Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2013, 1(163)
Оюутан залуучуудын архины хэрэглээ, Mонгол Улс, 2012 он
( Судалгааны өгүүлэл )

Б.Сувд1, Т.Сэргэлэн2, Б.Шүрэнчимэг3

1Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, 2РЭС ХХК, 3Компьютер техник менежментийн сургууль, ШУТИС

 
Абстракт

Introduction

“Epidemiological study on prevalence of alcohol consumption, its patterns and alcohol related harms in Mongolia” was carried out in 2006 funded by the WHO as the first consolidated study involving a large scope of sampling. It confirmed that alcohol consumption and related harms became one of the most challenging social and public health problems in Mongolia. Moreover, recent studies provided some data and provided conclusions on high alcohol consumption rate in the population of Mongolia, particularly among adolescents. Alcohol drinking is the primary cause of cancers of the digestive organs, liver, esophagus and stomach in addition to the criminal rate associated with alcohol.  Moreover, overconsumption of alcohol affects the human embryos. 58.4 percent of the parents of disabled children are alcohol addicts. (Psychiatric Health Department, UHS).

Goal

The purpose of the survey is to study the alcohol consumption by the youth and students.

Materials and Methods

A qualitative survey was carried out (focus group interviews, observations) combined with a survey of the target groups (students and youth) selected by random sampling. The target groups consist of students currently studying in universities, higher educational institutions and VTPCs and young unemployed persons aged 16-24. In total, 56 focus group interviews were carried out and 530 people were involved in the survey.

Results

I total, 530 students and young people were involved in the qualitative survey. 72.0 percent of them are the youth aged 16-24 studying in universities, higher educational institutions and VTPCs. This section explored the youth alcohol consumption by asking during the interviews questions such as for what purpose do you drink vodka, how much do you drink  one time, what was the reason for your first drinking, what was your impression, where do you drink etc.

The focus group interviewees were asked about the type of alcoholic beverages that their generation or peers use. Most of the survey participants started with beer, then try vodka,  and then consume both vodka and other alcoholic beverages. A half of the survey participants answered that their peers started drinking alcohol when they were 16-18 and one of every three friends when they were 14-16. 446 interviewees (84.1%) out of 530 participants have already tried vodka and other alcoholic beverages. 226 respondents (50.7%) who have already tried vodka and other alcoholic beverages consumed alcohol for the first time under peer pressures and influence during some parties or special occasions. One of every four interviewed persons (24.0%, 127) who have tried alcohol before reported that they liked vodka when they tried it first. However, 66.0 percent (350) reported not liking vodka at the first trial and 10.0 percent said they don’t know. Therefore knowledge on alcohol consumption needs to be provided since the school years. Most of the survey participants answered that they use very little alcoholic beverages per week when they were asked about the amount of alcoholic beverages that they drink per week. The majority of the participants who currently use vodka and other alcoholic beverages (56.0%, 177) disclosed that they drink in bars, restaurants and night clubs. (28.0%, 88) of the respondents visit their friends’ home to drink alcohol and (16.0%, 50) just drink on the street. By the social status of the interviewees who currently use vodka and other alcoholic beverages, the majority of the students drink in bars.

Conclusions:

Participants aged 16-24 who have been involved in the focus group interviews had the following knowledge and understanding about the vodka and other alcoholic beverages:

  1. Majority of the interviewees demonstrate a belief that alcoholic beverages mean the beverages with lower alcohol content such as beer and wine.
  2. According to their knowledge, “appropriate consumption” of vodka or other alcoholic beverages means the proper use of alcohols by adults.
  3. The respondents know that pregnant women, breast feeding mothers, disabled people, juvenile adolescents and drivers are prohibited to drink vodka or other alcoholic beverages.
  4. Many of the interviewees know that drinking vodka and other alcoholic beverages is legally prohibited to those who are driving.

Оршил

Монгол Улсын нийт хүн ам, ялангуяа өсвөр үе, залуучуудын архины хэрэглээний түвшин харьцангуй өндөр байгааг сүүлийн жилүүдэд хийгдсэн судалгааны дүнгүүд харуулж байна [3, 4, 5, 6, 7]. 2009 онд НЭМХ-гээс хийсэн “Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан эрсдэлт хүчин зүйлийн тархалтын судалгаа”- гаар 15-24 насны хүн амын 26.7 хувь нь сүүлийн 30 хоногт архи хэрэглэсэн, 21.4 хувь нь сүүлийн 12 сард архи хэрэглэсэн байна [6]. ЗГХА, ЭМГ (хуучнаар ЭМХҮТ) 2004 онд УБ хотын ЕБС болон их дээд сургуулиудын 2021 оюутнуудыг хамруулсан судалгаагаар тэдний 61.0 хувь нь архийг хэрэглэдэг гэсэн баримт байна. Оюутан залуучуудын архи, согтууруулах ундааны хэрэглээ, хэрэглэхэд ямар хүчин зүйлүүд нөлөөлж байгааг чанарын судалгааны аргыг ашиглан тодорхойлох зорилгоор энэхүү судалгааг гүйцэтгэсэн болно.

Ингэснээр оюутан, залуучуудад чиглэсэн архи хэрэглэхээс урьдчилан сэргийлэх үр өгөөжтэй бодлого, төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хэрэгцээтэй мэдээлэл бүрдэх болно.

Зорилго

Оюутан, залуучуудын дундах архины хэрэглээг судлахад оршино.

Материал, арга зүй

Судалгааг чанарын (бүлгийн ярилцлага, ажиглалт) судалгааны аргаар гүйцэтгэлээ. Зорилтот бүлэгт 16-24 насны их, дээд сургууль болон МСҮТ-д суралцаж байгаа оюутнууд, тухайн насны ажил эрхлээгүй залуучуудыг хамруулсан. Бүлгийн ярилцлагыг сонгогдсон их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, ажил эрхлээгүй залуучууд гэсэн гурван төрлийн бүлэгт нас, хүйсийн ялгаатай байдлаар сонгон оролцуулсан. Нийт 56 удаагийн бүлгийн ярилцлагыг зохион байгуулж нийт 530 хүнийг судалгаанд хамрууллаа.

Үр дүн

Судалгаагаар архийг ямар зорилгоор уудаг, нэг удаад уух хэмжээ, хамгийн анх яагаад уух болсон, ямар санагдсан, хаана уусан зэрэг асуултуудаар залуучуудын согтууруулах ундааны хэрэглээг тогтоосон. Чанарын судалгаанд нийт 530 оюутан, залуучууд хамрагдсан бөгөөд 72.0 хувь нь их, дээд сургууль болон МСҮТ-ийн 16-24 насны залуучууд байсан. Залуучууд насны бүлэг болон хүйсийн хувьд ялгаагүй 1:1-ийн харьцаатай ярилцлагад хамрагдсан. Ярилцлагад хамрагдсан залуучуудаас үе тэнгийнхэн нь ямар төрлийн согтууруулах ундааг хэрэглэдэг болохыг тодруулсан юм. Оролцогсдын дийлэнх нь нэгдүгээрт пиво, хоёрдугаарт архи, гуравдугаарт архи болон бусад төрлийн согтууруулах ундааг хэрэглэдэг байсан (Матриц 1).

Одоогоор ажил эрхлээгүй байгаа залуус үе тэнгийн нөхдөө архийг ихэвчлэн хэрэглэдэг хэмээн ярьж байсан.

Манай үе тэнгийнхэн архийг ихэвчлэн уудаг. Учир нь наргиж доргих гэж л ууж байгаа болохоос. Оюун санааг бүхлээр нь эзэмддэг учир архи уусны дараа илүү дээр болдог. Фокус бүлгийн ярилцлага, 20-24 насны ажилгүй эрэгтэйчүүд, УБ

Охидууд ихэвчлэн пиво захиалж уудаг. Градус нь бага болохоор тэгдэг байх. Бидний хувьд бол хямд цагаан архи нь дээр байдаг. Охидуудтай суухад илүү хурдан толгойд гардаг.

Фокус бүлгийн ярилцлага, 16-19 насны ажилгүй эрэгтэйчүүд, Дорнод аймаг

Судалгаанд хамрагдсан залуучуудын тал нь үе тэнгийнхэн нь 16-18 наснаас, гурван хүний нэг нь 14-16 наснаас согтууруулах ундааг хэрэглэдэг гэж ярьсан (Зураг 1).

Хөдөөд хүүхдүүд 14 наснаас л архийг хэрэглэж үздэг. Өөрөөр хэлбэл шилжилтийн насандаа хэрэглэж үзмээр санагддаг. Манай ангийн хөвгүүд анх 14 насандаа нийлж байгаад л архи ууж байсан. Фокус бүлгийн ярилцлага, 20-24 настай эрэгтэй, Ховд аймаг

Бүлгийн ярилцлагад хамрагдсан 530 залуусын 446 нь буюу 84.1 хувь нь архи согтууруулах ундааг хэрэглэж үзсэн байлаа. Эдгээр архи, согтууруулах ундаа хэрэглэж  үзсэн залуусын 226 нь буюу 50.7 хувь нь тэмдэглэлт арга хэмжээний үеэр бусдын нөлөөнд автан хэрэглэж үзсэн байв (Зураг 2).

Бүлгийн ярилцлагад хамрагдсан архи хэрэглэж үзсэн гэх дөрвөн залуугийн нэг (24.0%, 127) нь анх удаа архи хэрэглээд таалагдсан гэжээ. Харин 66.0 хувь (350) нь огт таалагдаагүй, 10.0 хувь нь мэдэхгүй гэж ярьцгаалаа. 

Бүлгийн ярилцлагаас харахад дийлэнх оролцогсод ЕБС-д суралцаж байхдаа архи, согтууруулах ундааг хэрэглэж үзсэн байна. Мөн тэд хонхны баяр, төрсөн өдөр, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн баяр зэрэг тэмдэглэлт өдрүүдээр ЕБС-д суралцаж байхдаа дийлэнх хүүхдүүд анх удаа ууж үздэг гэж ярьцгаасан.

Энэ нь архи, согтууруулах ундааны хэрэглээний талаарх мэдлэгийг ЕБС-д суралцаж байх үеэс нь олгох шаардлагатайг харуулж байна (Матриц 2).

Архийг 10 жилийн хүүхдүүд эрэгтэйчүүдийн баяр, эмэгтэйчүүдийн баяр, хонхны баяр эсвэл төрсөн өдрөөр гээд л анх ууж үзсэн байдаг байх. Миний хувьд ч хонхны баяраараа анх ууж байсан. Ингээд л том хүн боллоо гэж бодогдмоор байсан шүү. Фокус бүлгийн ярилцлага, 20-24 настай эрэгтэй, УБ хот 

Архи, согтууруулах ундааг анх хэрэглэж үзсэн залуусыг ямар шалтгаанаар хэрэглэснийг нь нас, хүйсний байдлаар харьцуулан харууллаа. Хүснэгтээс харахад дийлэнх залуучууд архи, согтууруулах ундааг тэмдэглэлт баяр болон бусдын нөлөөллөөр анх хэрэглэж үзсэн байна. Ялангуяа архи, согтууруулах ундааг тэмдэглэлт баяраар хэрэглэсэн хувийн жин эмэгтэйчүүдийн дунд илүү байв. Цаашид архи, согтууруулах ундааны хэрэглээг тэмдэглэлт баяраар хэрэглэхийг сайшаахгүй байх талаарх зөвлөмжийг залуучуудад өгөх нь зүйтэй юм. Cудалгаанд хамрагдсан нийт оролцогсдын 59.6 хувь нь архи, согтууруулах ундааг хэрэглэж байна. Тэдний дийлэнх нь (n=123) наргиж цэнгэх зорилгоор архи, согтууруулах ундаа хэрэглэдэг гэсэн бол багахан хэсэг нь зорилгогүй, бусдын нөлөөллийн улмаас, таалагддаг учраас, нүүр хагарах гэж архи, согтууруулах ундааг хэрэглэдэг гэж хариулсан байна (Зураг 3).

Дийлэнх оролцогсод архи, согтууруулах ундааг сэтгэл гутарсан үедээ хэрэглэдэг гэж хариулсан ч одоогоор ажилгүй байгаа залуучууд ямар ч зорилгогүйгээр хэрэглэдэг талаараа ярьж байсан.

Ярилцлагад оролцсон цөөн боловч залуучууд архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн хүмүүс өдөр бүр гэрт тааралдаж байгаа талаараа бухимдан ярьж байсан. Тэдний дийлэнх нь гэрт ямар нэгэн ажилгүй эрэгтэй байх нь бусдын амгалан тайван байдлыг эвдэж байгаад шүүмжлэлтэй хандаж байсан.

Бидний ажилгүй байгаа нь архийг зорилгогүйгээр уух шалтгаан болж байна. Иймээс ямар нэгэн ажил хийдэг бол архи уух маань багасах байх гэж боддог. Гэрт ажилгүй өдөржин байхаар аав, ээж, ах, эгч загнаад төвөгтэй байдаг юм. Тийм болохоор архи ууж байгаа нөхөд байвал очоод л уучихдаг. Фокус бүлгийн ярилцлага, 20-24 насны ажилгүй эрэгтэйчүүд, Дорнод аймаг

Долоо хоногт хэр хэмжээгээр согтууруулах ундааг хэрэглэж байгааг тодруулахад дийлэнх нь багахан хэмжээгээр хэрэглэдэг гэж ярьцгаасан. Одоо архи, согтууруулах ундаа хэрэглэдэг оролцогсдын дийлэнх (56.0%, 177) нь баар, ресторан, цэнгээний газарт уудаг гэж ярьцгаасан. Мөн дараа нь найз нөхдийндөө болон гэртээ (28.0%, 88), гадаа (16.0%, 50) хэрэглэдэг хэмээн ярьсан.

Ярилцлагад оролцогсдын архи, согтууруулах ундаа хэрэглэдэг байдлыг нийгмийн байдлаар нь авч үзэхэд оюутнуудын олонх нь бааранд суудаг байна.

Харин ажилгүй залуучуудын хувьд архи, согтууруулах ундаа уух газар хүйсийн хувьд ялгаатай байлаа. Тухайлбал ажилгүй эрэгтэйчүүдийн дийлэнх нь найз нөхдийн гэр, гадаа архи уудаг бол эмэгтэйчүүд нь баяр ёслолын арга хэмжээний үеэр л хэрэглэдэг байсан (Матриц 3).

Ярилцлагаас архи, согтууруулах ундааг хаана хэрэглэх нь хүйтний болон дулааны улирал уу гэдгээс хамаардаг талаар цөөн оролцогчид ярьж байсан. Өөрийн болон найз нөхдийн гэрт архи, согтууруулах ундаа уудаг зан үйл одоогоор ямар нэгэн ажил эрхлээгүй залуучуудын дунд өргөн байгаа нь гэр бүлд сэтгэл зүйн дарамт ихээхэн учруулдаг байж болох юм. Иймээс цаашид гэр бүлд чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь зүйтэй ажээ.

Дүгнэлт:

  1. Оюутан, залуучуудын дийлэнх нь архи, согтууруулах ундааг хэрэглэж үзсэн, талаас илүү хувь нь тэмдэглэлт баярын үеэр бусдын нөлөөнд автан архи, согтууруулах ундаа хэрэглэдэг дадалтай байсан. 
  2. Оюутан, залуучуудын архи, согтууруулах ундааг анх хэрэглэж үзсэн дундаж нас нь 16- 18 буюу ерөнхий боловсролын ахлах ангийн сурагч байх үедээ байна.
  3. Оюутан залуучуудын архи, согтууруулах ундааг хэрэглэдэг газар нь тэдний ажил эрхлэлттэй шууд хамааралтай байсан. Оюутнуудын дийлэнх нь пиво, архийг баар, цэнгээний газарт хэрэглэдэг бол ажилгүй эрэгтэйчүүд архийг гадаа, баар зэрэгт эмэгтэйчүүд нь тэмдэглэлт баярын үеэр найз нөхдийндөө цуглаж хэрэглэдэг зан үйлтэй байна.
  4. Оролцогсдын олонх нь архийг анх уухад таагүй сэтгэгдэл төрсөн гэж ярьцгаасан ч өнөөдрийг хүртэл архи, согтууруулах ундааг наргиж цэнгэх, мансуурах, кайф авах зорилгоор хэрэглэсээр байна.

Талархал: Энэхүү судалгаа нь ММСС-ийн Эрүүл мэндийн төслийн тэтгэлгээр хийгдсэн болно. Судалгааг гүйцэтгэхэд дэмжлэг туслалцаа үзүүлсэн EPOS Health  Management-ийн хамт олон, НЭМХ-гийн Эрдмийн Зөвлөл, судалгаанд хамтран ажилласан судлаачид, судалгаанд хамрагдсан нийт хүмүүст талархал илэрхийлье.

Ном зүй

1. Г.Даштүдэв, Согтууруулах ундааны үйлдвэрлэл, худалдаа хэрэглээг журамлан зохицуулсан Монголын хууль цаазын түүхэн уламжлал, УБ.2006
2. Хууль зүй дотоод хэргийн яам тайлан мэдээ. УБ. 2009
3. НХХЯ, НҮБ-ын ХАС, Гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал, суурь судалгаа. УБ. 2004
4. ЭМЯ, ДЭМБ, СЭНТ. Монгол улсын хүн ам дахь согтууруулах ундааны хэрэглээ, хэв маяг, хор хөнөөлийн эпидемиологийн судалгааны тайлан. УБ. 2006
5. Уранцэцэг Ш, Эрдэнэчимэг Э, Энхжаргал А, Оюутны эрүүл мэндийн мэдлэг, дадал, хандлагын түвшин, эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл-2, УБ.2002. х.55-111
6. ЭМЯ, НЭМХ, ДЭМБ. Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийн тархалтын түвшин тогтоох судалгаа-2008. УБ.2009
7. АМЭА, ДЗМОУБ. Өсвөр үеийнхний дундах согтууруулах ундааны хэрэглээ, хор хөнөөлийн талаарх мэдлэг, хандлагыг тогтоох, судалгаа. УБ. 2009
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаах ухааны доктор Л.Насанцэнгэл


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1633
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК