Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1972, 3(11)
Тарваганы тунгалгиин системийг судлах асуудлууд
( Судалгааны өгүүлэл )

С. Дугарсүрэн

Анагаах Ухааны Дээд Сургуулийн эрүүл анатомийн тинхэм

 
Абстракт

Исследование бьло проведено на 20 сурковых тушках. Лимфатическая система сурка в общих чертах имеет сходство с лимфатической системой других  грызунов г Однако лимфатическ: 'узлы сурка относительно  крупны по величине и меньше по количеству. К наиболее характерным особенностям лимфатической системы сурка относятся  Почти у всех грызунов, а также млекопитающих, вдоль брюшной части аор- Щ ( ты тянутся правый и левый поясничный стволы, а у сурка вдольаорты образуется Йар лимфатическое сплетение; У сурка Есегда двойные, охватывающие с обеих сторон аорту цистерны, левая 'из них длиннее, емгравая К Значительнзя вариабил ность грудного протока, показывающего склонность ртп-к вилкообрззнэму разделению в краниальном отрезке, двойной в значительном кау-дальном сьсем отрэзке. Лимфатические сосуды сурка богато снабжены коллатеральными ветвями.

Одоо үед тунгалгийн системийг судлах асуудлыг нилээд өргөн хүрээтэй явуулж байна. Тунгалгийн систем бие махбодын шингэний эргэлтийн нэг гол хэсэг болохоос гадна эрхтэн нөхөн төлжүүлэх ба сэлбэн суулгах, бие махбодын дархлалт зэрэгт чухал ач холбогдол-той нь улам бүр тодорхой болж байна.

1968 онд тунгалаг судлагчдын олон улсын нийгэмлэгийг бай-гуулж «тунгалгийн судлал-ЬутрЬо1о§у» гэсэн тусгай сэтгүүлийг жилд 4 дугаар гаргах болсон нь уул асуудлын онц чухлыг гэрчил-нэ. Манай улсын хувьд тунгалгийн системийг судлах ажил дөнгөж эхлэлтийнхээ шатанд явж байна.

Тарваганы тунгалгийн системийн хэлбэр зүйн ерөнхий зүй тог-тоолыг судлах явдал уул амьтны түүхэн хөгжлийн явц болон нэг биеийн хөгжлийн өвөрмөц онцлогийг тогтооход ихээхэн бололцоо олгоно. Түүнчлэн тарваганы хэлбэр зүйн онцлогоос урган гарахпрак-тик асуудлыг тайлбарлахад чухал зүйл болно.

Манай оронд нилээд тархмал оршдог, эдийн засгийн хувьд чухал ач холбогдолтой мэрэгчийн нэг болох тарваганы тунгалгийн систем бу-сад мэрэгчидтэй зүйрлэвэл бараг судлагдаагүйн дээр гоц аюулт халд-варт тарваган тахал өвчний үүсгэгчийг хадгалагчийн нэг учраас түү-ний хэлбэр судлалын зарим онцлогийг судлах явдал анагаах ухаан ба биологийн шинжлэх ухаанд бүр ч онол практикийн ач холбогдолтой гэжүзээдбид 1969 оноос эхлэн энэ асуудлыг судалж эхэлсэн юм.

Мэрэгчдийн тунгалгийн системийн талаар хийгдсэн. су далгаанаас үзэхэд тарваганы тунгалгийн систем бараг судлагдаагүй, зарим эр-дэмтэд (Пенса, 1908; Мэк Клюр, Сильвестер нар, 1909; Лттавиани, 1935; Я. А. Рахимов, 1966) зөвхөн ганц нэгэн тохиблдлыг хэсэгчил-сэн байдлаар сонирхон судалж байжээ.  ,

Учир нь мэрэгчдийн тунгалаг судлагч эрдэмтдэд тарвага ховор тохиолдож байснаас гадна, уул амьтан уршигт халдварт өвчний уурхай болж байсган мгэнэлт, түүхтэйн улмаас түүнийг тохиолдсон цагт нь олзворлон агнаж зүрхлэхгүй байсан бололтой,

Дээр дурдсан эрдэмтдийн судалгааны материалаас үзвэл: Пенса тарваганы тунгалгийн цүнхэл, С151егпа СуН нь хоорондоо холбоо бүхий хоёр бүдүүн судаснаас тогтсон байна гэжээ.

Мэк Клюр, Сильвестер нарынхаар тарваганы тунгалгийн цээж-ний цорго, Ьис1из 1Ногас1сиз, буулгын ерөнхий вен ба буулга-эгмийн доод венийн уулзварт 2 салаа болон цутгана.

Оттавиани, тарваганы цүнхэл өндгөн хэлбэртэй уут бөгөөд түү-нээс цээжний цорго гарч аортын араар, гол шугамын дагуу өгсөж сээрний III буюу II нугалмын харалдаа зүүн дээш эргэж зүүн буугал-гын ба -эгмийн доод венийн уулзварт цутгана.1 Ийнхүү венийн уулз-варт цутгахын өмнөхөн бүдүүрч, буулгын тунгалгийн судастай,. {гипсиз ]и§и1апз, нийлнэ гэж тодорхойлсон байна.

Я. А. Рахимов, тарваганы тунгалгийн цээжний цорго баруун бу-юу баруун зүүн хоёр байх бөгөөд хэрэв баруун талын нэг байвал дээд хэсгээрээ хоёр салаа болж венийн баруун, зүүн уулзварт цут-гадаг гэж бичсэн байна.

Бид энэ судалгааг 20 тарваганы тунгалгийн системд явуулж^ тунгалгийн судсыг тодотгохын тулд алснаас хойш 24 цагийн дотор Герота хэмээх цэнхэр будгийг тунгалгийн захын судас, зангилаанд цутгаж формалины 10 %-ийн уусмалд 15 хоног загсаасны дараа тун-галгийн судас, зангилгааг ялган өвчиж зургийг нь гарган протокол хөтлөх аргаар материалаа бэлдэв.

Баруун зүүн хонгоны 1 буюу 2 ширхэг зангилаа шаантны эрээн булчингийн хоёр толгойн хооронд байх бөгөөд түүнээс 2 судас гарч 3 буюу 4 болон явсаар гуяны судастай хамтран цавины зангилаанаас (1—2 ширхэг) гарсан судастай нийлж ташааны дотно, гадна занги-лаанд цутгана.

Ташааны тунгалгийн дотно зангилаа (жижиг) ташааны ерөнхий артерийн дотно талаар, гадна зангилаа (том) мөн артерийн гадна талаар тус тус оршино. Ташааны гадна дотно зангилгаанд хойт мөчний ба хэвлийн доод ханын хойт хэсгийн тунгалгийн судас цут-гана.

Энэ зангилаанаас гарсан судасны ихэнх нь аортын хэвлийн да-гуу сүлжээ үүсэхэд оролцсон /байхын гадна зарим судас нь харцага-ны баруун, зүүн хойт зангилаанд цутгажээ.

Харцаганы хойт зангилаанаас гарсан тунгалгийн судас дээр дурдсан сүлжээнд цутгасан байв. Уул сүлжээний дагуу, ялангуяа чацархайн хойт артерийн орчим тунгалгийн судсууд бүдүүрч цүн-хэл гэмээр уут үүсгэнэ.

Чацархайн өмнөд артерийн харалдаа харцганы баруун зүүн өм-нөд зангилаа байх бөгөөд түүнээс гарсан судас нь цүнхэлд цутгасан байхаас гадна 5 тохиолдолд харцаганы өмнөд зангилаанаас тус бүр 1 судас гарч өрцний гадна дотно хөлний завсраар цээжний хөндийд орж цүнхлийн өмнөд хэсэгт буюу цээжний баруун зүүн цоргын эхээр цутгасан байна.

Хэвлийн хөндийн эрхтний тунгалгийн зангилаа чацархайны хойт, өмнөт артерийн дагуу чацархайн ёзоор хавьд багц маягтай орших бө-гөөд гарсан судас нь хэвлийн аортын тунгалгийн сүлжээнд цутгажээ.

Зарим тохиолдолд чацархайн өмнөд зангилаанаас 1 буюу 2 су-дас гарч цүнхлийн баруун зүүн хэсэгт орсон байна.

Тарваганы цүнхэл ямагт 2 байх ба харцаганы III буюу II нугалмаас харцаганы I буюу сээрний XII нугалмын харалдаа аортын хоёр та-лаар оршино. 80 % буюу 16 тохиолдолд цүнхлийн зүүн хэсэг нь ба-руунаас урт байсан боловч бүх тохиолдолд цээжний тунгалгийн гол цорго цүнхлийн баруун хэсгээс гарсан байна.

Цүнхлийн баруун хэсэг харцаганы I, зүүн хэсэг нь сээрний XII ну-галмын харалдаа цээжний баруун зүүн цорго болон үргэлжилсэн бай-на. Эдгээр нь эхнийхээ хэсэгт аортын ар, өврөөр сүлжээ мэт олон судсаар холбогдоно.

70 % буюу 14 тохиолдолд цүнхлийн зүүн хэсгээс гарсан зүүн цорго нь сээрний XI — VII нугалмын орчмоор аортын араар баруун буюу гол цорготойгоо нийлнэ.

Тунгалгийн гол цорго, гол шугамын баруун талаар дээш өгсөн сээрний VII ба VI нугалмын харалдаа аажмаар зүүн тийш хазайн аортын зүүн талд гарч дээш өгсөн зүүнэгмийн доод артерийн араар цээжний дээд амсраар гарч I хавцрганаас 3—9 мм өнгөрч зүүн доош эргэн зүүн буулгын ба эгмийн доод венийн уулзварт цутгана.

Цээжний тунгалгийн цорго венийн уулзварт цутгахын өмнөхөн бүдүүрсэн 70% буюу"14 тохиолдол, гогцоорсон 25 % буюу 5 тохиол-дол, салаалсан 5 % буюу I тохиолдол байсны дээр буулгын тунгал-гийн цорготой, 1г, Ли§и1аг13, нийлсэн 50 %, буулгын ба цээжний дунд ханын цорготой, 1г. тесНазИпаИв, нийлсэн 25%, буулга, цээжний дунд хана, эгмийн доод цорготой, 1г. зиЪс1ауШз, нийлсэн 15 %, буулга ба эгмийн доод цорготой нийлсэн 5%, ганцхан цээжний дунд ханын цор-готой нийлсэн 5% байлаа.

55/6 буюу 11 тохиолдолд сээрний VI—V лугалмын харалдаа цээж-ний цоргоос нарийн салаа гарч цээжний дунд ханын арын зангилааг дайран тунгалгийн баруун цоргонд, (1ис1из (1ех1ег цутгасан байна.

Үүнээс үзэхэд тарваганы цээжний цоргын өмнөд ба хойт хэсэг 2 салаа байх хандлагатай. Тарваганы цээжний цорго байрлалаар олон янз байдгаас цээжний цоргыг хэлбэр байрлалын хувьд 3 бүлэг бол-гож үзлээ. Үүнд:

45 % буюу 9 т(}хиолдолд цээжний цорго баруун талын нэг байна. 30% буюу 6 тохиолдолд цээжний цорго баруун зүүн хоёр байх бө-гөөд нэгээс бусдад зүүн нь нарийн юм. 25% буюу 5 тохиолдолд цээж-ний цорго баруун талын нэг байх боловч хэд хэдэн хажуугийн са-лаатай байв.

Тарваганы толгой, хүзүү, урд мөчний өмнөд хэсгийн (дал орч-мын) тунгалгийн өнгөц судас эрүүний доод ба хүзүүний өнгөц зан-[гилаанд цутгана. Эдгээр зангилаанаас гарсан тунгйлгийн судас хү-зүүний гүн зангилааг дайран буулгын цоргыг үүсгэнэ.

Баруун, зүүн буулгын цорго гол төлөв 1—2 салаа байна. Зүүн нь цээжний цорготой нийлсэн 80%, эгмийн доод ба цээжний дунд ханын цорготой нийлсэн 10% дангаараа венийн уулзварт цутгасан 10% байна.

Баруун нь эгмийн доод%ба цээжний дунд ханын цорготой нийл-сэн 40%, цээжний дунд ханын цорготой нийлсэн 30 % дангаараа ве-нийн уулзварт цутгасан 25%, эгмийн доод цорготой нийлсэн 5%байна.

Урд мөчний тунгалгийн өнгөц (хагас нь) ба гүн судас суганы зангилаанд (3—6 ширхэг) цутгана. Эдгээр зангилаанаас гарсан судас эгмийн доод цоргыг үүсгэнэ.

Дүгнэлт

1. Тарваганы тунгалгийн систем ерөнхий бүтцээрээ бусад мэрэгч-дийнхтэй төсөөтэй боловч тунгалгийн зангилаа нь хэмжээгээрээ харь-цангуй том, тоогоор цөөн байна.

2. Тарваганы тунгалгийн системийн онцлог нь:

а) Ихэнх мэрэгчид болон сүүн тэжээлтэн амьтдын аортын хэв-лийн хэсгийн дагуу баруун, зүүн 2 цорго байдаг бол тарваганы аор-тын энэ хэсэгт сүлжээ байх ба зарим газраар бүдүүвч уут үүсгэсэн байна.

б) Тунгалгийн цүнхэл нь ямагт баруун, зүүн хоёр байх бөгөөд зүүн нь баруунаасаа урт байна.

в) Цээжний тунгалгийн цорго олон янзын хэлбэртэй боловч гол төлөв эх адаг хоёртоо салаа байна.

3. Цээжний цоргын зонхилох байрлал гол шугамын баруун талаар орших ба цүнхлийн баруун хэсгээс гарна.

4. Тарваганы тунгалгийн судсанд хажуугийн салаа (коллатераль) элбэг тохиолдож байгаа нь ажиглагдав.

5. Тарваганы тунгалгийн гол судсуудын ерөнхий байрлал, аор-тын хэвлийн хэсгийн сүлжээнээс бусад нь сүүн тэжээлтэн амьтдын тунгалгийн системийн ерөнхий байрлалын талаар Д. А. Ждановын гаргасан бүдүүвчтэй тохирч байна.

 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Ч. Нээяин


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 399
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК