Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1972, 3(11)
Монгол оронд ургадаг каринтийн дэгдгэний химийн бүрэлдэхүүнийг судалсан дүн
( Судалгааны өгүүлэл )

Л. Мягмар, Д. Дүнгэрдорж

АУ Дээд сургуулийн эм судлалын тинхэм

 
Абстракт

В надземной части ломатогониума каринтийского установлено наличие алкалои-дов, флаваноидов, дубильных веществ, не обнаруженэ сапононэв. При бумажно-хро-матографическом исследовании одна алкалоида выявлена. Методбм двухмерной хроматографии на бумаге (бутанол-уксусная кислота-вода 4:1:5, 15 % уксусная кислота) в системах растворителей в изучаемых видах яоматогониум обнаруженэ 11—13 веществ флавоноидной природы.

Каринтийн дэгдгэнийг манай ардын эмнэлэгт элэг цөсний өвч-ний үед өргөн хэрэглэж байсан боловч (1, 2, 3) тус оронд түгээмэл ургадаг дэгдийн энэ дүрсний фармакологийн болоод химийн үндсэн бүрэлдэхүүнийг (флавнойд, алкалойд, сапогин, идээлэг бодис) су-далж өөрийн орны анагаах ухаанд эмийн бэлдмэл болгон ашиглах зорилгоор уг ургамалд судалгаа хийсэн болно. Шинжилгээний дээ-жинд 1970, 1971 онуудын 8-р сарын 25-нд Богд уул, Улиастайн ам-наас цуглуулсан өвсийг авсан.

Туршлагын хэсэг. 1- Флавнойд илрүүлэх шинжилгээ.

Флавнойд илрүүлэх шинжилгээг, ус төрөгчтэй ангижирч өнгөтэй нэгдэл үүсдэг чанар дээр үндэслэсэн цаинидины урвалыг (6, 7) хэ-рэглэсэн болно. Уул ургамлаас 10 грамм хатаасан түүхий эд авч сокслетын аппаратын тусламжтайгаар 70 градусын этанолоор флав-нойдыг ялган авч, уусгагчийг 10 мл хүртэл ууршуулсны. дараа но-

гоон мөхлөг, давирхай бусад бодисуудаас хлороформоор хэд дахин цэвэрлэж, флавнойд илрүүлэх урвалуудыг тавьж үзэхэд каринтийн Дэгдгэний өвсөнд их хэмжээний флавоны нэгдлүүд агуулагдаж байгаа нь тодорлоо Каринтийн дэгдгэний флавнойдын чанарын бүрэлдэхүүнийг тодорхойлохын тулд өгсөх цаасан хроматографийн аргыг янз бүрийн уусгагч системд туршихад 15%-ийн цууны хүчил, бутанол-1, цууны хүчил-ус (4:1:5) тОхиромжтой байна. Хроматографид Лондон  ватман-№ 3 гэсэн цаас хэрэглэсэн. Хроматографийн шинжилгээний дүнгээс үзэхэд каринтийн дэгдгэний флавони нэгдлүүдэд хамаарагдах 11 — 13 төрлийн бодис байгаа нь батлагдав. Уул дээжид флавони Щ нэгдлүүдийн хэмжээг фотоколориметрийн аргаар тодорхойлоход дунджаар 5,25 байлаа. Каринтийн дэгдгэний флавони нэгдлүүдийг хоёрчиглэлээр өгсөх цаасан хроматографаар судалсан дүнг

1-р хүснэгтээр үзүүлбэл:

2. Алкалоидыг илрүүлэх шинжилгээ. Ургамлын   түүхий эдэдц давс, байдлаар байгаа алкалойдыг аммиакаар үйлчлүүлэн суурь бай* "далд оруулаад дараа нь органик уусгагчаар ялган авах А. И. Вань« ковский М. Т. Зарубина, Л. Л. Сергеев нарын (4,5) аргыг ашигласаЛ ба органик уусгагчид хлороформ, дихлорэтаныг хэрэглэсэн болно.

Энэ аргаар ялгамал бэлтгэсний дараа уусгагчийг ууршуулж усанд уусгаж алкалойдын ;таних реактивуудын (I %-ийн крамновольфрамын^ фосфорновольфраммын, Пикриний хүчлүүд, Майер, Драгендориф на-рын реактив) тусламжтайгаар урвал тавьж үзэхэд бүгдэд ямар нэг хэмжзэгээр урвал өгч цагааны шар тундас үүсэж байлаа.

I аилоар: нэг чиглэлиин   хроматографаар үуссэн бодис хоёр чиглэлийн хро-< матографаар хэдэн бодис болж салсныг 1 а, б, в, г, гэж хуснэгтэд бичсэн.

Алкалоид илрүүлэх ургамлын үр дүн

2-р х ү с н э г т

 

 

1 %-ийн

 

1 %-ийн

 

 

Ургамлын

Реактив

цахиур

Майер

фосфорт

Драгендорф

Пикрины*

нэр

Ялгамал

вольфромын

 

вольфромын

 

хүчил  !

 

 

хүчил

 

хүчил

 

 

Каринтийн

Хлорформ

+++

++

Г'- +++^

+++

4-

дэгдгэнэ

Дихлорэтан

+++

+

4 - +++:■;

+++

+

Шинжилгээнд дор дурдсан тэмдэглэлийг хэрэглэв. + + + өтгөн цагаан тундас. Ш ч ч

+ + тундас нь дараагийн 2—3 дусал реактий хийхэд нэмэгдсэк: + Анхны дусал реактивт тундас гараад дараагийн дуслуу-дад нэмэгдээгүй. Уг ялгамалд хэдэн төрлийн алкалойд байгааг мэдэх зорилгоор өгсөх цаасан хроматографын аргаар шинжилж үзлээ. Хроматографийг Лодонд ватман № 3-маркийн цаас дээр, хлороформметанол (8:2), Бутанол-1 цууны хүчил-ус (4:1:5)-ны системд, тодруулагчид Дран-гендорфын реактив авч хэрэглэсэн болно.

д 3-р х ү с н э г т

Хромотографийн үр дүн

 

Уусгагч систем

Суурилаг бодисын

1"

2

Хлороформ-метанол (8 :2) Бутанол-цууны хүчил-ус (4: 1 : 5)

0,92                  1 0,97

-

3-р хүснэгтээс үзэхэд каринтийн дэгдгэний ялгамал аль ч уусгаг-чид адил (№ = 0,92, К! = 0,97) Драгендорфын реактивт тод улаан ягаан өнгөтэй болон тодордог нэг толбо өгч байгаа нь уг бодис их яэмжээтэй байгааг харуудж байна. Үүнээс үзэхэд каринтийн дэгдгэн суурилаг шинжтэй нэг бодис байгаа болох нь нотлогдлоо. Уул суурилаг бодисыг хатааж жингийн аргаар тодорхойлоход алкалой-дын хэмжээ 0,25 %-иас багагүй байлаа.

3. Идээлж бодисыг илрүүлэх шинжилгээ. Каринтийн дэгдгэний түүхий эдийг халуун устай саванд 30 минутын турш халаах замаар 10 %-ийн усан ялгамал бэлтгэж 5 %-ийн хлорт төмөр нэмж үзэхэд но-гоон өнгө үүсэж байсан боловч 1 %-ийн төмөрлөг амоны квасц хий-хэд өнгө нь хувирахгүй байв. Иймээс идээлэх бодис илрэх төдий байна гэж үзлээ.

4. Сапониныг илрүүлэх шинжилгээ. Сапонинь;г „ВИЛР"-ын ар-гаар тодорхойллоо. 2 г хатаасан өвс авч 0,9 %-ийн 200 мл хлорт нат-рийн уусмалаар 30 минутын турш хандлан шүүгээд шүүдэст сапо-нин илрүүлэх шинжилгээ (хөөсрүүлэх, цууны ангидрид, хүхрийн хү-чилтэй ба цусны улаан цогцосны задрах урвал) хийж үзэхэд урвал ейгсөнгүй стандарт сапонинд \Уе1ЬгеШ Е-ийг авлаа.

Д үгнэлт

1. Каринтийн дэгдгэний алкалойд жингийн аргаар 0,25%-иас ба-тагүй байна.

2. Алкалойдын бүрэлдэхүүнийг өгсөх цаасан хроматографийн ар-гаар тодорхойлоход азот бүхий суурилаг нэг бодис байгаа нь то-дорхойлогдлоо.

3. Каринтийн дэгдгэний өвсөнд фотоколориметрийн аргаар дунд-жаар 5,25 хэмжээний флавоны нэгдэл байгаа ба цаасан хроматогра-фийн аргаар янз бүрийн уусгагч системд флавоны нэгдэлд хамаа-рагдах 11—13 төрлийн бодис ялгарч байна.

4. Уул ургамлын өвсөнд идээлэх бодис үл мэдэг байгаагаас гад-на сапонин байхгүй болох нь батлагдлаа.

 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Ж. Цогнэмэх, С. Хандсүрэн


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 818
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК