Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1971, 4(8)
Хорт хавдрыг задлан шинжилгээний материалаар судалсан нь
( Судалгааны өгүүлэл )

Д. Дашдорж

Улсын клиникийн нэгдсэн 1-р эмнэлэг

 
Абстракт

Проанализированы протоколы вскрытий за последние 20 лет. За первый 10 лет выявлено, что среди причин смерти туберкулез занимает 23,9%, болезни органов дыхания – 23,6% и инфекционные болезни  - 22,2%. Злокачественные опухоли, болезни органов пищеварения и сердечно – сосудистые заболевания встречались в пределах 4,5-6,9% случаев. За период второго десятилетия произошло увеличение  смертности от и сердечно – сосудистых заболеваний в 6 раз /26,5%/, а от злокачественных опухолей в 5 раз /20,8%/. При этом отмечается уменьшение смертности от заболеваний органов дыхания в 2,5 раза, от туберкулеза в 2 раза, а от инфекционных болезней в 7 раз. По смертности злокачественные опухоли за последние 15 лет занимают уже 2-е место после сердечно – сосудистых заболеваний, что соответствует литературным данным.

В работе представлены данные относительно некоторых особенностей     

 морфологических структур часто встречающихся форм злокачественных опухолей как рак желудка /19,3%/, легких /16,9%/ и печень /19,4%/.

Хорт хавдрын тухай асуудал орчин үеийн анагаах ухаанд онцгой байр эзлэх боллоо.

20-р зууны эхэн үед хорт хавдар нь үхлийн бүх шалтгааны 3-7%-ийг эзэлж байсан бол 1966 оны байдлаар нас барсан 5-6 хүний 1 нь хорт хавдараар нас бардаг болжээ. Ялангуяа эдийн засгийн өндөр хөгжилтэй зарим орнуудад хорт хавдараар нас баралт зүрх судасны өвчнүүдээр нас баралтын дараа 2-р байранд орж байна.  /Ю.Н.Добровольский 1968/

Орон нутгийн онцлогоос шалтгаалан хорт хавдрын байдал, морфологийн зарим шинж, өвчтний нас хүйсний ялгаа харилцан адилгүй байдаг ажээ. / А.М.Мерков, А.В.Чаклин 1962, Н.Н.Петров 1961/. Энэ бүгдээс сэдэвлэн хорт хавдрын үе дэх үхэл, байрлал болон бусад үзүүлэлт манайд ямар байгааг харуулах зорилгоор тус эмнэлэгийн 25 жилийн задлан шинжилгээний материалыг судалж үзэв.

1-р эмлэлэг нь 1950 оны сүүлч хүртэл задлан шинжилгээг тогтмол хийдэг улсын чанартай ганц төв эмнэлэг байсан нь бидний судалгааны үзүүлэлтийг нийлээд итгэлтэй болгож байгаа юм. 1938-1947 он хүртэлх 10 жилд хийгдсэн задлан шинжилгээний тоо нь 1954-1968 он хүртэл 15 жилд хийсэн задлан шинжилгээний тоотой бараг тэнцүү учраас бид 25 жилд нас барсан 5192 тохиолдлыг 1938-1947 он, 1954-1968 он гэж хоёр үе болгон өвчний төрлөөр ангилан гаргав. (1947-1954 он хүртэл 5 жилийн материал ороогүй).

Нас барсан тохиолдлыг өвчний төрлөөр дүнд нь харьцуулсан байдаг

Өвчний төрөл / он

Тохиолдлын тоо

Зүрх судалны өвчин

Амьсгалын замын эрхтний өвчин

Хоол боловсруулах эрхтний өвчин

Бөөр шээс ялгаруулах эрхтний өвчин

Сүрьеэ

Хорт хавдар

Халдварт өвчин

Бусад өвчин

1938-1947

2381

4,6

23,6

6,9

5,8

23,9

4,4

22,2

8,6

1954-1968

2317

26,5

9,1

7,4

6,8

11,6

20,8

3,6

14,3

Энэ хоёр үеийг харьцуулахад бүх хэлбэрийн сүрьеэ 2 дахин, халдварт өвчин 7 дахин, амьсгалын эрхтний өвчин бараг 3 дахин буурсан байхад зүрх судасны өвчин 6 дахин, хорт хавдар 5 дахин өсөж бусад өвчин онцын хэлбэлзэлгүй байна. Сүүлийн 15 жилийн дүнгээр хорт хавдар, зүрх судасны өвчний дараа 2-р байранд орж байна.

Хорт хавдараар нас барсан тохиолдлыг нас хүйсээр дүнд нь харьцуулж үзвэл: эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 3 дахин илүү нас барж байгаа бөгөөд бүх нас барагсдын 94,6% нь 35-аас дээш насны хүмүүс байжээ. Бүх хорт хавдарыг байрлалаар нь ангилан хувиар үзвэл: ходоодны өмөн 19,3, улаан хоолойнх 6,6, элэгнийх 19,4, ходоодны доод булчирхайнх 5,7, уушигных 16,9, бөөр шээс ялгах эрхтнийх 1,8, умайнх 3,3, гэдэснийх 3,3, бусад байрлалтай хорт хавдар 23,7 байна, (цусны өвчин ороогүй). Үүнээс үзэхэд бүх хорт хавдарын дотор элэг, ходоод, уушги, ходоодны доод булчирхайн өмөн эхний дөрвөн байрыг эзэлж байна.

Бидний судалгаагаар элэгний өмөн (118) бүх хорт хавдрын 19,4%-ийг эзэлж 1-р байранд орж байна. Элэгний өмөнгөөр эрэгтэйчүүд (71.7%) эмэгтэйчүүдээс бараг 3 дахин илүүгээр нас баржээ.

Насны байдлаар 35-69 насанд 90%, 70-аас дээш ба бусад насанд 10% байлаа. Байрлалаар элэгний баруун хэсэгт 43,1%, зүүн хэсэгт 14,4% бүх хэсэгт 42,5%, бичил харуурын зурагаар элэгний эсээс гаралтай 78,8%, цөсний цоргийн эсээс гаралтай 19,0%, бусад эсээс 3,0%, үсэрхийлэлтээр уушгинд үсэрхийлсэн 11,2%, элгэнд /өөртөө/ 33,6%, элэгний хаалга орчмын булчирхайд 7,7%, бусад эрхтэнд 34,8%, огт үсэрхийлэлт өгөөгүй 21,0% байлаа.

Хүндрэлээр элэгний дутагдлаас 38,1%, үсэрхийлэлтээс 22,1%, хавдар задарч цус алдсанаас 18,8%, бусад хүндрэл 21,5% байв. Ходоодны өмөн 19,3% / эрэгтэйчүүдэд 74,1%, эмэгтэйчүүдэд 25,9%/, насны ялгавараар 40-49 насанд 72,1% байна.

Ходоодны өмөнгийн хэлбэр судлал

Ходоодны аль хэсэгт

Гарах хэсэгт

Тахир хэсэгт

Амсрын доод хэсэгт Бусад хэсэгт

32,4

34,6

26,8

6,2

Хавдрын хэлбэр

Ур хэлбэртэй

Товруу хэлбэртэй

Фунгоз хэлбэртэй

Шархалсан

Шархнаас өмөн болсон

Нэвчсэн хэлбэр

9,4

8,7

6,3

41,0

9,4

25,2

Бичил харуурын зураг

Булчирхайлаг хэлбэр

Ширхэглэг хэлбэр

Бусад хэлбэр

53,4

22,4

24,2

Хүндрэл

Үсэрхийлэлт

Тураал

Цус алдсан

Бусад хүндрэл

45,0

28,3

8,7

18,0

Үсэрхийлэлт

Элгэнд

Сэмжинд

Ходоод орчмын тунгалгийн булчирхайд

Ходоодны доод булчирхайд

Бусад эрхтэнд

22,1

16,7

17,8

12,7

29,7

2-р хүснэгтээс үзэхэд ходоодны өмөнгийн зонхилох нь ходоодны гарах хэсэг, амсар, бага махирт байрлаж шархалсан ба нэвчсэн хэлбэр бусдаасаа олон байна. Ходоодны өмөн бусад эрхтэнд үсэрхийлэх /45%/ болон өвчтөний тураалаас /28,3%/, ойр хавийн тунгалгийн булчирхай /17,8%/, сэмж /16,8%/, ходоодны булчирхайд /12,7%/ тус тус үсэрхийлсэн байв.

Манай судалгаагаар уушги, гуурсан ба мөгөөрсөн хоолойн өмөн эрэгтэйчүүдэд, эмэгтэйчүүдээс 4 дахин илүү байна.

Уушгины өмөнгийн хэлбэр судлал

Аль уушги

Баруун

Зүүн

69,0

31,0

Уушгины ямар хэсэгт

Угт

Захад

Бүх хэсэгт

55,4

17,3

27,3

Хэлбэр

Зангилаа хэлбэрт

Бусад хэлбэр

53,4

46,6

Бичил харуурын зураг

Хавтгай эст

Булчирхайлаг

Жижиг эст

Бусад

23,4

19,3

44,5

12,8

Үсэрхийлэлт

Тунгалагийн булчирхайд

Мөгөөрсөн хоолой орчмын булчирхайд

 Элгэнд

Бусад эрхтэнд

28,6

21,2

13,3

36,9

Хүндрэл

Идээт ба бусад үрэвсэл

Үсэрхийлэлт

Уушгины хавчилз /атлектаз/

Уушги зүрхний дутагдал

Бусад хүндрэл

17,6

47,6

7,6

24,3

2,9

Уушгины өмөн баруун уушгинд 69%, угийн гуурсан хоолойд 55,5% байрлалтай байгаа нь А.И.Струковын судалгаатай тохирч байна. Харин манай судалгаагаар бичил бүтцийн хувьд жижиг эст хавдар зонхилж байгаа нь хавтгай эст, булчирхайлаг хэлбэр зонхилдог гэсэн дээрх эрдэмтдийн мэдээтэй зөрж байна.

Дүгнэлт
  1. 1938-1947 онд үхлийн шалтгааны зонхилох хувийг бүх хэлбэрийн сүрьеэ (23,9%), амьсгалын эрхтний цочмог өвчин (23.6%), халдварт өвчин (22.2%) эзэлж байсан бол 1954 оноос хойш 15 жилд зүрх судасны өвчний үхэл 6 дахин, хорт хавдар 5 дахин өсөж сүрьеэ, халдварт өвчний үхэл 2-7 дахин буурчээ.
  2. Бүх хорт хавдарын дотор ходоодны өмөн 19,3 хувь, уушигны өмөн 16,9% байгаа нь зөвлөлтийн эрдэмтэн А. И. Струков, И. Т. Шевченко нарын судалгааны дүнтэй ойролцоо байгаа боловч элэгний өмөн (19,4%) дээрх эрдэмтдийн дүгнэлтээс олон хувиар их байна.
  3. Судалгаанаас үзэхэд элэг, ходоод, уушгины өмөнгийн хүндрэл, үсэрхийлэлт, бичил зураг зэрэг нь зөвлөлтийн болон бусад судлаачдын (С. Дорж Б. Доржготов 1970: А. И. Струков, 1967) судалгаанаас бага зэрэг зөрүүтэй
Ном зүй

1. Дорж С. Умайн хүзүүний өмөн өвчтэй хүмүүст тархалт зүйн талаар хийсэн судалгаагааны урьдчилсан дүн. Монголын анагаах ухаан 1970,1 50-54,
2. Доржготов Б. БНМАУ дахь хавдар судлалын тусламжийн зохион байгуулалтын байдал, хөгжлийн ирээдүйн төлөв. Монголын анагаах ухаан 1970,1 24-27,
3. Добровольский А.Ю.Здоровые населения в ХХ веке 1968
4. Мерков А.М., Чаклин А.В. Статистическое изучение злокачественных новообразований. 1962
5. Струков А.И. патологическая анатомия, 1967
6. Руководство по общей онкологий 1961/ под редакций проф Н.И.Петрова/
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 740
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК