Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1972, 3(11)
Зарим эмийн ургамлын фитохимийн шинжилгээний урьдчилсан дүн
( Судалгааны өгүүлэл )

С. Хандсүрэн, Т. Зориг

АУДС-ийн Эмзүйн тинхэм, Эм шинжилгээний төв лаборатори

 
Абстракт

В результате качественного фитохимического исгледования үстановлены со-держание биологически актиЕНых веществ 11 лекарственных растёний, используе-мых фармацевтическимг заводом: чабрец, термопсис ланцетовидный, валериана лекар-ственная, астрагал монгольский, адонис монгольский, солодка гладкая, подорожник большой, полынь крупноголовчатая, хвойник односемянный, софора лисохвостная, можжевельиик ложноказацкий. Все эти растения содержат дубильные вещества, 8 растений содержат флавоноиды, 4 растения эфирные масла, 5 растений алкалоиды кроме того, флавоноиды были изучены тонкослойной хроматографией.

Эх орны эмийн үйлдвэр нь анх галений жижиг лаборатори хэлбэ-рээр байгуулагдсан цагаасаа эхлэн өөрийн орны эмийн ургамлын баял-гаас ашиглан нохойн хошуу, бамбайн үндэс, тарваган шийр зэрэг ур-гамлаар эм бэлтгэж байсан түүхтэй (1).

Сүүлийн жилүүдэд эмийн үйлдвэрийн хүчин чадал өсөж эх ор-ныхоо эмийн ургамлыг ихээр ашиглах болж үйлдэхүүний нэр төрөл

олширч байна. Одоогоор эмийн үйлдвэрт 20 гаруй эмийн ургамлыг ашиглаж эмийн янз бүрийн бэлдмэлийг хийж байгаагийн дотор бам-байн үндэс, тарваган шийр, агь, ганга, монгол алтан хундага, таван салаа, хонин арц, чихэр өвс, лидэр, хунчир, зээргэнэ мэтийн ургам-лууд орж байна.

Эмийн үйлдвэрээс гарч байгаа зарим бутээгдэхүүний чанарыг сайжруулах, дэлхий дахинаа мөрдлөг стандартын хэмжээнд түүхий эдийн стандарт, техникийн нөхцөлийг тогтоох явдал нь үйлдвэрлэ-лийн чухал ач холбогдолтой байна.

Хэдийгээр зарим ургамлууд гадаад оронд судлагдсан дүн, тоо баримт байгаа (?,3,4,5,9) боловч эмийн ургамлын биологийн идэвхт бодисын чанар нь орчны цаг уур, хөрсний онцлог, ургамлынхөгж-лийн үе шатаас хамааран өөрчлөгдөж болохыг харгалзан үзвэл манай оронд ургаж байгаа ургамлууд нь биологийн идэвх бодисын хувьд чанарын ялгаатай байж болох бөгөөд бүрэн судлагдаагүй, зарим ур-гамал нь зөвхөн манайд ургадаг учраас гадаад оронд судлагдаагүй байна.

Иймээс, бид эх орны эмийн үйлдвэрт ашиглаж байгаа эмийн ур-гамлуудын фитохимийн шинжилгээ хийж, зарим зүйлийг тодруулаж гарсан дүнг түүхий эдийн стандарт техникийн нөхцөл тогтооход ашиглах зорилго тавьж ажиллаад гарсан дүнг нийтлүүлж байна.

Эхний ээлжинд эмийн үйлдвэрт ашиглаж байгаа 11 ургамлын эфирийн тос, алкалоид, аргаах бодис, флавоноидын урьдчилсан ча-нарын шинжилгээг хийв.

Шинжилгээнд эмийн ургамлын контороос бэлтгэж эмийн үйлд-вэрт нийлүүлж байгаа түүхий эдийн дээжийг авсан. Шинжилгээг явуулахдаа алкалоидыг Г. К. Никоновын аргаар (6), эфирийн тосыг Гинзбергийн аргаар (7), флавоноидыг чанарын ба нимгэн үет хрома-тографийн аргаар (8), аргаах бодисыг фитохимийн ерөнхий аргаар үзэж шинжилгээний дүнг 1 ба 2-р хүснэгтээр харууллаа.

1-р хүснэгтээс үзэхэд тарваган шийр, царван, бамбай, чихэр өвс, ямаан зээргэнэ, лидэр зэрэг ургамлуудад алкалоид байна, гангадар-ваган шийр, алтан хундага, бамбай, арц, чихэр өвс, лидэр, хунчирт флавоноид байна; аги, ганга, бамбай, арцанд эфирийн тос байгаагаас гадна шинжилгээнд авсан бүх ургамлуудад аргаах бодис агуулагд-даг нь илэрхий болов.

1-р хуснэгт

Алкалоид, аргаах бодис, флавоиоид, эфирийн тосонд хийсэн шинжилгээ

№ Ургамлын нэр

юу болох

алкалоид

аргаах бодис

флаво-ноид

эфирийн тос

Тарваган шийр

өвс

+++

+

+

 

Юлдэн

 

 

 

 

Агь % царзан

өвс

++

1

■—

0,61—0,80

Ганга мөлхөө                            ■ •

өвс

 

+

0,27—0,30

Алтан хундага

өвс

|

+

Монгол

 

 

 

 

 

Бамбай' эмийн ундэс

 

+

|

 

0,52—0,60

Таван салаа их навч

 

+

л_

■—

Арц хонин

навч

 

 

 

0,53—0,70

Чихэр өвс

үндэс

+

 

 

^—1

Зээргэнэ ямаан

ӨЕС

XX

_]_ 1

:—

Лидэр унэгэн

 

 

 

 

 

Сүүлхэи

өвс

+++

4-

1

+

Хунчир монгол

өвс

+

 

Флавоноидын нимгэн үет хроматографийн дүн 2-р хуснэгт Ургамлын нэр эрхтэн юу болох флавоноидын тол-бын тоо

Тарваган шийр ■идэр үнэгэн сүүХий Монгол алтан хундага Арц хонин Чихэр өвс Ганга мөлхөө Бамбай эмийн .Монгол хунчир

Дээрх шинжилгээний дүнгээс флавоноидтай гарсан ургамлуудыг цааш нимгэн үет хроматографийн аргаар флавоидын бүрэлдэхүүнийг тодруулав. 2-р хүснэгтээс үзэхэд уул ургамлууд нь 2—6 флавоноид-тай болох нь тодорхой байна.

Дүгнэлт

1. Эмийн үйлдвэрийн практикт хэрэглэж байгаа дээрхП нэр төр-лийн ургамалд биологийн идэвхт бодис байгаа нь батлагдсан бөгөөд энэ шинжилгээний дүнг стандарт тогтооход хэрэглэж болно.

2. Уул ургамлуудад биологийн идэвхт бодис ургамлын ургацын аль үе шатад их хэмжээтэй байгааг тодорхойлж үүний үндсэн дээр түүхий эд бэлтгэх хугацааг тогтоох шаардлагатай байна.

3. Уул ургамлууд нь биологийн идэвхт бодисын чанарын шаард-лагын хувьд гадаадад ургадаг ижил ургамлуудтай төстэй байна.

 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2201
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК