9,58

Дээрхи харьцуулалтаас үзэхэд нийт задланд тохиолдсон пиелонефрит бусад судлаачдынхаас арай бага байна. Гэвч үхлийн шалтгаан болох уреми болгох байдлаараа бөөрний бүх өвчнүүдийн дотроос 1-рт байна.

Судлаачид / Я.Брод 1955, А.Я.Пытель, С.Д.Голигорский 1970, Н.Я.Ратинер 1965/ пиелонефритийг эрт оношлох явдал шинж тэмдгийн гипертони болон уремийг эмчлэх боломжгүй байдгаараа практикийн ач холбогдол ихтэй гэж үзсэн байдаг.

  1.  Архаг гломерулонефрит  35 тохиолдолд байсан нь нийт задлангийн 2,6%, бөөрөнд тохиолдсон эмгэгийн 10,3%-ийг эзэлж байна. Үүнд: эрэгтэй 19 /54,2/ эмэгтэй 16 /45,8/, насны байдлаар ихэнхи нь 20-50 насны хооронд байлаа. Дундаж нас 38±10,2, клиникийн оношлолт 40% байна.
  2. Бөөрний сүрьеэ 25 тохиолдолд байсан /нийт задлангийн 1,8%/ И.М.Эпштейн /1963/ бөөрний сүрьеэ нийт задлангийн 1-3%-д тохиолддог гэжээ. Эрэгтэй 9 /36%/, эмэгтэй 16 /64%/  насны байдлаар ихэнхи нь 20-50 насны хооронд, дундаж нас нь 38±10,1, эдгээрээс 9 нь үхлийн үндсэн шалтгаан болж зөвхөн 2 тохиолдолд уреми илэрч, клиникт 3-аас бусад нь оношлогдоогүй байлаа.
Урьдчилсан дүгнэлт
  1. Бөөрний (нефрологийн) өвчнүүдээс нефроангиосклероз, архаг пилеонефрит, гломерулонефрит, бөөрний сүрьеэ зэрэг өвчнүүд олонтаа тохиолдож байна.
  2. Бөөрний өвчнүүдийн зөвхөн 27,2% нь клиникт оношлогдож байгаа нь оношлолт хангалтгүйг харуулж байна.
  3. Бөөрний өвчнүүдийг дотроос үхлийн шалтгаан болох уреми болгох талаараа архаг пилеонефрит өвчин тэргүүн байранд байгаа учир энэ өвчний оношлолт, эмчилгээ, урьдчилан сэргийлэх талаар анхаарах нь чухал байна.

НОМ ЗҮЙ

  1. Брод Я. Хронический пиелонефрит. М, 1960 стр. 54-59-2. Вихерт М. М.
Ном зүй

Пиелонефрит. Патологическая анатомия . БМЭ, т. 24, 1962, стр. 272-276-3. Кикодзе Н. Л. Атеросклероз почек. Тбилиси, 1970, стр. 90-126-4. Пытель А. Я. И Шульцев Г. П. Клиническая медицина. 1967, 7, стр. 142-5. Пытель А. Я. Руководство по клинической урологии. М., 1969, стр. 340-344. -6. Пытель А. Я. и Голигорский С. Д. Избранные главы нефрологий и урологий. М., 1970, стр. 5-7. 7. Ратнер Н. А. Болезни почек и гипертония. М., 1965. Стр. 246-250. -8. Фрумкин А. П. и Пытель А. Я. Труды всесоюзной конфереций урологов. М., 1963 стр. 10-51-9. Эпштейн И. М. Трберкулез почек. Руководство по внутренним болезням. М, 1963, стр. 329.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : проф. Б. Рагчаа


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1193
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК