Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2010, 2-3(33-34)
Хачигт халдвар өвчний эпидемиологийн судалгаа
( Судалгааны өгүүлэл )

Г.Даваа1, Ц.Отгонцэцэг2

1Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургууль

2Байгалийн Голомтот Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв

 
Абстракт

World weather changes, globalization, public movement and transition, touring, foreign relations, trade are raising agency associated new diseases are passed and some infectious disease again to regaining one’s spirits to appropriately drawing world communities attention. Since 1970 to today time in the whole world more than 300 having an epicenter of nature, new and to feel refreshed  scattered of infectious disease flurry by registered. In our state becoming inner anthrax spread by human from livestock, tick infectious of human sickness rate’s attitude raise is becoming health branches one of feel anxious. In Mongolia 2005-2009 registered tick infectious human diseased to do retrospective descriptive design used dissection. Research’s result by infectious disease of human beyond raise with trends and disease of human in Ulaanbaatar city, Arkhangai, Selenga countries are lot of registered. Disease of human peak joint is May. Elementary school and school, young vigorous, totally work ability for 19-45, cattle-breeders, forest, mount mineral experts, raw materials works with livestock, tourists, cedar nut and fruit annals are mainly touched with peculiar. 2005-2009 in tick infectious diseases patient are ways to transmissive either bitten by tick infection get sicked and coreliasations coefficient evaluation tick toll disease of human with numeral direct hardly has established. To thus battle with tick infection, human sickness rate cause to decrease sickness tick  annihilate, decreasing tick’s number is very important.

УДИРТГАЛ

Дэлхийн цаг уурын өөрчлөлт, даяаршил, хүн амын шилжилт хөдөлгөөн, аялал жуулчлал, гадаад харилцаа, худалдаа өсөн нэмэгдэж буй зэрэг олон хүчин зүйлтэй холбоотойгоор шинэ халдварууд гарч зарим халдварт өвчин дахин сэргэж байгаа нь дэлхий нийтийн анхаарлыг зүй ёсоор татаж байна. 1970-аад оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд дэлхий дахинд 300 гаруй байгалийн голомтот, шинэ ба сэргэн тархаж буй халдварт өвчний дэгдэлт бүртгэгджээ. Манай улсад мал амьтнаас хүнд халдварладаг өвчин гарсаар байгаагийн дотор боом, хачигт халдварын хүний өвчлөл өсөх хандлагатай байгаа нь эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлуудын нэг болж байна. 2005-2009 онд улсын хэмжээнд хачигт халдвар өвчний 275 тохиолдол, 3 нас баралт бүртгэгдсэн ба 2009 оны хүний өвчлөлийг өмнөх онтой харьцуулахад 3 дахин, сүүлийн 4 жилийн дундажтай харьцуулахад 3,3 дахин тус тус өсчээ. Иймд хачигт халдвар өвчний төлөв байдал, хөдлөл зүйг тодорхойлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээний зөвлөмж гаргах зорилго тавьж ажилласан болно.

Судалгааны материал, арга зүй

Монгол улсад 2005-2009 онд бүртгэгдсэн хачигт халдварын хүний өвчлөлийн мэдээнд ретроспектив дескриптив загварыг ашиглан дүн шинжилгээ хийв.

Судалгааны үр дүн, хэлцэмж

2005-2009 онд улсын хэмжээнд 14 аймгийн 47 сум, нийслэлийн 9 дүүрэгт хачигт халдварын хүний өвчлөлийн нийт 275 тохиолдол, нас баралт 3 (Сэлэнгэ, Булган аймгуудад) бүртгэгдсэн байна.

Зураг 1. Хачигт халдварын хүний өвчлөл оноор (2005-2009)

Хүний өвчлөлийн нийт тохиолдлыг аймаг, хотын эзлэх хувиар нь авч үзвэл:

Улаанбаатар (29,8 %), Архангай (20,7 %), Сэлэнгэ (18,5 %) аймгууд хамгийн их хувийг эзэлж байгаа ба Говь-Алтай (9,4 %), Хөвсгөл (5,4 %), Булган (4,0%), Дорнод (3,6 %), Төв (2,9 %), Өвөрхангай (1,4 %), Орхон (1,0 %), Ховд, Баянхонгор, Дархан -Уул (0,7%), Завхан, Хэнтий (0,3 %)-тай байна.

Өвчлөгсөдийг насны бүлэг, хүйсээр нь авч үзвэл:

Өвчлөгсдийн дундаж нас 32,2, байгаа ба бага болон сургуулийн насныхан (21,4 %), идэр залуус, хөдөлмөрийн чадвар бүхий 19-45 насныхан (53 %) дийлэнх хувийг эзэлж байна.

Зураг 2. Өвчлөгсөд насны бүлгээр (2005-2009)

Хүйсийн харьцаа 1:1,37 буюу эрэгтэйчүүд 42,1 хувь, эмэгтэйчүүд 57,9 хувийг тус тус эзэлж байна.

Өвчлөгсдийг ажил эрхлэлтийн байдлаар нь авч үзвэл:

Нийт өвчлөгсөдийн зонхилох хувийг (43,1 хувь) малчид, ажил мэргэжлийн холбогдолтой (ой, уул уурхайн мэргэжилтэн, малын түүхий эдтэй ажилладаг) болон тодорхой эрхэлсэн ажилгүй хүмүүс, ялангуяа самар жимс түүгчид эзэлж байна.

Зураг 3. Өвчлөгсөдийн ажил эрхлэлтийн байдал

Улиралчилалын хувьд:

Хүний өвчлөл 2-9 сард бүртгэгдэж өвчлөлийн оргил үе нь 5-р (28,3 %) сар байгаа ба II улиралд нийт өвчлөлийн дийлэнх (68,3 %) бүртгэгджээ.

Зураг 4. Хүний өвчлөлийн улиралчилал сараар (2005- 2009)

Халдвар дамжсан замаар нь авч үзвэл:

Нийт өвчлөгсөд трансмиссив замаар буюу хачигт хазуулан халдвар авч өвчилсөн ба хачгийн тоошил, хүний өвчлөл хоёрын хамаарлыг тооцоолж үзэхэд корреляцийн коэффицент (r=0,95) байгаа ба 1 км/ дарцаг цаг дахь хачгийн тоошил нь хүний өвчлөлийн тоотой шууд хүчтэй хамааралтай байна.

Хүний өвчлөлийн түвшинг аймаг тус бүрээр нь гаргавал:

Улаанбаатар хот, Архангай, Говь-Алтай, Хөвсгөл, Сэлэнгэ аймагт хүний өвчний тохиолдол өндөр байсан бол Архангай (6,3), Сэлэнгэ (5,5), Говь-Алтай (4,0) аймагт өвчлөлийн түвшин хамгийн өндөр байна.

Хачигт халдварын хүний өвчлөлийг хөдлөл зүйгээр нь авч үзвэл:

Хүний өвчлөл жил тутамд дунджаар 2,6 промилээр өсчээ.

Зураг 5. Хачигт халдварын хөдлөл зүй өсөлт, бууралтаар (2005-2009)

Дүгнэлт:

1. Хачигт халдварын хүний өвчлөлийн төлөв байдал, хөдлөл зүйн үзүүлэлтээс харахад хачигт халдварын хүний өвчлөл цаашид өсөх хандлагатай байна.

2. Судалгааны дүнгээр хүний өвчлөлийн түвшин хамгийн өндөр гарсан аймгуудын хүний өвчлөлд нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйлсийг олж тогтоон, халдварын эрсдэлийг бууруулах шаардлагатай байна гэж үзлээ.

3. 2005-2009 онд хачигт халдвараар өвчлөгсөд нь трансмиссив замаар халдвар авч өвчилсөн ба корреляцийн коэффицентийн үнэлгээгээр хачгийн тоошил нь хүний өвчлөлийн тоотой шууд хүчтэй хамааралтай болох нь тогтоогдов.

4. Хүний өвчлөлийн дийлэнх нь II улиралд бүртгэгдсэн, оргил үе нь 5-р сар байгаа ба бага болон сургуулийн насныхан, идэр залуус, хөдөлмөрийн чадвар бүхий 19-45 насныхан, малчид, ой, уул уурхайн мэргэжилтэн, малын түүхий эдтэй ажиллагсад, аялагчид, самар жимс түүгчид голчлон халдварт өртсөн онцлогтой байна.

Хачигт халдвар өвчнөөс сэргийлэх арга хэмжээний зөвлөмж

I. Өвөрмөц урьдчилан сэргийлэлт:

Хачигт энцефалитын эсрэг дархлаажуулалтад голомтот нутгийн хүн ам ялангуяа эрсдэлт бүлгийн хүмүүсийг (малчид, мод бэлтгэгч, самар, жимс түүгчид, ой, уул уурхайн мэргэжилтэн, малын түүхий эдтэй ажиллагсад, самар жимс түүгчид, аялагчид гэх мэт) дархлаажуулалтанд хамруулах

II. Өвөрмөц бус урьдчилан сэргийлэлт:

А/. Хүн ам, мал амьтан, гадаад орчинд тандалт судалгааны ажлыг зохион байгуулан явуулж:

  • Голомтот нутгийн хүн амыг асуумж судалгаанд хамруулан хачгаар дамжин халдварлах өвчний талаархи мэдлэг, дадал, хандлагад үнэлэлт өгөх, халдварт өртөх эрсдэлийг тодорхойлох
  • Хачгийн тархалт, тоошил, халдваржилтыг тогтоож дүгнэлт гаргах
  • Хачиг устгах, хачгийн тоошил бууруулах арга хэмжээг тодорхой үе шаттайгаар зохион байгуулан явуулах

Б/. Өвчлөлийн улиралчилалыг угтуулан хачигт халдвараас сэргийлэх сурталчилгааны ажлыг хүн амд зохион байгуулан явуулах шаардлагатай.

Ном зүй

1. Г.А.Данчинова, М.А.Хаснатинов, Д.Абмэд, Ж.Батаа, и др. Иксодовые клещи – переносчики клещевых инфекций на приграничных с Россией территориях Монголии. БГХӨСҮ Төв. ЭШ бүтээл N¹16. с.151-158.
2. Г.А.Данчинова, М.А.Хаснатинов, и др. “Фауна и экология популяций иксодовых клещейпереносчиков клещевых инфекций в Монголии”. Бюллетень ВСНЦ РАМН, (2007), N¹3 (55). с.90-93.
3. ДЭМБ “Эрүүл мэндийн судалгааны арга зүй” (2006) он
4. Шувалова “Инфекционные болезны” (2002) г с 207-212
5. ДЭМБ “Халдварт өвчний хяналтын лавлах” (2010). хуудас 193-199, 254-258
6. О.Чимэдсүрэн “Эпидемиологи” УБ. (2008)
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : биологийн ухааны доктор Д.Абмэд


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1843
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК