Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1972, 3(11)
Хромосомын давхар гажигтай хүүхдийн клиник-фенотипын (галбир) асуудалд
( Судалгааны өгүүлэл )

М. Отгон

Анагаах ухааны дээд сургуулийн эрүүл, эмгэг физиологийн тинхэм

 
Абстракт

В статье сообщается фенотипический мальчик в возрасте 1-го года с множест- л 1 венными аномалиями развития и умственной отсталостью. Хромосомный аналнз по- i * казывает, что у пробанда имеет место мозаичность типа 46, ХУ + 18 — /46., ХУ + в ч кяетках культуры периферяческой крови. Кариотип матери нормальный. Регулярное Аф, удлинение У—хромосомы (дупликации длинного плеча) унаследовано прэбандом от к отца и по-видимому,  не имеет фенотипического  эффекта Множественные фенотипические дефекты у прэбанда обусловлены делецией 4Са длинного плеча хромосомы 18, которая содержится примерно в 32,4% клеток. При данной двойной хромосомной аберрации автор наблюдал, что у пробанда || выявляются более характерные черты для аутосомной аберрации: делеции длинного | плеча хромосомы 18 с характерным для этого синдрома фенотигюм.

Гадаад орны зарим шинжээчдийн ажлыг нэгтгэн үзвээс хромо-сомын өвчинтэй нийт 239 хүүхдийн зөвхөн 2 хүүхэд (0,8 %) аутосом (их биеийн) болон гоносом (хүйс тодорхэйлогч) хромосомын давхар гажиг тохиолдож байсан нь тун ховорхон гажиг болохыг батлахын зэрэгцээ олонхи цитогенетикчдийн анхаарлын төвд байгаа юм. (14). Харин нэгэн өвчтөнд 18-р хромосомын урт мөрний алаг цоог деле-ци (тасран ойчилт), У — хромосомын байнгын уртсалт хавсарсан га-жиг одоогоор бичигдээгүй байгаа юм. Энэ өгүүлэгт 46, хуя + 18^ — 46 хуц+ хэлбэрийн хромосомын цогцолбороос шалтгаалсан ой ухааны болоод бие бялдрын төрөлхийн олон согогтой нэг настай эрэгтэй хүүхдийн клиникийн шинж тэмдгээс дурдъя.

СУДАЛГААНЫ АРГА БА МАТЕРИАЛ

Өвчтөн СЛ 300170 (Чикагогийн ангиллаар) хэвлийн бойжилтын -8,9 дэхь саруудад эх нь шуухниа өвчнөөр удаа дараа өвдөж, ха-луурч байсан. Төр^лтийн явц хүндрэлтэй, гарахдаа бүтэж хөхөрч байсан ба жин 3200 г, урт нь 50 см байжээ. Өвчтөний объектив су-далгааг нэг настай байхад нь цуглуулсан ба үзэх үед жин 8045 г, урт нь 70 см, толгой, цээж бүслэхүйн эргэн тойрны хэмжээ нь 40, 41, 42 см байв. Клинико-фенотипын онцлог шинжийг хүснэгтэнд хавсаргав.

Хромосомын шинжилгээг, судасны ; цусанд Мурхедын аргаар тарьж 2 удаа судлав. (14) Нийт хромсомын 74 гялтан тоолсноос 69-д нь 46 хромосом, 5-д нь 44—45 хромосом байлаа. Судалсан бүх гялтанд У—хромосом уртассан байхын зэрэгцээ 32,4 % орчим эсийн 18-р хромосомын урт мөр тасран ойчсон нь ажиглагдав. Иймээс бү-лэг ба У — хромосомын уртыг хэмжиж У/Е коэффициентыг тодор-хойлъё.

Шинжлэгдэн байгаа өвчтөний У/Е коэффциент 1,04 + 0,16 хэвийн хэмжээ 0,55—0,88) байсан учир хромосомын цогцолборыг томьёонд оруулан 46, ху^ + 18я46 хуя + бичив. (зургийг үз). Эхийн хромосом ямар ч гажиггүй, эцгийн хромосомын цогцолборыг нарийвчлан үзвэл мөн адил уртассан У — хромосомтэй байлаа. (46 хуя + ).

Лабораторийн шинжилгээ: ^ өндөгний цусанд улаан цогцос 2630000 см3, гемоглобин 70 нэгж, (11,7 гр %), өнгө ил<ггэгч 0,76, УЦТУ—5 мм/цаг, бага зэргийн анизоцитоз ажиглагдаж байв.Цагаан цогцос онцын өөрчлөлтгүй байв. Нийт уураг 7,47 гр %, альбумин 32,9 %, глобулин 67,1 %, А/Г коэффициент — 0,49. Ийлдсийн төмөр 85 мкг %, кальций —11,5 мг %, фосфор 5, Э мг %, сахар —80 мг %, шүтлэг фосфатаза — 1,6 нэгж, иммуноглобулин 1а —240 мг % (275 мг %, 1т 630 мг % (460 мг %), Ш 480 мг % (655 мг %) байв. Цусны б^үлэг а/п, резус эерэг. Өвчтөн анхны төрөлтөөс гарсан ба түүний эх, эцэг залуухан (21, 25 настай) эрүүл хүмүүс байлаа.

СУДАЛГААНЫ ҮР ДҮН

УртассанУ — хромосомын гажиг одоогоор зөвхөн Дауны өвчин 16-р хромосомын гетерморфизмын үед бичигдсэн байна.

(1,2,5,10). Ихэнх тохиолдолд У —хромосомын уртсалт дангаараа тохиолдоно. Английн мянгаад эрэгтэйчүүдийн 1,5 % ийм гажигтай байсан ба тэдгээр хүмүүсийн галбир мэдэгдэхүйц өөрчлөлтгүй бай~ жээ (4).

18-р зууны хромосомын урт мөрний делеци гучаад өвчтөнд би-чигдээд байгаа ба өвчтөний клиник, галбир ижил төстэй тал их байгаагаас 18-д синдром гэж биеэ даасан удамшлын гажигт тооц-дог болов (6,7,8,11,12).

Анх Де Груш 1964 онд Франц нэг настай охинд 18-р хромосо-мын урт мөрний делеци байхыг олж бичсэн бол   ЗХУ-д   эрдэмтэн А —В.Н. Микельсаар, Т. А. Тальвик нар 1970 онд анхны өвчтөнийг бичиж нийтэлсэн байх юм. ЗХУ, Франц, Англи зэрэг орны шинжээч-дийн үзэж байгаагаар 18-р хромосомын урт мөрний тасран ойчсон хэсэг нь янз бүр байлаа ч гэсэн (1/2-оос 1/6 %) өвчтөний   галбирын өөрчлөлт их, төстэй байдаг нь   удамшлын   мэдээллийг   дамжуулах материаллаг үндэс болсон хромосом хүний морфогенезийн хөгжил-төнд асар их үүрэгтэй болохыг дахин баталж байгаа хэрэг. Хромо-сомын зарим гажиг хүйс дагаж олшрох тал байдаг   бол   бичигдэн байгаа эмгэгийн үед тиймэрхүү хандлага төдий л сайн илрэхгүй^-бай-на. Бидний үзсэн 27 өвчтөний хүйсний харьцаа   17 XX:   ОХУ   байх жишээтэй. Гэвч орон бүхний цитогенетикчдийн судалгаа арвижсан цагт статистикийн баттай дүгнэлт хийгдэх нь дамжиггүй юм.Дээрх тохиолдлын дөрөв нь эх, эцгээсээ гажигтай хромосом рвлөн   авсан ба 6 охин алаг цоог делецитэй байлаа. (6, 8, 12). Судлагдсан бүх өвчтөний нас нь 5 сартайгаас 11 настай хүүхдүүд байснаас   үзэхэд уг хромосомын гажиг өөрөө аминд харьшгүйгээр үл барам үхлийн анхдагч шалтгаан болдоггүй байна (12). Ихэнх өвчтөн эхийн хэвлийд арван сараа гүйцээж гарсан байтлаа амьдын жин (дунджаар 2800 гр бага байсан байна. 18-р хромосомын урт мөрний делеци эмэгтэй хү-мүүст нүдний даралт ихсэх (глаукома), колбома зэрэг шинжүүд то-хиолдлын төдий ганц нэгэн удаа тэнд бичигдсэн (11) шинжээч Ма-валвала бусад нөхдийн хамт судлагдсан 23 өвчтөний гарын алганы хээг судлаад, өндөгний хээ өөрчлөгдөн таваас дээш тоотой ончроо (завитки) гарах нь уг синдромын гол шинжийн нэг гэж үзэж бай-на (8).

Уг синдромын үед тохиолдох (50—100%) зарим нэгэн шинжийг харьцуулан дурдъя. Үүнд манай өвчтөнийг оруулаад нийт судлагд-сан өвчтөний тоо (хоёрдугаар тоо)-ноос нэр бүхий шинжүүд олдсон өвчтөний тоог (нэгдүгээр тоо) дорхи хүснэгтээс үзнэ үү. Нэмж, ха-сах тэмдгээр уг шинж нь өвчтөн СЛ300170 байсан эсэхийг тэмдэг-лэжээ. V

Бичигдэн байгаа өвчтөний 18-р хромосомын урт мөрний делеци нь алаг цоог (мозаичность) боловч клиник-фенотипын байдлаараа байнгын делецитэй өвчтөнтэй тун төстэй байгаа нь дээрх хүснэг-тээс харагдаж байна. Үүнийг ихэнх шинжээчид эсийн өсгөврийнявц дахь элиминацийн (хромосомын гажиг бүхийэсүүд урсан алгаболох) үзэгдлээр тайлбарлаж байгаа юм (14).

Уг хромосомын гажиг нь- өвчтөний үр хөврөлийн эхний үед бий болж улмаар түүний морфогенезд нөлөөлсөн болохнь мэдээж билээ.

Нөгөө талаас уг өвчтөнд уртассан У-хромосом байгааг авч үзэх хэрэгтэй. Шинжээчдийн ажлаас үзэхэд уртассан У-хромосом ньэрүүл болоод төрөл бүрийн согог бүхий хүмүүст бичигдсэн болох тул хү-ний галбирт нөлөөлдөг эсэх талаар маргаантай байгаа асуудал юм (3,9,13). Манай өвчтөн гажигтай У-хромосомын эрүүл эцгээсээ өвлөн авсан болохыг дээр өгүүлсэн. Бид, өвчтөний У-хромосомын уртыг

Дауны өвчний шинж 1-р хүснэгт

Ой ухааны хоцрогдол Жижигхэн ам Булчингийн тонус сулрллт Дууны өнгө өөрчлөгдөх Микроцефали

Намалдаг орчмын богиносолт Гипертелоризм. (нудний хосрондох зай холбох) Эпикантус, (гуравдагч зовхи) Загасан (карповый) ам

Чихний дэлбэзний хэлбэр еөрчлөгдөх (доошлох) Сонсголын сүв нарийсах, тагларах. (атрези) Нистагм Хялар нүд

Нүдний ёрэолын гажиг  (мэдрэлийн атрофи) Үений ёрзон хонхойх (өздөг, тохой) Хөхний хоорэндох зай холдох Ээрүүл хэлбэрийн хуруу (гарын) "Хөлиин хурууны хэлбэр алдагдах (камптодактили Бусад (цомбон өсгий, хавтгай тавхай) өөрчлелт, Зүрхний төрөлхнйн гажиг

Бэлгийн эрхтний гажиг (крипторхизм, гипоспали)

18/19+ 15/18— 13/15+ 10/11 + 15/19+ 16/17+ 8/12+ 8/14— 11/14+ 12/12+ 11/17+ 7/14+ 7/10— 13/17+ 12/12 + 7/11— 10/12 + 11/12+ 15/18 + 10/17+ 4/5+

хэмжээд, тэр нь яриангүй уртассан болохыг баталсны хамт хэлбэлз-лийн (вариацийн коэффнциент нь 14% байсан нь мушгиралтын (спи-рализацийн) янз бүрийн үеийн метафазын гялтан авсантай холбоотой гэж үзэж байна.

Нэртэй цитогенетикч Курт-Брауных удирдлагаар Эдинбургийн хэсэг шинжээчид, өөрсдийн олон жилийн судалгааны үр дүнд «ур-тассан У-хромосом хүний галбирт онцын нөлөөгүй ба тэр нь удам-шиж болно» гэдэг дүгнэлтхийсэн байдаг (4). Бидний судалгаа ба саналч ^эсэн дээрх нөхдийн саналтай дүйж байх талтай. Гэхдээ чу-хам ямар учраас У-хромосом уртассан болохыг тохиолдол бүрд на-рийвчлан тодруулах нь зүйтэй болов уу. Манай өвчтөний У-хромо-сомын урт нарийн дупикаци (давхардалт) процессын үр. дүнд тэр нь уртассан байгаа юм.

Саяхнаас эхлэн хэрэглэгдэж байгаа люминесцентийн цацрагаа-раа оношлогддог У-хромосомын урт мөрний дупликаци нь хүний гал-бирт онцлох нөлөөгүй гэдгийг тодруулснаар бид бичигдэн байгаа өвчтөний гомолог биш (У ба бүлгийн хромосомын транслокаци) ижил бус хромосомууд хрсгээ солилцох байхгүй гэж үзэх үндэслэлтэй болсон юм.

Иймээс дээрх өвчтөнд, биеэ даасан хромосомын 2 гажиг делеци ба дупликаци байгаа болох нь нотлогдсон юм. Хромосомын хавсар-сан гажигтай хүмүүсийн клиник-фенотипийн явцад аутосомын (их биеийн) эмгэгийн илрэл давамгайлж, гоносом хромосомын үйлчлэл илрэхгүй байж болно гэж үзэж байна.

Дүгнэлт

1. Нэг настай, т^рөлхийн олон ховор согогтой, эрэгтэй хүүхэд бичигдэж, түүний цусанд хромосомын шинжилгээ хийлээ.

2. Тарьж ургуулсан цусны эсэнд 46, ххя+18я'46, хуц + хэлбэ-рийн хромосомын цогцолбор байгаа болох нь нотлогдсон.

3. Эрүүл эцгээсээ удамший авсанэмэгтэй У-хромосомын дупли-каци нь хүний галбирт онцлох нөлөөгүй гэж үзнэ.

4. Хэдийгээр өвчтөн хромосомын давхар гажигтай боловч түүний клиник-фенотипын явц нь 18-р хромосомын урт мөрний тасран ойчих (делеци) синдромын хэлбэрээр илэрч байна.

 
Танилцаж нийтлэх санал өгсөн : эрхлэгч Т. Зэвгээ


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1417
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК