Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2005, 2(132)
Монголчуудын дунд тохиолдох Кардиомиопатийн тархалт ба эмнэл зүйн илрэл
( Судалгааны өгүүлэл )

Д.Нарантуяа1, Х.Чингэрэл1, Ж.Дэчмаа2

1Эрүүл мэндийн шинжлэх ухааны их аургууль, 2“Ач” Анагаах ухааны дээд сургууль

 

Судалгааны ажлын үндэслэл. үүсэл гарал нь тодорхой бус зүрхний булчингийн евчний талаар XIX зууны сүүл үеэс бичигдэх болсон. Энэ нь зүрхний хавхлагийн гажиг, үнхзлцэг хальсны үрэвсэл, зүрхний удамшлын өвчнүүдээс ялгаатай болох тухай тэмдэглэж байжээ (L. Karhl, 1891., С.С. Абрамов, 1987., Е. Josserland, L. Gallaverdin, 1901).

Кардиомиопати (КМП) иь 1989 оны байдлаар 1.00 000 хүн ам тутамд 6-7.5 тохиолдож (M.Codd ба бусад судлаачид, 1989) байсан бол, 1997 он гэхэд жилдээ 13.1-36.5 болж (S. Raker ба бусад судлаачид, 1997) тохиолдлын тоо нь нэмэгдсэн байна.

Уг өвчин нь дэлхийд хэдийгээр цөөн бүртгэгддэг гэдэг боловч, сүүлийн үед өвчлөлийн тохиолдлын тоо нь нэмэгдэж байгаа, хүндрэл ихтэй, амьдралын чанарыг богино хугацаанд бууруулж, эндэгдэлд амархан хүргэдэг тул манай «орны нөхцөлд хир тохиолдож байгааг судлах зайлшгуй чухал юм. Манай орны хувьд Кардиомиопатийн тархалт, бүтэц, түүний илрэх өвөрмөц байдлын талаар хийсэн судалгааны дорвитой ажил одоохондоо хараахан хийгдээгүй байгаа юм. Ялангуяа өндөр дунд уулын бүсэнд, харьцангуй хүчилтерөгчийн дутагдалтай нөхцөлд
амьдрах Монголчуудад ямар гаралтай кардиомиопати элбэг тохиолдож буйг судлах нь зайлшгүй шаардлагатай байгаа юм.

Иймд Монгол хүмүүсийн дунд тохилдож буй зүрх томрох өвчний хэлбэрүүдийн дотроос аль хэлбэр нь элбэг байгааг, цөөнгүй тохиолддог гэгдэх ИКМП-аас ямар ялгаатай зэргийг судлах нь оношилгоо, эмчилгээний ялгавартай тактикийг боловсруулж, өвчтөний тавиланг зөв тогтооход чухал ач холбогдолтой юм.

Судалгааны зорилго. Монгол хүмүүсийн дунд тохиолдох анхдагч ба хоёрдогч КМП-ын эмнэл зүйн илрэлийг судлахад бидний зорилго оршино.

Судалгааны хэрэглэгдэхүүн, арга зүй.

Улсын Клиникийн 1-р эмнэлэг, Улаанбаатар хотын Нэгдсэн 3-р эмнэлэг, Дүүргүүдийн нэгдсэн Эмнэлгүүдэд 1992-2002 оны хооронд хэвтэн эмчлүүлсэн өвчтөний түүхээс, 2004 онд тус эмнэлгүүдэд хэвтэн эмчлүүлэгсдээс болон Эмгэг судлал, Шүүх эмнэлгийн зэрэг нийт 16887 материалиас КМП хэмээн оношлогдсон 149 тохиолдльг судалгаанд хамруулсанаас нас барсан 30 байлаа. Эмнэл зүйн субъектив зовиур болон объектив үзлэгийг ЭМШУИС -ийн АУС-ийн зүрх судасны тэнхмийн 2003 оны 12 сарын хурлын протоколоор батлагдсан аргачлалан дагуу хийж гүйцэтгэв.

Судалгааны ажлын материалын тоон үзүүлэлтийг нийтээр дагаж мөрддөг арга томъёог ашиглан үзүүлэлтийн арифметик дундаж.
дунджийн алдаа, экстенсив, интенсив үзүүлэлт, Стьюдентийн критери, корреляцийг ашиглан статистак боловсруулалт хийв. Wald-Генкин-Гублерийн Log. 10 дээр үндэслэсэн томъёог ашиглан, статистак магадлалтай (t) шинж тэмдгүүдийн SE- мэдрэг байдал, SP- өвөрмөц байдал, PVP-эерэг шинжийн магадлал, PVN-эерэг шинжид дүйцсэн оношлох магадлал, DE-оношийн өгөөж, DK-оношийн хэмжүүрүүдийг тогтоов.

Судалгааны үр дүн, хэлцэмж.

Судалгаанд нийт 149 тохиолдол хамрагдсанаас 92 тохиолдол буюу 61,7% нь эрэгтэй, 57 буюу 38,2% нь эмэгтэй байлаа. Судалгаанд хамрагдагсдын дундаж наслалт 48.12±1.14, үүнээс эрэгтэйчүүдийнх 47.2±3.99, эмэгтэйчүүдийнх 44.4±2.28 байв.

КМП нь эрэгтэйчүүдэд эмэгтэйчүүдээс 2 дахин илүү (р<0.01), хүйсний хамааралгүйгээр 40-49 насныханд тохиолдож байгаа иь судлаач Г.П.Анмут ба бусад (1999). Г.В.Гусаров ба бусад (2002), С.А.Габрусенко ба бусад (2003) нарынхтай тохирч байна. КМП оноштой 106 тохиолдлын хөдөлмөр эрхлэлтийн байдлыг үзэхэд биеийн хүчний хөдөлмөр эрхлэгчдэд (50.3±4.09%) оюуны хөдөлмөр эрхлэгчдээс (20.8±3.32%) 2.4 дахин илүү тохиолдож байна (р<0.01).

Хорт зуршлын хэрэглээгээр нь үзэхэд 24.6±3.52% нь архи уудаг, 16.7±3.05% нь тамхи татдаг байв. Судлаач B.C. Моисеев Москвагийн архи хэрэглэгчдийн дунд КМП-ийн тохиолдол их байгааг тэмдэглэсэн байдаг бол В.Б.Симонешко ба бусад судлаачид архи хэрэглэгчдийн 80%-д нь 5 жилийн дараа архины шалтгаант КМП үүсдэг гэжээ. P.Prazan-ны судалгаагаар ТКМП-тай өвчтөний 1/3 нь архи байнга хэрэглэдэг хүмүүс байжээ.

Оношлогдсон байдлыг авч үзвэл анхдагч КМП-аар 48.99±4.5% үүнээс Тэлэгдлийн кардиомиопати (ТКМП) -аар 84.9±4.2%, зузаарлын КМП 15.1 ±4.2%, хоёрдогч КМП-аар 51.0+5.7% үүнээс ИКМП 21.1 ±4.7%, бусад шалтгааны улмаас үүссэн нь 78.9±4.7% байлаа. Иймээс анхдагч КМП-ын зонхилон хэлбэр болох ТКМП, хоёрдогч КМП-ын зонхилох хэлбэр болох ИКМП-ийг еөр хооронд нь харьцуулан судлаж дараахь дүгнэлтүүдэд хүрлээ.

Бидний судалгаагаар нийт КМП хэмээн оношлогсдын дотор ТКМП 56.3±4.56%, ИКМП 16.8±3.44% ээлэж байна. А.С.Сисакян ба бусад судлаачдыихаар (1997) ТКМП нь 42.3±5.0%, ИКМП 39.2±4.9%, У.А.Табакян ба бусад судлаачдынхаар (2002) ТКМП 41.8%, ИКМП 32.5% тохиолдож байжээ. Гадаадын судлаачдынхтай харьцуулахад ТКМП харьцангуй ихээр, ИКМП харьцангуй
цөөнеөр тохиолдож байгаа нь манай орны нөхцөлд ИКМП гэдэг оношийг сүүлийн 2 жилээс тавьж эхэлсэн, эмч нарын энэ өвчний талаархи мэдлэг хомс, ИКМП болон ТКМП-г өөр хооронд нь ялган оношлох оношлогооны хэмжүүр байхгүй байгаатай холбоотой байж болох юм.

Судалгааны явцад практикийн эмч нарын зүгээс үндсэн оношийг зүрхний титэм судасны цусан хангамж архагаар хомсдох өвчин, шигдээсийн дараахь сорвижилт гэх мэтээр тогтоож, улмаар хоёрдогч ТКМП гэж хавсруулан оношлосон нь нилээд ажиглагдлаа. өвчлөлийн тохиолдлын тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай байгаа нь багажын (ЭхоКГ) болон лабораторийн оношлогоо сайжирсантай холбоотой байж болох юм.

ТКМП болон ИКМП онош бүхий 1 ТЭтохилдлын үед илрэх зовиуруудыг Wald-Генкин-Гублерийн шалгуурыг ашиглан өер хооронд нь харьцуулан үзлээ.

Монголчуудад ТКМП-ийн үед хавагнах (SE 61.2, SP 60, DE 60.9), зүрхээр дэлсэх (SE 55.2, SP 80, DE 60.9), ИКМП-ийн үед зүрхээр өвдөх (SE 60, SP 89.6, DE 82.8) зовиурууд тус тус өвөрмөц байна. Эмнэл зүйн объектив шинжийн хувьд зүрхэнд агшилтын шуугиан сонсогдох (SE 56.7, SP 70, DE 59.8), зүрхний хэм алдагдах (SE 71.6, SP 55, DE 67.8) нь ТКМП-ийн үед илүү евөрмөц байв. ИКМП-ийн үед бодит үзлэгээр илрэх өвбрмөц онцлог шинж байсангүй. Судлаач В.Б.Симоненко (1999), С. Anderson (1999) нар ТКМП-тай өвчтөнд эмнэл зүйн 4 үндсэн шинж зүрхний дутагдал, хэм ба дамжуулалтын алдагдал, тромбоэмболи, зүрхээр өвдөх шинж илрэиэ гэсэн бол Н. Ь, Аверкмна ба бусад судлаачид (2003) зүрхээр өвдөх 74%, зүрхний бах төст өвделт 21%, амьсгаадах 58%, зүрх дэлсэх 66%, О. Н. Миллер ба бусад судлаачид (1999) амьсгаадах 93.5%, бие сулрах 95.7%, зүрхний бах төст өвдөлт 67,4%, зүрхээр өвдөх 84.8%, зүрхэзр дэлсэх 93.5%, агшилт болон сулралын шуугиан 82.6% илэрдэг гэсэн нь манай судалгааны дүнтэй ерөнхийдөө тохирч байгаа юм.

Дүгнэлт.
1. Монголчуудын дунд КМП нь эрэгтэйчүүдэд эмэгтэйчүүдээс 2 дахин илүү (р<0.01^ хүйсний хамааралгүйгээр ид хөдөлмөрийн 40- ,9 насныханд, архи (24.6+3.52%), тамхи (16.7+3.05 /о) хэрэглэгчдэд, биеийн хөдөлмөр эрхлэгчдийн дунд (50.3±4.09%) элбэг тохиолдож байгаа нь уг эрсдэлт хүчин зүйлтэй хүмүүст ялган оношлогоог хийхдээ эмчийн зүгээс заавал анхаарах естойг харуулж байна.    -л/мп
2. Анхдагч КМП 48.99±4.5% үүнээс ТКМП 84.9±4.2%, зузаарлын КМП 15.1 ±4.2%, хоёрдогч КМП 51.0+5.7% үүнээс ИКМП 21.1 ±4.7%, бусад шалтгааны улмаас үүссэн нь 78.9±4.7 /о байлаа.
3.Монголчуудад ТКМП-ийн үед хавагнах, зүрхээр дэлсэх, ишемийн КМП-ийн үед зүрхээр өвдөх зовиурууд тус тус, объектив шинжийн хувьд зүрхэнд агшилтын шуугиаи сонсогдох, зүрхний хэм алдагдах нь ТКМП-ийн үед илүү өвөрмөц байв.

Ном зүй

1. Гуревич.М.А, Янковская.М.О, Гордиөнко.Б.В, Мравян.С.Р, Григорьева.Н.М, Особенности лечения сердечной недостаточности при диффузных миокардитах и дилатационный кардиомиопатии. Клиническая медицина, с.48-50
2.Гуревич.М.А, Григорьева.Н.М. Дилатацион-ная кардиомиопатия современные взгляды на этиологию и патогенез. Клиническая медицина 5 2001, с. 4-6 . .
3. Миллер.О.Н, Бондареева.З.Г, АнмутЛ.П, Гереггьева.Г.Б, Гусеева.И.А. К вопросу о факторах, влияющих на возникновөние желудочковых аритмий и знезапной смерти у больных с Дилатационнои кардиомиолатией. Клиническая медицина 3, 1999,с.16-18 л л
4.Симоненко.В.Б, Бойцов.С.А, Глухов.А.Клинико-морфологическое особенности □илатационной и ишемической кардиомиопатии. Терапевтический архив 1999, №12, с.64-67
5.Сисакян.А.С, Еганян.Г.А, Камалов.Г.Г, Сравнительная характеристика ремоделирование певого желудочка при дилатационной кардиомиопатии и ишемическсй болезни сердца. Клиническая медицина 12,1997, с.23-26
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор А.Өлзийхутаг


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1686
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК