Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Эх барих, эмэгтэйчүүд, хүүхэд судлалын сэтгүүл, 2008, 2(4)
Татганаа өвчний тухай ойлголт
( Тойм өгүүлэл )

С.Булгамаа1, А.Товуудорж 2 , П.Отгонбаяр3

1Увс аймгийн нэгдсэн эмнэлэг, 2ЭМШУИС, 3ЭНЭШТ

 
Абстракт

Тодорхойлолт: Өөрийн дур зоргоос үл хамааран, гэнэт үүсдэг, тогтсон хэв шинжит, түргэн түргэн дахин давтагдах, тодорхой хэмнэлгүй, булчингийн агшилт болон дуу хоолойн үйлдлээр илрэх өвчнийг тик буюу татганаа гэж нэрлэх бөгөөд уг өвчний талаар тогтсон нэг тодорхойлолт  байхгүй байна. Судлаачид татганааг янз бүрээр тодорхойлж бичсэн байдаг. Үүнд:

  • Нүүр болон хүзүүний булчинд богино хугацаанд аяндаа үүсэх хөдөлгөөн
  • Ихэвчлэн нүүр, хүзүү, мөрний хэсэгт, ховор тохиолдолд их бие, дээд доод мөчдийн булчинд хурдан хугацаанд, чичирхийлсэн, хэмнэлгүй, тогтсон хэв шинжит агшилтаар илэрдэг, хүүхдийн хөдөлгөөн ихсэлтийн зонхилон тохиолдох хэлбэр 
  • Булчингийн рефлекст болон чиглэсэн зорилгот хөдөлгөөнийг санагдуулам, хурдан, хэмнэлгүй, тогтсон хэв шинжит чичирхийлсэн хөдөлгөөн
  • Үйл ажилгааны хувьд холбоотой бүлэг булчингуудын аяндаа дахин агших, биеийн аль нэг хэсгийн дахин давтагдан татах хөдөлгөөн   
  • Хүүхдийн хэвийн идэвхитэй байдалд саад болдоггүй, унтах үед илэрдэггүй, зорилгогүй, дахин давтагдах хөдөлгөөн
  • Гэнэт үүсэх, дахин давтагдах булчингийн агшилт бөгөөд нэг болон хэд хэдэн булчинг даамжран элсүүлдэг хөдөлгөөн  гэх зэргээртодорхойлон бичсэн байна.


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК