Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2011, 1(155)
Монголын эмч нарын семинар зөвлөлгөөн
( Товч мэдээлэл )

Т.Түмэндэмбэрэл

 
Абстракт

ЗХУ-ын эмч эрдэмтдийн шууд оролцоотойгоор эмч нарын мэргэжил дээшлүүлэх семинар зөвлөлгөөй 1973 оны 5-р сарын 21-нээс 6-р сарын 10 хүртэл Улаанбаатар хот, зарим аймгийн төвүүдэд болж ешгөрлөө.Энэ семинар зөвлөлгөөнд ЗХУ-ын анагаах ухааны нэрт эрдэмтэд Лениний одонт эйч нарын мэргэжил дээшлүүлэх төв институтийн эр-дэм шинжилгээний ажил эрхэлсэн орлогч захирал, дотрын өвчний тинхмийн эрхлэгч, доктор проф. Георгий Павлович Щульцев, Москва-гийн анагаах .ухааны II дээд сургуулийн хүүхдийн өвчний тинхмийн эрхлэгч доктор, проф. Вячеслав Александрович Таболин, Москвагийн анагаах ухааны 11 дээд сургуулийн мэдрэлийн өвчний тинхмийн эрхлэгч Левон Оганесович Бадалян, Москвагийн анагаах ухааны II дээд сургуулийн стоматологиин факультетийн эх барих эмэгтэйчүүдийн өвчний тинхмийн эрхлэгч, доктор проф. Лидия Николаевна Васильевс-кая, Москвагийн Гельмгольцийн нэрэмжит нүдний өвчнийг судлах эрдэм шинжилгээний институтийн гэмтлийн тасгийн эрхлэгч доктор проф. Грета Андреевна Петропавловская, Харьковын анагаах ухааны дээд сургуулийн мэс заслын тинхмийн эрхлэгч, доктор проф. Иван Григорьевич Митасов, Москвагийн анагаах ухааны I дээд сургуулийн рентген радиологийн тинхмийн профессор, доктор проф. Леонид Анд-реевич Юдин, Волгоградын анагаах ухааны дээд сургуулиин эм суд-лалын тинхмийн эрхлэгч, доктор проф. Геннадий Васильевич Ковалев, Ленинградын анагаах ухаан I дээд сургуулийн халдварт өвчний танхимийн доцент, анагаах ухааны доктор Михаил Сергеевич Фаровский | нар манай засгийн газрын урилгаар ирж оролцов.Семинарын нээлтэнд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Д. Цэвэгмид, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч акаде-мич Б. Ширэндэв, Эрүүлийг хамгаалах Яамны сайд Д. Ням-Осор, ЗХУ-д сургууль төгсөгчдийн холбоо, энх тайван найрамдлын байгуул-лагын албаны хүмүүс оролцлоо.Семинарыг дотор, хүүхэд, мэс засал, мэдрэл, нүд, рентген, халд-варт, эх барих эмэгтэйчүүд, эм судлалын зэрэг нарийн мэргэжлийн чиглэлээр төрөлжүүлэн явуулав.Семинарын хугацаанд мэргэжлийн чиглэлээр лекц 43 удаа, прак-тик 29 удаа, семипар 18 удаа тус тус зохиож давхардсан тоогоор нийт 6560 гаруй хүмүүс оролцсон байна.ЗХУ-ын эрдэмтэд, эрдэм шинжилгээний ажил хийж байгаа хүмүүст зөвлөлгөөн өгч нийтийн лекц 6 удаа уншиж 2800 гаруй хүнийг хамруулсан байна.ЗХУ-ын *мч эрдэмтэд Дорнод, Ховд, Өвөрхангай аймгууд, Дархан хотод очиж эмч нарт мэргэжлийн зөвлөлгөөн өгч хөдөлмөрчдөд эмнэлгийн тусламж үзүүлснээс гадна хот хөдөөд 286 өвчтөн үзэж зөвлөлгөөн өгөв.Энэ хугацаанд эрдэм гйинжилгээний бага хурлыг 9 секцээр хийж 64 илтгэл тавьж хэлэлцүүлснээс гадна нэгдсэн зөвлөлгөөн хийж сек-цүүдийн хурлаар хэлэлцсэн асуудлуудыг нэгтгэн дүгнэв.Семинарт уригдан оролцсон эрдэмтдийг Эрүүлийг хамгаалах Яамны сайд Д. Ням-Осор хүлээн авч санал зөвлөлгөөнийг нь сонсоход манай орны эмч нарын үйл ажиллагаа,цаашид авууштай зарим арга хэмжээний талаар үнэтэй санал зөвлөлгөөн өглөө.

Н. 0. Л. Бадалян, мэдрэлийн нарийн мэргэжлийн тусламжийг зохион байгуулах хэтийн төлөвлөгөө боловсруулах, хүүхдийн боль-ницод 30—40 ортой мэдрэлийн тасаг нээх, өндөр мэргэжлийн хүмүүст аймгу^дыг хуваарилан хариуцуулах, Эрүүлийг хамгаалах Яамны дэр-гэд мэдрэлийн тусламжийн зөвлөл байгуулах зэрэг санал дэвшүүл-1 сэн болно.

В. А. Таболин, хүүхдийн эмчийг тусгайлаи ' бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх факультетийн дэргэд хүүхдийн өвчний тинхэм байгуулах, 3—4-р ангиас хүүхдийн эмчийн ангийг тусгаарлах, хүүхдийн хоол тэ-жээлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн больниц тасгуудад сэхээн амьдруулах тасаг бий болгох зэрэг арга хэмжээ авах хэрэгтэй юм гэв.

Г. В. Ковалев, эм судлалын хичээлийг заахдаа өөрийн оронд өр-гөн хэрэглэдэг эмийн талаар тодорхой оруулах, төгсөх ангийн оюут-' иуудад жил бүр шинэ эмийн талаар 2—8удаа лекцуншиж байх, эх орны эмийн ургамлаас галены эм гаргах, эм зүйн хороотой болж эмийн за-хиалга, хэрэглэх аргыг шийдвэрлэх, мэдээллийн хуудсыг 7 хоног бүр гаргах, антистафилококкын гаммаглобулинтай байх, сүрьеэгийн шинээм морфоциклин, глихоклин, фосфор зэрэг эмүүдийг захиалах хэрэгтэй юм гэлээ.

И. Т. Митасов хэлэхдээ мэс заслын тусламж амжилттай хөгжсөн байна. Харин хөдөөгийн мэс засалчдын мэргэжил дээшлүүлэхэд онц* гойлон анхаарч, дагалдан суралцагчдыг тодорхой программтай болгох, ажлын бус цагаар мэс заслын тусламж үзүүлэх |_! ахмад туршлагатай эмч нарыг гэрт нь дежурлүүлэх графиктай болгох, мэс заслын тинхмийн лаборантаар м^ргэжлийн хүмүүс ажиллуулах шаардлагатай байна гэв.

А. Г. Петропавловская глауком өвчтэй хүмүүсийн 70%-иас илүу нь хожуу үедээ ирж байна. Ийм учир аймгуудад глаукомын кабинет бий болгох, хөдөө аж ахуйн ажилчдыг хамгаалалтын шилтэй болгох, электрофизиологийн судалгаа хийх, хэт ^нам чимээгээр эмчлэх бага-жууд, индерал, скополамин зэрэг эмүүдийг захиалж ашиглах хэрэг-тэй юм гэлээ.

Н. Л. Василевская төрөх газруудын байранд жил бүр урьдчилан сэргийлэх зорилгоор урсгал засвар хийх, цус алдалтаас сэргийлэх. оройн цагаар дотрыи эмч, унтуулагч эмчийг төрөхүүдэд байлгах, тө-рөхүүдийн материаллаг баазыг бэхжүүлэх, мэргэжил дээшлүүлэх ерөнхий төлөвлөгөөтэй болгох нь зүйтэй гэж тэмдэглэв.

М. С. Фаворский аймгийн нэгдсэн эмнэлгүүдэд халдвартын асууд-лаар арга барилын кабинет байгуулах, Эрүүл ахуй, халдвар нян суд-лалын институтэд клиникийн тасагтай болгох, Анагаах ухааны дээд сургуулийн халдвартын тинхэм хамгийн гол асуудал болох халдвар судлал, бичил амь судлалаас хөндий байгааг зохицуулах, ординатурт хөдөөнөөс хүн сургах хэрэгтэй гэв. Мөн элэгний халдварт өвчнийг эрт оношлох мздлэг сул байгаагаас хожуу илрүүлж байна. Ийм учир ла-бораторийг ялангуяа хөдөөд   бэхжүүлж   билирубин   тодорхойлохдоо.Индрашкийн арга дэрэглэх, сулемагийн титр, трансаминазыг үзэх, элэгний ажиллагааны цочмог дутагдлыг. идэвхтэй-эМчлэх тасаг 'йал^т бий болгох, элэгний өвчтөнг эмчлэх санатори бий болговол зохимжтон байна гэв.

Эрдэмтдийг ахалж ирсэн профессор Г. П. Щульцев хэлэхдээ им-Мунологи, серодогийн шинжилгээнүүдийг өргөтгөх, ультрачимээ радиои-зотопын аргыг хэрэглэх, ийм семинарыг тодорхой сэдвээр хийх, эр-дэм шинжилгээний хуралд бусад орны эрдэмтдийг урьж оролцуулах, эрдэм шинжилгээний сэдвүүдийг харилцан хэвлэх, ординатурын хугацааг 2 жил болгон, аспирантуртай болгох хэрэгтэй юм гэв.

ЗХУ-ын эмч эрдэмтдийн  оролцоотойгоор зохион байгуулсан энэ семинар зөвлөлгөөн нь манай орны эмч нарын мэргэжил мэдлэгийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.

Нөгөө талаар манай эмиэлгийн байгууллагуудын ажиллагцаг сайжруулакад нөлөөлөх сэтгэл харамгүй санамж зөвлөлгөөн өгсөн нь хүн амд үзүүЛэх эмнэлгийн тусламжийн чанарыг сайжруулах ач холбогдолтой болсон байна.

Энасеминар зөвлөлгөөн нь манай ах дүүгийн найрамдалт ЗСБНХУ-ын өгөөмөр тусламжийк бас нэг жишээ болж байна.

 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 405
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК