Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2010, 2-3(33-34)
Цээжний хөндийн идээт үрэвсэлийн үүсгэгч, түүний антибиотик мэдрэг чанарыг судалсан нь
( Судалгааны өгүүлэл )

О.Жавзандулам, Х.Эрдэнэцэцэг, Э.Сүхээ, Ж.Алтанбагана

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв

 
Абстракт

In a result of our research, the most commom bacterias are E.coli – 34 (48.9%) and Staphylococcus Aureus -16 (22.53%) that can be cause of pleuritis. The most sensitive antibiotics of the E.Coli are Cefazolin, Cefataxime, Vancomycin, second sensitive antibiotics are Cotrimaxozole, Gentamycin and the lowest sensitive antibiotics are Erytromycin, Chloramphenicol. These antibiotics such as, Chloramphenicol, Cefazolin, Vancomycin, Cefataxime are good at pleuritis that caused by Enterobacter and Staphylococcus. The pathogens of pleuritis are unsensitive in antibiotics, for example penicillin, ampicillin (98.25%), amoxicillin (98.24%), erythromycin (87.71%). That’s why we need to find what kind of bacteria after surgery then need to use and habitualize only sensitive antibiotics. We think its good way to choose cephalosporin and macrolyde If impossible to find antibiotic resistant and sensitivily. In a conclusion of our research, we need to find the pathogens what reason of pleuritis when people who have pleuritis, then need to use only sensitive antibiotics. Therefore, this treatment will be an expedience and will be effectible treatment. Drug contraindication, fungal, disbacteriosis and also financial loss will be occur in a patient who got a unsensitive antibiotics. Thus, if necessary antibiotic treatment after surgery of pleuritis, we need to use antibiotics after find antibiotic sensitivity and resistant. If impossible to know antibiotic sensitivity after surgery, in a time of until to know laboratory finding, need to choose antibiotics of cephalosporin and macrolyde.

УДИРТГАЛ

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн мэс заслын тасагт 2005–2009 оны хооронд цээжний хөндийн идээт үрэвсэл оноштойгоор нийт 155 эмчлүүлэгч хэвтэж эмчлүүлсэнээс мэс засал эмчилгээ 112 тохиолдол хийсэн байна. Энэ нь сүүлийн 4 жилийн хугацаан дахь нийт мэс заслын 6% эзлэж байна. 2005-2009 оны хооронд цээжний хөндийн идээд үрэвсэлээр өвчилсөн тохиолдлуудын өвчний түүхэнд судалгаа хийж үзэхэд 155 тохиолдолоос 6 (3%) тохиолдол нь нас барсан, 102 (65,8%) тохиолдол нь мэс засал эмчилгээ хийлгэсэн байна. Эдгээр мэс засал хийлгэсэн өвчтөнүүдэд хагалгааны өмнө болон дараа өргөн хүрээний антибиотикуудыг сонгон хэргэлсэн боловч цээжний хөндийн идээнд бактериологи шинжилгээ хийж эмгэг төрүүлэгч нянг илрүүлээгүй, эмгэг төрүүлэгч нянгын антибиотик мэдрэг чанарыг үзэж тохирсон антибиотикуудыг сонгон авч хэргэлсэн тохиолдол таарсангүй. Эдгээрээс үзэхэд ХӨСҮТ–д сүүлийн жилүүдэд цээжний хөндийн үрэвслийн үүсгэгч, үүсгэгчийн мэдрэг антибиотикийн талаар хийсэн судалгаа хомс, практикт цээжний хөндийн идээт үрэвслийн мэс заслын дараагаар антибиотикийг таамгаар хэрэглэж занашсан тал харагдаж байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл болж байна.

Судалгааны зорилго:

Цээжний хөндийн идээт үрэвслийг зонхилон үүсгэх эмгэгтөрөгч нян, тэдгээрийн мэдрэг антибиотикийг судлан тодорхойлж, хагалгааны дараах эмчилгээг боловсронгуй болгох.

Судалгааны зорилт:

1. Цээжний хөндийн идээт үрэвслийг зонхилон үүсгэх эмгэгтөрөгч нянг тодорхойлох

2. Цээжний хөндийн идээт үрэвслийг зонхилон үүсгэх эмгэгтөрөгч нянгуудын мэдрэг антибиотикийг тодорхойлох

3. Цээжний хөндийн идээт үрэвслийн хагалгааны дараа хэрэглэх антибиотикийн оновчтой сонголт хийхэд дөхөм болох үзүүлэлтийг гаргах

Судалгааны ажлын шинэлэг тал:

ХӨСҮТ–ийн мэс заслын тасагт цээжний хөндийн идээт үрэвслийн үүсгэгч нянгийн байдал, тэдгээрийн эсрэг хийгдэх антибиотик эмчилгээний талаар анх судалсан.

Судалгааны арга аргачлал:

2008 - 2009 онд ХӨСҮТ - ийн мэс заслын тасагт цээжний хөндийн идээт үрэвслийн улмаас хэвтэж мэс засал эмчилгээ хийлгэсэн 71 эмчлүүлэгчээс санамсаргүй түүврийн аргаар проспектив судалгаа хийлээ.

Эмнэлэгт хэвтсэн цээжний хөндийн идээт үрэвсэлтэй өвчтнүүдээс таниулсан зөвшөөрөл авсны дагуу судалгаанд хамруулан, хагалгааны үед ариун нөхцөлд цээжний хөндийн идээнээс соруулан ариун шилэнд авч, сорьцийг бактериологи лабораторид идээний үүсгэгчийг тодорхойлуулж, антибиотикт мэдрэг байдлыг Керби Бауэрийн (диски нэвчүүлэх) аргаар бидний өргөн хэрэглэдэг Penicillin, Ampicillin, Ciproflaxacin, Erytromycin, Chloramphenicol, Cefazolin, Vancomycin, Cefataxime, Cotrimaxozole, зэрэг антибиотикийн дискийг сонгон нянгуудад үйлчилсэн диаметрийн хэмжээгээр нь судлав.

Судалгааны үр дүн:

Бидний судалгаанд 20-52 насны 71 эмчлүүлэгч хамрагдсан. Судалгаанд хамрагдсан нийт эмчлүүлэгчдийн 46(65,67%) нь 20-37 насны эмчлүүлэгч эзэлж байна. Судалгаанд хамрагдсан эмчлүүлэгчдийг хүйсийн байдлаар авч үзвэл 41(58,2%) нь эрэгтэй, 30(41,8%) нь эмэгтэй эмчлүүлэгч байв.

Зураг 1. Эмчлүүлэгчдийн хүйсийн харьцаа

Зураг 2. Цээжний хөндийн эмгэг өөрчлөлт өвчлөлийн хугацаанаас хамаарсан хамаарлыг графикаар харуулсан нь:

Судалгаанд хамрагдсан нийт 71эмчлүүлэгчдийн 7(9,85%) нь өвчин эхэлсэнээс хойш 14 хоногын дотор мэс засал эмчилгээ хийлэгсэн бол 64(90,1%) нь өвчин эхэлсэнээс хойш 28-аас дээш хоногын дараа мэс засал эмчилгээ хийлэгсэн байна.

Хүснэгт 1. Цээжний хөндийн идээд үрэвсэлийн хугацаа эмгэг төрөгч нянгаас хэрхэн хамаарч байгааг хүснэгт1-д үзүүлэв

Хүснэгт 2. Цээжний хөндийн идээт үрэвсэлийг зонхилон үүсгэж буй эмгэг төрүүлэгч нянг хүснэгт 2-д харуулав.

Хүснэгт 3. Цээжний хөндийн идээд үрэвсэлийн эмгэг төрүүлэгч нянгуудад үйлчилсэн антибиотикуудын диаметрийн дунджаар хийсэн харьцуулалтыг хүснэгт 3-д харуулав.

Хүснэгт 4. Судалгаанд сонгон авсан өргөн хүрээний үйлчилгээтэй түгээмэл хэрэглэгддэг антибиотикууд нь цээжний хөндийн идээт үрэвсэлийн үүсгэгч эмгэг төрүүлэгч нянгуудад хэрхэн нөлөөлж байгааг хүснэгт 4-д үзүүлэв

Судалгааны дүгнэлт:

Цээжний хөндийн идээт үрэвсэлийг үүсгэгч эмгэгтөрөгч нянгуудыг судлаж үзэхэд үүсгэгчийн ихэнх нь буюу 34(48,9%) нь E.Coli, 16(22,53%) нь Staphylococcus Aureus – оор үүсгэгдэж байна. E.Coli–ийн өндөр мэдрэг антибиотик нь Cefazolin, Cefataxime, Vancomycin,  дунд зэрэг мэдрэг Cotrimaxozole,Gentamecin байна. Сул мэдрэг Erytromycin, Chloramphenicol Харин Enterobacter болон Staphylococc–оор үүсгэгдсэн үед нянгууд Chloramphenicol, Cefazolin, Vancomycin, Cefataxime, мэдрэг байна.

Цээжний хөндийн идээт үрэвсэлийн үүсгэгчид нь пенициллин, ампициллин (98,25%), амоксациллин (98,24%), эритромицин (87,71%) гэх мэт антибиотикуудад мэдрэг бус байгааг харгалзан хагалгааны дараа эмгэгтөрөгч нянг тодорхойлж, мэдрэг антибиотикийг сонгон хэрэглэж занших, харин боломжгүй тохиолдолд цефалоспорины болон макролидийн бүлгийн антибиотикуудыг сонгон хэрэглэх нь эмчилгээний арга барилын хувьд зохистой гэж үзэж байна.

Бидний хийсэн судалгаанаас үзэхэд цээжний хөндийн идээт үрэвсэлийн үед эмгэг төрөгч нянгуудыг тодорхойлж, мэдрэг антибиотикуудаар эмчлэх нь практикт чухал ач холбогдолтой бөгөөд мэдрэг бус антибиотик хэрэглэх нь эмчилгээний үр дүнгүй, өвчтөнд эмийн гаж нөлөө, мөөгөнцөр, дисбактериоз үүсгэдэг төдийгүй эдийн засгийн хувьд хохиролтой болно. Иймд цээжний хөндийн идээт үрэвслийн хагалгааны дараа антибиотик эмчилгээ шаардлагатай үед антибиотик мэдрэг чанарыг үзэж байж хэрэглэх, антибиотикоо сонгох, хэрэв бактериологийн шинжилгээ хийх боломжгүй, хагалгааны дараагаар бактериологийн шинжилгээний хариу гарах хүртэлх хугацаанд цефалоспорин, макролидийн бүлгийн антибиотикуудыг сонгон хэрэглэх нь эмчилгээний арга барилын хувьд зохистой байна.

 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаах ухааны доктор Н.Наранбат


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1056
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК