Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2013, 1(163)
Хөх, умайн хүзүүний хавдрын талаарх сүхбаатар аймгийн эмэгтэйчүүдийн мэдлэг, дадал, хандлагын түвшин
( Судалгааны өгүүлэл )

А.Эрдэнэтуяа1, Э.Эрдэнэчимэг2, Н.Нямгэрэл1, Г.Сарандунай1

1Сүхбаатар аймгийн эрүүл мэндийн газар, 2Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль, НЭМС

 
Абстракт

Introduction

The aimag health statistics of 2009 shows that the cancer morbidity is 24.94 per 10000 populations, which is 1.6 times and the cancer mortality is 21.48 per 1000, 1.8 times higher than the national average respectively. Therefore, this research was carried out to study the KAP on breast and cervical cancers among the women of Sukhbaatar aimag for planning and implementation of actions meeting their needs.

Methodology

In total 570 women from Bayandelger, Dariganga, Ongon, Munhkhaan and Erdenetsagaan soums and 2 baghs of the aimag centre were involved in the study by random sampling.

Results

In the study involved 570 women of 6 soums of Sukhbaatar aimag. The average age of the women is 33 1.0. Women with university education are 21.4%, with complete secondary education 44.3%, with incomplete secondary education 3.3%, with primary education 7.7%, and uneducated was 1.1%. Herding women composed 22.8% of the participants. The knowledge related to the age of the participants demonstrate higher level of knowledge on cancer among 35-44 year old women. By the reasons of involvement in the breast screening, 68% have not been examined in last 5 years, 10% have visited voluntarily and the rest participated as it was organised by their employees or by chance. 

The average score of the knowledge on cervical cancer was 7.8 or 30%. The women themselves assessed their knowledge on cervical cancer as poor. The responses given by  respondents in the study of the signs of the cancer also demonstrate low level of knowledge. Also the women’s knowledge on early detection of the cancer is insufficient. The knowledge, attitude and practicce of local women concerning breast/cervical cancer, the factors affecting the screening, current needs and the level of health education were defined by this study and the findings of the study show that it is necessary to focus on improving the KAP of the target population on preventive acctivities and participation in screening and enhancement of related trainings.

Conclusions:

  1. The knowledge of the women on breast and cervical cancers is generally low.
  2. The sources of information on the causes of breast and cervical cancers are scarce.
  3. The insufficient KAP towards screening and poor preventive behavior negatively affect early diagnosing of breast/cervical cancer.

Оршил

Дэлхий дахинд жил бүр 10 сая хүн шинээр хорт хавдраар өвчилж тэдгээрийн 7 сая гаруй нь нас барж байна [1]. 2009 оны байдлаар Монгол улсын хүн амын нас баралтын тэргүүлэх 5 шалтгааны хоёрдугаарт хавдар орж байна [3]. Сүхбаатар аймгийн ЭМГ–ын 2009 оны эрүүл мэндийн үзүүлэлтээр хүн амын хавдрын өвчлөл бусад аймгуудаас 10000 хүн амд 24.94 пормиль, улсын дунджаас 1.6 дахин өндөр, хавдрын нас баралт 1000 хүн амд 21.48 буюу улсын дунджаас 1.8 дахин их байна. Хөх умайн хүзүүний хавдрын өвчлөл Түмэнцогт, Эрдэнэцагаан, Мөнххаан, Баяндэлгэр, Халзан сумдад их байна [5]. Хавдрын урьдчилан сэргийлэх үзлэгийн хувь 23.9% байна [2, 5]. Иймээс Сүхбаатар аймгийн эмэгтэйчүүдийн хөх умайн хүзүүний хавдрын тухай мэдлэг хандлага дадлыг судлан тэдний эрэлт хэрэгцээнд нийцсэн арга хэмжээг төлөвлөн авч хэрэгжүүлэх шаардлага гарч байна.

Зорилго

Сүхбаатар аймгийн 15-49 насны эмэгтэйчүүдийн хөх, умайн хүзүүний хавдрын тухай мэдлэг хандлага дадлын түвшинг судлан, судалгааны дүнд үндэслэн эмэгтэйчүүдийн эрүүл мэндээ хамгаалах мэдлэг олгох, зөв хандлага дадлыг төлөвшүүлэхэд чиглэсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний арга хэмжээг боловсруулан хэрэгжүүлэх зорилгоор энэхүү судалгааг явуулав. Зорилгоо биелүүлэхийн тулд доорх зорилтуудыг дэвшүүлсэн болно. Үүнд:

2. Сонгогдсон бүлгийн эмэгтэйчүүдийн хөх умайн хүзүүний хавдрын талаарх мэдлэгийн түвшинг судлах;

3. Сонгогдсон бүлгийн эмэгтэйчүүдийн хөх умайн хүзүүний хавдраас сэргийлэх, эмчлүүлэх хандлага, дадлыг тодорхойлох;

4. Хавдраас сэргийлэх, эрт илрүүлэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээний саналыг боловсруулах;

Материал, арга зүй

Судалгаанд аймгийн төвөөс алслагдсан болон өвчлөл өндөр байдаг Баяндэлгэр, Дариганга, Онгон, Мөнххаан, Эрдэнэцагаан сумд, аймгийн төвийн 2 төвийн багийн нийт 570 эмэгтэйчүүдийг санамсаргүй түүврийн аргаар сонгон судалгаанд хамруулав.

Тоон судалгааг батлагдсан асуумжийн дагуу судалгаанд орохыг зөвшөөрсөн эмэгтэйчүүдээр өөрсдөөр нь бөглүүлэн нэр, хаяггүйгээр авсан болно. Чанарын судалгааг ганцаарчилсан ярилцлагын аргаар удардамжийн дагуу ярилцлага авагч, тэмдэглэл хөтлөгч, ярилцагч гэсэн бүрэлдэхүүнтэй хийсэн.

Тоон судалгааны үр дүнг SPSS-17 программыг ашиглан боловсруулалт хийсэн бөгөөд үзүүлэлт хоорондын ялгааг Пиерсоны x2–г ашиглан, статистик үнэн магадлалыг р-ын утгаар тодорхойлов. Судалгааны мэдээллийг кодлон компьютерт SPSS программд мэдээллийн баазыг үүсгэсэн. Мэдээллийг оруулсаны дараа хянан үзэж алдааг багасгасан болно. Чанарын судалгааны дүнг матрицийн хүснэгт ашиглан боловсруулсан.

Үр дүн

Судалгаанд Сүхбаатар аймгийн 6 сумын нийт 570 эмэгтэйчүүд оролцсон байна. Эмэгтэйчүүдийн дундаж нас 33 1.0, тэдний 21.4% нь дээд, 44.3% нь бүрэн дунд, 3.3% нь бүрэн бус дунд, 7.7% нь бага, 1.1% нь боловсролгүй байв. Нийт судалгаанд оролцогсдын 22.8%нь малчин эмэгтэйчүүд байна.

Хөхний хавдрын талаарх мэдлэг, дадал, хандлага: Хөхний хавдрын талаарх эмэгтэйчүүдийн мэдлэгийг 10 асуултанд хариулснаар нь үнэлсэн. Хөхний хавдрын шалтгаан, илрэх шинж тэмдэг, хөхөө өөрөө шалгах арга, хөхний хавдар илрүүлэх үзлэгт орох хугацаа, мэдээллийг хаанаас авдаг зэрэг асуултууд багтсан.

Эмэгтэйчүүдийн мэдлэгийг үнэлэхдээ 26 тоо бүхий нэг болон олон сонголттой хариултыг оруулан оноог хувиар илэрхийлэн А, B, C, D үнэлгээг өгч, тухайн асуултуудын  зөв хариултын нийт оноо 26 буюу 100 хувь байхаас эмэгтэйчүүдийн авсан онооны дундаж 6.4, буюу 20.4 % нь л эдгээр шинжийг цогцоор нь мэдэж байгаа нь хангалтгүй мэдлэгтэй болохыг харуулж байна (Хүснэгт 1).

Мөнххаан сумын эмэгтэйчүүдийн мэдлэгийн түвшин бусад сумдын эмэгтэйчүүдээс ялгаатай буюу (p≥0.001) харьцангуй дээгүүр байв. Харин Онгон, Дарьганга, Эрдэнэцагаан сумын эмэгтэйчүүдийн мэдлэгийн түвшин маш хангалтгүй байна. 

Хавдрын талаарх эмэгтэйчүүдийн мэдлэгийг насны бүлгээр харьцуулахад 35-44 насныхан мэдлэгийн хувьд дээгүүр байна. Насны бүлгээр авч үзэхэд ялгаатай байдал статистик магадлалтай байв (p≤0.042). Эмэгтэйчүүдийн 53.2% нь бусад гэж хариулснаас үзвэл хавдрын шалтгааныг төдийлөн сайн мэдэхгүй байна. Хөхний хавдрыг эрт үедээ оношлогдвол эдгэрнэ гэж олонхи буюу 72.1% нь үзсэн эерэг хандлага байгаа боловч 1.2% эдгэрэхгүй 26.7% мэдэхгүй гэж хариулснаас үзэхэд эмэгтэйчүүдийн дунд буруу ойлголт байгааг илтгэж байна.

Судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүд хөхний хавдрын үед хөхөнд бэрсүү тэмтрэгдэнэ гэсэн хариултыг түлхүү (58.8%) өгчээ. Харин хөх том жижиг байх, хөхний хэлбэр алдагдах, хөхний товч дотогш татагдах шинжийг эмэгтэйчүүд харьцангуй муу мэддэж байна. Судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүд хөхөө өөрөө шалгах аргын талаар 52.8% нь мэддэг, 47.2% мэдэхгүй гэж хариулсан байна (Зураг 1).

Тэдний олонх нь энэ талын мэдээллийг бусдын дам ярианаас авдаг гэсэн нь энэ чиглэлийн мэдээллийн эх үүсвэр бүрхэг, ховор байгаатай холбоотой байх магадлалтай юм.

Эмэгтэйчүүдийн хөхний хавдрыг илрүүлэх аргын талаарх мэдлэгийг үнэлэхэд хөхөө өөрөө шалгах арга 27.4%, хөхний рентген шинжилгээ 26%, зураг авахуулах нас 45 гэж 11.2% нь зөв хариулсан байна. Зураг авахуулах насыг 44.7% мэдэхгүй 40% нь буруу хариултыг сонгосон нь тэдний хөхний хавдрыг илрүүлэх арга, шинжилгээнд орох хугацаа, давтамжийн талаарх зөв мэдлэг хангалттай бус байна.

Эмэгтэйчүүдийн хөхний хавдрыг эрт илрүүлэхэд таны санал гэсэн асуултад судалгаанд оролцогсодын 89% нь эрүүл мэндийн байгууллагад хандана, гэр эмнэлэгт ойр, мэдээлэл авах боломжтой, хүмүүсээ сайн таньдаг гэсэн санал эерэг үзүүлэлт гарч байна. Иймд эрүүл мэндийн ажилтнуудын хөхний хавдрын талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх зөвлөгөө өгөх ур чадварыг сайжрүүлж эмэгтэйчүүдийн мэдээлэл авах боломжоор хангах шаардлагатай байна. 

Хөхний хавдрын илрүүлэгт орсон шалтгааныг судлахад 68% нь сүүлийн 5 жилд үзлэгт ороогүй, 10% нь сайн дураараа орсон, бусад нь байгууллагаас зохион байгуулахад болон тохиолдлоор үзүүлсэн гэсэн хариултыг сонгосон нь илрүүлэх үзлэгт ач холбогдол өгдөггүйтэй холбож байна (Зураг 2).

Хөхний хавдрыг илрүүлэхэд нөлөөлж байгаа хүчин зүйл, хөхний хавдрыг ирүүлэхэд та яаж оролцох вэ? гэсэн асуултад хавдрын тухай ойлголт бага 45.3% эрүүл мэндээ хайхардаггүй 26.8%, хөхөө өөрөө шалгах 34% байгаа хариултаас харахад илрүүлэх үзлэгт ач холбогдол өгдөггүй, 58.9% нь зовиур илэрвэл орно гэж хариулсан байна. Эмэгтэйчүүдийн дунд сайн дураараа үзлэгт орох хугацаа, давтамж, хөхөө өөрөө шалгах арга, илрүүлэх үзлэгт ач холбогдол өгдөггүй хандлага 25-34 насныханд 44% ажиглагдаж байна. 

Түүнчлэн чанарын судалгаанд хамрагдсан олонх эмэгтэйчүүд хөхний хавдрын эмчилгээ, оношлогооны асуудалд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийн байдал хангалтгүй байгааг дурьдаж байсан.

Умайн хүзүүний хавдрын талаарх мэдлэг, хандлага, дадал: Умайн хүзүүний хавдрын талаар 7 асуулт 27 зөв хариулт бүхий өөрөө бөглөх асуумжаар хийсэн  мэдлэгийн хариултын дундаж оноо 7.8 буюу 30% байна. Судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн 37.7% нь умайн хүзүүний хавдрын үед илрэх шинж тэмдгийг мэдэхгүй, 29.3% хувь нь бэлгийн харьцааны үед цус гарах, 28.8% эвгүй үнэртэй ялгадас гарах гэсэн хариулсан байна.

Тэдний олонх нь умайн хүзүүний хавдар үүсэхэд үр хөндүүлэлт нөлөөлдөг гэсэн бол тэдний дөнгөж 5.1% нь л папилома вирусийн халдвар умайн хүзүүний хавдар үүсгэдэг хэмээн хариулжээ.

Түүнчлэн умайн хүзүүний хавдрын талаарх мэдлэгээ эмэгтэйчүүд өөрсдөө бага гэж үнэлсэн байна. Хавдрын талаарх эмэгтэйчүүдийн мэдлэгийг сумдад харьцуулахад Дарьганга бусад сумдтай харьцуулахад бага зэрэг илүү 24%-тай байна. Эрдэнэцагаан суманд мэдлэгийн түвшин муу байна.

Хавдрын илрэх шинжийг судалгаанд оролцсон эмэгтэйчүүдийн хариулсан байдлаас харахад мэдлэгийн түвшин ялгаагүй бага байна. Мөн хавдрыг эрт илрүүлэх аргын талаар эмэгтэйчүүдийн ойлголт хангалтгүй байна. Хавдрыг эрт илрүүлэх ач холбогдлын талаар эмэгтэйчүүд хавдрын хүндрэлээс сэргийлнэ, эмчилгээг эрт илрүүлбэл эдгэрнэ гэсэн хариултыг түлхүү сонгосон нь харьцангүй сайн мэдлэгтэй байна.

Умайн хүзүүний хавдрын шинж тэмдэг илэрвэл та хаана хандах вэ гэсэн асуултад эмэгтэйчүүдийн 89% нь аймаг, сумын эрүүл мэндийн байгууллагад хандана гэсэн эерэг хандлага ажиглагдаж байна. Эмэгтэйчүүдийн хариултаас харахад урьдчилан сэргийлэх үзлэгт 80.5% ордог гэж хариулсан байна. 

Судалгаанд хамрагдсан Сүхбаатар аймгийн эмэгтэйчүүдийн урьдчилан сэргийлэх үзлэгт орсон шалтгаан 41.9% байгаа нь эмч, эмнэлгийн мэргэжилтэн дуудсан, байгууллага зохион байгуулсан гэсэн хариултыг сонгон сайн дураараа орсон гэсэн хариултыг 59.5 % сонгосон нь эмэгтэйчүүд умайн хүзүүний хавдар илрүүлэхэд эерэг хандлагатай байна 

Эмэгтэйчүүдийн үзлэгт ордоггүй шалтгаанд 70.2% нь зовиур байхгүй гэсэн хариултыг сонгосон нь эмэгтэйчүүдийн хавдрыг илрүүлэх талаархи буруу ойлголт байгаатай холбоотой байна. Эмэгтэйчүүдэд өөрийн хүсэлтээр 30 наснаас дээш үзлэгт тогтмол орж байх мэдээлэл байхгүй, дадал эзэмшээгүй байна. Эмэгтэйчүүдийн хавдрыг эрт илрүүлэхэд юу хийх вэ гэсэн асуултад эмнэлгээс зохион байгуулсан үзлэгт хамрагдах 27%, мэдээлэл авах 28,1%, харин 5.8% нь сайн дураараа үзлэгт хамрагдах гэж хариулсан нь илрүүлэгт ач холбогдол өгдөггүй, хавдрын талаарх ойлголт багатай холбоотой байна. Тэдний олонх нь энэ талын мэдээллийг эмнэлгийн мэргэжилтнүүдээс (69.5%) сургалтаар, мэдээлэл сургалт сурталчилгааны материалаас авахыг хүссэн байна.

Хэлцэмж

Энэхүү судалгаагаар хөх, умайн хүзүүний хавдрын талаарх орон нутгийн эмэгтэйчүүдийн мэдлэг, хандлага, дадал ямар байгаа, эрт илрүүлэлтэд нөлөөлж байгаа хүчин  зүйл, одоогийн хэрэгцээ, эрүүл мэндийн боловсролын түвшинг гаргаж ирсэн бөгөөд эмэгтэйчүүдийн урьдчилан сэргийлэх арга, мэдлэг, сайн дураараа үзлэг, шинжилгээнд хамрагдах дадал бий болгох, сургалтыг сайжруулахад анхаарах шаардлагатайг тодорхойллоо. Энэ нь бусад судалгаануудын дүнтэй ойролцоо байгаа юм [3,4].

Судалгаанд хамрагдсан нийт эмэгтэйчүүдийн мэдлэг хангалтгүй, хавдрын эрт илрүүлэх үзлэгт оролцох хандлага муу, мэдлэг сул байгаа нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чиглэлээр хийгдсэн бусад судалгаануудын дүнтэй дүйж байна [1, 2, 4].

Судалгаанд оролцсон эмэгтэйчүүдийн 24.9% нь умайн хүзүүний хавдар илрүүлэх шинжилгээнд хамрагдаж 8.4 % нь цууны хүчлийн сорил 6.7% ПАП тест сорилд  хамрагдсан 75.1% нь шинжилгээ хийлгээгүй нь 2009 оны түвшинтэй адил хангалтгүй байгаа бөгөөд эрүүл мэндийн салбарт хөх умайн хүзүүний хавдар илрүүлэх ажил хангалтгүй, орон нутагт цитологи, гистологи, маммаграфийн шинжилгээ хийгддэггүй, хүний нөөц хангалтгүйтэй холбоотой.

Иймд АНЭ, сум өрхийн эмнэлэгт хийгдэж байгаа шинжилгээг нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдэд ямар зорилгоор шинжилгээ хийж байгаа талаар тайлбарлан, ухуулан  сурталчлах, мэдээллийн сан бүрдүүлэх, эргэн дуудах тогтолцоог боловсронгуй болгох, хөх умайн хүзүүний хавдар илрүүлэх эмнэлзүйн удирдамжийг бүх шатны байгууллагад мөрдлөг болгох, алслагдсан хүн амд хүргэх мэдээлэл сургалт сурталчилгааг шинэчлэх шаардлагатайг харуулж байна. 

Талархал: Энэхүү судалгаа нь ММСС-ийн Эрүүл мэндийн төслийн тэтгэлгээр хийгдсэн болно. Судалгааг гүйцэтгэхэд дэмжлэг туслалцаа үзүүлсэн EPOS Health  Managementийн тэтгэлгийн багийн хамт олон, ЭМШИУС-ийн НЭМС-ийн Эрдэмтдийн Зөвлөл, судалгаанд хамтран ажилласан судлаачид, судалгаанд хамрагдсан байгууллагын хамт олонд гүн талархал илэрхийлье. 

Дүгнэлт

  1. Хөх болон умайн хүзүүний хавдрын талаарх эмэгтэйчүүдийн ерөнхий мэдлэг хангалтгүй байна.
  2. Эмэгтэйчүүдийн дунд хөх болон умайн хүзүүний хавдрын шалтгааны талаарх мэдээллийн эх үүсвэр хангалтгүй байна.
  3. Эмэгтэйчүүдийн урьдчилан сэргийлэх үзлэгийн талаарх мэдлэг, хандлага, дадал хангалтгүй, эрүүл мэндээ хамгаалах зөв зан үйл төлөвшөөгүй нь аливаа хавдрыг эрт үедээ оношлуулахад сөргөөр нөлөөлж байна.
Ном зүй

1. WHO, Comprehensive Cervical Cancer Control. A guide to essential practice., Geneva, 2006, х.16-17.
2. Хорт хавдрын үндэсний хэмжээний тайлан 2000-2009, Улаанбаатар хот
3. Erdenechimeg E, Boog J, Nyamkhorol D, Oyuntogos L. Qualitative study on health seeking behavior of women with respect to breast and cervical cancer screening in Ulaanbaatar. 2010
4. Mohammad Siahpush, & Gopal K. Singh, Sociodemographic Predictors of Pap Test Receipt, Currency and Knowledge among Australian Women. J Preventive Medicine 35, 362–368 (2002)
5. Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн статистик мэдээ, 2009-2011, БаруунУрт, Сүхбаатар аймаг
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаах ухааны доктор, профессор Д.Авирмэд


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1392
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК