Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1971, 4(8)
Монгол оронд ургадаг бага хотойн фармакологийн судалгааны дүнгээс 1-р мэдээлэл
( Судалгааны өгүүлэл )

М. Чүлтэмсүрэн, Д. Пасков, Д. Тодоров

Софи хотын АУД сургуулийн эм судлалын танхим, Монгол улсын АУД сургуулийн эм судлалын танхим

 
Абстракт

Испытывалось действие жидких и сухих экстрактов, суммы алкалойдов и флавоноидов из травы Leonurus deminutus Krecz, произрастающего в МНР.

Серией опытов на мышах, крысах и кроликах установлено, что при пероральном, интерпритониальном и подкожном введении экстракты и алкалойды вызывают подавление двигательной активности, понижение к звуковому раздражению и подавление ориентировочной реакции. Действие усиливается при увеличении дозы препаратов. Суммы флавоноидов, полученные из Leonurus deminutus Krecz, не обладают дейотвием на центральную нервную систему.

Препараты Leonurus deminutus Krecz, произрастающего в Монголии, мало токсичные. L D50 у экстрактов 3,66, у алкалойдов 7,99 и у флавоноидов 2,042.

Препараты пустырника / экстракт, суммы алкалойдов/ потенцируют снотворный эффект гексобарбитала натрия и хлоралгидрата. Они вызывают увеличение продолжительности времени сна и усиливают силу действия снотворных.

Кроме того, экстракт и суммы алкалойдов проявляют высокую противосудорожную активность по коразоловому и стрихниновому тесту.

На основании этих исследований можно предполагать, что экстракт и суммы алкалойдов пустырника малого, произрастающего в Монголии, обладают седативным и противосудорожным действием. Сравнительный опыт показывает, что по седативным и противосудорожным действиям пустырник малый, произрастающий в МНР, превосходит пустырника сердечного, произрастающего в Болгарии. КАРИНТИЙН ДЭГДГЭНИЙ / Lomatogonium carinthiacum /Willen/ A.br/

15, 17, 18-р зууны үеийн эм судлал, жор судлалын ном судруудаас үзэхэд (3, 4) хотойг (Leonurus) дэлхийн олон орны ардын эмнэлэгт төв мэдрэлийн системийг тайвшруулах, шээс ялгаралтыг идэвхижүүлэх, зүрх судасны ба ходоод гэдэсний анагаах эм болгон ашиглаж байсан байна.

            Түвд, Монголын ардын эмнэлэгт (Leonurus sibiricus L) ба (Leonurus deminutus Krekz)- ийг төв мэдрэлийн системийг тайвшруулах, өвчлөлтийг намдаах болон ходоод гэдэсний хямрал, янз бүрийн халдварт өвчнүүдийг эмчлэхэд хэрэглэж иржээ. (5, 6).

            Монголд ургадаг бага хотойн (Leonurus deminutus Krekz) химийн бүрэлдэхүүн судалж үзэхэд алкалоид, фланвоноид, карденолид, идээлэг бодис, органик хүчил зэрэг эмийн идэвх бүхий нэгдлүүд багагүй хэмжээтэй байдаг нь нотлогдсон (1, 2).

            Бага хотой нь Монгол орны хангай, талын бүсэд элбэг тохиолдол бөгөөд Монголын ардын эмнэлэгт  өргөн хэрэглэж байсан, мөн химийн шинжилгээгээр химийн идэвхт бодис агуулагдаж байгаа зэргийг харгалзан бага хотойд фармакологийн шинжилгээ хийж уг ургамлын эмийн идэвхийг тодорхойлж улмаар эмчилгээнд нэвтрүүлэх зорилго тавьсан юм.

            Бид энэ удаагийн ажлаараа бага хотойн бэлдмэлүүд төв мэдрэлийн системд нөлөөлөх идэвх, таталдааны эсрэг үйлчилгээ, хордуулах тун зэргийг судлах зорилго тавилаа.

            Шинжилгээнд хэрэглэсэн материал. Улаанбаатар хотын орчмоос 1971 оны 7-р сарын 18-нд цуглуулсан бага хотой өвснөөс переколяцийн аргаар шингэн, заводын аргаар хуурай экстракт бэлтгэсэн ба түүний алкалоидууд ба флавоноидуудыг тус тусад нь ялган тусгай бэлдмэлүүд хийлээ.

            Хортойн бүх алкалоидуудыг агуулсан уусмалын гаргаж авахын тулд 1 кг бага хотойн өвснөөс суурилаг бодисуудыг нь (алкалоид) 70%-ийн этанолд бүрэн шингээн авсны дараа вакуумд уусгагчийг ууршуулж үлдэцийг нэрмэл усанд уусган хэрэгцээгүй бодисуудыг эфирийн тусламжтайгаар цэвэрлэв. Дараа нь уусмалаа 2%-ийн давсны хүчилээр хүчиллэг орчинтой болгоод үүссэн давсны хүчлийн алкалодыг суурь байдалаар нь гарган авахын тулд барын шүүлтээр задалж илүүдэл бүрийг шүүлтийг нүүрсний хүчилийн тусламжтайгаар цэвэрлээд шүүв. Шүүдсийг вакуумд ууршуулах үлдцийг 95%-ийн этанолд уусгаж улайсгасан хөнгөн цагааны ислийн тусламжтайгаар цэвэрлэж концентрацийг ФЭК-ээр тодорхойлсон.

            Хотойн бүх флавоноид агуулсан уусмалыг бэлтгэхийн тулд 0,5 кг бага хотойн өвснөөс флавоноидыг 70%-ийн спиртээр бүрэн уусган авч вакуумд 100 мл болтол нь ууршуулан үлдэц дээр нэрмэл халуун ус хийж ногоон мөхлөг ба дагалдах бодисуудыг тунгаахын тулд 24 цаг тавьсан.

            Дараа нь усан уусмалаа шүүгээд шүүдсийг өнгөгүй болтол нь хлормоор хэд дахин цэвэрлэж хлорформын үлдэцийг ууршуулсаны дараа флавоноидыг полиамидын адсорбентийн тусламжтайгаар дахин цэвэрлэж, цэвэрлэгдсэн уусмалаа вакуумд ууршуулан цайвар шаравтар өнгийг гаргаж авлаа.

            Туршлаганд 1%-ийн алкалоидын уусмал, флавоноидыг ус спиртийн хольцонд уусгасан 1% уусмалыг хэрэглэсэн ба уусгагчид 0,85% NaCI ашиглаж болно.

            Үүнээс гадна бага хотойн үйлчилгээг Болгар улсад ургадаг Leonurus cardiac L-тай харьцуулах зорилгоор түүнээс шингэн экстрактыг дээрх аргаар бэлтгэв.

            Ингээд бага хотойгоос бэлтгэсэн экстрактыг 1-р бэлдмэл,  алкалоидыг 2-р бэлдмэл флавоноидыг 3-р бэлдмэл гэж нэрлэв.

            Шинжилгээний арга. Мэдрэлийн систем ба биеийн ерөнхий байдалд дээрх бэлдмэлүүд нөлөөлж байгаа чанарыг цагаан харх, цагаан хулгана, туулай, зэрэг амьтад дээр туршлаа.

  1. Шингэн экстрактыг 100-160 г-ын жинтэй цагаан хархад 10, 20, 30 мл/кг жинд тоцоолон арьсан дор, 20, 30, 40, 50, ба 70 мл/кг жинд тооцоолон хэвлийн хөндийд, 20+1,5 г-ын жинтэй цагаан хулганад 15, 20, 40 ба 80 мл/кг жинд тооцоолон арьсан дор тус тус тарьж шингэн экстрактын төв мэдрэлийн системд нөлөөлөх идэвхийг ажигласан.
  2. Хуурай экстрактыг 130 г-ын жинтэй цагаан харахад 1 ба 2,0/кг жинд тооцоолон уулгах, 3-4 кг жинтэй туулайнд 1,0: 1,5: 2,5/кг жинд тооцоолон арьсан дор, 25+1,0 граммын жинтэй цагаан хулганд 0,6 ба 1,2 г/кг жинд тооцоолон хэлийн хөндийд хийсэн.
  3. 2-р бэлдмэлийг (алкалоид) 32 граммын жинтэй цагаан хулганд 0,08: 0,16: 0,8 ба 1,6 г/кг жинд тооцоолон хэвлийн хөндийд тарьсан.
  4. 3-р бэлдмэлийг (флавоноид) 130 г-ын жинтэй цагаан хархад 0,1: 0,2: 0,5 ба 1,0 кг жинд тооцоолон хэвлийн хөндийд тус тус тарьж нийт 8 сери туршлага тавьсан ба тун тус бүрд 2-4 амьтан авснаас гадна туршлага бүрийг контрольтой хийлээ. Туршлагын явцыг 8-24 цагийн хугацаанд ажиглаж дүнгнэсэн болно.

Бүх бэлмэлүүдийн хоруу чанарыг 23 г-ын жинтэй цагаан хулганын хэвлийн хөндийд тарьж тогтоосон ба тун тус бүрд 6 амьтан авч стастикийн боловсруулалтыг Першиний аргаар хийлээ. Зарим нойрсуулах эмийн үйлчилгээнд дээрх бэлдмэлүүдийн нөлөөлж байгаа чанарыг 130-150 г-ын жинтэй цагаан хархыг хэвлийн хөндийд тарьж туршив. Үүнд Контрольд гексобарбитал натри 100 мг, хлоралгидрат 300 мг/кг жинд тооцоолон хийж хархыг унтах хугацааг тогтоосоны дараа 1-р туршлагад 1-р бэлдмэл (хуурай экстракт) 500 ба 1000 мг/кг жинд, 2-р туршлагад 2-р бэлдмэл 1000 ба 2500 мг/кг жинд тус тус тооцоолон хийгээд 10 минутын дараа контрольд хэргэлсэн тунгаар гексобарбитал натри, хлоралгидратыг тус тус унтах хугацааг тодорхойлсон.

Мөн бага хотойн бэлдмэлүүдийн, гексобарбитал натри ба хлоралгидратын нойрсуулах үйлчилгээний чадалд нөлөөлөх чанарыг тодорхойлохын тулд 2 сери туршлага тавив. Контролийн туршлагад урьдчилан гексобарбитал натри 40 мг/кг, хлоралгидратыг 200 мг/кг жинд тус тус тооцоолон цагаан хархнын хэвлийн хөндийд тарьж туршлагын амьтдын хэдэн хувийг унтуулж байгааг тогтоогоод дараагийн 1-2-р туршлагуудад 1-р бэлдмэлийг амьтан тус бүрд 1000 мг/кг жинд хийж 20 минутын дараа 1-р туршлагад гексобарбитал натри, 2-рт хлоралгидратыг контрольд хийсэн тунгаар хийж туршлагын амьтдын хэдэн хувь нь унтуулж байгааг тодорхойлов. 2-р бэлдмэлийг 20-30 г-ын жинтэй цагаан хулганад Extr, Leonuri cardiacae-ийг 130-150 г-ын жинтэй цагаан хархад дээрх аргаар туршлаа.

Таталдааны эсрэг үйлчилгээг 130-140 г жинтэй цагаан хархад нийт 7 сери туршлага тавиж тодорхойлсон ба туршлага тус бүрд 6-8 амьтан авсан.

Харьцуулах 2 сери туршлагад коразол 40 мг/кг, стрихнин 3 мг/кг жинд тооцоолон хэвлийн хөндийд тарихад 100% таталдаа үүсгэж байсан ба стрихниний таталдаа нь 100% үхэл өгч байлаа. 1-р туршлагад 1-р бэлдмэлийг 1000 мг, 2-рт 2000 мг, 3-рт 2-р бэлдмэлийг 2000 мг, 4-рт Extr, Leonuri cardiacae 2000 мг/кг жинд тус тус тооцоолон хийгээд 10 минут тус бүрт коразол: 5-р туршлагад 1-р бэлдмэлийг 1000 мг/кг, 7-рт Extr, Leonuri cardiacae мг/кг жинд тооцоолон хийсэн дараа стрирхнинийг тус тус контрольд хэрэглэсэн тунгаар хийж таталдаа ба үхлийг %-иар тодорхойлж стастикийн боловсруулалтанд критери Хи квадрат ашигласан болно.

Шинжилгээний үр дүн
  1. Туршлагын амьтдын биеийн ерөнхий байдалд нөлөөлөх чанар.

Бага  хотойн шингэн экстрактыг хархад 10 мг/кг жинд тооцоолсон тунгаар арьсан дор тарихад мэдрэлийн систем ба биеийн ерөнхий байдалд онцын нөлөө үзүүлээгүй бөгөөд харин 20 ба 30 мл нь рефлекст цочромгой чанар болон чимээний цочруул авах чадлыг нь бууруулж, 20, 30, 40, 50 ба 70 мг/кг жинд тооцоолон хулганы арьсан дор тарихад 5-10 минутын дараа тэдгээрийн хөдөлгөөний идэвх, орчноо мэдрэх чадал нь багасаж байлаа. Мөн хуурай экстрактыг цагаан хархад 2000 мг ба 4000/кг жинд тооцоолон уулгахад 15-20 минутын дараа, хулганад 60 ба 120 мг/кг-ыг хэвлийн хөндийд, туулайд 1000 мг, 1500 мг, 2500мг/кг жинд тооцоолон арьсан дор тарихад 5-10 минутын дараа тэдгээрийн хөдөлгөөний идэвхи, орчноо ба дуу чимээг мэдрэх чадал нь эрс буурч туршлагын амьтад ямар ч хөдөлгөөнгүй нойрмог байдалд 2-5 цаг байгаад аажим сэргэж байв.

2-р бэлдмэлийг хулганад 0,08, 0,16, 0,8 ба 1,6 г/кг жинд тооцоолон хэвлийн хөндийд тарихад 5-10 минутын дараа хөдөлгөөний идэвхи нь эрс буурч гадны цочруулыг хүлээн авахгүй зэрэг / 1-р бэлдмэлийн адил/ мэдрэлийн систем нь дарангуйлалд орсон шинж тэмдэг илэрч байлаа.

Харин 1,6г/кг тооцоолсон тун нь хулганы хөдөлгөөний болон гадны цочруулыг хүлээж авах чадлыг тарьсны дараа шууд саатуулж байсан ба ийм байдалд 5 цаг хүртэл байв.

3-р бэлдмэлийг 0,1, 0,2, 0,5 ба 1,0/кг жинд тооцоолон хархын хэвлийн хөндийд тарихад аль ч тун нь дээрх туршлагуудын адил үр дүн өгөөгүй ба туршлагын амьтдын хөдөлгөөний идэвхи болон гадны цочруул хүлээж авах чадал контролын амьтдын адил хэвээр байлаа.дээрх туршлагуудыг тавьж байхад бэлдмэлүүдийг тарьсны дараа ихэнх амьтад дээр Штраубын феномен илэрч байсан боловч энэ үед өвдөлт мэдрэх чадвар хэвээр байсан.

  1. Хоруу чанар. Бидний хийсэн туршлагуудаас үзэхэд бага хотойгоос бэлтгэсэн бэлдмэлүүд нь хор багатай байх нь нотлогдлоо.
  2. Зарим нойрсуулах эмийн нойрсуулалтын хугацаа ба нойрсуулах чадалд нөлөөлөх чанар. а/ гексобарбитал натри ба хлоралгидратын нойрсуулалтын хугацаанд нөлөөлөх чанар. Бага хотойгоос бэлтгэсэн 1,2-р бэлдмэл нь туршлагын амьтдын төв мэдрэлийн систем ба биеийн ерөнхий байдалд саатлын процессыг ихэсгэх үйлчилгээтэй, мөн хор багатай болох нь дээрх туршлагуудаар нотлогдсон учир зарим нойрсуулах эмийн /гексобарбитал натри/  нойрсуулах үйлчилгээнд хэрхэн нөлөөлж байгааг бид туршив.

Туршлагын амьтдыг 20ºын дулаан байранд урьдчилэх дасгасны дараа туршлага эхэлсэн.

Бидний тавьсан туршлагуудаас үзэхэд:

  1. Цагаан хархад 1-р бэлдмэл нь 500, 1000мг/кг, 2-р бэлдмэл нь 1000, 2500мг/кг ба Extr.Leonuri cardiacae-ийн 500, 1000 мг/кг жинд тооцоолсон тунгаараа / хэвлийн хөндийд/ гексобарбитал натри ба хлоралгидратын нойрсуулалтын хугацааг уртасгаж байна. /1-р хүснэгт/

1-р хүснэгт Гексобарбитал натри ба хлоралгидратын нойрсуулалтын явцад 1-р бэлдмэлийн нөлөөлсөн дүн.

Бодисууд

Тун

Мг/кг

Нойрсолтын дундаж /минутаар/

t

P<

Гексобарбитал натри

Гексобарбитал натри

 ба бэлдмэл №1

Гексобарбитал натри

 ба бэлдмэл №1

Хлоралгидрат

Хлоралгидрат ба

бэлдмэл №1

Хлоралгидрат ба

 бэлдмэл №1

100

100

500

100

1000

300

300

500

300

1000

25,70 /19,38-32,021/

 

38,90 /20,20-57,60/

 

73,30 /43,70-102,90/

 

44,70 /26,35-63,00/

73,10 / 47,23-98,97/

 

94,20 /57,45-130,95/

-

 

1,62

 

3,84

 

-

3,95

 

3,73

-

 

0,25

 

0,01

 

-

0,002

 

0,01

2-р хүснэгт Гексобарбитал натри ба хлоралгидратын нойрсуулалтын явцад 2-р бэлдмэлийн нөлөөлсөн дүн.

Бодисын нэр

Тун

Мг/кг

Нойрсолтын дундаж /минутаар/

t

P<

Гексобарбитал натри

Гексобарбитал натри

 ба бэлдмэл №2

Гексобарбитал натри

 ба бэлдмэл №2

Хлоралгидрат

Хлоралгидрат ба

бэлдмэл №2

Хлоралгидрат ба

 бэлдмэл №2

100

100

1000

100

2500

300

300

1000

300

2500

32,60 /21,34-43,86/

 

62,50 /40,20-82,80/

 

77,30 /39,80-114,80/

 

16,80 /6,52-27,08/

56,10 / 26,97-85,26/

 

80,00 /19,20-140,80/

-

 

4,22

 

2,91

 

-

3,18

 

2,57

-

 

0,002

 

0,02

 

-

0,01

 

0,05

2-р хүснэгт Гексобарбитал натри ба хлоралгидратын нойрсуулалтын явцад 2-р бэлдмэлийн нөлөөлсөн дүн.

Бодисын нэр

Тун

Мг/кг

Нойрсолтын дундаж /минутаар/

t

P<

Гексобарбитал натри

Гексобарбитал натри

 ба

Extr.Leonuri cardiacae  Гексобарбитал натри ба

Extr.Leonuri cardiacae 

 

100

100

 

500

100

1000

 

100.3/71.77-128.83/

 

122.60/110.50-138.66/

 

149.00/114.05-13.95/

 

 

 

-

 

2.70

 

2.70

 

 

 

-

 

0.25

 

0.05

 

 

б). Гексобарбитал натри ба хлоралгидратын нойрсуулах чадалд нөлөөлсөн дүн. 1. Бэлдмэл №1. 1000 мг/кг, бэлдмэл №2 нь 2500 мг/кг жинд тооцоолсон тунгаараа цагаан хархад гексобарбитал натри ба хлоралгидратын нойрсуулах чадлыг ихэсгэж байна. (хүснэгт 4, 5)

4-р хүснэгт 1-р бэлдмэлийн гексобарбитал натри ба хлоралгидратын чадалд нөлөөлсөн дүн.

Бодисуудын нэр

Тун

Мг/кг

Үр дүн

X2

P<

Тоогоор

%-иар

Гексобарбитал натри

Гексобарбитал натри

 ба

бэлдмэл №1

Хлоралгидрат

Хлоралгидрат

ба

 бэлдмэл №1

40

40

 

1000

200

300

 

1000

 

2.8

8/8

 

 

1/8

 

8/8

12.5

100

 

 

25

 

100

-

9.60

 

 

-

 

12.44

-

0.001

 

 

-

 

0.001

4-р хүснэгтээс үзхэд гексобарбитал натри 40 мг/кг нь туршлагын 8 амьтаны 2-ыг, хлоралгидрат 1-ийг унтуулж байсан бол бэлдмэл №1-ийг 1000 мг/кг хийсний дараа гексобарбитал натри ба хлоралгидратын дээрх тун нь 100% унтуулж байна.

5-р хүснэгт 2-р бэлдмэлийн гексобарбитал натри ба хлоралгидратын чадалд нөлөөлсөн дүн.

Бодисуудын нэр

Тун

Мг/кг

Үр дүн

X

P<

Тоогоор

%-иар

Гексобарбитал натри

Гексобарбитал натри

 ба

бэлдмэл №1

Хлоралгидрат

Хлоралгидрат

ба

 бэлдмэл №1

40

40

 

2500

300

300

 

2500

 

2/6

 

 

6/6

1/6

 

 

6/6

 

33,3

 

 

100

16,6

 

 

100

 

-

 

 

6,0

 

-

 

8,4

-

 

 

0,01

 

-

 

0,001

Дээрх хүснэгтээс үзэхэд гексобарбитал натри 40 мг/кг нь 6 амьтаны 2-ыг хлоралгидрат 300 мг/кг нь 1-ийг тус тус унтуулж байсан бол бэлдмэл №2-ыг 2500 мг/кг хийсний дараа, гексобарбитал натри ба хлоралгидратын дээрх тун 100% унтуулж байна.

  1. Таталдааны эсрэг үйлчилгээ. А. Коразолын таталдаа.
  1. Бэлдмэл №1-ийн 1000 мг/кг жинд тооцоолсон тун нь коразолын таталдалт эхлэх хугацааг удаашруулж таталдалтыг 33,3%-иар бууруулж байгаа ба харин бэлдмэл №1-ийг 2000 мг/кг, бэлдмэл №2-ыг 4000 мг/кг жинд тооцоолсон тун нь коразолын таталдааг бүрэн урьдчилан сэргийлж чадаж байна.

Бага хотойн бэлдмэлүүдийн таталдалтын эсрэг үйлчилгээг Болгар улсад ургадаг, орчин үед таталдалтын эсрэг эм болгон ашиглаж байгаа Leonurus cardiaca L-тай харьцуулан үзэхэд түүний экстракт нь 1000 мг/кг жинд тооцоолсон тунгаараа таталдалт эхлэх хугацааг 37,5%-иар уртасгаж байгаа ба 2000 мг/кг жинд тооцоолсон тун нь таталдалт үүсэх явдлыг  62,5%-иар бууруулж байна.

6-р хүснэгт Коразолоор үүсгэгдэх таталдалтын эсрэг бэлдмэлүүдийн

үйлчлэх идэвх

 

 

 

Бодисуудын нэр

Амьтаны тоо

Тун

Таталт эхлэх дундаж хугацаа мин

Таталдаагүй

Таталдсан

 

 

 

 

P

 

Коразол мг/кг

Бэлдмэл мг/кг

Амьтаны тоо

Хувь

Амьтаны тоо

Хувь

1Коразол

6

70

-

9.1

-

-

6

100

-

 

2Бэлдмэл №1

6

70

1000

11

2

33.3

4

66.7

>0.1

 

3Бэлдмэл №1

6

70

2000

-

6

100

-

-

<0.001

 

4Бэлдмэл №3

6

70

4000

11

6

100

-

-

<0.001

 

Extr.Leonuri cardiacae 

8

70

2000

17.6

5

62.5

3

37.5

<0.01

 

                         

Б. Стрихниний таталдаа. Бэлдмэл №1 нь 1000 ба 2000 мг/кг тооцоолсон тунгаар цагаан хархад үүсгэсэн стрихниний таталдалтыг урьдчилан сэргийлж үхлийн тоог багасгаж байгаа ба бэлдмэл №2 нь 4000 мг/кг жинд тооцоолсон тунгаараа үхлийн тоог цөөрүүлж байна. Гэвч бэлдмэл №2  нь таталдалтын эхлэх хугацаанд онцын нөлөө үзүүлсэнгүй. Мөн Extr.Leonuri cardiacae  нь 2000 мг/кг жинд тооцоолсон тунгаараа стрихниний таталдалтыг багасгаж таталдаж эхлэх хугацааг удаашруулж байна.                                                                               6-р хүснэгт Коразолоор үүсгэгдэх таталдалтын эсрэг бэлдмэлүүдийн үйлчлэх идэвх

 

 

 

Бодисуудын нэр

Амьтаны тоо

Тун

Таталт эхлэх дундаж хугацаа мин

Таталдаагүй

Таталдсан

 

 

 

 

P

 

Коразол мг/кг

Бэлдмэл мг/кг

Амьтаны тоо

Хувь

Амьтаны тоо

Хувь

1Коразол

6

70

-

9.1

-

-

6

100

-

 

2Бэлдмэл №1

6

70

1000

11

2

33.3

4

66.7

>0.1

 

3Бэлдмэл №1

6

70

2000

-

6

100

-

-

<0.001

 

4Бэлдмэл №3

6

70

4000

11

6

100

-

-

<0.001

 

Extr.Leonuri cardiacae 

8

70

2000

17.6

5

62.5

3

37.5

<0.01

 

6.7-р хүснэгтээс үзэхэд бэлдмэл №1 нь 2000мг/кг, бэлдмэл №2 нь 4000 мг/кг тооцоолсон тунгаараа коразолын таталдааг 100% урьдчилан сэргийлж байгаа нь Extr.Leonuri cardiacae  нь бэлдмэл №1-ийн адил тунгаараа таталдааг 62,5%-иар багасгаж байгаагаас үзэхэд бага хотойн экстракт ба түүнээс ядгаж авсан алколойд нь коразолын таталдааны эсрэг үйлчилгээгээрээ Extr.Leonuri cardiacae –аас илүү болохыг харуулж байна. Бэлдмэл № 1 нь 2000мг/кг жинд тооцоолсон тунгаараа стрихниний таталдааг 66,6%, үхлийг 83,4%, Extr.Leonuri cardiacae дээрх тунгаар таталдалтыг 25%, үхлийг 75%-иар бууруулж байгаа ба бэлдмэл №2 нь стрихниний таталдалтын эсрэг маш сул үйлчилгээтэй байгаагаас үзэхэд хотойн бэлдмэлүүдийн стрихниний таталдааны эсрэг үйлчилгээ нь коразолын таталдааны эсрэг үйлчилгээнээс дутуу байгаа нь харагдаж байна.

Дүгнэлт
  1. Leonurus deminutus Krecz нь Leonurus cardiac L. Leonurus guingue lobatus Gilib, Leonurus sibiricuz L-ийн адил төв мэдрэлийн системийг тайвшруулах үйлчилгээтэй болох нь батлагдлаа.
  2. Бага хотойн алколойд / бэлдмэл №2/ нь төв мэдрэлийн системийг тайвшруулж байгаагаас үзэхэд уг ургамлын тайвшруулах үйлчилгээ нь түүний дотор агуулагдах алкалойдтой холбоотой гэж үзэх үндэстэй байна.
  3. Бага хотойд агуулагдаж байгаа флавонойд нь / бэлдмэл №3/ төв мэдрэлийн системд онцын нөлөөгүй.
  4. Бага хотойн экстракт ба алкалойд нь нойрсуулах зарим эмийн үйлчилгээг уртасгах,  түүний чадлыг ихэсгэх үйлчилгээ үзүүлж байна.
  5. Бага хотой нь стрихнин ба коразолын таталдааг урьдчилан сэргийлэх үйлчилгээтэй ба энэ нь түүний  дотор агуулагдаж буй алкалойдтой холбоотой байна.
  6. Бага хотой нь төв мэдрэлийн системд ба таталдааны эсрэг үйлчилгээгээрээ Extr.Leonuri cardiacae-аас илүү болох нь батлагдлаа.
Ном зүй

1. Чүлтэмсүрэн М., Петренко В.В., Фармацевтичный журнал 1971, №3 стр 60-64
2. Чүлтэмсүрэн М. Монголын анагаах ухаан 1970, №4 стр 34-38
3. Адамова Н.С. Новые лекарств. Растения Сибири, их лечебные препараты и применение. 1949, вып, 3, стр 211
4. Горецкимь В. и Вилькоме. Руссекий народный лечебный травников и цветков. Изд. 2 1892-1893, стр 192
5. Варлаков Н.Н. Фармация, 1944, 1, стр 30-31
6. Позднеев А.М. Учебник тибетской медицины СПБ, т. 1, 1908 мтр 273.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Ж. Цогнэмэх Проф. Д. Пасков


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 868
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК