Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2010, 2-3(33-34)
Томуугийн цартахлын А/H1N1/ вирүсийн халдварын эсрэг вакцинаар дархлаажуулах тухай ХӨСҮТ-ийн захирлын 2010 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн А/25 тоот тушаал
( )
 

 

Эрүүл мэндийн сайд, Онцгой Байдлын Ерөнхий Газрын Даргын хамтарсан 396/426 тоот тушаалын хоёрдугаар заалтыг үндэслэн ТУШААХ НЬ:

1. Томуугийн цартахлын А/H1N1/ вирүсийн халдварын эсрэг вакцин, дагалдах хэрэгслийн хуваарийг нэгдүгээр, мэдээний маягтыг хоёрдугаар, томуугийн цартахлын А/H1N1/ вирүсийн халдварын эсрэг вакцинд хамрагдах албан байгууллагын жагсаалтыг гуравдугаар, дүүрэгт дархлаажуулах ажлыг зохион байгуулж дэмжлэгт хяналт хийх тархвар судлагч эмч нарын хуваарийг дөрөвдүгээр хавсралтаар баталсугай.

2. Монгол улсын Засгийн Газрын хөрөнгөөр авсан томуугийн цартахлын А/H1N1/ вирүсийн халдварын эсрэг Канад улсын Глаксо Смит Клайн (GSK) үйлдвэрийн 300,000 хүн тун, ДЭМБ-ын тусламжаар авсан Канад улсын Глаксо Смит Клайн (GSK) үйлдвэрийн 170,000 хүн тун “Арепанрикс” вакцинаар дархлаажуулах ажлыг 21 аймгийн аймгийн төвийн 1-18 нас, Улаанбаатар хотын 1-5 насны хүүхдүүд, их дээд сургууль, коллежи, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн (МСҮТ)-ийн оюутнууд, 20 долоо хоногоос доош жирэмсэн эмэгтэйчүүд, халдвартай бус нөхцөлд ажиллаж буй эмнэлгийн ажиллагсад, ажил мэргэжлийн онцлог бүхий эрсдэлт бүлгийн хүмүүсийг бүрэн хамруулан энэ оны 4 дүгээр сарын 15-20-ны өдрүүдэд багтаан зохион байгуулахыг аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга нарт үүрэг болгосугай.

3. Томуугийн цартахлын А/H1N1/ вирүсийн халдварын эсрэг вакцины дархлаажуулалтын ажлыг зохион байгуулах холбогдох мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулж, мэргэжил арга зүйгээр ханган ажиллахыг Дархлаажуулалтын албаны дарга (Г.Ганбаатар), Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга (А. Амбасэлмаа) нарт даалгасугай.

4. Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тандалт, судалгаа хариуцсан дэд захирал (Д.Сүрэнханд)-д даалгасугай.

ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ Д. НЯМХҮҮ


 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 256
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК