Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2005, 2(132)
Дутуу төрөлтөд нөлөөлөх нийгэм-хүн ам зүй, нөхөн үржихүйн хүчин зүйлс
( Судалгааны өгүүлэл )

З.Гэрэлмаа, Д.Малчинхүү, Б.Шижирбаатар

Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль

 

Дутуу төрөлт нь нялхсын өвчлөл, эндэгдлийн гол шалтгаан байсаар байна [1-4]. Дэлхиин хэмжээнд нялхсын эндэгдлийн 35%-ииг дутуу нярай эзэлдэг [2], Манай улсын ниит амьд төрөлтийн 5%-ийг дутуу нярай эзэлдэг ч нярайн эндэгдэлд зонхилж байна [5], "Нөхөн үржихүйн эрүүл мэндийн судалгаа"-ны (1998) дүнгээр 2500 гр-аас бага жинтэй төрсөн хүүхдийн нярай үеиин нас баралтын коэффициент 1000 төрөлт тутамд 76.8    байхад, 2600-3500 гр жинтэй төрсөн нярайд 44.2    буюу 1.7 дахин бага, харин 3600 гр-аас дээш жинтэй төрсөн нярайд 37.4 байна (р<0.0 i) [I]. Зарим судлаачийн тэмдэглэснээр дутуу төрсен хүүхдийн 75% нярай үедээ өвчилж байхад, гүйцэд төрсөн нярайн 11% өвчилж, өвчилсөн хүүхдийн эндэгдэл дутуу нярайд 29.2%, гүйцэд нярайд 0.7% байгаагаас үзэхэд, дутуу нярайн өвчлөл, гүйцэд нярайн өвчлөлөөс бараг 7 дахин, эндэгдэл 41 дахин өндөр байгаа нь нярайн евчлел, эндэгдэлд дутуу төрөлт онцгой нөлөөтэйг илтгэж баина [6]. Жирэмсний хүндрэлтэй ба дутуу төрж буй эхчүүдэд улсын хэмжээнд нарийн мэргэжлийн тусламж үзүүлдэг ЭНЭШТ-ийн ЭБЭК-ийн 19952001 оны нярайн эрт үеийн эндэгдлийн 63.7-83 5%-ийг дутуу нярай эзэлж байгаа нь дутуу төрөлтөөс сэргийлж чадвал нялхсын эндэгдлийг бууруулах нөөц байгааг харуулж байна [7].

Дутуу төрелтөнд олон хүчин зүйлс нөлөөлдөг [12-13,18]. Үүнээс нийгэм-хүн ам зүй, нөхөн үржихүйн зүйлс чухал үүрэгтэй [18].

Манай орны нөхцөлд дутуу төрөлтийн шалтгааны асуудлаар хийгдсэн судалгаа, шинжилгээний дорвитой ажил хомс бөгөед дутуу төрөхөд нөлөелж буй эрсдэлт хүчин зүйлсийг судлах нь онол, практикийн чухал ач холбогдолтой.

Зорилго. Манай орны нөхцөлддутуу терөхөд нөлеөлж буй иийгэм- хүн ам зүй, нөхөн үржихүин эрсдэлт хүчин зүйлсийг судлах.
Судалгааны материал, арга. Судалгаанд 1997- 2002 онд УБхот, 6 аймгийн амаржих газарт амьд төрсөн нярайг хамруулан тохиолдол хяналтын загвараар явуулсан. Амьгүй төрсөн болон 28 долоо хоногоос өмне буюу 1000 гр-аас бага жинтэй төрсөн ургийг судалгаанд хамруулаагүй.

Дутуу (жирэмсний тээлтийн 37 долоо хоногоос өмнө) терсөн 451 нярай хүүхдийг гүйцэд (жирэмсний тээлтийн 37 долоо хоногоос 42 долоо хоног хүртэлх хугацаанд) төрсөн 351 нярайтай харьцуулан судалсан. Сүүлийн сарын тэмдгийн хугацаа тодорхойгүй үедтээлтийн иасыг тогтооход бэрхшээлтэй учир Баллардын aprbiг ашиглан тээлтийн насыг тодорхойлсон [8],

Судалгаанд оролцохыг зөвшөөрсөн эхийн нийгэм-хүн ам зүй, амьдралын хэв маягтай холбоотой мэдээллийг асуумж, нүүр тулсан ярилцлагаар авч, нярай хүүхдэд үзлэг хийн, Баллардын аргаар тээлтийн насыгтодорхойлсон. Эхийн эрүүл мэнд, нөхөн үржихүйн талаарх мэдээллийг гар карт, төрөлтийн түүх зэрэг эмнэлгийн баримт бичгээс цуглуулсан.

Хамаарах хувьсагчаар дутуу терөлт, үл хамаарах хувьсагчаар эхийн нас, эх, эцгийн боловсролын түвшин, гэр бүлийн байдал, амьжиргааны түвшин, жирэмслэхээс өмнөх биеийн жин, хорт зуршил, эх барихын ужиг өчил зэрэг хүчин зүйлсийг сонгосон.

Хувьсагчдын тархалт, дундаж ба стандарт хазайлт, Пирсоны Хи-квадрат, хи-квадратын үнэний хувийн итгэлцүүр, Оддсын харьцаа, 95%-ийн итгэмжийн харьцаа зэргийг судалгааны ба хяналтын бүлэгт тодорхойлон эрсдэлтэй байж болзошгүй хүчин зүйл ба дутуу төрөлтийн хоорондыч холбоог үнэлэхэд ашигласан. Нэрлэсэн хувьсагчдын хамаарлыг лямбда хэмжигдэхүүнээр, дараалсан хувьсагчдын хамаарлыг Спирман, Сомерийн d хэмжигдэхүүнээр тогтоов. Олон хүчин зүйлийн шинжилгээг логик регрессийн аргаар хийсэн.

Судалгааны үр дүнгийн статистик боловсруулалтыг SPSS-10, Microsoft Excel 2000 программаар гүйцэтгэсэн.

Судалгааны үр дүн, хэлцэмж.

Нийгам-XVH ам зуйн хучин зүйлс: Дутуу ба гүйцэд төрсөн эхчүүдийн нийгэм-хүн ам зүйн хүчин зүйлсийн үзүүлэлт ялгаатай байна (Хүснэгт 1). Өсвөр насандаа хүүхэд төрүүлэх, боловсролын түвшин доогуур, жирэмслэхээс өмнөх биеийн жин <40 кг, нөхөргүй зэрэг нь дутуу төрөлтөнд нөлөөлж байна. Нийт эхчүүдийн 83.8% 20-34,8.8% 34-өес дээш, зөвхөн 7.3% нь 15-19 настай боловч өсвөр насны эх дутуу төрөх магадлал 20-34 насны эхчүүдтэй харьцуулахад 2 дахин их (р<0.05)
байгаа нь гадаадын судлаачдын дүнтэй ижил байна [9-10], Дутуу төрсөн эхчүүдийн 9.9% нь 35 ба түүнзэс дээш настай эхээс төрсөн боловч статистик боловсруулалтын дүнгээр энз нь дутуу терөлтөнд магадтай нөлөөгүй байв.

Дээд ба тусгай дунд боловсролтой эхчүүдтэй харьцуулахад 8-10-р ангийн боловсролтой эх 2 дахин илүү дутуу төрж байгаа нь судлаач Kleinman, Kessel (1987) нарын дүнтэй тохирч байна [11], Боловсролын түвшин багатай эхчүүдэд дутуу төрөлт илүү байгаа нь тэдний амьдралын хэв маяг, хувийн онцлог, эрхэлж буй ажлын нөхцөл зэрэг цогц шалтгаантай холбоотой байж болох юм.

Жирэмслэхээс өмнөх биеийн жин дутуу төрөлтөнд нөлөөлдөг тухай судлаачид тэмдэглэсэн [12-14], Бидний судалгааны дүнгээр 40 кг-аас бага жинтэй байсан эмэгтэй дутуу төрөх эрсдэл 2.4 дахин их байна (р<0.001).

Гэр бүлийн байдал нь дутуу төрөлтөнд нөлеөлдөг бие даасан хүчин зүйл бөгөөд гэр бүлгүй эмэгтэй дутуу төрөх эрсдэл ихтэй [11]. Бидний судалгаагаар нөхергүй эмэгтэй дутуу төрөх эрсдэл нөхөртэй эмэгтэйтэй харьцуулахад 3.6 дахин их байгаа нь (р<0.001) дээрх судлаачдын дүгнэлттэй дүйж байна.

Эх, хүүхдийн эрүүл мэндэд амьжиргааны түвшин чухал үүрэгтэй. Дутуу төрсөн эхчүүдийн 11.3% (27) амьжиргааны түвшингээ муу гэж үнэлсэн бол хяналтын бүлэгт энэ үзүүлэлт 8.7% (30) байсан бөгөөд, амьжиргааны түвшин муутай эх дутуу төрөх магадлал 1.7 (CI 0.8-3.4) дахин өндөр байлаа.

Их Британи, Канад, АНУ-д хийгдсэн судалгаагаар дутуу төрелтийн 10-14% тамхичин эхтэй холбоотой ажээ [2, 16-17], Бидний судалгаагаар дутуу төрсөн эхчүүдийн зөвхөн 4% жирэмсэн үөдээ тамхи татдаг байсан ч тамхичин эмэгтэй дутуу төрөх харьцангуй эрсдэл 2А байгаа нь анхаарал татаж байна. Shingairai, Sioban, Godfrey нарын судалгааны дүн (OR=1.83) бидний дүнтэй ойролцоо байна[15].

Нөхөн үржихүйн хучин зүйлс: Дутуу төрсөн эхчүүдийн 12.6% өмне нь зулбаж, 18.9% дутуу төрж, 3.5% нь амьгүй ураг төрүүлж, 13.7% нь зуршмал дутуу тээдэг байсан бөгөөд эдгээр хүчин зүйлс дутуу төрөхөд магадтай нөлөөлж байна (Хүснэгт 2).

Хүснэгт 2-т үзүүлснээр зуршмал дутуу тээлттэй эмэгтэй ийм эмгэггүй эмэгтэйтэй харьцуулахад дутуу төрөх эрсдэл 7.8 дахин. зулбаж байсан бол 5.4, амьгүй ураг төрүүлж байсан бол 4, урьд нь дутуу төрж байсан бол 3 дахин тус тус их байна.

Хүснэгт 3-т толилуулж буй нөхөн үржихүйн хүчин зүйлсийн регрессийн шинжилгээний дүнгээс харахад зулбалт, дутуу төрөлт, зуршмал дутуу тээлтийн Оддсын харьцаа өндөр хэвээр байна.

Дүгнэлт.

1.Нийгэм-хүн ам зүй, нөхөн үржихүйн хүчин зүйлс дутуу төрелтөнд нөлөөлж байна. Үүнээс гэр бүлийн байдал, жирэмслэхээс емнхө жин бага, тамхи, зуршмал дутуу тээлт, зулбалт зэрэг хүчин зүйлс хамгийн их нөлөөтэй байна.

2.Эмэгтэйчүүдийн нийгмийн асуудал, нөхен үржихүйн боловсролыг дээшлүүлэх нь эрүүл мэндийн бодлогын тулгамдсан зорилтын нэг байх ёстой.

Ном зүй

1.Ариунаа Д. Нялхас, хүүхдийн нас баралтанд нөлөөлж байгаа хүчин зүйлс. Нөхөн үржихүйн эрүүл мэндийн судалгаа-1998. УБ. 2001. х.25-53.
2.Kramer MS. Determinants of low birth weight: methodological assessment and meta-analysis. Bull World Health Organ 1987;65:663-737.
3.Kramer MS. Intrauterine growth and gestational duration determinants. Pediatrics 1987;80:502-11.
4.Villar J, Belizan JM. The relative contribution of prematurity and fetal growth retardation to low birth weight in developing and developed sociefes. Am J Obstet Gynecol 1982;143:793-8.
5.ЭМЯ. Эрүүл мэндийн үзүүлэлтүүд - 2001.
6.Малчинхүү Д, Менхзол М. Дутуу нярайн зарим асуудал. Эх үрс сэтгүүл. УБ. 1995. х. 2533.
7.Лхамсүрэн С. Бага жинтэй нярай хүүхдийн өвчлөл, эндэгдлийи бүтэц, бууруулах арга зам. Анагаах ухааны эрдмийн бүтээлийн товчоон (1999, 2000 он) УБ. 2001. х.282-286.
8.Ballard JL, Khoury JC, Wedig K et al. New Ballard Score: expanded to include extremely premature infants. J Pediatr 1991; 119:417-23.
9.Gamma SG, Szwarcwald CL, Lea! Md, Theme Filha MM: The pregnancy during adolescence as a risk factor for low weight, Brazil. Rev Saude Publica.2001 Feb; 35(1 ):74-80.
10.Wessel H, Cnattingius S, Bergstrom S, Dupret A, ReitmaierP: Maternal risk factors for preterm birth and low birthweight in Cape Verde. Acta Obstet Gynecol Scand. 1996 Apr. 75(4). P 360-6.
11.Kleinman JC, Kessei SS. Racial differences in low birth weight: trends and risk factors. N Engl J Med 1987; 317:749-53.
12.Parker JD, Schoendorf KC, Kie>y JL. Associations between measures of socioeconomic status and low-birihweight, small for gestational age, and premature delivery in the United States. Am J Epidemiol 1994.
13.Wessel H, Cnattingius S, Bergstrom S, Dupret A, Reitmaier P: Maternal risk factors for preterm birth and lew birthweight in Cape Verde. Acta Obstet Gynecol Scand. 1996 Apr. 75(4). P 360-6.
14.Wang CS, Chou P. Risk factors for Low birth weight among first time mothers in southern Taiwan. J Formos Med Assoc. 2001 Mar; 100 (3); 168-72.
15.Shingairai A Feresu, Sioban D Harlow, Godfrey B Woelk. Risk factors for prematurity at Harare Maternity Hospital, Zimbabwe. International J Epidemiol. 2004; 33; 1194-1201.
16.Land GH, Stockbauer JW. Smoking and pregnancy outcome: trends among black teenage mothers in Missouri. Am J Public Health 1993;83:1121-4.
17.Kleinman JC, Madans JH. The effects of maternal smoking, physical stature, and educational attain-ment on the incidence of low birth weight. Am J Epidemiol 1985;121:843-55.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаах ухааны доктор, профессор Б.Жав


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2135
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК