Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2005, 2(132)
Дутуу төрөлтөд нөлөөлөх эрхтэн тогтолцооны өвчин ба эх барихын хүчин зүйлс
( Судалгааны өгүүлэл )

З.Гэрэлмаа, Д.Малчинхүү, Б.Шижирбаатар

Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль

 

Дутуу төрөлт нь нялхсын өвчлел, эндэгдэлд нөлеөлдөг нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг билээ. Дутуу төрөлтөөс сэргийлэхийн тулд түүнд нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйлсийг тодорхойлох нь чухал. Эрхтэн тогтолцооны өвчин, эх барихын хүчин зүйлс дутуу төрөлттэй холбоотойг судлаач тэмдэглэсэн [1,2,3]. Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн дунд эрхтэн тогтолцооны ӨВЧИН жилээс жилд өсөж байна [4], ЭНЭШТ-д-амаржсан эхчүүдийн 11.7% пиелонефриттэй байсан ба пиелонефриттэй эхчүүдийн 14% дутуу тержээ [5], Тухайн жирэмсний хүндрэл тээлтийн хугацаанд нөлөатэйг судлаачид тэмдэглэсэн [1,9],

Дутуу төрөлтөнд нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйлсийн талаарх судалгаа гадаад орнуудад цөөнгүй хийгдсэн ч манай оронд ийм судалгаа, шинжилгээний ажил үгүй тул дутуу төрөхөд нелөөлж буй эрхтэн тогтолцооны эмгэг, эх барихын эрсдэлт хүчин зүйлсийг судлахад уг ажил чиглэгдсэн.

Зорилго. Манай орны нөхцелд дутуу терөхөд нөлөөлж буй эрхтэн тогтолцооны өвчин, эх барихын эрсдэлт хүчин зүйлс, дутуу төрөлтөөс сэргийлэх боломжийг судлах.

Судалгааны материал, арга. Энэхүү эмнэлэгт суурилсан тохиолдол хяналтын судалгааг 1997-2002    онд гүйцэтгэсэн. Судалгаанд нийт 802 нярай хүүхэд хамрагдсанаас 451 нь дутуу, 351 ньгүйцэд төрсөн байлаа, Тээлтийн насыг Баллардын аргаар годорхойлсон [6].
Дутуу төрсөн эхийн эрүүл мэнд, эх барихын хүндрэлийн талаарх мэдээллийг rap карт, төрөлтийн түүхээс цуглуулсан болно.

Хамаарах хувьсагчаар дутуу төрөлт, үл хамаарах хувьсагчаар зхийн эрхтэн тогголцооны өвчин, эх барихын хүндрэл, төрөлтийн тоо. жирэмсний хяналтанд орсон хугацаа зэрэг хүчин зүйлсийг сонгосон. Хувьсагчдын тархалт, дундаж ба стандарт хазайлт, Пирсоны Хи-квадрат, хи-квадратын үнэний хувийн итгэлцүүр, Оддсын харьцаа, 95%-ийн итгэмжийи харьцаа зэргийг судалгааны ба хяналтын бүлэгт тодорхойлон эрсдэлтэй байж болзошгүй хүчин зүйл ба дутуу төрөлтийн хоорондын холбоог үнэлэхэд ашигласан.

Нэрлэсэн хувьсагчдын хамаарлыг лямбда хэмжигдэхүүнээр, дараалсан хувьсагчдын хамаарлыг Слирман, Сомермйн d хэмжигдэхүүнээр тогтоов. Олон хүчин зүйлийн шинжилгээг логик регрессийн аргаар хийсэн.

Ялгааны тэнцүү харьцаа буюу харьцангуй эрсдэл нэгээс дээш гарсан (ач холбогдлын түвиин

0.05-тай тэнцүү буюу бага) хувьсагчдад аттрибутив рискийг (AR) тодорхойлж, эрсдлийн хүчин зүйлийг арилгасан нөхцөлд бага жинтэй нярай төрөхөөс урьдчилан сэргийлэх боломжийг бодож гаргасаи.

Судалгааны үр дүнгийи статистик боловсруулалтыг SPSS-10, Microsoft Excel 2000 программаар гүйцэтгэсэн.

Судалгааны үр дүн, хэлцэмж.

Эрүүл мэнд. зх барихын хүчин зүйлс

Дутуу төрөлт эхийн эрүүл мэндийн байдалтай холбоотой [7-8]. Артерийн даралт ихсэлт, пиелонефритийн үед дутуу төрөх магадлал 2 дахин илүү байна (Хүснэгт 1).

Зүрх судас, хоол боловсруулах замын өвчин, бамбайн даавар ихсэлтийн үед OR өндөр гарсан боловч дутуу төрөлттэй холбоогүй байв. Эхийн цус багадалт дутуу төрөлтөнд хүргэдэг тухай судлаачид [1,3,9]дурьдсан байдаг ч бидний судалгааны үр дүн өөр гарсан.

Дутуу төрсөн эхчүүдийн 39.7% (хяналт 49.7%) анхны, 44.2% (хяналт 39.7%) 2-4, 16.1% (хяналт 10.6%) 4-өөс дээшхи төрөлтөөс төрсөн ба төрөлтийн тоо дутуу төрөлтөнд магадтай нөлөөгүй байна.

Харин төрөлт хоорондын зай ойр (1-2 жил) байх нь дутуу төрөх эрсдлийг 2 дахин нэмэгдүүлж байна (р<0.05).

Дутуу төрсөн эхийн 15.9% жирэмсний хяналтанд огт ороогүй (хяналт 5.2%) ба эдгээр эхчүүдийг жирэмсний эхний 3 сард хяналтанд орсон эхтэй харьцуулахад дутуу төрөх магадлал 3.4 дахин их байна (р<0.001). Иймд дутуу төрөхөөс сэргийлэх, хүндрэлийг эрт илрүүлэхэд жирэмсний хяналт чухал ач холбогдолтой.

Жирэмсний хүндрэл дутуу төрөлтөнд чухал нелеетэйг судлаачид тэмдэглэсэн [1,9], Дутуу эрсөн эхчүүдийн гуравны нэгт хожуу гестоз, ураг орчмын шингэн эрт гарах хүндрэл тохиолдсон ба эдгээр хүндрэл дутуу терөлтийг 2-3 дахин нэмэгдүүлж байна (Хүснэгт 2). Гадаадын судлаачдын тогтоосноор хожуу гестозын үед дутуу төрөх эрсдэл 2.7 дахин их байгаа нь бидний судалгааны дүнтэй ижил байна [1],

Хүснэгт 2-оос харахад ихэр ураг, өгзөг түрүүлэлт, жирэмсний II хагасын цус алдалтын үед дутуу төрөх эрсдэл 2 дахин, ихэс ховхрох хүндрэлийн үөд 3 дахин тус тус их байна. Жирэмсний сүүлийн гурван сард гэмтэл авах нь дутуу төрөлтөнд хамгийн хүчтэй нөлөөтэй (OR=19.5) байгаа нь Хятадын судлаач Lin RX-ийн (1993) дүгнэлттэй нийцэж байна [8], Жирэмсэн эмэгтэйд тавих анхаарал халамжийг сайжруулан, аливаа гэмтлээс сэргийлэх нь дутуу төрөлтийг бууруулахад ач холбогдолтой. Бэлгийн замын халдвар дутуу төрөлтийг 4.7 дахин нэмэгдүүлж байгаа нь анхаарал татаж байна.

Олон хүчин зүйлийн логик регрессийн шинжилгээний дүнгээр дутуу төрелтөнд хамгийн хүчтэй НӨЛӨ0ЛЖ буй эх барихын хүчин зүйлс нь гэмтэл, бэлгийн замын халдвар байна (Хүснэгт 3).

Эрсдэлт хүчин зүйлийг арилгасан тохиолдолд дутуу төрөхөөс сэргийлж чадах боломжийг тодорхойлон хүснэгт 4-т толилуулав. Хяналтын бүлгийн тохиолдлыг хүн амын доторх санамсаргүй тохиолдлын загвар гэж үзсэн.

Хүснэгт 4-өөс харахад PAR 10 ба түүнээс дээш гарсан 6 хүчин зүйлс (хожуу гестоз, жирэмсний хяналтанд ороогүй, зулбалт, урьд нь дутуу төрж байсан, зуршмал дутуу тээлт, пиелонөфрит) дутуу терөлтөнд онцгой нөлөөтэй бөгөөд хүчин зүйл тус бүрт тохирсон арга хэмжээг тууштай авснаар дутуу төрөлтеөс сэргийлэх боломжтой.

Дүгнэлт
1.Эхийн эрхтэн эрхтэн тогтолцооны өвчин, жирэмсний хүндрэлтэй холбоотой сэргийлж болохуйц олон хүчин зүйлс дутуу төрөлтөнд нөлөөлж байна.
2.Жирэмсэн    эмэгтэйг хяналтанд эрт хамруулж, хяналтын чанар болон жирэмсэн эхэд тавих анхаарап халамжийг сайжруулахад онцгой анхаарах шаардлагатай байна.

Ном зүй

1.Shingairai A Feresu, Sioban D Harlow, Godfrey B Woelk. Risk factors for prematurity at Harare Maternity Hospital, Zimbabwe. International J Epidemiol. 2004; 33: 194-1201.
2.Siega-Riz AM, Adair LS, Hobel CJ. Maternal hematologic changes during pregnancy and the effect of iron status on pre-term delivery in a West Los Angels population. Am J Perinatol 1998;15:515-22.
3.Scholl TO, Reilly T. Anemia and pregnancy outcome. J Nutr2000; 130{2S Suppl.):443^17S.
4.Жав Б., Шижирбаатар Б., Эрхэмбаатар Т. Жирэмсэн хосолсон эрхтэн тогголцооны өвчин. УБ. 1996.
5.Шижирбаатар Б., Баатарчулуун М. Архаг пиелонефриттэй эмэгтэйчүүдийн бөерний үйл ажиллагааг үнэлэх беерний индекс. УБ хотын хүүхэд, эх барих эмэгтэйчүүдмйн эмч нарын онол практикийн бага хурлын материал. УБ. 1995. X. 11 -13.
6.Ballard JL, Khoury JC, Wedig K et al. New Ballard Score: expanded to include extremely premature infants. J Pediatr 1991; 119:417-23.
7.Кельмансон И.А., Низковөсный новорожденный и отсроченный риск кардиореспираторной патологии. -СПб.: СпецЛит, 1999.-156 с.
8.Lin RX. Maternal, medical and obstet. complications are major risk factors for low birth weight infant. Zhonghua Fu Chan Ke Za Zhi. 1993 Jan; 28 (1): 24-6.
9.Ferraz EM, Gray RH, Cunha TM. Determinants of pre-term delivery and intrauterine growth retardation in Northeast Brazil. IntJEpidemiol 1990;19:101-07.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаах ухааны доктор, профессор Б.Жав


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2442
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК